Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат НҮБ-ын Байгаль орчны III ассамблейд Монгол Улсыг төлөөлөн оролцов
2017.12.13

НҮБ-ын Байгаль орчны III ассамблей Бүгд найрамдах Кени улсын Найроби хотноо 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 6-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн чуулганы онцлог нь НҮБ-ын гишүүн орнуудын Засгийн газар тогтвортой, ногоон санхүүжилтийг татах асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан шийдэхээр болсонд оршино.

Чуулганы хуралдаанд НҮБ-ын гишүүний орнуудын байгаль орчны салбар хариуцсан сайд, дэд сайд нар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бусад улстай бүсийн хэмжээний үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, бохирдолгүй эх дэлхийн төлөө ямар арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүнтэй уялдуулан чуулганд оролцсон улс орнууд бүхий л төрлийн хог хаягдал, бохирдлоос хүн ардынхаа эрүүл мэнд, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, химийн, хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах, орлуулах боломжийг эрэлхийлэх үүрэг хүлээсэн юм. 

Үүргээ биелүүлэхийн тулд биологийн олон янз байдал, экосистем, агаар, хөрс, ус, ой болон уулархаг газар нутгуудын онцлогт тохирсон шинэ аргачлал шийдлийг тодорхойлж, хэрэгжилтийг хангах ажиллах ёстой гэдэгтэй чуулганд оролцогсод санал нэгдсэн байна. Төр, хувийн хэвшил, бүхий л шатны төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд, нөхөрлөлүүдийн үүрэг оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх хүрээнд улс орнууд хүчин чармайлт гаргахаар тохиролцсон байна.

Н.Цэрэнбат:Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбоотой хамтрахаар боллоо



Чуулганы хуралдаанаас Монгол Улс ямар ололттой ирсэн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодрууллаа.

-Таны хувьд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн дэлхийн байгаль орчны сайд нарын уулзалтад оролцоод ирлээ. Ямар ололт, амжилттай ирэв?

-Ассамблейд оролцсон гадаадын түншлэгч орнуудын сайд, дэд сайдууд болон олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзан олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, санал солилцох, яриа хэлэлцээг эхлүүлэх боломжуудыг олгосон ихээхэн амжилттай арга хэмжээ болсон гэж дүгнэж байна. Тухайлбал, ассамблейн үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхайм, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооны Нарийн бичгийн даргын газрын дарга Хэлена Валдес, БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах сайд Ли Ганжи, Сингапур улсын Усны нөөц болон байгаль орчны сайд Масагос Зүлкифли, БНСУ-ын Байгаль орчны дэд сайд Ахн Бюнгок, Япон улсын Байгаль орчны дэд сайд Ясуо Такахаши, ОХУ-ын Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны яамны удирдлагууд, Бутаны Вант Улсын Байгаль орчны яамны удирдлагууд, Чили Улсын Байгаль орчны сайд Ситио Вев, Эстони, Люксимбург, Литви зэрэг улсын байгаль орчны сайд нартай уулзан байгаль орчны салбарын хоёр болон олон талт хамтын ажиллагааны боломж, хамтран ажиллах чиглэлүүдээр санал солилцон 2018 оноос цөөнгүй ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

-Ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тохиролцсон бэ, тухайлбал?

-Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооны албаны болон мэргэжлийн төлөөлөгчид ирэх оны эхний 3 сард багтан Монгол Улсад ажиллан агаарын бохирдлыг бууруулах хүрээнд судалгаа шинжилгээ эхлүүлж, хамтран ажиллана. “Эрүүл агаар амьдралын үндэс” сэдвийн дор үүсгэн байгуулагдсан олон улсын санаачлагад Монгол Улс анхны гишүүн орноор 9 дүгээр сард нэгдэн орсон. Энэхүү санаачлагын албан ёсны нээлтийг ассамблейн үеэр хийхэд гарын үсэг зуран баталгаажуулан хэвлэлийн бага хуралд оролцож, санаачлагын хүрээнд хийн хэрэгжүүлэх боломжит үйл ажиллагааг тодорхойлон хамтран ажиллахаар болсныг дуулгахад таатай байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Японы улсын Байгаль орчны яамтай хоёр талт хэлэлцээрийн хүрээнд хийсэн яриа хэлэлцээнд яамд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор бодлогын зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж хэвших, энэ механизмаар дамжуулан салбарын хамтын ажиллагааг тодорхойлж байх саналыг дэвшүүлэн тохиролцоонд хүрсэн зэргийг дурьдаж болно.

НҮБ-ын Байгаль орчны III ассамблей Бүгд найрамдах Кени улсын Найроби хотноо 201...

Уншсан: 2210 | Түгээх |
Холбоотой мэдээ
Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов
2018.07.17
Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож байна
2018.07.17
Засгийн газар ажиллаж байна
2018.07.16
Төв цэнгэлдэхэд анх удаа "Press room" ажиллалаа
2018.07.16
Ерөнхийлөгч ч Х.Баттулга Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж үг хэллээ
2018.07.10
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011