Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Мэдэгдэл
2017.12.01

Олон түмний дунд шуугиан үүсгэх сэдлээр, илт улс төрийн зорилготой, цензургүй гэх мөртлөө сайтар ‘найруулж’ зохиомжилсон гүтгэлгийн нэвтрүүлэг C1 телевизээр явуулж миний нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдсанд харамсаж байна. Нэвтрүүлэгт дурьдагдсан ‘оффшортой холбоотой’ гэх асуудлаар би өмнө нь хэвлэл мэдээлэл, олон нийтэд болон хууль хяналтын байгууллагад удаа дараа нээлттэй тайлбар өгч байсан. Мөн миний бие Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ)–д холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн ба тус байгууллагын цахим хуудаст нийтлэгдсэн байдаг. Энэ мэдээлэл нь сонирхсон хүн бүрт нээлттэй, ил тод мэдээлэл юм. 

Уг нэвтрүүлэгт дурьдагдаж буй ‘Бату Майнинг Монгол’ ХХК нь 2003 онд байгуулагдсан. Тус компани анх байгуулагдахдаа гадны хөрөнгө оруулалтгүйгээр, тодруулбал толгой оффшор компанигүйгээр Монгол Улсад байгуулагдсан байсан. Тэгэхээр би оффшор бүсэд данс эзэмшээгүй, Монгол Улсад, монголын тодорхой нэг компанид хөрөнгө оруулалт хийсэн олон хөрөнгө оруулагчийн доторхи нэгэн жижиг хувьцаа эзэмшигч байсан болно. ‘Бату Майнинг Монгол’ ХХК нь гадны хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор бүсэд бүртгүүлсэний дараа, хэдийгээр гадаадын аливаа улсад компани байгуулах нь тухайн үед Монгол Улсын аль ч хуулиар хориглоогүй, бүх зүйл хуулийн дагуу ил тод нээлттэй байсан ч 2005 оны 12 дугаар сард би энэхүү компаниас гарсан. Үүнээс хойш миний бие болон миний хамаарал бүхий хэн нэгэн энэхүү компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшсэн, оролцсон зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Ийнхүү монголын компанид хөрөнгө оруулсан нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, аливаа далд нууцлалгүйгээр явагдсан болохыг онцлон хэлье. Энэ талаарх мэдээллийг Монгол Улсын бүртгэлийн байгууллагад тухайн үед нь нээлттэй өгч байсан. Тухайн компанийн үйл ажиллагааны үр дүнд Монголоос нэг ч төгрөг гаргаагүй харин ч гадаадаас Монгол Улс руу хөрөнгө татсан болно. Тус компани улсаас нэг ч төгрөг ямар нэгэн байдлаар аваагүй, дан хувийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулсан гэдгийг онцлон тэмдэглэж байна. Тухайн компанийн хайгуул хийсэн бүх талбайг хуулийн дагуу авсан байсан бөгөөд хайгуулын ажил нь амжилтгүй болж бүх талбайгаа улсад буцаасан гэсэн мэдээллийг хожим нь би авсан. 

УИХ-аас оффшорын талаар батлагдсан хуулийн дагуу өнөөдөр миний бие, надад харилцан хамааралтай аливаа этгээд оффшор бүсэд компани, данс байхгүй гэдгийг үүгээр дахин мэдэгдэж байна. 

Иймд нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор миний болон миний гэр бүлийн нэр хүндэд халдан, илт гүтгэлэгийн чанартай, худал тоо баримт тараан хүний толгойд оромгүй зохиомол гэмт хэрэгт хамаатуулах гэсэн худал хуурамч мэдээллээ зогсоохыг шаардаж байна. 

Энэ мэдээлэлд дурьдагдсан гүтгэлэгийн асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болохоо мэдэгдэж байна. 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН СҮХБААТАРЫН БАТБОЛД

Олон түмний дунд шуугиан үүсгэх сэдлээр, илт улс төрийн зорилготой, цензургүй г...

Уншсан: 1838 | Түгээх |
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен нар албан ёсны хэлэлцээ хийв
2018.01.16
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно
2018.01.16
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд БНСУ-ын талтай хамтран ажиллана
2018.01.16
УИХ дахь ажлын хэсэг хуралдана
2018.01.16
Ө.Энхтүвшин: Мал тэвээргээ алдахаас урьтан малчдад өвс, тэжээл хүргэе
2018.01.15
Уг мэдээнд сэтгэгдэл авах боломжгүй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнх...
2018.01.16
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно
2018.01.16
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд БНСУ-ын талт...
2018.01.16
УИХ дахь ажлын хэсэг хуралдана
2018.01.16
Ө.Энхтүвшин: Мал тэвээргээ алдахаас урьтан малчдад...
2018.01.15
Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдтэй...
2018.01.15
Байнгийн хороодын хуралдаан болно
2018.01.15
Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдан...
2018.01.15
Ерөнхийлөгчийн Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэд...
2018.01.14
Ерөнхийлөгч Х.Баттулга Чингэлтэй дүүргийн иргэдтэй...
2018.01.14
Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.01.14
Шатахууныг барьцаалагсдад хатуу хариуцлага тооцооч...
2018.01.14
Ерөнхийлөгч Х.Баттулга дипломат корпус, олон улсын...
2018.01.11
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2018.01.10
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуу...
2018.01.10
Байнгын хороодын хамтарсан хуралдаан болно
2018.01.10
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл
2018.01.09
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчил...
2018.01.09
Байнгын хороодын хуралдаан болно
2018.01.09
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.01.09
Зарлал
2018.01.09
УИХ-ын байнгын хороод хуралдана
2018.01.08
Ажлын хэсгийн хуралдаан болно
2018.01.08
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Зэвсэгт хүчний 0...
2018.01.07
Дипломат төлөөлөгчийн газрууд гадаад паспортын хүч...
2018.01.07
Намын бүлэг, ажлын хэсгийн хуралдаан болно
2018.01.07
Засгийн газар татварын уян хатан бодлого барина
2018.01.05
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ...
2018.01.04
Мөнгөн хадгаламжийн даатгалтай холбоотой төслийг д...
2018.01.04
Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэл...
2018.01.04
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно...
2017.06.12
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Цементийн импортыг орлох үйлдвэр ашиглалтад орлоо
2017.06.12
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011