Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хандан хатуухан үг хэллээ
2018.01.29

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт  НИТХ-ын  ээлжит XVIII хурал хуралдсан. тус хуралд НИТХ-ын 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 24 төлөөлөгч оролцсон буюу  төлөөлөгчдийн ирц 53.3 хувьтайгаар хуралдсан. Хуралдааны төгсгөлд нийслэлийн иргэдийг төлөөлж сонгогдсон атлаа НИТХ-ын хуралдаа суудаггүй, шалтгаангүй хурал тасалсан төлөөлөгчидөд хандан  НИТХ-ын дарга С.Амарсайхан хатуухан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

С.Амарсайхан: "Төлөөлөгчид та бид захиргааны албан хаагчидаасаа том хариуцлага шаарддаг, ёс зүйтэй байхыг нэхдэг шигээ жижигхэн хариуцлагыг өөрсдөө биелүүлдэг байх сэтгэл итгэл байхгүй бол энд суух ямарч шаардлага байхгүй. Иргэдээ төлөөлж байгаа, нутгийн удирдах ёсыг өөрсдөө хэрэгжүүлж байгаа эрхэм төлөөлөгчид та бүхэн өөрсдөө ёс зүй, хариуцлага, сахилга батыг хэн нэгнээс гуйдаг, асуудаг, эрдэг, сурдаг байж болохгүй. Ялангуяа МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, АН-ын Ц.Баатархүү хоёр надаас төлөөлөгчдийн ирцийн тухай асуух, шаардах биш өөрсдөө  төлөөлөгчидөө хуралдаа суулгах, ирц бүрдүүлэх, нэгдсэн хуралдаанд бүлгийнхээ төлөөлөгчдийг оролцуулах, хариуцлагыг нь дээшлүүлэх тал дээр анхаарч ажилла.

Ер нь энд байхгүй байгаа, хуралдаа суудаггүй төлөөлөгчид хөгжлийн тушаа болсон, асуудал ажил гацаадаг хариуцлагагүй байдал, аминчхан үзэл, явцуу сэтгэлгээгээ өөрсдөөсөө эхлээд хаяцгаах хэрэгтэй. Өнөөдөр хуралд сууж байгаа 24 төлөөлөгчөөс гадна гадаадад томилолтоор яваа 6 төлөөлөгч байгаа, бусад төлөөлөгчдийг хуралдаа суулгах асуудлыг хоёр бүлгийн дарга анхаарч ажилла гэдгийг зориуд хэлье.

Төлөөлөгчид өөрсдөө үйл ажиллагааны зардал, урамшуулал аваад явж байгаа, үүнийг нуух шаардлага байхгүй, зардал урамшуулал аваад явж байгаа юм бол сард ганц болдог, жилд 10 хүрэхгүй удаа болдог НИТХ-ын хуралдаа ирээд суучихдаг, иргэдийнхээ төлөөлөл болж ажилладаг, сонгуулиар амлаж байсан шигээ иргэдийн асуудлыг ярьдаг, шийдвэрлэхэд оролцдог байх хэрэгтэй. Хуралдаа суухгүй, байхгүй байж байснаа гэнэтхэн гарч ирээд хууль дүрэм гээд том том юм ярьж улс төр хийчихээд алга болчихдог байж болохгүй ээ. Энэ тал дээр ил тод нээлттэй байх ёстой. Хоёр бүлгийн дарга энэ асуудлаар  нээлттэй мэдээлэл хийгээд цаашид хуралд ирэхгүй байгаа төлөөлөгчид, ирсэн ч ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг төлөөлөгчидтэйгээ хариуцлага  тооц, иргэддээ нээлттэй мэдээлэл өг гэсэн саналыг хүргэж байна" гэсэн юм.

Ийнхүү Нийслэлийн иргэдийн төлөөлөл болж НИТХ-д сонгогдсон атлаа иргэдээ төлөөлөх үндсэн ажлаа хийдэггүй, хуралдаанд оролцдоггүй, шалтгаангүйгээр хурал тасладаг төлөөлөгчидтэй хариуцлага ярих ёстой гэдгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ дурьдлаа. Цаашид төлөөлөгчдийн ирцийг нэмэгдүүлэх, хуралд нь ирүүлэх асуудалд анхаарч ажиллах үүргийг  НИТХ дэх МАН, АН-ын бүлгийн дарга нар болон Ажлын албанд үүрэг болголоо.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт  НИТХ-ын  ээлжит XVIII хурал ху...

Уншсан: 35424 | Түгээх |
Холбоотой мэдээ
Анивчиж буй гэрлээр уулзварт нэвтэрсэн жолоочид хариуцлага тооцно
6 цаг 8 минутын өмнө
“Авто машингүй өдөр” автобус хэрхэн үйлчлэх вэ
6 цаг 16 минутын өмнө
Энэ бямба гарагт дэлхийн автомашингүй өдрийг тэмдэглэнэ
6 цаг 20 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018.09.18
Сурагчдад эрүүл хооллолт, хүнсний зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгөв
2018.09.18
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Анивчиж буй гэрлээр уулзварт нэвтэрсэн жолоочид ха...
6 цаг 8 минутын өмнө
“Авто машингүй өдөр” автобус хэрхэн үйлчлэх вэ...
6 цаг 16 минутын өмнө
Энэ бямба гарагт дэлхийн автомашингүй өдрийг тэмдэ...
6 цаг 20 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.18
Сурагчдад эрүүл хооллолт, хүнсний зохистой хэрэглэ...
2018.09.18
Сайд Ц.Цогзолмаа их, дээд сургуулиудыг “Оюутан м...
2018.09.17
Б.Батбямба: Яармагт байгуулах дэд төвд зөвхөн хоты...
2018.09.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.17
“Монголын өмгөөлөгчдийн холбоо”-г Алтан гадас ...
2018.09.17
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөгов...
2018.09.17
Х.Мандахбаяр: Жил бүр 10 сэтгүүлчийг Хятадын томоо...
2018.09.17
”Бүс ба Зам” санаачилгыг дэмжихэд хэвлэл мэдээ...
2018.09.17
Авлигын хэргээр яллагдсан төрийн албан хаагч нарт ...
2018.09.16
Хүнсний агуулахын засварын ажил 70 хувьтай байна
2018.09.16
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.16
Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглө...
2018.09.14
Мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахдаа мэргэжлийн бай...
2018.09.13
ББСБ-ын зээлдэгчдийн дийлэнх нь дээд боловсролтой ...
2018.09.13
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.13
Иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлттэй танилцав
2018.09.13
Суудлын жижиг тэрэг л түр замаар явна
2018.09.12
Зуун жилийн түүхтэй анхны бага сургууль музей болл...
2018.09.12
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.12
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.12
Баянзүрхийн товчооны зам засварын үеэр зохион байг...
2018.09.11
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварла...
2018.09.10
Зөрчил гаргасан 5101 албан тушаалтанд хариуцлага т...
2018.09.10
Түгээлтийн автомашинуудыг цагийн хязгаартай хөдөлг...
2018.09.10
Цагдаагийн байгууллага хууль зөрчөөгүй...
2018.09.10
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.09.10
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Улаан-Үд хотноо Орос, Монголын бизнес уулзалт болж...
2018.05.10
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011