Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ-ынханд байна вэ
2017.11.03

Монголчууд бид өнөөдөр эмийг хоол шиг идэж, сайн гэсэн болгоныг нь өндөр үнэтэй байсан ч хамаагүй авч хэрэглэж хэвшсэн гэхэд хилсдэхгүй. Хэв­лэл мэдээллийн хэрэгслүүдээр, ялангуяа зурагтаар элдэв өвчин эмгэгт сайн, ханиад томууг дарна гээд л янз бүрийн эм суртал­чилж, мэдлэг, мэдээлэл хомс иргэдийг татах болсон. Уг нь Эмийн тухай хуульд “Худалдан борлуулах зорилгоор эм сурталчлахыг хо­риглоно” гэж заасан ч орой бүр ямар нэг эм сурталчилж буйг хүн бүр хардаг. Өндөр хөг­жилтэй орнуудад антибиотикийг жоргүй олгодоггүй байхад манай захын эмийн санч нэрийг нь хэлэнгүүт гаргаад өгчихдөг. Энэ мэтээр үндэсний, хүн амын эрүүл мэндэд эм заналхийлж байна гэхэд нэг их буруудахгүй. Даарин дээр давс гэгчээр эмийн чанар, аюулгүй байдалтай холбоотой ноцтой баримтууд бидэнд ирлээ. Тагнуул, АТГ-ынхан энэ асууд­лыг анхааралдаа авсан гэж байгаа ч чухам ямар ажил хийж буй нь тодорхойгүй. Тиймээс бид баттай эх сурвалжуудаас авсан зарим ноцтой баримтыг дэлгэж байна. 

ЭМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮНГ ӨӨРЧИЛДӨГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНАА ХААЦАЙЛСААР...

Монгол Улсын эмийн бүртгэлд 4000-5000 орчим бүтээгдэхүүн бүртгэлтэй байдаг. Импортолсон болон үйлдвэрлэсэн эмийг улсын бүртгэлд бүртгэхийн тулд хэд хэдэн шат дамжлага байдаг юм билээ. Хамгийн эхэнд тухайн эмийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлж, дүгнэлт гаргуулдаг аж. Энэ лабораторийн зарим албан тушаалтан ямар нэг ашиг сонирхлын үүднээс шинжээчийн дүгнэлтээ өөрчилж, шаардлага хангахгүй эмийг хангаж буй мэтээр баримт бүрдүүлсэн жишээ нэг бус байна. Шинжилгээний дүгнэлтэд хяналт тавих ёстой мэргэжлийн хяналтын байцаагч нар нь ч албан үүрэгтээ хайнга ханддагийнх уу, эсвэл бас л ашиг сонирхлын зөрчилд ордгийнх уу, шинжээч, албан тушаалтны дүгнэлтүүдийг нь тулгадаггүй гэнэ. Улмаар Улсын эмийн зөв- лөл рүү “Шаардлага хангаж байна” гэсэн дүгнэлт хүргүүлээд сууж буйгаас үзэхэд Монгол Улсад хэрэглэдэг эм үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг илтгэнэ.

