Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.02.04

Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 20. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, зургаан цагаан мэнгэтэй, шар луу өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох
                          Шүтэн барилдлага
: Авахуй
                          Суудал:
Ус

Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Халамжит хүний үүргийг гэр бүлдээ хүлээх хэрэгтэй болно. Таны бодол өнгөрсөн зүйл рүү хэт хэлбийхээс болгоомжил. Хэтийн төлөвлөгөөгөө зохиохын тулд өнгөрснийг сайн эргэцүүл. Бизнесийн гэрээ хэлцэл үл ойлголцлоос шалтгаалан толгойны өвчин болно. Гүн бодол тань таныг яах ёстойг хэлж чадах ба энэ нь өөрийгөө илэрхийлэхэд тань тусална. Энэ өдрийн чухал хэсэг нь хайр сэтгэл байна. Таны бусдад өгөх урам зориг, төсөөллийн үр дүнд дотно харилцааны үйл явц гайхалтай болно. Чухал ажилгүй хонины ордныхон гэр орондоо байж, хүүхдүүдийнхээ хүмүүжлийн доголдолд анхаар.


ҮХЭР (4/20-5/20)

Хилийн чинадад байгаа үхэрүүдийг албан газар эсвэл танихүй хүмүүс бухимдуулна. Хэл мэдэхгүй учраас танд төвөгтэй санагдаж байгаа бол сайн толь бичиг худалдаж аваад хэлний чадвараа сайжруулж эхлэх нь хамгийн сайн арга. Хэрвээ та бараа бүтээгдэхүүн импортолдог бол хэлний асуулдал мөн их чухал байна. Гадаад валютын солилцоо хийх хүнээс мөнгөө эргүүлэн авах дээр асуудал байж магад. Гэвч бүү маргалдаарай. Та хөрөнгө оруулалт хийхийг хүсч байгаа бол тайлан балансыг нь сайн нягталж, санхүүгийн бүртгэлийг нь судалж үзээрэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ихэнх ихрийн хувьд өнөөдөр олон амлалтын ард гарахыг хичээх өдөр. Эрсдэл гаргаж байгаад ч болов үр дүнд хүрнэ. Юу ч болж байсан хамаагүй өөртөө итгэж дотоод сэтгэлээ дага. Одон орны байдал нааштай байх тул та гэнэт аливаа зүйлс сайхан болж эхлэхийг мэдэрнэ. Таны амьдралын бүхий л зүйлс, сэтгэл санааны байдал тэнцвэржинэ. Ойлголт, хэрсүү зан өдөр бүр нэмэгдэнэ. Ямар нэгэн томоохон шийдвэрийг ойрын үед гаргах хэрэгтэй байгаа бол одоо бодоод шийд. Урлаг, иог, хийн дасгал, бясалгалын аргуудын онол, практикт суралцахад энэ үе нэн тохиромжтой. Амьдрал бүхэлдээ таалагдана.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажлынхаа шугамаар аялах зэрэг шийдвэр гаргавал цаашид их зүйлийг бодох шаардлагатай болно. Дипломат байдалд тайван байх нь эерэг үр дүн авчирна. Таны хувьд тайван байх нь хэцүү биш байдаг. Гэсэн ч өнөөдөр тайван дөлгөөн байдал зарим мэлхийн ордныхонд асуудал авчирч болзошгүй. Тиймээс чухал асуудалд хурц ханд. Шинэ хайртаасаа эсвэл хол байгаа хэн нэгнээс санхүүгийн байдлаа хамгаалах нь ухаалаг алхам болно. Хэрвээ та хайртаасаа салах гэж байгаа бол амьдралын зүг чиг тань өөрчлөгдөж магадгүй. Интернэтээс юм худалдан авахдаа бүтээгдэхүүн найдвартай байхад анхаар.


АРСЛАН (7/23-8/22)   

Та өөртөө итгэлтэй хэвээр байвал сэтгэлийн хөдөлгөөнөөрөө оюун ухаанааа чимж чадахаас гадна амьдралын сайхныг амтлах болно. Өөрийн чадах зүйлийг бусдад амал. Харин боломжтой бол буяны байгууллагад өөрийн чадахын хэрээр туслаарай. Энэ нь таныг олон танилтай болгож, сэтгэлийг тань баясгах болно. Хүсэн хүлээсэн уулзалт болсон ч санаанд тань хүрэхгүй байх. Гэхдээ шинэ танилуудын хувьд бол энэ нь хангалттай.


