Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
100 айлын барилгын материалын захыг нүүлгэхийг олон нийт дэмжиж байна
2018.01.15
Өнгөрсөн 7 хоногт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, ээлжит тогтоолоо гаргасан байна. Тогтоолд Нийслэлийн нутаг дэвсгэрт шаардлага хангахгүй нам даралтын халаалтын зуухны ашиглалт, хэрэглээг 2018 оны нэгдүгээр улирлаас эхлэн хязгаарлаж, шинээр техникийн нөхцөл олгохгүй, ашиглалтад хүлээж авахгүй байх, одоо ашиглагдаж байгаа зуухнуудыг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох, хийн болон цахилгаан халаалтын системд бүрэн шилжүүлэх арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны дотор зохион байгуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний цэгүүд, барилга байгууламжуудын харуул хамгаалалтын байр, аялал зугаалга, амралт сувиллын газруудын зуухыг цахилгаан халаалтад бүрэн шилжүүлэх ажлыг 2018 оны 2-р улирлаас хэрэгжүүлэх, 9 дүүргийн 152 хорооны нутаг дэвсгэрт утааны эх үүсвэр болсон яндангийн хэрэглээг хязгаарлаж, цаашид нэмэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бүх шатны Засаг дарга, хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаа нараар агаарын чанарын хяналтын байцаагчийн үүргийг давхар гүйцэтгүүлэх, ажил үүргийн нэгж бий болгох талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлж шийдвэрлүүлэхийг даалгалаа.
Эндээс харахад ямартай нийслэл хотын удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах, хотын утааг арилгах чиглэлд илүү бодитой, хэрэгжихүйц ажлуудад анхаарлаа хандуулж эхэлсэн байна.
Улс орны хөгжлийг тухайн улсын нийслэл хотын хөгжлөөр дамжуулж ойлгодог жишиг бий. Гэтэл манай улсын нийслэл хотын хувьд утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрчихсэн байгаагаас гадна хотын төвд хүний эрүүл мэндэд хортой барилгын материалыг ил задгай худалддаг, орчны бохирдлыг бий болгодог, хотын авто замын хөдөлгөөнд саад түгжрэлийг үүсгэдэг 100 айлын барилгын материалын зах байгуулагдаад удаж байна.
Аланы хүмүүс 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьж хэлж ирсэн боловч өнөөдрийг хүртэл дорвитой хийсэн ажил байхгүй. 100 айлыг нүүлгэх асуудал яригдах бүрд мэдээжийн хэрэг тэнд суурьшиж, барилгын материалын худалдаа эрхэлж ирсэн иргэд, бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Магадгүй үүнээс эмээсэн үү барилгын материалын захыг нүүлгэх асуудал хотын захиргааны хэмжээнд яригддаг ч тэгсгээд чимээгүй болдог байв.
Харин энэ удаагийн шийдвэр эргэлт буцалтгүй хэрэгжих нь бололтой. НИТХ-ын дарга С.Амарсайхан твиттэрдээ “Захуудыг үе шаттай гаргах ажлыг эхлүүлнэ. 100 Aйлын барилгын дэлгүүр, захыг 2018 оны 3-р улиралд багтаан хотоос гаргана!” гэж бичсэн нь олон хүний анхаарлыг татжээ.
Түүний энэ жиргээ 850 гаруй фаб буюу таалагдсан товч, 542 ретвийт хуваалцсан товч, 157 меншин буюу хандсан сэтгэгдэл авсан байна. Твиттер дэх сэтгэгдлийн ихэнх нь 100 айлын барилгын захыг нүүлгэх нь зөв гэсэн хандлагатай байгаас үзэхэд иргэд олон нийт НИТХ-ын даргын хэлсэн асуудлыг дэмжиж байгаа нь харагдлаа.
Түүнчлэн НИТХ-ын дарга С.Амарсайхан Еаgle телевизид өгсөн тодруулгадаа “…100 айлын барилгын худалдааны төвийг Налайх дүүрэгт шинээр баригдах Үйлдвэр технологийн парк руу нүүлгэнэ, энд ямар нэгэн хоёрдмол утга байхгүй, иргэд бизнес эрхлэгчид, холбогдох төр захиргааны байгууллагын албан хаагчид эртнээс бэлтгэлээ базаах хэрэгтэй” гэсэн нь НИТХ-аас удахгүй шийдвэр тогтоол гарч ажил хэрэг болох юм байна гэсэн итгэлийг нийслэлчүүдэд төрүүллээ.
НИТХ-ын дарга цааш хэлэхдээ “…зөвхөн 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх биш цаашдаа хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа авто машины сэлбэг худалдааны Да хүрээ, Өгөөмөр захын асуудал ч мөн адил яригдана” гэж хэлсэн байна.
НИТХ-ын хурлаас гарах энэ шийдвэр мэдээжийн хэрэг олон хүний эсэргүүцэлтэй тулгарах биз. Гэсэн хэдий нийтийн эрх ашгийн үүднээс эдгээр асуудлыг цэгцлэх, шийдвэртэй арга хэмжээ авч явуулах нь зүйтэй гэж түүнээс олон хүмүүс итгэж байгаа нь тодорхой харагдаж байна. 100 айл, Да хүрээ, Өгөөмөр захыг нүүлгэж хотын захын тойргуудад дэд бүтцийг шийдээд байршуулчихвал тэр хэмжээгээр нийслэл хотын түгжрэл буурч, хөрс орчины бохирдол багасна. Одоо харин НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ эзэн байж, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлыг шийдвэрлэж чадахыг харах нь л үлдлээ.

С.Тамир

Өнгөрсөн 7 хоногт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, ээлжит тогтоолоо гаргасан байн...

Уншсан: 1314 | Түгээх |
Холбоотой мэдээ
У.Хүрэлсүх: Тулгарсан хүндрэл, хямралыг бид нийтээрээ, хамтын хүчээр даван гарч байна
2018.05.22
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018.05.21
“Дижитал шилжилт болон блокчейн технологи” сэдэвт семинар боллоо
2018.05.18
“Төрийн захиргааны манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
2018.05.18
Шарын гол суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль боллоо
2018.05.18
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011