Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Монголын маркетеруудын өдөр энэ сарын 20-нд тохионо
2017.10.17

“Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” /МҮМХ/ нь төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, маркетеруудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, салбарын талаарх нэгдсэн мэдээллээр хангах, дэлхийд өрсөлдөх үндэсний брэндүүдийг дэмжих, Монгол Улсаа сурталчлах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг, бизнесийн 300 гаруй байгууллагын 2100 гаруй маркетеруудыг эгнээндээ нэгтгэсэн томоохон холбоо юм. Тус холбооноос 2013 оноос эхлэн маркетингийн салбарыг олон нийтэд таниулах, маркетингийн мэргэжилтнүүдийн ажлын байран дээрх үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг монголын “Маркетеруудын өдөр” болгон зарлаж 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Маркетеруудын өдрийн хүрээнд 2017 оны 10-р сарын 16-аас 20-ны хооронд “I’m a marketer” уриан дор маркетингийн салбарын мэргэжлийн холбоод, агентлагууд, зөвлөхүүд, их дээд сургуулиуд, төрийн болон бизнесийн байгууллагуудыг идэвхи санаачлага гарган маркетингийн салбарыг сурталчилах, хийсэн бүтээснээ бусдад таниулах төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж монголын “Маркетеруудын өдөр”-ийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.


Өдөр

Цаг

Үйл ажиллагаа

Байршил

1

10/17

18:30-20:00

Би хэрхэн ажилладаг бэ?

Автралийн “RackCorp” компанийг үүсгэн байгуулагч Стефен Дендтлер

SMS /Стартап маркетинг спэйс төв/

2

10/18

10:00-16:00

“Маркетерүүд зөвлөж байна”

Маркетингийн мэргэжлийн байгууллагуудын үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг

SMS /Стартап маркетинг спэйс төв/

 

3

10/20

20:00-02:00

“Marketer’s party”

баярын арга хэмжээ

Park castle /Үндэсний соёл амралтын хүрээлэн/

4

10/21

17:00-21:00

“Жаргаагүй нар” түүхэн жүжиг,

УДЭТ-д

5

10/14-20

Бусад байгууллагуудын хөтөлбөр

Өөр өөрийн байршилд

МАРКЕТИНГИЙН БОГИНО ХУГАЦААНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ БОЛНО

Манай орны хувьд маркетингийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг 10 гаруй их дээд сургууль байдаг боловч боловсон хүчний хэрэгцээ хангалттай биш байна. Тиймээс өөр бусад салбарын мэргэжлийн бус хүмүүс байгууллагуудын маркетинг хийж байгаа нь учир дутагдалтай мэргэжлийн бус байна. Үүнээс үүдэн маркетингийн менежер, мэргэжилтэний ажлын байран дээрхи үнэлэмж буурах, ажлын байрны тодорхойлолтыг буруу ойлгох тохиолдол их байна. Энэ нөхцөл байдлыг арилгах, багасгах зорилгоор МҮМХ болон Монголын маркетингийн судалгаа шинжилгээний хүрээлэн хамтран маркетинг менежментийн 45 хоногийн онол практик хосолсон сургалтыг зохион байгуулахаар анхны элсэлтээ авч байна.

Энэхүү сургалтанд маркетингийн салбарт сонирхолтой, өөр мэргэжилтэй боловч одоо энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс, жижиг дунд байгууллагуудын менежер, захирлууд хамрагдан суралцах боломжтой. Сургалтыг ММСШХ-ийн эрдэмтэн багш нар болон томоохон бизнесийн компанийн захирлууд заана.

Цаашид ахисан түвшин, мэргэшсэн маркетеруудын сургалтын элсэлтийг авна.

