Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-ээс эхэлнэ
2017.10.17

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд нийслэлийн бүх дүүрэг болон аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-ээс эхлэн 50-100 хувь хөнгөлөх гэж байгаатай холбогдуулан УБЦТС ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайхантай ярилцлаа.

- Нийслэлийн хэмжээнд энэ жил гэр хорооллын хэчнээн айл өрх шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах вэ?

- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нийслэлийн 6 дүүргээс гадна Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн 16 сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Засгийн газрын тогтоолын дагуу 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдах манай компанийн 130580 (10 дугаар сарын 1-ний дүн) айл өрх хэрэглэгч байна. Эдгээрээс 128509 нь 100 хувь,  2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд тус тус хамрагдана.

-  Хөнгөлөлт тооцох хувийн 50, 100 гэсэн ялгааг тайлбарлаж өгөхгүй юу?

- УБЦТС ТӨХК нь гэр хорооллын айл өрх хэрэглэгчдэд шөнийн тарифын хөнгөлөлт тооцох ажлыг Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 203, 204 дүгээр тогтоолыг баримталж хэрэгжүүлнэ. Энэхүү журам, тогтоолд заасны дагуу нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00 - 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө. Ингэхдээ 100 хувийн хөнгөлөлт тооцох нэг сарын хэрэглээний дээд хязгаар 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 1500 кВт.цаг байна. Үүнээс илүү гарсан хэрэглээг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцно.

Мөн энэ өвөл 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00 - 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр болсон. Хөдөө орон нутгийн  хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй.  

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөрдөнө.

- Цахилгааны шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлтөд хэрэглээний цахилгааны төлбөрийн өртэй айл өрхүүд хамрагдах уу?

- "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан. Тэгэхээр цахилгаан хэрэглэгчдэдээ хандаж 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө амжиж хуримтлагдсан өр төлбөр байгаа бол барагдуулж, хөнгөлөлтөндөө хамрагдахад бэлдээрэй. Мөн баталгаажсан тарифт электрон тоолуур, стандартын шаардлага хангасан, үйлдвэрийн гэрчилгээтэй цахилгаан халаагуур сонгож, гэр ахуйн цахилгааны аюулгүй байдлыг хангаарай гэж хэлмээр байна.

-  Мэргэжлийн байгууллагын хувьд цахилгааны аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-  Цахилгааны утас, тоноглолын эзэмшлийн зааг гэж байдаг. Хэрэглэгчийн эзэмших, анхаарлаа хандуулах зааг нь тоолуурын хайрцагнаас гэр, сууц руу орсон оруулгын утаснаас эхэлдэг. Тэгэхээр оруулгын утас халсан, шалбарсан эсэхийг шалгаж шатах, гал гарахаас сэргийлэх нь зүйтэй. Цахилгааны утсыг гэрийн унь, тооно, ор, ханын толгойд ороохгүй байх, олон залгаас хийгдсэн утас болон холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалга байдаг бол шинэчлэх, дамарт ороолттой урт залгуурыг ашиглах бол утасны эрчлээг бүрэн хөвсний дараа тэжээлд залгах, ашиглаагүй цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгах зэргээр аюулгүй байдлыг хангахад болно. Цахилгааны оруулгын утас зэс бол 2*4 мм2, хөнгөн цагаан бол 2*6мм2 голчтой байвал тохиромжтой байдаг. Түүнчлэн хэрэглээгээ цахилгааны хямд тарифын нөхцөлтэй уялдуулж зохицуулах нь өрхөд санхүүгийн хэмнэлт бий болгохоос гадна мөн аюулгүй байдлыг хангахад нөлөөлнө.

- Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлснөөр цахилгаан хэрэглээ нэмэгдэнэ. Манай эрчим хүчний эх үүсвэр үүнийг дааж чадах уу?

- Өнгөрсөн өвөл гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг хөнгөлөх энэ ажил мөн хэрэгжсэн. Нийслэлийн хэмжээнд нийт ачаалал огцом өсөөгүй. Цөөн тооны газарт тоноглолын хүчин чадлыг томсгох, утас солих зэрэг ажил хийгдээд, дор бүр нь шийдээд явсан. Энэ жил ч ялгаагүй ачааллын өсөлтийг хянаж, техникийн арга хэмжээг шуурхай авч ажиллах болно.

