Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ж.Бат-Эрдэнэ “Тээврийн 7 хоног” форумд илтгэл тавилаа
2017.12.11

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Тээврийн 7 хоног” форумд МУ-ын тээврийн салбарын хөгжлийн талаар илтгэл тавилаа. Тэрбээр ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд болсон “Тээврийн долоо хоног-2017” олон улсын арга хэмжээнд оролцсон. 

Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож буй тус олон улсын арга хэмжээний “Оросын тээвэр, байгаль орчны уялдаа” сэдэвт нэгдсэн хуралдааны илтгэлүүдтэй танилцаж, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёров нартай албан уулзалт хийв. Уулзалтаар талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, түүнчлэн, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, тээврийн сайд А.О.Жунусов Евроазийн эдийн засгийн банкны ерөнхийлөгч нартай уулзаж Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны 2015 оны санамж бичгийн хүрээнд хоёр талын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Зам тээвэр, гаалийн салбарт 2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын бизнес эрхлэгчдийн оролцоотой форумыг хамтран зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.



“Тээврийн 7 хоног-2017” олон улсын хурал “Евразийн тээвэр, логистик-шинэ боломжууд”  сэдэвт хурлаар хаалтаа хийсэн юм. Энэ үеэр  Монгол улсын зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ илтгэл тавилаа. Тэрээр “ Ази-Европыг холбох тээврийн тогтвортой харилцааг бий болгох, тээврийн салбарын уялдаа холбоог сайжруулах, шинээр төлөвлөгдөж буй Ази-Европын тээврийн цогц системийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх чухал зорилтын хүрээнд  зохион байгуулагдаж буй арга хэмжээг зохион байгуулагчдад талархал илэрхийлж, ач холбогдлыг онцлон дурдлаа.

...Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг. Хятад-Орос, Ази-Европын хооронд хийгдэх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улс өөрийн энэхүү газар зүйн давуу талыг ашиглан хоёр хөршийнхөө хооронд хийгдэх худалдаа, тээвэрлэлтийн сүлжээнд өргөнөөр холбогдох, хоёр их хөрштэйгөө хамтран Ази-Европын хооронд тээвэрлэж буй ачаа тээврийн урсгалыг манай улсыг дамнасан замналаар өнгөрүүлэх, бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байна...

...Монгол, Орос, Хятад гурван улсын Төрийн тэргүүнүүд 2015 онд анх удаа хэлэлцээний ширээний ард сууж анхны гурван талт уулзалтыг хийж байсан бол 2016 онд Монгол, Орос, Хятад гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталж хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн жагсаалтыг баталсан нь ирэх 20-30 жилд хэрэгжүүлэх үндэстэн дамнасан томоохон төслүүд байна гэдэгт эргэлзэхгүй байна...

...Бид авто зам, төмөр зам, агаарын болон усан замын тээврээр улам өргөн хүрээнд холбогдож, мэдээлэл, харилцаа холбооны эрин зуунд нягт хамтран ажилласнаар нийгэм, эдийн засгийн хөгжлийн нэг замналаар хамтдаа алхах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Одоо Монгол Улс хоёр хөрш улстайгаа төмөр замын нэг коридороор холбогддог бол Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд бид манай улсыг дайран өнгөрөх төмөр замын гурван коридороор холбогддог болох том амбицтай хөтөлбөр боловсруулаад ажиллаж байна.

Бид хоёр хөршөөрөө дамжуулан гуравдагч улсуудтай холбогдох, хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Монголын эрдэс баялаг, экспортын бараа бүтээгдэхүүнийг дамжуулан тээвэрлэх дэлхийн зах зээлд гаргах эрмэлзэл, тодорхой төсөл, санаачилгууд бидэнд байна.

Ази, Европ тивийг холбох хамгийн дөт замналтай Монгол Улс нь бүс нутгийн бусад улс орнуудтай ч тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлж, холбогдох чиглэлээр тууштай, идэвхтэй хамтран ажиллах болно. Монгол Улс түншүүдийнхээ итгэл даасан, идэвх, санаачилгатай хамтрагч байх болно” гэдгээ илтгэлдээ онцоллоо.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Тээврийн 7 хоног” форумд МУ-ын тээврийн ...

Уншсан: 1844 | Түгээх |
Холбоотой мэдээ
Зарим ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлнө
2018.07.19
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулна
2018.07.19
Үерийн голомтноос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна
2018.07.19
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018.07.19
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Алтан гадас одонгоор шагналаа
2018.07.18
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Зарим ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлнө
2018.07.19
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруу...
2018.07.19
Үерийн голомтноос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилж...
2018.07.19
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.07.19
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Ал...
2018.07.18
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.07.18
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.07.17
Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэлээ
2018.07.16
1,5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрн...
2018.07.16
Шуурхай арга хэмжээ аван ажиллав
2018.07.10
Баяр наадмын өдрүүдэд арилжааны банкнуудын ажиллах...
2018.07.10
Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллан...
2018.07.10
Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын а...
2018.07.10
Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
2018.07.10
Баярын өдрүүдэд нийт 638 автобус үйлчилгээнд ажилл...
2018.07.10
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.07.05
Киргиз улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран а...
2018.07.05
БНАСАУ-ын Онцгой байдал, гамшгийн удирдлагын улсын...
2018.07.05
Вьетнам улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ...
2018.07.05
Монгол Улсын Засгийн газраас онцлох хуралдааныг зо...
2018.07.05
Шадар сайд Азийн сайд нарын дараагийн хурлыг зохио...
2018.07.05
Шадар сайд Ө.Энхтүвшин олон улсын байгууллагын тэр...
2018.07.05
Найрамдал ОУ-ын цогцолборыг А.И.Филатовагийн нэрэм...
2018.07.05
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар ша...
2018.07.05
Аймгуудын баяр наадмын товыг тогтоолоо
2018.07.05
100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх автозамы...
2018.07.05
Монгол хүүхдүүд АНУ-д хүний амь аварчээ
2018.07.05
Азийн сайд нарын бага хурал оролцогч талуудын мэдэ...
2018.07.05
Хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжру...
2018.07.05
Турк улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газры...
2018.07.04
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Улаан-Үд хотноо Орос, Монголын бизнес уулзалт болж...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011