    Элсэлтийн бүртгэл 10-р сарын 22 хүртэл явагдана.
    Элсэлтийг сар бүр авна. Хугацаа 45 хоног

МАРКЕТИНГ БА ТЕХНОЛОГИ

Маркетингийн салбар нь хамгийн залуу шинжлэх ухаан боловч, цаг үргэлж хөгжиж, технологитой уялдан улам шинэчлэгдсээр байна. Энэ өдрийн хүрээнд Unread.today, SMS-Startup Marketing Space хамтран ээлжит сонирхолтой ярилцлагаа зохион байгуулж байна.

Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Австралийн “RackCorp” компанийг үүсгэн байгуулагч, салбартаа 17 жил ажилласан туршлагатай Стефен Дендтлер манай улсад зочлон ирээд байгаа юм. Австралийн хамгийн өндөр хурдны сүлжээ бүхий тус компани нь дэлхийн 11 орны 22 дата төвд үүлэн тооцооллын технологид суурилан үйл ажиллагаа явуулдаг.
Түүнчлэн RackCorp компаний олон нийтийн харилцаа хариуцсан менежер, алдарт "Oogii” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг хүрэлцэн ирж өөрийн брэндийн туршлага, ололт амжилтаасаа хуваалцана.

    Хэзээ: 2017 оны 10 сарын 17 нд 18.30 цагт
    Хаана: Бизнес тауэр, 19 давхар, “SMS” төвд
    Утас: 8800-1900

МАРКЕТЕРҮҮД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

Монголын “Маркетерүүдийн өдөр”-ийн хүрээнд маркетингийн мэргэжлийн байгууллагууд нэг дор цуглан ХУВЬ ХҮМҮҮС, ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ, КОМПАНИУДАД мэргэжлийн өндөр түвшинд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө. Маркетингийн алба, ажилтангүй бизнесийн байгууллагууд мэргэжлийн байгууллагыг хаанаас олох, хэрхэн холбогдохоо мэдэхгүй байдаг. Мөн энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагуудын тоо баримт манай улсад байдаггүй. Энэ арга хэмжээгээр дамжуулан мэргэжлийн байгууллагуудыг бүртгэх, тэдэнд харилцагч олж өгөх нөгөө талаар бизнес эрхлэгчдэд үнэн зөв цэгцтэй мэдээлэл олгох боломж бүрдэж байгаа юм.

Өдөрлөгт маркетинг менежментийн зөвлөх үйлчилгээ, сошиал маркетинг, идэвхжүүлэлт сурталчилгаа, бүтээгдэхүүн, брэндийн хөгжүүлэлт болон сургалт, судалгааны байгууллагууд оролцоно.

    Хэзээ: 2017 оны 10-р сарын 18-ны 10:00-16:00 цагт
    Хаана: Бизнес тауэр, 19 давхар, “SMS” төвд
    Утас: 9597-9899

“MARKETERS’  PARTY” БОЛНО

Харин 10 дугаар сарын 20-ны өдөр монголын “Маркетеруудын өдөр”-ийн баярын арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Park castle”-д  зохион   байгуулж, нийт маркетеруудтайгаа баярын өдрөө хамтдаа тэмдэглэн өнгөрүүлнэ. Эрхэм маркетер та баярын өдрөөрөө салбарын мэргэжилтнүүдтэйгээ илүү ойр танилцаж, цаашид хамтран ажиллах боломжийг “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” танд олгож байна.

    Хэзээ: 10 сарын 20-нд 20:00 цагт
    Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Park castle”-д
    Утас: 8907-1200, 9999-8206

УДЭТ МАРКЕТЕРУУДАД ЗОРИУЛАН “ЖАРГААГҮЙ НАР” ЖҮЖИГ ТОГЛОНО

Өдрийн хүрээнд МҮМХ-ны байнгын түнш, хамтран ажиллагч байгууллага Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон маркетерууддаа зориулан Дашдоржийн Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгээ тоглоно. Тоглолтын дараа театрын удирдлагууд, уран бүтээлчид маркетеруудыг хүлээн авч уулзаж соёл урлагийн байгууллагын маркетингийн талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх болно.

