Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн форум боллоо
2017.12.01

Монгол, Хятадын сэтгүүлчдийн VIII форум  2017 оны арваннэгдүгээр сарын 21-23-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаант хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү форумд Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, Монгол Улсын Сэтгүүл зүйн академийн ерөнхийлөгч Ү.Хүрэлбаатар, МСНЭ-ийн ерөнхий нарийн бич­гийн дарга С.Алтанцэцэг, МХХ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Өдрийн сонины Ерөнхий эрхлэгчийн орлогч Ж.Сандагдорж, “Монгол ньюс” группийн ерөнхий менежер Б.Баярмагнай, “Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Э.Батхүү, Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг, "Оллоо" ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Цагаанган, Хяналтын зөвлөлийн дэд дарга Цогбадрал,  ETV телевизийн гүйцэтгэх захирал С.Баатарсайхан тэргүүтэй  30-аад хүн оролцсон юм.

Хятадын талаас БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ХМА-ны Гадаадад дэлгэрүүлэх газрын дэд дарга Жао Шүнгүе, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ХМА-ны Гадаадад дэлгэрүүлэх газрын Орон нутгийн тасгийн дарга Ли Жяшү, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ХМА-ны Гадаадад дэлгэрүүлэх газрын харилцагч Жү Яньшань, Хятадын Коммунист намын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган, Хятадын Коммунист намын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн байнгын орлогч дарга, Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Жөү Чүньже, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын ХМА-ны дарга Ли Ан, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын ХМА-ны Гадаад сурталд ухуулгын газрын дарга Үндэсбат тэргүүтэй удирдах албан тушаалтнууд, хятадын сэтгүүлч нарын төлөөлөл оролцлоо.

Форумын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлт ирүүлсэн бөгөөд “Хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа, иргэд хоорондын эв нэгдэл, ойлголцолд сэтгүүлч нарын гүйцэтгэх үүрэг асар их бий гэдгийг онцолсон байна.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид энэхүү форумд “Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны өчигдөр, өнөөдөр, хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм. Энэхүү илтгэлд хоёр орны хамтын ажиллагааны талаар онцлоод “Мэдээлэл бол улс орон, ард түмнүүдийн найрамдалт харилцааны нэгэн том гүүр юм. Тиймээс мэдээ, мэдээллийг олж боловсруулах, түгээх үндсэн үүрэгтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид манай хоёр орны ард түмнүүд бие биенээ илүү сайнаар  таньж мэдэх, ойлголцох, харилцах итгэлцэх, ойртон нөхөрлөх үйлсэд нэг чухал үүрэгт гүйцэтгэх  болно” гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Энэ үеэр Хятадын Коммунист намын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн байнгын орлогч дарга, Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Жөү Чүньже “Ажил хэрэгч хамтын ажиллагаанд мөр зэрэгцэн урагш ахицгаая” сэдэвт илтгэлдээ “Нэгдүгээрт, Хятад, Монгол хоёр улсын иргэд хоорондын ойлголцол гүн зузаан суурь болон бодит хөдөлгөх хүчинтэй байдаг. Хоёрдугаарт, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Иргэд хоорондын ойлголцлыг ахиулахад идэвхтэй үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй. Гуравдугаарт, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иргэд хоорондын ойлголцлыг ахиулах шаардлагатай” хэмээн онцолж байлаа.

Энэхүү форумын үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Монгол, Хятадын сэтгүүлчдийн VIII форум  амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн форумын гол онцлог юу байв?

- 2013 онд Ерөнхий сайд  Н.Алтанхуяг Бээжин хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай байгуулсан гэрээнд “Талууд Монгол, Хятадын форумыг жил бүр ээлжлэн зохион байгуулна” гэж заасан. Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамдын хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн газрын захирлуудын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ оны эхээр болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар  2015 онд Улаанбаатарт гарын үсэг зурсан тунхаглалд хоёр улсын хэвлэл мэдээллийн харилцан солилцоог улам идэвхжүүлэх, зөвлөлдөх уулзалт, форум зэрэг хамтын ажиллагааны хэлбэрийг ашиглах талаар тодорхой заалт орсон.

Энэ бүгд манай хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлвийг угтан харах боломж олгож байгаа.  Энэ удаагийн форумыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаант хотноо зохион байгуулж байна. Эрс тэс уур амьсгалтай, өвлийн аялал жуулчлал түлхүү хөгжсөн энэ нутагт анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог. Нөгөө талаар энэхүү форумд маш их ач холбогдол өгч, оролцогчдын тоо нэмэгдсэн байна. Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны өндөр албан тушаалтнууд, Хятадын төвийн радио, телевиз, ӨМӨЗО-ны бүх аймгуудын хэвлэл мэдээллийн салбарын удирдлагууд оролцож байна.

-Энэхүү форумын үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтын ажиллагааг сайжруулах, харилцан ашигтай хамтран ажиллах боломж, гарц шинээр нээгдсэн форум боллоо гэж үзэж байна. Урьд нь бид асуудал ярьдаг байсан бол энэ удаа шийдэл ярьж, хамтын ажиллагааны гэрээнд зарим байгууллагууд гарын үсэг зурлаа. Ер нь жилээс жилд Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтын ажиллагаа сайжирч байгаа. Контент солилцож, мэдээллээ хуваалцаж, фото зургийн үзэсгэлэн гаргаж хамтын ажиллагаагаа сайжирч байна. Цаашид ч энэ харилцаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Хятадын сэтгүүлчдийн IX  форум ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдана.

-Хоёр орны сэтгүүлчид хамтран найман удаа форум зохион байгуулжээ. Гол үр дүн нь юу вэ?

-Хоёр орны төрийн бодлогыг тодорхойлж буй гол гол баримт бичгүүдэд манай форумын үзэл санаа сууж чадсан нь хамгийн том ололт. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хооронд, хувь сэтгүүлчид хооронд, сэтгүүлчдийн байгууллага хоорондын шууд харилцаа, хамтын ажиллагаа хөгжихөд ихээхэн түлхэц өгч байна.

Монгол, Хятадын сэтгүүлчдийн VIII форум  2017 оны арваннэгдүгээр сарын 2...

Уншсан: 3293 | Түгээх |
Холбоотой мэдээ
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа л хайрлаж бай гэсэн сургаалиар биднийг хүмүүжүүлсэн
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн удирдлагуудыг унагаж, өөрсдийн хүнийг томилох гэж санаархаад бүтэлгүйтлээ
2017.12.08
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг 1800-1288 утсаар мэдэгдээрэй
2017.12.05
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахтай адил
2017.11.29
Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд иргэдэд ойлгомжтой болох нөхцөл бүрдлээ
2017.11.28
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд и...
2017.11.28
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг...
2017.11.24
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
2017.11.20
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
2017.11.20
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг...
2017.11.24
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд и...
2017.11.28
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ...
2011.11.07
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
“Aqua fitness” төвийн багш Ука: “Hot yoga”...
2011.11.29
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.22
Б.Одгэрэл: Багш хүн сэтгэл дотроо хүний хүүхдийг ө...
2012.03.15
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011