Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“ӨВЛИЙН ГАЙХАМШИГ” арга хэмжээтэй холбогдуулан Брюссель хотын хотын захиргаанаас хэвлэлийн бага хурал зохион байгуулав
2017.11.08

Брюссель хотын Захиргаанаас Зул сарын баярыг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Өвлийн гайхамшиг” арга хэмжээтэй холбогдуулан энэ оны 11 дүгээр сарын 7-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тус хэвлэлийн бага хуралд Брюссель хотын Захирагч Филипп Клоз болон Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайд О.Оч нар оролцов.  

Брюссель хотын Захирагч Филипп Клоз энэ жил Монгол Улс зочин улсаар оролцох болсныг албан ёсоор зарлаж, улмаар энэхүү арга хэмжээ нь хоёр улсын харилцааг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж итгэж байгаагаа илэрхийлэв.  

Элчин сайд О.Оч өөрийн улсын талаар болон тус арга хэмжээний үеэр байгуулагдах арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийв.  

Энэхүү арга хэмжээ нь 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 31-ний хооронд бүтэн таван долоо хоногийн хугацаанд болох бөгөөд манай улс Брюссель хотын төв талбайд өөрийн хотхоноо байгуулж, өөрийн улсыг сурталчлан таниулж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ сурталчилж, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах юм.  

Тус арга хэмжээнд манай улсаас Говь, Дархан нэхий, Модэрн номадс зэрэг томоохон компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцохоор төлөвлөж байна. Түүнчлэн Хан богд, Хөх монгол зэрэг язгуур урлагийн хамтлаг ирж, тоглолт хийнэ. Мөн Бельги, Нидерландад ажиллаж амьдарч буй зураач, барималч зэрэг уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байна.  

Түүнчлэн энэхүү арга хэмжээний хүрээнд Бельгийн RTL радио сувгийн нэг сэтгүүлчийг 11 дүгээр сарын эхээр Монгол явуулж, улмаар Монголын тухай нэвтрүүлэг бэлтгэн радиогоор цацах юм.  

Ийнхүү энэхүү арга хэмжээнд манай улс зочин улсаар оролцсоноор манай улсын талаарх Бельгийн ард иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, улс орноо эерэгээр суталчлах, улмаар Монгол руу аялах жуулчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн манай улсаас Европын Холбооны зах зээл рүү гарч буй бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд тодорхой түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.  

Хэвлэлийн бага хурлын өмнө Элчин сайд О.Оч Брюссель хотын Захирагч Филипп Клозтой уулзаж, Брюссель хотын бэлэг тэмдэг болох “Manneken-Pis” хэмээх шээж буй хүүхдийн хөшөөнд энэ оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Монгол дээл өмсүүлэхээр тогтов. 

2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр
Брюссель хот

Брюссель хотын Захиргаанаас Зул сарын баярыг тохиолдуулан жил бүр зохион байгу...