Баримт 1. Эм ханган нийлүүлэх нэгэн байгууллагынхан импортолсон “Womens prenatal formula with iron N60” хэмээх эмийг өнгөрсөн оны зургадугаар сарын 16-нд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторид шинжлүүлэхээр өгчээ. Уг бэлдмэлийг жирэмсэн болон жирэмслэхээр бэлтгэж буй эхчүүдэд нэмэлт тэжээлийн зориулалтаар хэрэглэдэг юм байна. Түүнд байх витамин С-гийн агууламж заасан хэмжээндээ хүрээгүйг дээрх лабораторийн шинжээч нар тогтоожээ. Энэ бэлдмэлийг үйлдвэрлэгчээс дагуулж өгдөг сертификатад уг аминдэмийн агууламж 54-92.7 мг байж болохыг заажээ. Гэтэл шинжилгээгээр 42 мг гэж тогтоосон аж. Ингээд шинжилгээний эцсийн үзүүлэлтээр шаардлага хангахгүй гэж дүгнэж. Гэтэл шинжилгээний эцсийн протоколоос тус лабораторийн эрх бүхий албан тушаалтнууд дээрх аминдэмийн үзүүлэлтийг нь хасаад “Шаардлага хангаж байна” гэж өөрчлөн бичсэн гэх. Эм үйлдвэрлэгч нь витамин С-г зүгээр ч нэг найрлагад оруулаагүй нь лавтай. Уг эмэнд агуулагдах витамин С нь антиоксидант үйлчлэлтэй, ургийн гажиг үүсэхээс сэргийлэх, хорт хавдрын эсийг устгах, дархлаа дэмжих үйлчлэлтэй бөгөөд агууламж бага буй нь эмчилгээний үр дүнд сөрөг нөлөөтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Баримт 2. Дээрх лабораторид шинжлүүлэхээр Арьсны өвчин судлалын үндэсний төв (АӨСҮТ)-өөс 2016 оны гуравдугаар сарын 18-нд “Ээрэм шарилж” гэх уусмал оношлуур өгчээ. Энэ төвд ханддаг иргэдийг ургамлын харшилтай, эсэхийг тодорхойлох уг оношлуурын уусмалын орчин нь химийн шинжилгээгээр шаардлага хангаагүй байж. Уг хэмжээ нь долоогоос 0.1- гийн хооронд хэлбэлзэж болох аж. Гэтэл 6.32 байгааг шинжээчид нь нарийвчлан тогтоосон байна. Харин эцсийн дүгнэлтдээ уг хэмжээг нь өсгөж, 6.9 байна хэмээн өөрчлөн бичээд шаардлага хангана гэсэн байгаа юм. АӨСҮТ-д жилдээ 80.000-90.000 хүн үзлэг оношилгоонд хамрагддаг юм билээ. Миний ойр дотнын хүмүүс ч тус эмнэлэгт үзлэг оношилгоонд ороод үнэн зөв хариу авсан гэдэг нь эргэлзээтэй. Тэд бүгд л ургамлын харшилтай, эсэхээ оношлуулсан гэдэг. Гэтэл “Ээрэм шарилж (эх уусмал PNU-10000)” оношлуур нь лабораторийн шинжилгээний шаардлага хангахгүй нь өвчин эмгэгээ оношлуулах гэсэн олон хүний эрүүл мэндээр тоглосон үйлдэл болсныг үгүйсгэх аргагүй.

Баримт 3. Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгээс Цагаан хунчирын өвс гэж эмийн түүхий эд 2016 оны зургадугаар сарын 20-нд Эмийн хяналтын лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ. Лабораторийнхон ном журмынхаа дагуу дээжийг хүлээн авч, нарийвчилсан шинжилгээнд оруулсан байна. Уг бодисын фенолт хүчлийн хэмжээ нь дөрвөөс багагүй хувьтай байх ёстой аж. Гэтэл шинжилгээгээр 2.75 байв. Энэ ургамлаар хийсэн эмийг хиймэл эрхтэн суулгуулсан, жирэмсэн, хөхүүл, цусны өвчин, хайрст үлд, үе мөчний үрэвсэл, чихрийн шижин, чонон хөрөвдөс зэрэг өвчний үед хэрэглэх зориулалттай юм байна. Гэтэл нийлбэр фенолт хүчлийн хэмжээ бага байгаа нь эмчилгээний үр дүн буурах эрсдэлтэйг шинжээчид баталж буй.

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ЭМ, ВАКЦИНД ЯМАР Ч ШИНЖИЛГЭЭ ХИЙДЭГГҮЙ

Эмийн хяналтын лабораторид шинжлүүлэхээр өгсөн импортын болон дотоодын эм үйлдвэрлэгч томоохон компанийн олон эмээс янз бүрийн нян, хүний эрүүл мэндэд маш аюултай бодис ч илэрч байсан гэх мэдээллийг тагнуулын байгууллагынхан өдгөө шалгаж буйг баттай эх сурвалжууд мэдээллээ. 

Сүүлийн жилүүдэд сүлжээний, улсын бүртгэлд бүртгүүлээгүй эм, эмийн бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын хилээр оруулан ирж, зурагтаар сурталчлан худалдаж буй. Тэдний дийлэнх нь лабораторийн шинжилгээнд хамрагдаагүй байдаг юм билээ.

Манай эм ханган нийлүүлэх байгууллагууд гадаадаас эм бөөнөөр нь авчирчихаад, гааль дээр байгаа учраас яаралтай шинжилж, дүнг нь гаргаж өг гэж шаарддаг тохиолдол цөөнгүй гэнэ. Угтаа бол эхлээд цөөн хэдийг авчран туршилт шинжилгээнд хамруулаад дүгнэлт гарсны дараа бөөнөөр нь импортлох, эсэхээ шийдэх ёстой баймаар. Гэтэл шинжилгээний дүн нь хүний эрүүл мэндэд аюултай гэж гарвал бөөнөөр нь авсан эм ханган нийлүүлэх байгууллагынхан хэрхэх нь тодорхойгүй. Магадгүй ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүст хэдэн төгрөг атгуулаад дээрх байдлаар дүгнэлтийг нь өөрчлүүлээд оруулж ирсэн тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Хууль, дүрэм, журмынхаа дагуу бол дээрх лабораторид шинжлүүлэхээр өгсөн эм, бүтээгдэхүүнүүдийг хими болон микробиологийн шинжилгээнд хамруулсны дараах дүгнэлтэд нь үндэслэн Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх ёстой аж. ЭМЯ-ны дэргэдэх дээрх зөвлөл сар, улиралдаа ганц удаа хуралдахад нь эмээ багтаан хэлэлцүүлэхийн тулд зөвхөн химийн шинжилгээний үзүүлэлтээ аваачдаг гэх мэдээлэл ч бий.

