Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг 1800-1288 утсаар мэдэгдээрэй
2017.12.05

НӨАТ-ын зарим эргэлзээтэй асуудлаар нийслэлийн Татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн Татварын улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа.

- Иргэдийн бүртгүүлсэн баримтыг цаад талаас “илгээгээгүй” гэсэн бичиг гардаг. Ийм нөхцөлд иргэн хаана хандах ёстой вэ?

- Энэ талаар өмнө нь мөн мэдээлэл өгч байсан. Хуулиндаа аж ахуйн нэгж 72 цагийн дотор илгээх үүрэгтэй, илгээгээгүй гэж гарсан тохиолдолд баримтаа устгаад дахин оруулсанаар автоматаар баталгааждаг. Харин дахиж оруулахад уг байдал хэвээр байвал 1800-1288 дугаар руу залгаж НӨАТ-ын сугалааны дугаараар шалтгааныг тодруулна. Ихэнх тохиолдолд иргэн буруу шивсэнээс үүссэн байдаг. Иргэдийн зүгээс баримтын дугаарыг шалгаж оруулах, шивсэн баримт тань үнийн дүн зөрүүтэй, ААН илгээгээгүй төлөвтэй байвал тухайн баримтын ДДТД-аар шивэх боломжтой. Шивсэн төлбөрийн баримтаа баталгаажтал болон сугалааны тохирол болох хүртэл хаяхгүй байх хэрэгтэй. Сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24:00 цагийн дотор өмнөх сарын баримтыг шивж баталгаажуулснаар сутаглаанд орох боломжтой.

- Иргэдийн гомдлыг хэр хугацаанд шийдвэрлэж өгдөг вэ?

- Манай 1800-1288 утсанд ирсэн гомдлыг хүлээн авч, харьяа татварын алба руу шилжүүлж, 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. Гомдол гаргасан иргэнтэй хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар утсаар хариу мэдээлэл өгч ажилладаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1800-1288 дугаарын утсанд 2500 гаруй санал гомдол ирсэн байна. Ирсэн гомдлын 87 хувь нь төлбөрийн баримт олгоогүй, үүнээс кассын машин эвдэрсэн, сүлжээ тасарсан, хямдарсан бараанд НӨАТ олгохгүй, мэйл хаягаар илгээнэ гээд илгээгүй тохиолдлууд ихэнх хувийг эзэлж байгаа.

Нийслэлийн хэмжээнд ирсэн гомдлын ихэнх хувийг худалдаа үйлчилгээний том төвүүдтэй Баянгол, Баянзүрх дүүргээс төлбөрийн баримт олгохгүй байна гэсэн гомдол эзэлдэг.

- Зарим худалдааны төв дугаар нь сайн харагдахгүй, бүдгэрсэн төлбөрийн баримт хэвлэж өгч байна. Тавигдах шаардлага байдаг уу?

- Стандартын шаардлага хангасан төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Кассын машины стандартанд төлбөрийн баримт хэвлэх цаас, хор ямар байхыг тодорхой заасан байдаг, үүнийг биелүүлэх үүрэгтэй.

- Худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж бүр төлбөрийн баримт гаргадаг кассын машинтай байх ёстой уу?

- НӨАТ-ын тухай хуульд худалдаа, үйлчилгээ үзүүлж буй татвар төлөгч бүр төлбөрийн баримт хэвлэх үүрэгтэй. Төлбөрийг баримтыг POS буюу кассын машин, и-баримтаар хэвлэх боломжтой. Тиймээс иргэд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд үйлчлүүлж буй газраасаа баримт шаардан авах эрхтэй.  Төлбөрийн баримт олгосноор үйлчлүүлэгч болон худалдан авагчдаа хүндэтгэж, сугалаанд оролцох болон НӨАТ-ын 2 хувийг буцаан авах боломж олгож байгаа юм.

