Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д айлчилж байна
2017.12.04
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. 

Гадаад харилцааны сайд нар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь өөрсдийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотолж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт урагшлуулан хөгжүүлэхэд хүч чармайлт гаргахаа илэрхийлж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэв. 



Талууд1994 онд байгуулсан “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ” болон харилцааны бусад баримт бичгүүдийн үзэл санааны дагуу бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн оршиж, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэдгээ дахин нотлов. 

Хоёр тал өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухалыг тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхий сайдыг ирэх онд БНХАУ-д айлчлуулж, Монгол, Хятадын хүмүүнлэгийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг ойрын үед зохион байгуулахаар тохиролцов.

Монголын талын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хятадын талын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бүрэн ашиглаж, худалдаа, эдийн засгийн харилцааг урагшлуулан хөгжүүлэхээр санал нэгдэв.

Монголын тал БНХАУ-ын Засгийн газраас олгож ирсэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байдагт талархал илэрхийлж, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг урагшлуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв. Хятадын тал монголын талд эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. 

Хятадын тал Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, түүний дотор Гашуун сухайт-Ганц мод боомтоор нүүрс тээвэрлэхэд үүсээд байсан хүндрэлийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа болон ХАА-н бүтээгдэхүүн,  махны экспортыг нэмэгдүүлэх илүү таатай нөхцөл бүрдүүлэхээ илэрхийлэв.



Талууд Монгол, Хятад, Орос гурван талын хамтын ажиллагааг урагшлуулж, олон улсын хүрээн дэх уламжлалт харилцааг үргэлжлүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтын хүч чармайлт гаргахаа илэрхийлэв. Хэлэлцээний дүнд Гадаад харилцааны сайд нар “Хамтарсан хэвлэлийн мэдээ” гаргаж, яриа хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечы, ХКН-ын Төв хорооны ГХГ-ын дэд дарга Ван Яжюнь, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Жин Личюнь нартай тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Айлчлал үргэлжилж байна.



Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд В...

Уншсан: 1795 | Түгээх |
Холбоотой мэдээ
УИХ-ын байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно
2018.05.21
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.05.21
Богд хааны ордон музейн газрын хамгаалалтын бүсээс 2.3 га газрыг аж ахуйн нэгжүүдэд өгчээ
2018.05.13
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2018.05.13
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллаж дараах асуудлуудыг шийдэв
2018.05.10
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
УИХ-ын байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно
2018.05.21
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.05.21
Богд хааны ордон музейн газрын хамгаалалтын бүсээс...
2018.05.13
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2018.05.13
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллаж ...
2018.05.10
Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарыг цагдан хорих...
2018.05.10
УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаа...
2018.05.10
Сайд нар орон нутагт ажиллаж байна
2018.05.09
Ерөнхий сайд Баянхонгор аймагт газар дээр нь асууд...
2018.05.09
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан эхэллээ
2018.05.09
УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаа...
2018.05.09
Ерөнхий сайд Баянхонгор аймгийн Өлзийт сумын малчи...
2018.05.08
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт тулгамдс...
2018.05.08
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.05.08
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.05.08
Ерөнхийлөгч Х.Баттулга Увс аймгийн иргэдтэй уулзла...
2018.05.07
Иргэдийн санал, шүүмжлэлийг ажилдаа тусгаж байхыг ...
2018.05.07
Ерөнхий сайд Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин ...
2018.05.07
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.05.07
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2018.05.07
Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн иргэдтэй...
2018.05.06
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2018.05.06
Ерөнхийлөгч Х.Баттулга “Хараат бус сэтгүүл зүй...
2018.05.03
АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх санал асуул...
2018.05.01
Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” Х...
2018.05.01
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.05.01
УИХ-ын ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
2018.05.01
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.04.30
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.04.30
Дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулахаар дэмжи...
2018.04.30
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011