Эм, тарилгын шингэн бол судас, хамрын салст, ходоод гээд хүний хамгийн эмзэг, мэдрэмтгий хэсэгт үйлчилгээ үзүүлдэг. Тийм байтал нянгаар бохирдсон тохиолдол нэг бус удаа илэрч байж. Бидэнд олдсон мэдээллээр харшилтай хүмүүс хэрэглэдэг, нэр бүхий томоохон эм үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн болох хамрын цацлагыг оруулж ирээд шинжилгээнд өгсөн аж. Гэтэл тус цацлага л гэхэд нянгийн асар их бохирдолтой байжээ.

Лабораторид шинжлэлгүй, улсын эмийн бүртгэлд шууд оруулдаг эм олон байдаг юм билээ. Тэднээс чухам юу илрэхийг хэн ч таашгүй. Жишээ нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж, гадаадаас элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй олон төрлийн эм импортлох болсон. Тэдний алиныг нь ч МХЕГ- ын харьяа, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторид шинжлүүлээгүй гэх мэдээлэл байна. Хэрэв шинжилсэн бол ямар хариу гарах бол. Элэгний “Харвони” гэх эмийг АНУ-аас, бусдыг нь голдуу Энэтхэгээс импортолж байгаа гэдэг. АНУ- ын эмийн үйлдвэрээс тусгай зөвшөөрлийг нь аваад тус улсад үйлдвэрлэдэг эм цөөнгүй. Хуурамч эмийн үйлдвэрлэлээрээ Энэтхэг дэлхийд тэргүүлэгч орон гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Тэндээс импортолж байгаа эмийг шинжилгээнд оруулалгүй улсын эмийн бүртгэлд шууд бүртгэж байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Уг нь хүний эрүүл мэндтэй холбоотой учраас хилээр оруулж буй бүх л эм, тарилгыг тус лабораторид шинжлүүлж байж монголчууддаа хүртээж баймаар. Гэтэл дөнгөж төрсөн нярайд хийдэг элдэв вакциныг ч шинжлүүлдэггүй гээд бод доо. Бүр сүүлдээ хаяг шошго ч үгүй вакцин авчирч байхад хилийн мэргэжлийн хяналтынхан нь, МХЕГ-ын эмийн хяналтын байцаагчид ч таг дуугүй өнгөрч байгаа нь хэвийн зүйл үү. Импортоор орж ирсэн, эмч нар хүүхдийн ханиалганд дандаа бичиж өгч буй эм л гэхэд чанаргүй байсан, толгой өвдөхөд ихэвчлэн уудаг дотоодын үйлдвэрийн эм гэхэд шаардлага хангахгүй, нянтай байсан мэдээлэл ч бий. Энэ мэт ноцтой баримт олон.

ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ИЛЧИЛСЭН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ

Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц болсон дээрх баримтуудыг Эмийн хяналтын лабораторийн шинжээч нар МХЕГ- ын дарга Н.Цагаанхүү болон холбогдох албаны бусад хүнд мэдээлсэн юм байна. Эмзүйчийн тангаргаа зөрчиж, шинжээчдийн хариуг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчилж буй явдлыг мэдээлснийх нь төлөө МХЕГ-ын удирдах албан тушаалтнууд шударга ажилтнуудаа хавчин гадуурхаж эхэлсэн байх юм. Түүгээр ч зогсохгүй нөхөрт гараагүй бүсгүйчүүдийг “Хар нялхаасаа ийм зүйл хийж байгууллагын нэр хүндийг унагалаа. Та нар яаж хадамд гарна аа” гэх мэтээр хэл амаар доромжилсон төдийгүй, өдгөө энэ мэдээллийг нууцлахыг шаардаж байгаа гэнэ. Бас байгууллагын нууцыг хууль хяналтын байгууллагынханд мэдээллээ хэмээн ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөж буй юм байх. Ийм ноцтой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг зохих байгууллагад мэдээлэх нь шударга ёс баймаар. Гэтэл МХЕГ гэдэг байгууллага энэ асуудлаас болж татан буугдвал яах вэ гэж, сандал суудалтайгаа зууралдаж суугаа харьяа агентлагийн дарга энд байна шүү гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшинд дуулгая. Хүн амын эрүүл мэнд чухал уу, МХЕГ- ын нэр хүнд чухал уу гэдгийг уншигчид тунгаах биз.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн удирдах албан тушаалтнууд ямар нэг ашиг сонирхлын үүднээс ийм хууль бус, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, хүн амд маш хортой үйлдэл гаргачихаад байхад үүнийг шалгаж хянах, илрүүлэх ёстой чанарын менежер, ерөнхий захирал нь юу хийж явсан байх вэ.

