Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэглэгдэж байна
2017.11.12

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн Англи улсад 1951 онд зохион байгуулагдаж байжээ. 2003 онд анх Саняа хотод болж байсан бөгөөд энэ удаагийн 67 дахь удаагийн тэмцээн ч БНХАУ-ын Саняа хотод зохион байгуулагдахаар болжээ. Тус хотод 7 дахь удаагаа болж буй уг тэмцээнд 127 орны шилдгээр шалгарсан гоо бүсгүйчүүд багагүй хугацаанд хамтдаа байж тэмцээний зохион байгуулагчдын шалгаруулалтад өдөр бүр оролцож, ялагч болохын тулд бэлтгэж байна. Тэмцээний ялагч энэ сарын 18-нд тодрох юм. Бид Хайнаны Хайкоу хотод суралцдаг оюутнууд учраас арлын урд талд орших Саняа хотыг зорилоо.

Монголыг төлөөлөн оролцож буй Цэвээндашийн Энхжинтэйгээ хэдхэн хоногийн өмнө холбогдон очиж уулзах болсноо дуулгахад таатайгаар хүлээн авсан хэдий ч бид Дэлхийн хэмжээний томоохон тэмцээн сурвалжлах учраас албан ёсны зөвшөөрөл хүсч зохион байгуулагч талд хүсэлт илгээв. Бид эхний өдрөө хүсэлтийн хариугаа хүлээж, маргааш өдөр нь буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тэмцээний оролцогчид байрлах зочид буудлыг зорьсон юм. Аялал жуулчлалаараа дэлхийд дээгүүрт ордог Саняа хотын Phoenix арал дээр орших “Таван од”-той дээд зэрэглэлийн “ Phoenix “ зочид буудалд тэд байрлаж байв.

Биднийг очиход харуул хамгаалалт дээд зэрэг хангасан, зохион байгуулалт өндөр байгаа нь үүднээс нь харагдсан юм. Саняа хотын Phoenix арал дээр баярлах аялал жуулчлалын төв бүсэд нь орших тус буудалд орохын тулд бидэнд нэвтрэх үнэмлэх байсангүй. Монгол Улсаас ирсэн гэдгийг минь гэрчлэх паспорт хэрэг болж, мөн бидний хийлгэж өмссөн фудволк их тус болсон. Ингээд буудалд байрлах оролцогчтойгоо уулзахаа хэлээд цааш хөдлөв. Замын хажуугаар байрлах томоохон самбаруудад Дэлхийн Мисс 2017 буюу 67 дахь удаагийн тэмцээнд оролцогч улс улсаа төлөөлөн оролцож буй гоо бүсгүйчүүдийн зургаар гоёсон байлаа. Хамгийн том самбарт Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжингийн зураг тодоос тод гарсныг зургаас олж харж болно. Зочид төлөөлөгчдийг угтан авч буй буудлын ажилтан, зөрөн өнгөрөх үйлчилгээний ажилтнуудын харилцааны соёл дээд зэргийн байсан. Мөн оролцогч гоо бүсгүйчүүд хүртэл бүгдтэй инээмсэглэн хандах нь тухайн тэмцээнийг хүндэтгэж буй нь ажиглагдсан.

Бид буудалд нь очоод Ц.Энхжинтэйгээ утсаар холбогдон уулзах зөвшөөрлийн захидал ирээгүйг дуулгахад тэрээр зохион байгуулагч эмэгтэйг дагуулж ирэн бидэнтэй уулзан цөөхөн хором ярилцсанаа хүргэе.

-Дэлхийн Мисс 2017-д Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжиндээ юуны өмнө баяр хүргэе. Тэмцээний явц ямархуу явагдаж байна. Одоо хэд дэх хоног дээрээ үргэлжилж байгаа вэ?

-Сайн байцгаана уу. Монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр тэмцээний 22 дох өдөр. Ерөнхийдөө 7 үндсэн шалгуурын ихэнх нь явагдаж дуусаад өчигдөр Топ моделийн шалгаруулалт болсон. Дараа нь мультимедиа гээд олон нийтийн саналыг тооцдог шалгуур байгаа.

-Болж өнгөрсөн шалгаруулалт дээр ямар амжилт үзүүлж байгаа вэ. Тэр талаараа тодорхой дурдвал?

-Биднийг ирэхэд хамгийн эхлээд бүжгийн тэмцээний шалгаруулалт болж өнгөрсөн. Үүнд оролцоод таван гоо бүсгүйн нэгээр шалгарсан. Мөн спортоор шилдэг 8-д багтсан, өчигдөр топ моделийн шалгаруулалтад шилдэг 30 гоо бүсгүйн нэгээр шалгарсан. Харин өнөөдөр эдгээр 30 орноос шилдгийг шалгаруулахад “Most Beautiful” 20-д шалгарсандаа баяртай байгаа.

