Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
  Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2018.01.30

Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 31. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 15. Буд гараг. Найралт эх одтой, хоёр хар мэнгэтэй, харагчин гахай өдөр.

                          Барилдлага: Үхэх 
                          Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй 
                          Суудал:
Хий

Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Сар бүтэн хиртэнэ. Оргил үе 21 цаг 29 минутад. 1 сарын 31-ний 18 цаг 51 минутаас 2 сарын 1-ний 00 цаг 08 минут хүртэл. 5-н цаг 17 минут үргэлжилнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Таны одоогийн айдас түгшүүр ул мөргүй арилна. Ямар нэгэн шалтгаанаас болж та дүрэлзэж байгаагаа мэдрэх болно. Энэ нь ухрах биш урагшлах зам юм бол өөрийнхөө мэдрэмжинд найд. Шинэ төлөвлөгөөнүүд хийгдэж урьд нь боловсруулагдсан саналууд хэрэгжинэ. Хэлэлцүүлэг, хурал зарим талаар хурц ноцтой болох ч тэд таны байдалд нөхөрсөг хандаж, амжилтанд хүрэх тодорхой зорилгыг тань дагана. Та зугаа цэнгэлийг мэдэр, орой та гадагш гарч хөгжилдөнө.


ҮХЭР (4/20-5/20)

Од гаригсийн чиг хандлага дээшилсээр байгаа тул таны ажлын бүтээмж бас өндөр болж эхэлнэ. Нийгмийн амьдрал шинэ найдвар авчирна. Энэ нь таны ирээдүйд ч гэрэл нэмж, оюуны мэлмийд тань эерэгээр нөлөөлнө. Гэр бүлийн ямар нэг дайсагналыг арилгах цаг болсон тул илэн далангүй байж, асуудлыг нээлттэйгээр хэлэлцэж, уучилж мартах хэрэгтэй. Бодолд чинь байнга уяатай байгаа онцгой найз руугаа өөрөө эхэлж утасд.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажилсаг, хичээнгүй ихрүүдийн хувьд албан тушаал ахих гэдэг том хөзөр юм. Ирэх өдрүүдийн ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд эртнээс төлөвлөсөн нь дээр. Олон нийтийн цуглах газарт ганц бие ихрүүд хэн нэгэнд татагдах бололтой. Харин хосуудын хувьд харьцаа улам гүнзгийрч түвшин ахина. Хосын хэрүүл маргаан ч гэсэн харилцааг илүү гүнзгийрүүлэх нэг мөн чанар нь болох тал бий. Нигүүлсэнгүй өрөвч занг та эрхэмлэдэг нэгэн. Тусламж, дэмжлэг хэрэгтэй болсон хүнд туслалцаа үзүүлэхэд хэзээд бэлэн байхыг сануулъя.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хувиараа бизнес эрхлэлдэг бол та олны анхаарлыг ихэд татна. Та ажил хэргийн холбоотой ямар нэг урилга хүлээж авах ба төлөвлөгөөгөө өөрчлөх, цуцлах шаардлага гарна. Чухал уулзалтын үеэр эсрэг хүйстэнтэй бие биедээ татагдах явдал болж, уулзалтанд саад болно. Хөнгөн харьцаа түр зуурын ашиг хонжоо харсан байна. Энэ нь муу үр дагавартай байх магадлалтай. Гэхдээ өнөөдөр ажил төрлөөс илүү хувийн амьдралаа илүүд үзвэл дээр. Гэр орныхоо орчинг өөрчилж гэр бүлийнхэндээ илүү зайтай орон зай бий болгох засвар хий.


АРСЛАН (7/23-8/22)   

Бараг бүх хүмүүстэй сайхан харилцаа тогтоож чадна. Сайхан инээмсэглэл энэ өдрийн талыг даана шүү. Сайн зүйлсийг хэлдэг ч таны хэт шүүмжлэлтэй зан ач холбогдолгүй мэт санагдах болно. Тиймээс энэ зандаа анхаар. Бизнесийн гэрээ хэлцэл түүнээс ирэх үр өгөөж нь хэт анхаарал хандуулсанаар энэ нь олон хүнээс шалтгаалан сунжрах болно. Хэрэв хэрэгтэй гэж үзвэл танд илүү тохиромжтой гэрээ хийхээр хол газар луу яв.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр од гаригуудын систем таны азын тэнгэрийг ивээх болно. Зам дээр сайхан хүн таарч чухал совин илгээнэ. Зөв тайлж унших нь танд төвөгтэй. Магадгүй орчны стресс таны мэдрэмжийг булаажээ. Гэнэтийн бөгөөд санаандгүй нөхцөл байдал ажил дээр чинь бий болж таны оролцоог шаардах болно. Жаал амсхийгээд ахин тулаандаа орох хэрэгтэй. Өөрийгөө зовоох хэрэггүй. Хамтрагчийнхаа туслалцааг авч ажлаа аль болох хурдан амжуулахыг хичээ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хайр дурлал тань өөрт чинь хүртэл ойлгомжгүй ээдрээтэй байна. Ихэнх хүмүүс төгс харилцааны эрэлд бүдэрнэ. Төгс байдлыг бүү хай. Эс тэгвээс ханийнхаа таны төлөө өөрийгөө золиослох чадвар сайхан чанаруудыг олж харж чадахгүй. Тэдний санал болгож буй зүйлсийг хараад та үнэхээр гайхах болно. Таны бичиг баримттай холбоотой асуудлуудад сайн сайхныг ерөөхөөс өөр юу ч хийж чадахгүй нь. Чухал шийдвэр бүү гарга, гэрээ хэлэлцээр бүү байгуул. Бичиг баримтаа цэгцэл.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Судалгаа хийж, эргэцүүлэн бодоход сайхан цаг үе учир өнгөрсөн асуудалд бүү боогд. Ажлын хамт олноо зарим асуудал дээр таны буруу биш ч зөнд нь орхи. Та өрсөлдөөнийг амьдралын утга учир урагшлах цорын ганц зам гэж боддог бол эндүүрч байна. Од эрхэсийн байрлал, хилэнцийн ордонд нөлөөлөх нөлөө таныг сайхан сэтгэлээр бүчнэ.