- НӨАТ-ын баримт хэвлэх машиныг авч чадахгүй байгаа байгууллагууд ч бий. Эдгээр байгууллагуудад хандсан ямар ажил хийж байна вэ?

- Нийслэлийн татварын газар Хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн холбоотой хамтран энэ тал дээр ажиллаж байна. Тус холбооны гишүүн байгууллагууд иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тохирсон боломжийн үнийн саналтай хэрэглэгч хүсвэл тайлан гаргах хэмжээний програм суулгасан хэвлэх машин санал болгож, мэдээлэл өгч, суурилуулан ажилладаг.

- Нэг хэсэг баримт хэвлэх төхөөрөмжийн үнэ нэлээд асуудал дагуулж байсан. 1.5 сая төгрөгөөр, түүнээс ч өндөр өртгөөр баримт хэвлэдэг төхөөрөмж авах ёстой гэх мэдээллүүд байсан. Яг энэ төхөөрөмжийн нэг бүрийн үнэ зах зээл дээр ямар ханштай байгаа вэ?

- Кассын машины талаар их зөв ойлголттой болох  хэрэгтэй. Татвар төлөгч өөрийн үйл ажиллагаандаа тохирсон кассын машин хэрэглэх нь зохистой. Төхөөрөмжийн хүчин чадлаас хамаараад үнэ харилцан адилгүй байдаг. Зах зээл дээр 30000 төгрөгөөс эхлэн зарагддаг.

- Орон сууц худалдан авсан хүнд энэ буцаан олголт хамаарах уу?

- Иргэд байр худалдан авсан төлбөрийн баримтаа өөрийн кодоор баталгаажуулан бүртгүүлэх ёстой. Орон сууц анх удаа худалдан авч буй хүнд НӨАТ-ын тухай хуулинд зааснаар сугалаанд оролцох, НӨАТ-ын 2 хувийг буцаан авах болон ХХОАТ-ын хуулиар хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байна. Тиймээс иргэн та төлбөрийн баримтаа заавал авах хэрэгтэй.

- Иргэдийн нэг хэсэг нь сугалаанд найдахаас  илүү хувь хүнд олгох буцаан олголтын хувиа нэмэгдүүлэх нь илүү зохистой гэдгийг хэлж байна. Энэ талаар...

- НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтаар сугалаанд болон НӨАТ-ын 2 хувийн буцаан олголт авах, суутган төлөгч биш татвар төлөгчөөс авсан төлбөрийн баримтаар  зөвхөн сугалаанд оролцох эрхтэй. Сугалаанд оролцох татвар төлөгчийн тоо нь буцаан олголт авахаас их байдаг. Жишээ нь: танд НӨАТ суутган төлөгч мөн болон биш татвар төлөгчөөс авсан 2 баримт байлаа гэж бодъя. Та 2 төлбөрийн баримтаар сугалаанд оролцоно. НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтын төлсөн НӨАТ-ын дүнгийнх нь 2 хувийг буцаан авна. Хуулинд зааснаар 2018 оны эхний улиралд багтаж урамшууллыг иргэдийн дансанд шилжүүлнэ . Удахгүй иргэд урамшууллаа хэрхэн авах талаар мэдээллийг хүргэх болно.

- Ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа.

НӨАТ-ын зарим эргэлзээтэй асуудлаар нийслэлийн Татварын газрын Татвар төлөгчтэй...

Уншсан: 1902 | Түгээх |
Холбоотой мэдээ
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа л хайрлаж бай гэсэн сургаалиар биднийг хүмүүжүүлсэн
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн удирдлагуудыг унагаж, өөрсдийн хүнийг томилох гэж санаархаад бүтэлгүйтлээ
2017.12.08
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн форум боллоо
2017.12.01
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахтай адил
2017.11.29
Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд иргэдэд ойлгомжтой болох нөхцөл бүрдлээ
2017.11.28
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ник Мэрай хоёрын эмнэлэг дэх хурим
2011.05.03
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011