-Урьд нь дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцож байсан уу. 127 орны шилдэг гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн багагүй хугацааг хамтдаа өнгөрөөнө гэдэг бол маш том аз завшаан. Бусад орныхноос суралцах зүйл их байсан уу?

-Миний хувьд оролцож буй тэмцээнүүдийн хамгийн том нь энэ тэмцээн.Тус тэмцээнд оролцогчид улсаа төлөөлж байгаа хөөрхөн бүсгүйчүүд гэхээс гадна, ухаалаг, өөрсдийн зорилготой, сайхан сэтгэлтэй, хийсэн зүйлтэй мөн авьяастай, спортлог бүх талаараа өв тэгш юм шиг надад санагдсан.

-Тодруулбал?

-Бид гурван багт хуваагдсан байгаа. Манайх “Шар” баг. Манай багийн бүсгүйчүүд харахад л хайр хүрмээр хөөрхөн бүсгүйчүүд байдаг. Бид нэг гэр бүл шиг байдагт бас найзууд болсондоо баяртай байна

-Аль улсын оролцогчидтой найзууд болсон бэ. Өрөөндөө хэдүүлээ амьдарч байна?

- Орос, Украины оролцогчидтой хамт нэг өрөөнд байдаг учраас найзууд болсон. Би өөрөө орос хэлтэй учраас харилцахад ч илүү дөхөм дотно байдаг. Мөн өрөөндөө Хятадын оролцогчтой нийлээд 4-үүлээ болсон байгаа. Ер нь найзууд гэвэл олон орны бүсгүйчүүд байна. Тухайлбал Кени, Гуам, Макао, Солонгос гэх зэрэг улсын оролцогчтой ч найзууд болж чадсан.

-Одоо тэмцээний финал болохоос өмнө хамгийн чухал ямар шалгаруулалт үлдсэн бэ. Ямар зүйл дээр туслах вэ. Монголчууд яаж өөрийг чинь дэмжих вэ. Энэ талаар?

-Тус тэмцээнд миний зүгээс өөрийн хийж чадах зүйлээ хийгээд амжилт үзүүлээд явж байна. Монголчууд маань намайг дэмжих зүйл их байгаа. “Head to head” challenge удахгүй хаагдана. Мөн Mobstar, website, мөн Facebook page-ний like-аар дүгнэж шалгаруулах байгаа. Миний төлөө саналаа өгөөрэй гэж хэлмээр байна. Miss World website дээр шилдэг 15 гоо бүсгүйг шалгаруулна. Энэ шалгаруулалтад өнгөрсөн жилийн оролцогч Баярцэцэг 11 дүгээр байранд орж байсан. Мөн Мультимедиа дээр шилдэгт багтахыг хичээж байна.

-Тэмцээний ялагч тодроход цөөхөн хоног үлдлээ. Монголчуудаа хандаж хэлэг үг?

-Намайг зорьж ирсэн та хоёртоо маш их талархаж байна. Монгол хүнтэйгээ уулзахад сэтгэл их хөдөллөө. Мөн өдий хүртэл намайг дэмжиж хайртай ээж, аав, эгч дүү болон монголчууд та бүхэндээ маш их баярлалаа. Дэлхийн Мисс шалгаруулах гэдэг нь маш хүнд тэмцээн байдаг юм байна. Сэтгэлзүйн хувьд өндөр бэлтгэлтэй, аливаа зүйлд өөдрөгөөр хандаж байж амжилттай оролцох боломжтой. Бусад орныхны хувьд өөрсдийгөө тайвшруулахын тулд эм бэлдмэл хэрэглэж байгаа бол миний хувьд бясалгалаа хийгээд найзуудаасаа гоё энерги авч байгаа. Монголчуудынхаа бичсэн сэтгэгдлүүдээс ч эрч хүч авч байгаа. Энэ бүхнээс надад маш их хайр ирж байгаа. Тиймээс та бүхнийхээ итгэлийг алдахгүй намайг дэмжээрэй. Тэмцээний финал болоход 7 хоног үлдсэн. Энэ хугацаанд идэвхтэй оролцоод Монгол хүн бүр саналаа өгөөсэй гэж хүсч байна. Баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.

Сэтгүүлч Х.Эрдэнэсолонго, П.Одонтунгалаг
2017.11.11 БНХАУ. Саняа хот

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн Англи улсад 1951 онд зохион байгуу...

Уншсан: 2607 | Түгээх |
Холбоотой мэдээ
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар мөрөөдөл биш
2017.11.20
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ёстой
2017.11.19
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ байгаагүй олон төлөөлөгчтэй их хурал болно
2017.11.02
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д.Цогтбаатар оролцлоо
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчлөгддөг, харин санхүүгийн хяналт оршин тогтносоор байдаг
2017.10.30
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Ник Мэрай хоёрын эмнэлэг дэх хурим
2011.05.03
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011