Хэзээ: 2017 оны 10-р сарын 21-нд 17.00 цагт
Хэн оролцох: Бүх мэргэжлийн маркетерууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн багш, энэ мэргэжлээр сурч байгаа оюутан залуус, сонирхсон хувь хүн, бизнесийн байгууллагууд

Хамтран ажиллах утас: 9009-1019
info.mnma@gmail.com

ХУРАЛД ОРОЛЦОГСОД:

    Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч: Ж.Золзаяа
    Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга: Т.Мөнхбаяр
    Монголын Маркетингийн Судалгаа шинжилгээний Хүрээлэн. Захирал: Майцэцэг
    УДЭТеатрын МОНХАлбаны ахлах менежер Б.Гэрэл
    Виннер Консалтинг ХХК. Ерөнхий захирал: Ц.Одонтуяа

ЭРХЭМ МАРКЕТЕРУУД ТА БҮХЭНДЭЭ “МАРКЕТЕРУУДЫН ӨДӨР”-ИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

“Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” /МҮМХ/ нь төр, хувийн хэвши...

Уншсан: 1687 | Түгээх |
Холбоотой мэдээ
Шуудан бол соёл мөн
4 цаг 14 минутын өмнө
БНСУ-д байгаа монгол иргэдийн анхааралд
2017.11.16
Хэнтийчүүд Онцгой байдлын албанд нисэх төхөөрөмж хандивлав
2017.11.16
Хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлж дууслаа
2017.11.13
Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллого явагдаж байна
2017.11.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Шуудан бол соёл мөн
4 цаг 14 минутын өмнө
БНСУ-д байгаа монгол иргэдийн анхааралд
2017.11.16
Хэнтийчүүд Онцгой байдлын албанд нисэх төхөөрөмж х...
2017.11.16
Хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлж дууслаа
2017.11.13
Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллого явагдаж б...
2017.11.12
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруу...
2017.11.11
Авто зам, замын бүтээн байгуулалтын ажил 92 хувийн...
2017.11.10
“Ногоон технологитой хороо” төсөлд шалгарсан х...
2017.11.10
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Литва Улсад 90 хүртэл хоног визгүй зорчино
2017.11.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 4.5 тэрбум төгрөг ...
2017.11.09
Болгарын соёлын сайд Б.Банов Элчин сайд Д.Батсайха...
2017.11.08
“ЧинЖэн” группийн ерөнхийлөгчтэй шинэ Цэнгэлдэ...
2017.11.08
172 дугаар цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо
2017.11.08
Халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх төслий...
2017.11.06
Нийслэл хот зэрлэг амьтан хамгаалах төвтэй боллоо
2017.11.05
Нийслэл “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмд...
2017.11.03
Ногоон байгууламжийн хяналтын ТББ-ууд энэ онд хийс...
2017.11.03
“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгр...
2017.10.31
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хүүхдийн тоглоомын талб...
2017.10.31
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
2017.10.31
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.10.29
Нийслэлийн төрийн өмчийн ЕБС, цэцэрлэгт индексийн ...
2017.10.27
Унадаг дугуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсру...
2017.10.27
Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргалаа
2017.10.27
“Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компани...
2017.10.27
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.10.27
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бизнес эрхлэгч...
2017.10.26
Монголын “Маркетеруудын өдөр”-ийг 5 дахь жилдэ...
2017.10.26
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ
2017.09.22
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны ...
2017.09.22
Имарт Хороолол салбар Хандивын үйл ажиллагааг зохи...
2017.09.01
“И-март Хороолол” салбар 250 хүнийг ажлын байр...
2017.08.25
Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөр батлагдлаа
2017.09.21
Цэцэрлэгийн цахим элсэлт нийслэл даяар нэгэн зэрэг...
2017.08.25
“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгр...
2017.10.31
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.13
Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх байгууллага,...
2017.10.16
Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс ту...
2017.09.26
Авто хувьсалын хамгийн том шоу болно
2017.10.13
Хүүхдийн хөгжилд чиглэсэн хөтөлбөр баталлаа
2017.09.20
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011