Тагнуул, АТГ-ынхан дээр дурдсан ноцтой баримтуудыг шалгаж эхэлсэн бөгөөд энэ талаар тус хоёр байгууллагын баттай эх сурвалжуудаас лавлахад “Эрүүгийн шинэ хуулийн дагуу хэрэг бүртгэлт хийж байна. МХЕГ-ын дотоод аудитын албанаас хийж буй шалгалтын хариу гарахыг хүлээхээр болсон” гэсэн юм. Хууль хяналтын байгууллагын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн захирал Б.Амараас тайлбар мэдүүлэг авч эхэлсэн гэнэ. Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ойрын садал төрөл гэх мэдээлэл байдаг.

Болж буй үйл явдлыг тус лабораторийн чанарын менежер Ц.Шүрээс утсаар лавлахыг хүссэн боловч “Ажлын цаг дууссан учраас одоогоор хариу өгөх боломжгүй. Ажлын цагаар манай байгууллага дээр ирж тодруулаарай. Бүх баримт нь байгаа” гэв. Бид цаашид АТГ, тагнуулын байгууллагынхан хэрхэн шалгаж буй, өөр ямар нэр, төрлийн эм, бэлдмэл, бодисын дүгнэлтийг өөрчилж, улсын эмийн бүртгэлд бүртгүүлснийг судалж дахин мэдээлэх болно.

Эх сурвалж: http://unuudur.mn

Монголчууд бид өнөөдөр эмийг хоол шиг идэж, сайн гэсэн болгоныг нь өндөр үнэтэй...

Уншсан: 1510 | Түгээх |
Холбоотой мэдээ
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагийн нуралт үүсчээ
2017.11.16
Уурхайд нуралт үүсч, хоёр иргэн дарагдлаа
2017.11.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компанид Монголд төр байдгийг харуулж чадах уу?
2017.11.06
Аврагчид 14 уулчны цогцсыг олоод байна
2017.10.24
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
Уурхайд нуралт үүсч, хоёр иргэн дарагдлаа
2017.11.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компани...
2017.11.06
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Аврагчид 14 уулчны цогцсыг олоод байна
2017.10.24
Уулчид сураггүй болсонтой холбогдуулан ОБЕГ мэдээл...
2017.10.22
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Их хэмжээний хориглосон барааг хил нэвтрүүлэхээр з...
2017.10.10
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
Өлзийт голын сав дагуу хууль бусаар алт олборлох г...
2017.10.03
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Хулгайд алдагдсан машиныг олж, гэмт этгээдийг дайч...
2017.09.18
Д.Оюунхоролын тушаалаар Завхан аймгийн Дөрвөлжин с...
2017.09.18
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан...
2017.08.18
Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориг...
2017.08.15
А.Галбаатар: СБД-ийн ИТХ-ын дарга хууль бус үйлдэл...
2017.08.10
Шуурхай арга хэмжээ авч ажиллав
2017.08.01
Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.26
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.26
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах ажилд ...
2017.06.30
Нийслэлийн орчим ой, хээрийн түймэр гараагүй
2017.06.28
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Уурхайд нуралт үүсч, хоёр иргэн дарагдлаа
2017.11.16
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компани...
2017.11.06
Д.Оюунхоролын тушаалаар Завхан аймгийн Дөрвөлжин с...
2017.09.18
Уулчид сураггүй болсонтой холбогдуулан ОБЕГ мэдээл...
2017.10.22
Хулгайд алдагдсан машиныг олж, гэмт этгээдийг дайч...
2017.09.18
Их хэмжээний хориглосон барааг хил нэвтрүүлэхээр з...
2017.10.10
Байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан...
2017.08.18
Аврагчид 14 уулчны цогцсыг олоод байна
2017.10.24
Өлзийт голын сав дагуу хууль бусаар алт олборлох г...
2017.10.03
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Далайн гахай террорист халдлагын эсрэг тэмцэнэ
2011.08.09
Ямаа аавтай, хонь ээжтэй...
2014.04.07
“Эх оронч"-ийн гадаад эхнэр
2017.05.04
Х.Бадамсүрэн захирал 300 саяар Lexus 570 авч, 24 с...
2017.03.31
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011