ОХИН (8/23-9/22)

Од эрхэсийн зүгээс танд шинэ санаа сэдэж олох чадвараа ашиглахыг сануулжээ. Зарим зүйлд танаас хамааралгүй байх боломж олго. Та хариуцсан байгуулагынхаа үүрэг хариуцлагаас нэг алхам холдлоо ч тэдний ажил хэвийн үргэлжилж чадна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Дарга тань танд бага хугацаанд ажлаа илүү үр дүнтэй амжуулахыг шаардах бөгөөд энэ нь маш хүнд санагдах болно. Таныг хүрээлэн буй хүмүүс өмнөхөөсөө илүү сэтгэлийн хөдлөлтэй болсон мэт санагдаж байгаа байх. Энэ үед та өөрийгөө гадны хүний нүдээр анзаарахыг хүсч байна. Та ажил төрөл гэж гүйсээр өдөр тутмын амьдралаас олж харахаа байсан дутагдалаа олж чадна. Сайн таньдаг хүмүүсээсээ саналуудыг нь асууж, алдаагаа зас.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр та найз нөхөдтэйгөө хамт байвал аз жаргалтай байна. Зөв бизнесээ олж хийх эсвэл хувийн асуудлаа шийдэхэд хэцүү биш байх болно. Амжилт гаргах боломж үргэлж танд байна. Найз нөхөдөөсөө урам зориг авах, хамт олондоо туслах зэрэгт хэрэгтэй цагийг зориул. Ажил тань маш үр дүнтэй байна. Удирдлагынхаа үгийг заавал ёсчлон дагах гэх хэрэггүй. Дараагийн өдрүүдэд таны санхүүгийн байдал нэлээд сайжрах болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хүн бүхэн хорвоод өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэж, өөрийн гэсэн ул мөр байр сууриа үлдээх гэж ирсэн гэдэг сургаал байдаг. Амьдрал хэдий бодоход харахад ч мөрөөдсөнөөс энгийн байдаг ч та өөрийн байраа эзлэхийг хүсч, оролдоод үзэхийг зоригло. Гэхдээ албан болон амины аль аль ажил хэрэгтээ цаг зав гарга. Онц шаардлагагүй ажилд их хүч бүү зар. Сэтгэл хөдлөлдөө хэт автвал таны үйлдэл замбараагүй байна. Эргэн тойрны чинь хүмүүс таны занг ойлгохгүй байна. Явах гэж буй аялал танаас ихээхэн оюун санааны болон биеийн хүчний эрч хүч шаардана.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр боломж гарвал нумынхан албан тушаал ахих тал дээр өргөдөл гаргах нь зүйтэй. Та өрсөлдөгчөө давамгайлах болно. Хувийн ажил хэрэгт ч таатай байна. Ажил хэргийн асуудлуудаа бодит үр дүнтэй байлга. Мөнгөтэй болгоомжтой харьц. Эс тэгвээс санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Амьдралын харилцаанд идэвхтэй байх бүх боломжоо ашигла. Мартагдана гэдэг хэвийн зүйл биш учраас тусламж, зөвлөгөөг хэрэгсэхгүй орхиж болохгүй.


МАТАР (12/22-1/19)

Хариуцлагатай байдлаар бусдаас ялгарахыг хичээ. Санаанд ороогүй буурь суурьтай хандлагатай тулгарах нь сандралд хүргэнэ. Харин найз нөхдийн дунд халуун дулаан уур амьсгалтай байна. Боломжтой бол энэ сард гадаадад, далайн эрэгт амрахад таатай. Та бусдыг ойлгож уярах хэрэг гарна. Таны энэрэнгүй чанар өнөөдөр сошиал, хий хоосон ертөнцөд нэрд гарна. Гэвч ажлынхаа хаалгаар ороод л эсвэл гадаа бохир агаарт гараад л та бодит хатуу байдлыг мэдэрч урам хугарна.


ХУМХ (1/20-2/18)

Таны ур чадвар, авьяас билэг чөлөөтэй оргилно. Та нарын ордыг эрхшээгч одны нөлөөгөөр эрч хүчтэй болно. Бусадтай харьцахдаа хүлээцтэй, тэвчээртэй байж чадна. