Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Элчин Сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа
2017.10.31

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-аас МУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд  Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллаагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн талаар мэдээлэл солилцож хоёр талаас тавьж буй саналуудын талаар нээлттэй ярилцлаа. Элчин сайд Шин Хаймин “БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд МУ-д айлчлах үеэр хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхээр тохиролцсоноор хоёр улсын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан. Зам тээврийн салбарт Хятадын Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцлөөр олгож байгаа 500 сая долларын хүрээнд Баянхонгор Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км, Тосонцэнгэл Улиастайн 114 км хатуу хучилттай авто зам, Улаанбаатар Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын хурдны авто зам төслийг барих ажлууд амжилттай хэрэгжиж байна. Дээрх төслүүдийг хугацаанд нь чанартай дуусгах,  мөн Тавантолгой Гашуун сухайтын төмөр замын дэд бүтцийн төслийг анхаарч өгнө үү” гэж энэ үеэр хүслээ.

 Ж.Бат-Эрдэнэ сайд “Хятадын коммунист намын 19 дүгээр хурал амжилттай хуралдаж “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд олон чухал асуудлуудыг хэрэгжүүлэхээр болсонд баяртай байна. Монгол Хятад хоёр улс бурхнаас заяасан мөнхийн хөршүүд. Олон зуун жилийн харилцаатай бидний хамтын ажиллагааг сайжруулахад зам тээврийн салбар чухал үүрэгтэй юм.  Миний хувьд өмнө нь салбарын ТНБД-аар ажиллаж байхдаа БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хэд хэдэн төслийг хариуцан ажиллаж байсан. Эдгээр төслүүд монголын эдийн засагт нөлөөлөхүйц үр дүнгээ өгснийг энд онцлон дурдахад таатай байна.

Таван толгойт Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг дуусгах нь шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилтот ажлын нэг юм. Засаг солигдсонтой холбогдуулан ажлын хэсэг шинэлэгдэх тул энэ асуудлыг шинэ Ерөнхий сайд болон ЗГ-ын хэмжээнд ахин хэлэлцэнэ. Миний хувьд хоёр улсын ашиг сонирхлыг нэгтгэн төслийн хэрэгжилтийг хурдасгахад санал нэг байна. “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд МУ, БНХАУ-тай хамтран хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Тухайлбал ач холбогдлоороо азид тэргүүлэх чиглэлд тооцогдох Замын-Үүд-Алтанбулагийн хатуу хучилттай замыг барих. Төмөр замын салбарт   дамжин өнгөрөх ачаа тээврийн чадавхийг сайжруулах, зүтгүүрийн вагоныг нэмэгдүүлэх, замын даац, чанарыг сайжруулах саналыг та бүхэн анхааралдаа авч дэмжин ажиллахыг хүсье. Төмөр замын шинэчлэлийг хийснээр тээвэрлэлтийн хүчин чадал 30 гаруй сая тн болж дээшлэх юм.

Мөн Таван толгойн орд газраас Гашуунсухайт-Ганцбоомтоор өмнө нь 1400-1600 орчим нүүрс тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байсан бол Хятадын талаас 400-500 болгон бууруулснаар урт дараалал үүсч, нүүрс тээвэрлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хүндрэл учраад байна. Иймд эрхэм Элчин сайд та  энэ асуудалд анхаарч үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье.  Бид та бүхний дэмжлэг туслалцааг бодит ажил болгоход хүндрэл чирэгдэлгүй аль болох шуурхай ажиллах болно. Та бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд Элчин сайдад ажлын амжилт хүслээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-аас МУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн ...

Уншсан: 2178 | Түгээх |
Холбоотой мэдээ
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
21 цагийн өмнө
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
21 цаг 6 минутын өмнө
УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаар...
2018.06.18
УИХ-ын байнгын хороод энэ 7 хоногт ...
2018.06.17
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд энэ 7 хоногт...
2018.06.17
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
21 цагийн өмнө
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
21 цаг 6 минутын өмнө
УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаа...
2018.06.18
УИХ-ын байнгын хороод энэ 7 хоногт ...
2018.06.17
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд энэ 7 хоногт.....
2018.06.17
Парламент “засрал, хүмүүжлийг олж” эхлэв үү
2018.06.15
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /шууд/
2018.06.14
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2018.06.12
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.06.12
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.06.12
Ази, Номхон далайн хүн амын насжилт, төрөлт ба зал...
2018.06.12
Засгийн газар ээлжит хуралдаанаа маргааш хийнэ
2018.06.12
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.06.12
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.06.12
Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Мод...
2018.06.11
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Пути...
2018.06.11
УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардла...
2018.06.11
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2018.06.07
УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаа...
2018.06.07
Олон улсын чуулга уулзалт өндөрлөж, Хамтарсан тунх...
2018.06.06
УИХ-ын дарга М.Энхболд “Парламентаризмын хөгжил...
2018.06.06
Фридрих Эбертийн сангийн Ерөнхийлөгчийг хүлээн авч...
2018.06.06
Төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх ...
2018.06.05
Байнгын хороодын хуралдаан болно
2018.06.05
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.06.05
УИХ-ын байнгын хороод хуралдана
2018.06.04
УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.06.04
Г.Занданшатар: Сургууль, цэцэрлэгүүдийг барих ажлы...
2018.06.04
Шадар сайд Ө.Энхтүвшин “Говийн чоно-2018” сург...
2018.06.04
УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаа...
2018.06.04
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011