НУМ (11/22-12/21)

Од эрхсийн эерэг нөлөө тан руу ирнэ. Энэ нь таны ажлын боломж, танилын хүрээгээ өргөжүүлэхэд тусална. Орлоготой ажил, шинэ арга олоход одоо хүчээ гарга. Тохиож буй бүхий л давуу боломжуудыг ашиглахад бэлэн бай. Их хүч заран хурал уулзалтанд оролцох ба ярилцлагын үеэр мэдлэгээ тэлэх, зарим зүйлийг тун ашигтайгаар танин мэдэх гайхалтай боломж олдоно. Хайр дурлал тань мөрөөдөл мэт үргэлжлэх ч бодит бус өнгө аяс чамгүй байна, гэхдээ удаан хугацаанд үргэлжилж буй харьцаа бол хэвийн байна.


МАТАР (12/22-1/19)

Од эрхэсийн шилжилт хөдөлгөөн танд өгөөжтэй бөгөөд өнгөрсөн туршлагаа эргэн дүгнэж тодорхой алдаануудыг дахин давтахгүй байхад тусална. Хийх ёстой зүйлээ л хийгээд өнөөдрийг өнгөрөөх хэрэгтэй. Ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, ямар нэг алдаа гаргахаас сэргийл. Та зиндаа нэгтнүүдтэйгээ болон эрх мэдэлтнүүдтэй сайн зохицож чаддагтаа баярлах хэрэгтэй. Зарим нь бусадтай хамтран ажилласнаас ганцаараа ажиллахыг илүүд үздэг ба ингэснээр ажил зөв хийгдэнэ гэж үздэг. Гэвч цаг өөр болж байгааг мэдэр.


ХУМХ (1/20-2/18)

Од, сарын хөдөлгөөн таны амьдралын хэмнэлд нөлөөлөх урсгал илгээнэ. Ажил дээрээ өөрийнхөө эрх мэдлийг хамгаалахын тулд тэмцэх хэрэг гарах болно. Өөрийнхөө талд бат зогс. Зарим зүйл дээр буруутай байсан ч бүү бууж өг. Харин хумхууд ойр дотнынхон, эцэг эхтэйгээ асуудалтай болж болохгүй, уян ханд. Шинэ сарыг эрч хүчтэй угтах бэлтгэлээ ханга.


ЗАГАС (2/19-3/20)

Зарим загасын ордны хүмүүсийн бие тавгүй байна. Од эрхэс сонин хачин шинж тэмдэг илгээвэл сайтар тайлахыг бод. Өнөөдөр та тайван, сэтгэл хангалуун байх учраас өөртөө өндөр шаардлага тавих хэрэггүй. Дараагийн өдөр далд утгатай зөн совин хүлээж авна. Ойрд овоорсон их ажлаа дуусгахаас зүрх алдаж магадгүй бөгөөд тэвчээр шалгах хэд хэдэн асуудалтай тулгарна. Өрсөлдөгч хүмүүсийн явуулгыг үл тоо. Таныг хорлох санаа байхаас сачий тэдэнд одоогоор алга.

Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 31. Лхагва гараг. Билгийн тооллы...

Уншсан: 953 | Түгээх |
Холбоотой мэдээ
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.08.16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.08.16
Хонины чөмөгний ясны шөлний ач тус
2018.08.16
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
2018.08.15
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.08.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.08.16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.08.16
Хонины чөмөгний ясны шөлний ач тус
2018.08.16
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
2018.08.15
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.08.15
ӨНӨӨДӨР: Намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 4
2018.08.15
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.08.13
Өнөөдөр Балжиннямтай өдөр...
2018.08.13
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
2018.08.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.08.12
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
2018.08.08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.08.08
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
2018.08.07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.....
2018.08.07
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.08.06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид...
2018.08.06
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
2018.08.02
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиро...
2018.08.02
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
2018.08.01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад зохимжгүй ...
2018.08.01
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
2018.07.31
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн.....
2018.07.31
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
2018.07.30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй ...
2018.07.30
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
2018.07.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй .....
2018.07.29
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
2018.07.26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.....
2018.07.26
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.07.25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидн...
2018.07.25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2017.07.03
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно
2017.08.21
Гар утас тархины хавдар үүсгэдэг
2012.10.04
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2017.07.03
Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ?
2012.06.12
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?
2012.02.25
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж бай...
2017.06.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.06.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөрт...
2017.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2017.06.07
Хөх сүү багатай бол яах вэ?
2012.04.14
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.13
Витамин, түүний хэрэглээ
2012.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.05.13
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэг...
2017.09.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.07.05
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжи...
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.10
Таны цалин хэрхэн бодогддог вэ
2013.02.14
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.09
Найз охинтой эр хүн бүр энэ аргыг туршаад үзээрэй
2011.06.07
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.09
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2017.12.27
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2017.12.24
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.07.05
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шу...
2017.12.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн и...
2017.12.26
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011