Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Дунжаагийн Нанжид “Бүжгийн урлагт 70 жил” хүндэтгэлийн тоглолт болно
2017.12.01

Монгол Улсын Гавьяат Жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор, монголын бий биелгээний дэг сургалтыг үндэслэгч Дунжаагийн Нанжид “Бүжгийн урлагт 70 жил” хүндэтгэлийн тоглолт болох гэж байна. 

Д.Нанжид нь 1930 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт мэндэлжээ. 1940 онд бага сургууль, 1948 онд Уран сайхны сургуулийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. 1945-1972 онд улсын Эстрад концертын товчоо, ардын дуу бүжгийн чуулгад бүжигчин, 1973-1975 онд Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад бүжгийн багш, бүжиг дэглээч, 1975-1984 онд Улсын багшийн сургуулийн соёлын салбарт бүжгийн багш, 1984-1990 онд Өмнөговь аймгийн ХДТ-т бүжгийн багш, бүжиг дэглээч, 1992-1997 онд МУИС-ийн Ардын урлагийн тэнхимд бүжгийн багш, 1993 оноос эхлэн СУИС-д бүжгийн багш, зөвлөх профессороор ажиллаж байна.

Д.Нанжид орчин цагийн Монголын бүжгийн урлагийн алтан үеийн төлөөлөгчдийн нэг, анхны мэргэжлийн бүжигчдийн нэг буюу нэрт бүжигчин, багш, бүжиг дэглээч, судлаач, өв тээгч юм. Тэрээр Монгол улсын бүжгийн урлагт 70 жил зүтгэхдээ Л.Мөрдоржийн хөгжим “Манай нэгдлийхэн” дуут бүжгийн чуулбар, Д.Лувсаншаравын хөгжим “Хуримын бүжиг”, Ш.Аюушын хөгжим “Агсал баатар” зэрэг 280 гаруй бүжиг дэглэж бүжгийн урлагийн урын санг баяжуулсан төдийгүй, “Эрх эшиг”, “Аягтай дөрвөд”, “Уран биелгээ” зэрэг 300 гаруй бүжигт оролцон тоглож, 40 гаруй бүжгийг гоцлон бүжиглэсэн нь түүний нөр их бүтээлч, уйгагүй хөдөлмөртэй салшгүй холбоотой.

Д.Нанжид Монголын уламжлалт бүжиг тэр дундаа бий биелгээг судалгааны эргэлтэнд оруулж, уран бүтээлийн арвин баялаг туршлагадаа суурилан “Д.Нанжидын Монгол бүжгийн сургалт” хэмээн нэрлэгддэг монгол бүжгийн өвөрмөц онцлогийг хадгалсан өөрийн дэг сургалтыг бий болгожээ. Тэрээр 1993 оноос СУИС-д багшлах хугацаандаа “Монголын уламжлалт бүжиг” хичээлийн хөтөлбөр боловсруулан, бий биелгээний олон арван элемент, хөдөлгөөнийг сургалтанд оруулж, нэр томъёо оноон өгсөн нь Монгол бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд чухал хувь нэмэр болсон юм.

Д.Нанжид багшлах хугацаандаа бүжгийн урлагт олон зуун шавь төрүүлсэн бөгөөд тэдний дундаас МУУГЗ Д.Баярбаатар, МУУГЗ Д.Энхгэрэл, МУГЖ, Доктор Д.Бэхбат, СУИС-ийн багш, Доктор Ж.Эрдэнэхорлоо, багш, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг, Л.Баттөр, Т.Отгонсүрэн, Ш.Дамдинбазар, А.Хосбаяр нарыг онцлон дурьдаж болно.

Түүний хэвлүүлсэн ном сурах бичиг, эрдэм шинжилгээний олон арван илтгэл өгүүлэл нь өдгөө Монголын бүжгийн урлагийн сургалт, судалгааны үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн, гарын авлага болж байна. Тэрээр 2010 онд “Монголын уламжлалт бий биелгээ”-г ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн жагсаалтанд бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Мөн тэрээр хилийн чанадад олон улсын уралдаан тэмцээн, тоглолт фестивалд удаа дараа амжилттай оролцож үндэснийхээ бүжгийн урлагийг дэлхий дахинд сурталчлахад чухал хувь нэмрээ оруулжээ.

Д.Нанжидын Монголын бүжгийн урлагт оруулсан хувь нэмрийг төрөөс үнэлж, 1969 онд БНМАУ-ын Гавьяат Жүжигчин, 1981 онд Соёлын тэргүүний ажилтан, 1986 онд “Алтан гадас” одонгоор шагнасан бол 2005 онд СУИС-иас Хүндэт профессор цол олгожээ.

СУИС-ийн I байр  “Оюутан театрт” /2017.12.01/

  • “Дунжаагийн Нанжид” баримтат киноны нээлт

 

СУИС-ийн I байр  “Оюутан театрт” /2017.12.04/

10:00 цагт “Дунжаагийн Нанжид судлал” Эрдэм шинжилгээний хурал

10:00 цагт “Монгол бүжгийн сургалт-намба, дэг зохиомж” номын нээлт

Үндэсний урлагийн их театрт /2017.12.04/

17:00 цагт /Дунжаагийн Нанжид бүжгийн урлагт 70 жил/ хүндэтгэлийн тоглолт

 

Ерөнхий зохион байгуулагч: СУИС

Дэмжигч байгууллагууд: БСШУСЯ, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Үндэсний урлагийн их театр

Харилцах утас: 95178989, 91992728, 98119077

Монгол Улсын Гавьяат Жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор, монголын бий биелгээн...

