Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2018.01.03

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын  хорооны өнөөдрийн (2018.01.03) хуралдаан 15 цаг 06 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Эхлээд 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Тус байнгын хорооны өмнөх хуралдааны (2017.12.27) үеэр дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэн, гишүүд Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусгавар болж буй учир хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байгааг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцууллаа. Ийнхүү Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1, 4, 5, 8, 11 дэх  заалтыг, мөн зүйлийн 9 дэх заалтад “6.Засгийн газраас Монголбанкинд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглоно” гэснийг тус тус хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн төслийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулах, зарим зүйл, хэсэг заалтыг хассантай холбогдуулан бусад зүйл, хэсэг, заалтын дугаарыг өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хурааж, шийдвэрлэсэн. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Т.Аюурсайхан нарын Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар мөн санал хураалт явуулж шийдвэрлэв. Мөн хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах тухай Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн санал, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар тус тус санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар ийнхүү санал хураалт явуулан шийдвэрлээд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Байнгын хорооны өмнөх хуралдааны (2017.12.27) үеэр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцуулсан. Гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд Ажлын хэсгийн саналд үндэслэн Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаргасан юм. Өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн саналын томъёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “, түүний хараат болон охин компани энэ хуулийн 6 дугаар зүйлд” гэснийг “энэ хуулийн 6.1, 6.2.1-6.2.6-д” гэж өөрчлөх, мөн зүйлийн 43 дугаар зүйлд “43.7.Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран банкны нэгдлийн удирдлага, санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, шаардлагыг тогтооно” гэсэн агуулга бүхий 43.7 дахь хэсэг нэмэх, мөн зүйлийн 48.1 дэх хэсгийн “зөрчиж болзошгүй” гэснийг “банкны санхүү, үйл ажиллагаа, удирдлагын чадварын үзүүлэлт холбогдох журамд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь тогтоогдсон” гэж өөрчлөхийг гишүүд дэмжсэн юм.

Түүнчлэн  төслийн 3 дугаар зүйлд “52.8 Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн буруутай үйл ажиллллагааны улмаас учруулсан хохирлыг хариуцах бөгөөд банкны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь бүрэн эрхт төлөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй”, “52.9 Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн банк, түүний салбар, нэгж биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг дагаж мөрдсөнөөс үүсэх хариуцлагыг Монголбанк хүлээнэ” гэсэн агуулгатай 52.8, 52.9 дэх хэсгийг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан эдгээр хуулийн төслийг 2016 оны хоёрдугаар хагаст боловсруулж эхэлсэн бөгөөд Улсын Их Хурал хэлэлцүүлэгт тун нухацтай хандаж, төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэйгээр Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгүүд тун нямбай ажиллаж байгааг тэмдэглэв. Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир банкны салбарын эрх зүйн орчны суурь гэдэг ач холбогдолыг нь Байнгын хороо анхаарч, ажиллаж байгаагаа хэлсэн. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын  хорооны өнөөдрийн (2018.01.03) хура...

Уншсан: 2423 | Түгээх |
Холбоотой мэдээ
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018.09.18
Боомтуудын хүчин чадал болон мал, махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулна
2018.09.18
Ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно
2018.09.17
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Шивээхүрэн, Сэхээ боомтод ажиллалаа
2018.09.16
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах хамтарсан ажлын хэсэг, байгууллага байгуулах санал гаргаж байна
2018.09.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжи...
2018.09.18
Боомтуудын хүчин чадал болон мал, махны экспортыг ...
2018.09.18
Ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийж, НҮБ-ын...
2018.09.17
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Шивээхүрэн, Сэхээ боо...
2018.09.16
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүн хойд Азийн эрчим хүчн...
2018.09.12
Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын...
2018.09.06
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Фэйсбүүк компанийн тө...
2018.09.05
Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир БНХАУ-ын Элчин ...
2018.08.30
Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийг мэ...
2018.08.27
“Системийн шинэчлэл-Ард нийтийн санал асуулга”...
2018.08.26
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон-Монголын ...
2018.08.26
УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Гадаад хэргийн сай...
2018.08.24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ер...
2018.08.24
Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн б...
2018.08.22
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад су...
2018.08.20
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг за...
2018.08.15
ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилов
2018.08.15
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг...
2018.08.13
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Т...
2018.08.12
Хохирлыг арилгаж, сэргээн засварлахад 700 гаруй са...
2018.08.08
УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн банкны төлөөлөгчдий...
2018.08.07
М.Энхболд: Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чу...
2018.08.06
Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Яс...
2018.07.31
Прокурор зөвшөөрвөл "60 тэрбум"-ын асуудлаар дэлгэ...
2018.07.26
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад албан бичиг х...
2018.07.25
Алслагдсан хороонд хүүхдийн эмнэлэг баригдана
2018.07.25
Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн тавдахь шатны ...
2018.07.25
УИХ-ын гишүүн Н.Оюундарь ТИКА-ийн төлөөлөгчдийг хү...
2018.07.25
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд гомдол ...
2018.07.24
Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэлцүүлэгт илтгэгчээр оро...
2018.07.17
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011