Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ёстой
2017.11.19

АН VI их хурлаараа бүх гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгох шийдвэр гаргаснаар дунд шатны дарга нар, намын хороодын гишүүд, Үндэсний бодлогын хороогоо гишүүдийнхээ саналаар сонгосон. Тэгвэл эдгээр өдрүүдэд Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийг намынхаа 39-ээс доош насны 90 мянган гишүүний саналаар сонгох ажлыг улс орон даяар өрнүүлж, шувтаргын шатандаа ирээд байна.

11 дүгээр сарын 22-нд саналыг тоолж албан ёсоор Ерөнхийлөгчийг зарлах юм. Үүнтэй холбоотойгоор тус сонгуульд нэр дэвшигч Баатарын Болор-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа

-Ярилцлагаа АЗХ гэдэг байгууллагын үйл ажиллагааны талаарх таны бодлоор эхлүүлье. АЗХ нийгэмд хэр хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм бэ. Яагаад энэ сонгуульд нэр дэвших болов?

-АЗХ бол 17 жилийн түүхтэй байгууллага. 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Үндэсний чуулганаа хуралдуулж, Ардчилсан намын дэргэдэх албан ёсны залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсан түүхтэй. Ардчилсан үзэл санаа, ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, нээлттэй нийгмийг төлөвшүүлэх, залуучуудын нийгэм улстөрийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, төр болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудад залуучуудын төлөөллийг нэмэгдүүлэх гээд олон чухал зорилгыг өмнөө тавьсан том бүтэц.

Гэвч сүүлийн жилүүдэд энэ байгууллагын үйл ажиллагаа суларч, АЗХ гэдэг нэрийг хүмүүс төдийлөн сайн мэдэхээ больсон. МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-г хүмүүс мэднэ. Сайн муу, сайхан муухайгаараа тэд олон нийтэд танигдсаар байгаа. Гэхдээ тэд сайнаасаа муу талаараа нийгэмд илүү танил болсон. НАМЗХ-ны залуус улс орны өнөөдрийг авч явж чадах уу, үгүй юу гэсэн эргэлзээг залуучуудын дунд байгаа нь нууц биш. Тийм ч учраас миний бие АЗХ-ны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн хариуцлагатай залуучууд хамтдаа эх орныхоо өнөөдрийг авч явах чадвартай гэдгийг харуулахыг хүссэн юм. АЗХ бол залуусыг татах соронз байх ёстой. Бид хоосон ярих бус үйл ажиллагаа, үйлдэл, үйл хэрэг бүрээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж үеийнхээ залуусыг дагуулж, эгнээндээ нэгтгэх томоохон хүч болох ёстой. Ийм боломж ч бий. Ардчилсан нам 180 гаруй гишүүдтэй. Үүний тал нь 39-ээс доош насны залуус. Залуус бид амьдарч байгаа газартаа ганц ганцаараа, хэсэг бүлгээрээ зүтгэх бус шинэ санаа оноогоо уралдуулсан амьд организм болж, эeрэг хандлага, эрч хүчний шуурга болж дэм дэмэндээ хөгжих шийдлийг л би санал болгож байгаа юм.

-90 мянган гишүүний санаа бодлыг нэг бүрчлэн сонсох, түүнийгээ үйл хэрэгтээ тусгана гэхээр санаанд нэг л бууж өгөхгүй юм?

-Та бидний өдөр тутам хэрэглэж байгаа фейсбүүкийг дэлхий даяар хэдэн хүн хэрэглэж байна вэ? Зөвхөн энэхүү цахим орон зайд Монгол Улсаас идэвхтэй холбогддог 1.7 сая хэрэглэгч байна гэсэн тоо бий. Фейсбүүк идэвхтэй хэрэглэдэг хүмүүсийн 70 хувь нь 19-34 насныхан байна. Тэгэхээр АЗХ-ны 90 мянган гишүүдийн сүлжээг үүсгэх боломжтой.

Би ШУТИС-ийн КТМС-ийг Мэдээллийн системийн чиглэлээр төгсөж, Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын төслийн менежерээр багагүй хугацаанд ажилласан. Энэ сүлжээг бий болгох бааз суурь ч бий. АЗХ-ны удирдлагын төвшинд гарсан шийдвэр малчин залуугийн гэрийнх нь багананд өлгөөтэй байдаг утсанд нь мессэжээр очих боломжтой. Мөн Улаанбаатар хотын дугаар хороонд амьдарч буй таны фейсбүүк хаягаар мэдээллийг хүргэж болно. Гар утасны аппликейшн маягаар шийдэж, гишүүн тус бүр өөрийн нэвтрэх эрхээрээ мэдээллээ олж авч, баяжуулж, санаа бодлоо солилцож хамтдаа шийдвэр гаргах, хөгжих боломж байна гэж харж байгаа.

-Сонгууль эхэлснээс хойш олон аймгаар явж, залуучуудтайгаа уулзлаа. Орон нутагт амьдарч буй залуучуудын амьдрал ахуй ямар байна, тэд юу хүсч байна вэ?