Уншсан: 2562 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ш.Даваадорж дахин дэлхийн хэмжээний амжилт үзүүлэв
2019.01.16
“Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо
2019.01.14
Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Монгол Улсын харцага О.Хангай түрүүллээ
2019.01.13
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулав
2019.01.13
Шатар сонирхогчдын 2019 оны Улсын аваргууд тодорлоо
2019.01.06
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ш.Даваадорж дахин дэлхийн хэмжээний амжилт үзүүлэв...
2019.01.16
“Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээний нээлтийн ажи...
2019.01.14
Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн ба...
2019.01.13
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээ...
2019.01.13
Шатар сонирхогчдын 2019 оны Улсын аваргууд тодорло...
2019.01.06
“Тэмээчдийн баяр– 2019” Арвайхээр хотод болн...
2019.01.06
Төв талбайн шинэ жилийн баярын тоглолт 22:00 цагаа...
2018.12.30
“Талын домог” флашмоб Шанхайд цацагдлаа
2018.12.28
Харшийн сүлд модны наадам боллоо
2018.12.23
“Цэнхэр алт” баримтат киноны нээлт боллоо
2018.12.20
ОУХМ Т.Баярцэцэг олон улсын эмэгтэйчүүдийн буудлаг...
2018.12.18
Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонг...
2018.12.12
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээ...
2018.12.09
“Утгын чимэг” наадмын бүртгэл эхэллээ
2018.11.23
Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ
2018.11.11
Байт харвааныхны 60 жилийн хүлээлт ба 60 хоногийн ...
2018.08.06
“Монгол бахархал”-ын өдөр “Монголын өглөө”...
2018.10.24
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотно...
2018.10.18
"Монгол туургатан" театрын шинэ барилга ашиглалтад...
2018.10.15
“Цэнхэр алт” баримтат киноны нээлт боллоо
2018.09.30
“Эв нэгдэл”-ийн төлөө Дуатлоны УАШТ-д оролцохы...
2018.09.20
“Үзэсгэлэнт Улаанбаатарын цом” өртөөт марафон ...
2018.09.14
Монголын оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн т...
2018.10.23
Дуурийн урлагийн төрөлд багтах кантатыг ХЦДБЧ анх ...
2018.09.03
Э.Бэхбаяр Азийн спортын наадмаас алтан медаль хүрт...
2018.08.19
Их мастер Б.Хатанбаатарын нэрэмжит шатрын аварга ш...
2018.08.13
Урлаг соёлын зүтгэлтнүүдийг Хангарди одонгоор шагн...
2018.12.12
Олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 19-нд болно
2018.08.12
“Бодитоор мэдэрье, эергээр харъя” уриатай алко...
2018.07.30
Үндэсний спортын VI их наадам ирэх 8-р сард болно
2018.07.29
Сургамжит богино өгүүллэгүүд
2015.02.03
Хайрын шүлгүүд /Дурлалт хосуудын баяр - Гэгээн Вал...
2013.02.14
Дэлхийн гэр бүлийн өдөр ХАНЬСАХЫН ЖАРГАЛ тоглолт б...
2018.05.08
Ц. Амартүвшин: “Параллель” ертөнц киноны зохио...
2018.03.14
Соёлын өвийг хамгаалах тухай хоёр журам баталлаа
2017.08.24
Монголын шилдэг моделиуд Нью-Йоркийн загварын доло...
2017.09.06
Шалзат баахан шаргын домог
2012.03.15
Намрын хит 2017
2017.10.13
Дуучин Хүрэлээ шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа
2017.09.06
Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг-...
2017.10.11
Мартаж үл болох бас нэгэн НУУЦ удахгүй ил болно
2018.02.13
“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно
2017.10.13
"Hard Rock"-т "Аадар" бууна
2017.10.12
Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд х...
2017.10.06
Өдөрт дунджаар 4000-9900 хүн музей үзжээ
2018.03.05
Тансаг Мода агентлаг "Fashion Tv"-тэй хамтарна
2017.12.15
“MNB Sport” суваг нээлтээ хийлээ
2018.03.05
Үндэсний спортын их наадмыг энэ жил зохион байгуул...
2017.09.21
“Madness” хамтлагийн шинэ уран бүтээл “City...
2017.10.16
Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” ...
2017.12.08
Дуучин Дээгий: 10 жил хүлээсэн тоглолтондоо ард тү...
2017.10.25
“Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайз...
2018.03.05
Дуучин Т.Ариунаагийн бага хүү жүжигчин болжээ
2017.11.24
“Венийн вальс 2017” элит цэнгүүн таныг хүлээж ...
2017.12.12
"Хурд" хамтлаг 25-н жилийн ойн анхны тоглолтоо бүс...
2018.03.06
“Үлэмжийн гоо”-д саатсан сониноос
2017.11.10
Аялгуу дуу намайг уяхан болгодог.…
2017.10.30
“Ах дүү гурав” УСК тун удахгүй…
2018.01.03
Дуулиан шуугиантай 7 жил!
2017.11.13
Одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээ
2017.10.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011