Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
2017.12.14

УИХ-ын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Я.Санжмятав танилцуулав. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль 1998 онд батлагдсанаас хойш цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 3 удаа, нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг 4 удаа сунгажээ. Харин уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон байна. Учир нь 2009 онд хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр цагаатгагдсан хүмүүсийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд нөхөх олговрын нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийн гишүүд болох 18178 иргэнд улсаас 16 тэрбум 400 сая төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгоод байгаа аж.

Одоогоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазлагдсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн хүүхэд болох 400 орчим иргэн байгаагийн доод тал нь 80-аас  дээш настай юм. Тэд бага насандаа өнчрөн, эцэг эх нь хөрөнгөө хураалгаж, сургуульд орох боломж нь хязгаарлагдах, тэтгэвэр тэтгэмж нь багаар тогтоогдох зэрээр багагүй хохирол амссан байна. Эдгээр иргэдийн тоо цаашид төдийлөн нэмэгдэхгүй учир хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр нэг удаагийн нэмэлт нөхөх олговор олгохоор уг хуулийн төсөлд тусгажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөх олговор аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр нэмэлт нөхөх олговрыг нэг удаа олгохоор тусгасан байна.

Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах болон нөхөх олговор олгох хугацааг хуулийн төсөл батлагдсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд байхаар төсөлд тусгажээ. Ингэснээр Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивт хадгалагдаж байгаа хэргийг шалгаж дуусгах, цагаатгах, нэхэмжлэл гаргах, нөхөх олговор зэрэг асуудал шийдвэрлэгдэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох асуудал болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, ОХУ-д байгаа материалыг бүрэн шийдвэрлэж дуусгах, түүнчлэн хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм. Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэцэхийг санал нэгтэйгээр дэмжсэн аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, О.Баасанхүү, Н.Оюундарь, Л.Болд, Ж.Батзандан, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, Л.Мөнхбаатар, С.Жавхлан, Д.Сарангэрэл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

УИХ-ын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн үдээс хойшх нэгдсэн хура...

Уншсан: 1835 | Түгээх |
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен нар албан ёсны хэлэлцээ хийв
2018.01.16
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно
2018.01.16
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд БНСУ-ын талтай хамтран ажиллана
2018.01.16
УИХ дахь ажлын хэсэг хуралдана
2018.01.16
Ө.Энхтүвшин: Мал тэвээргээ алдахаас урьтан малчдад өвс, тэжээл хүргэе
2018.01.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнх...
2018.01.16
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно
2018.01.16
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд БНСУ-ын талт...
2018.01.16
УИХ дахь ажлын хэсэг хуралдана
2018.01.16
Ө.Энхтүвшин: Мал тэвээргээ алдахаас урьтан малчдад...
2018.01.15
Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдтэй...
2018.01.15
Байнгийн хороодын хуралдаан болно
2018.01.15
Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдан...
2018.01.15
Ерөнхийлөгчийн Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэд...
2018.01.14
Ерөнхийлөгч Х.Баттулга Чингэлтэй дүүргийн иргэдтэй...
2018.01.14
Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.01.14
Шатахууныг барьцаалагсдад хатуу хариуцлага тооцооч...
2018.01.14
Ерөнхийлөгч Х.Баттулга дипломат корпус, олон улсын...
2018.01.11
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2018.01.10
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуу...
2018.01.10
Байнгын хороодын хамтарсан хуралдаан болно
2018.01.10
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл
2018.01.09
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчил...
2018.01.09
Байнгын хороодын хуралдаан болно
2018.01.09
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.01.09
Зарлал
2018.01.09
УИХ-ын байнгын хороод хуралдана
2018.01.08
Ажлын хэсгийн хуралдаан болно
2018.01.08
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Зэвсэгт хүчний 0...
2018.01.07
Дипломат төлөөлөгчийн газрууд гадаад паспортын хүч...
2018.01.07
Намын бүлэг, ажлын хэсгийн хуралдаан болно
2018.01.07
Засгийн газар татварын уян хатан бодлого барина
2018.01.05
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ...
2018.01.04
Мөнгөн хадгаламжийн даатгалтай холбоотой төслийг д...
2018.01.04
Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэл...
2018.01.04
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно...
2017.06.12
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Цементийн импортыг орлох үйлдвэр ашиглалтад орлоо
2017.06.12
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011