Уншсан: 1774 | Түгээх |
Холбоотой мэдээ
Сар шинийн битүүний өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан /шууд/
2018.02.15
Мартаж үл болох бас нэгэн НУУЦ удахгүй ил болно
2018.02.13
Рок попт цус сэлбэнэ
2018.02.13
“Пёнчан-2018” өвлийн олимпийн бамбар "Алтан жолоо" группээр өртөөллөө
2018.02.02
Энэ онд 33 сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг барих газрыг чөлөөлнө
2018.01.26
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Сар шинийн битүүний өдөрт зориулсан үндэсний бөхий...
2018.02.15
Мартаж үл болох бас нэгэн НУУЦ удахгүй ил болно
2018.02.13
Рок попт цус сэлбэнэ
2018.02.13
“Пёнчан-2018” өвлийн олимпийн бамбар "Алтан жо...
2018.02.02
Энэ онд 33 сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг бари...
2018.01.26
Удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн гар бөмбөгийн т...
2018.01.23
"LIVE CLUB"-ын “NOSTALGIA” үдэшт урьж байна
2018.01.18
Монгол бүсгүйчүүдээ магтан дуулсан ”Монголжингоо...
2018.01.05
“Ах дүү гурав” УСК тун удахгүй…
2018.01.03
“S4” хамтлаг шинэ оны эхэнд “ШИНЭ” уран б...
2018.01.02
Тансаг Мода агентлаг "Fashion Tv"-тэй хамтарна
2017.12.15
“Венийн вальс 2017” элит цэнгүүн таныг хүлээж ...
2017.12.12
Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” ...
2017.12.08
Эрчүүдэд зориулсан ээлжит уран бүтээл Я.Гэрэлчулуу...
2017.12.07
Венийн вальс цэнгүүн энэ сарын 15-нд болно
2017.12.07
Залуу бүжигчдийн зүрхний дуудлага “Амьдралыг тэт...
2017.12.07
Любэ хамтлаг ирэхэд НЭГ хоног үлдлээ
2017.12.07
“Любэ” хамтлагийн тоглолтын тасалбарыг хүргүүл...
2017.12.04
Соёл, урлагийн ажилтнууд 10-н жилийн дараа чууллаа...
2017.12.01
Дунжаагийн Нанжид “Бүжгийн урлагт 70 жил” хүнд...
2017.12.01
Хурд, Никитон хамтлагууд тоглолтын товоо зарлалаа
2017.11.29
Pеппэр Eyescool, Эгшиглэн нар “Энэ миний хайр”...
2017.11.28
“Зүрхний хилэн” кино Австралид нээлтээ хийлээ...
2017.11.27
Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
2017.11.26
Дуучин Т.Ариунаагийн бага хүү жүжигчин болжээ
2017.11.24
Монголын бүжгийн урлагийн их мастер Д.Нанжидын 70-...
2017.11.24
“Чоно” хамтлаг шинэ уран бүтээлүүдээрээ эргэн ...
2017.11.23
“Perfect Dance” телевизийн шоунд хэрхэн бүртгү...
2017.11.23
​Өвөл Айсуй...
2017.11.23
Хурд, Никитон хамтлагууд хамтрахаар болжээ
2017.11.22
Сургамжит богино өгүүллэгүүд
2015.02.03
Хайрын шүлгүүд /Дурлалт хосуудын баяр - Гэгээн Вал...
2013.02.14
Намрын хит 2017
2017.10.13
Соёлын өвийг хамгаалах тухай хоёр журам баталлаа
2017.08.24
Монголын шилдэг моделиуд Нью-Йоркийн загварын доло...
2017.09.06
“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно
2017.10.13
"Hard Rock"-т "Аадар" бууна
2017.10.12
Дуучин Хүрэлээ шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа
2017.09.06
Үндэсний спортын их наадмыг энэ жил зохион байгуул...
2017.09.21
“Madness” хамтлагийн шинэ уран бүтээл “City...
2017.10.16
Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг-...
2017.10.11
Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд х...
2017.10.06
Тансаг Мода агентлаг "Fashion Tv"-тэй хамтарна
2017.12.15
“Ах дүү гурав” УСК тун удахгүй…
2018.01.03
Аялгуу дуу намайг уяхан болгодог.…
2017.10.30
“Венийн вальс 2017” элит цэнгүүн таныг хүлээж ...
2017.12.12
Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” ...
2017.12.08
Дуулиан шуугиантай 7 жил!
2017.11.13
“Үлэмжийн гоо”-д саатсан сониноос
2017.11.10
"Тэнгэрийн гүүр" номын нээлт болно
2017.10.12
Одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээ
2017.10.18
Дуучин Т.Ариунаагийн бага хүү жүжигчин болжээ
2017.11.24
Дуучин Дээгий: 10 жил хүлээсэн тоглолтондоо ард тү...
2017.10.25
Эрчүүдэд зориулсан ээлжит уран бүтээл Я.Гэрэлчулуу...
2017.12.07
Г.Сэр-Одын 100 жилийн ойд зориулсан чөлөөт уншлага...
2017.09.13
Монгол бүсгүйчүүдээ магтан дуулсан ”Монголжингоо...
2018.01.05
“Харанга”-ын Чука урлагт зүтгэсэн 45 жилийн ба...
2017.11.13
Любэ хамтлаг ирэхэд НЭГ хоног үлдлээ
2017.12.07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТВ-ийг С...
2017.09.26
Хурд, Никитон хамтлагууд хамтрахаар болжээ
2017.11.22
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011