Ер нь бол айл өрхийн цахилгаан хэрэглээг зэрэг ашиглах үеийн дээд чадал 25 ампераар хязгаарлагддаг. Тиймээс айл өрхүүд өндөр чадал шаардагддаг халаагуур, түргэн тогоо гэх мэтийг ашиглах үедээ бусад онц шаардлагатай биш цахилгаан хэрэгслээ тэжээлээс бүрэн салгаж, зэрэг залгахгүй байх тал дээр анхаараарай гэж зөвлөе.

Д.Цэнгэлмаа
Эх сурвалж: http://tog.mn/index.php/public/newsshow/id/512

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газры...

Уншсан: 1758 | Түгээх |
Холбоотой мэдээ
ТНБД Ж.Бат-Эрдэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
2 цаг 56 минутын өмнө
Зам тээврийн салбараас төрийн шагналтнууд төрлөө
3 цаг 48 минутын өмнө
Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна
10 цаг 28 минутын өмнө
Байгаль хамгаалагчдад 60 мотоцикль гардууллаа
2017.11.23
МҮОНРТ-д нээлттэй хаалганы өдөрлөг болов
2017.11.23
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
ТНБД Ж.Бат-Эрдэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан туг...
2 цаг 56 минутын өмнө
Зам тээврийн салбараас төрийн шагналтнууд төрлөө
3 цаг 48 минутын өмнө
Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна
10 цаг 28 минутын өмнө
Байгаль хамгаалагчдад 60 мотоцикль гардууллаа
2017.11.23
МҮОНРТ-д нээлттэй хаалганы өдөрлөг болов
2017.11.23
Хүүхдийнхээ тархинд Харри Поттер гэсэн хог чихэхгү...
2017.11.23
Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий...
2017.11.23
Байгалийн шатдаг хий (CNG)-н станц байгуулж байгаа...
2017.11.23
МҮОНРТ-ийн "Нээлттэй хаалганы өдөр" өнөөдөр болно
2017.11.23
Мэргэжлийн Гагнуурчдын Улсын аварга шалгаруулах 4 ...
2017.11.21
Шалгалтдаа тэнцсэн бол жолоочийн үнэмлэхээ шууд ав...
2017.11.21
Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэрг...
2017.11.21
Шуудан бол соёл мөн
2017.11.20
БНСУ-д байгаа монгол иргэдийн анхааралд
2017.11.16
Хэнтийчүүд Онцгой байдлын албанд нисэх төхөөрөмж х...
2017.11.16
Хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлж дууслаа
2017.11.13
Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллого явагдаж б...
2017.11.12
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруу...
2017.11.11
Авто зам, замын бүтээн байгуулалтын ажил 92 хувийн...
2017.11.10
“Ногоон технологитой хороо” төсөлд шалгарсан х...
2017.11.10
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Литва Улсад 90 хүртэл хоног визгүй зорчино
2017.11.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 4.5 тэрбум төгрөг ...
2017.11.09
Болгарын соёлын сайд Б.Банов Элчин сайд Д.Батсайха...
2017.11.08
“ЧинЖэн” группийн ерөнхийлөгчтэй шинэ Цэнгэлдэ...
2017.11.08
172 дугаар цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо
2017.11.08
Халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх төслий...
2017.11.06
Нийслэл хот зэрлэг амьтан хамгаалах төвтэй боллоо
2017.11.05
Нийслэл “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмд...
2017.11.03
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ
2017.09.22
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны ...
2017.09.22
Имарт Хороолол салбар Хандивын үйл ажиллагааг зохи...
2017.09.01
“И-март Хороолол” салбар 250 хүнийг ажлын байр...
2017.08.25
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөр батлагдлаа
2017.09.21
Цэцэрлэгийн цахим элсэлт нийслэл даяар нэгэн зэрэг...
2017.08.25
Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх байгууллага,...
2017.10.16
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.13
“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгр...
2017.10.31
Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс ту...
2017.09.26
Авто хувьсалын хамгийн том шоу болно
2017.10.13
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011