-21 аймаг 9 дүүргийнхээ залуучуудтай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой. Одоо Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын залуучуудтай уулзахаар явах гэж байна. Ихэнх нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Отор нүүдэл хийж байгаатай ч таарлаа. Хөдөө орон нутагт амьдарч байгаа залуучуудын дунд нийтлэг асуудлууд байна. Бас тухайн нутаг орны онцлогоос хамаарсан бэрхшээлүүд ч бий. Ажлын байр хомсоос гадна улстөрийн үзэл бодлоосоо шалтгаалан ялгаварлан гадуурхагддаг, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоо бага гээд нийтлэг бэрхшээл байна. Гэхдээ энэ бол давж туулж болохгүй бэрхшээл биш. Шийдэл гарч байгаа гэж харж байна.

Ганцхан боломжийг хэлэхэд баг, сум, хороо, дүүрэг, аймаг, нийслэл гээд бүх шатны сонгуульд залуучуудын оролцоог тогтоосон квотын дагуу нэр дэвшүүлж бүх шатны дэмжлэг үзүүлэх үүргийг АЗХ хүлээх ёстой. Монгол Улсын хөгжлийг нуруундаа үүрч явах улстөрийн томоохон хүчин юм бол энэ шийдвэрийг гаргах ёстой. Би энэ байгууллагыг авч явах үүргийг залуучуудынхаа итгэлээр авах юм бол энэ шийдвэрийг намын дүрэм журамд тусгуулан шийдвэрлүүлнэ. Залуучууд хэн нэгэнд долдойдон ахих бус хийсэн, зүтгэсэн, оролцсон үйл ажиллагаагаараа үнэлэгдэх шударга тогтолцоог бий болгоно. Нийгмийн хөдөлгөгч хүч болох залуусын идэвхтэй оролцоогүйгээр нийгэм маань урагшлахгүй. Нас залуу гэж гологдож, эсвэл бид болоогүй гэж хойшоо суух эрх бидэнд байхгүй. Бид хэдий хүртэл дуугүй байх вэ? Хэдэн маргаашийг хүлээж өөрийгөө бэлтгэх юм бэ? Яг одоо хамтдаа дуугарч, эерэг өөрчлөлт рүү хамтдаа урагшилъя л гэж зорьж явна.

Мөн хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч залуусын хувьд зээл авах, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд ч хүндрэл гарч байгаа нь ажиглагдлаа. Хийе бүтээе гэсэн маш олон залуустай уулзаж, санаа бодлыг нь сонсож, захиас даалгавар ч авсан. Энэ бүхнийг амьдрал дээр хэрхэн шийдвэрлэх вэ? Ямар гарц гаргалгаа байж болох вэ гэдгийг замын туршид багийнхантайгаа зөвлөлдөж ярилцаж явна. Үүний дүнд АЗХ гэсэн 90 мянган залуусын хүчээр шийдэж болох гарц цөөнгүйг олж харлаа.

-Таны хариулт бүрт 90 мянган залуусын хүч гэсэн үг дурьдагдаж байна. Содон сонсогдож байна шүү?

-Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэгчлэн бид ганц, ганцаараа зүтгээд зорьж байгаа амжилтандаа хүрэхийн тулд их цаг хугацааг туулна.

Олуулаа байж, хамтдаа бие биенээ сонсож, хамтдаа хөгжих ёстой гэдэг бодол маань уулзалтаас уулзалтын хооронд улам баталгаажиж одоо итгэл үнэмшил болсон. Залуус сонгуулиар л ажилладаг. Ялалт, ялагдлын аль алиных нь ард үлддэг. Тиймээс ч хүмүүс АЗХ-г сонгуулиар л идэвхждэг, үйл ажиллагаа нь тийм ч ойлгомжтой биш гэж хүлээж авдаг. Зүй нь Ардчилсан залуучуудын холбоо гишүүд сонгогчдодоо үнэлэгддэг, гишүүдээ ч үнэлдэг байх ёстой. АЗХ маш хүчтэй үйл ажиллагаа явуулж, нийгмийг байлдан дагуулж, залуусаар бүчүүлж чадвал бусад намын залуучууд ч бас “хөлд нь чирэгдээд” хөгжихөөс өөр аргагүй болно. Өөрөөр хэлбэл, залуучуудын байгууллагын үнэлэмжийн жишгийг АЗХ тогтоодог байлгахын төлөө хичээн ажиллана. Хүн бол энэ нийгмийн хамгийн үнэт баялаг. Гэлээ гээд зүгээр суугаад байж болохгүй. Нийгэм, техник технологи асар хурдацтай хөгжиж буй энэ үед залуус бид өөрсдөө хөгжиж "өндөр" болох ёстой. Нийгэмдээ зорилгоо хүлээн зөвшөөрүүлэхэд суралцах хэрэгтэй. 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

АН VI их хурлаараа бүх гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгох шийдвэр гаргас...

Уншсан: 6368 | Түгээх |
Холбоотой мэдээ
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа л хайрлаж бай гэсэн сургаалиар биднийг хүмүүжүүлсэн
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн удирдлагуудыг унагаж, өөрсдийн хүнийг томилох гэж санаархаад бүтэлгүйтлээ
2017.12.08
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг 1800-1288 утсаар мэдэгдээрэй
2017.12.05
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн форум боллоо
2017.12.01
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахтай адил
2017.11.29
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд и...
2017.11.28
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг...
2017.11.24
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
2017.11.20
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
2017.11.20
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг...
2017.11.24
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд и...
2017.11.28
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ...
2011.11.07
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
“Aqua fitness” төвийн багш Ука: “Hot yoga”...
2011.11.29
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.22
Б.Одгэрэл: Багш хүн сэтгэл дотроо хүний хүүхдийг ө...
2012.03.15
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011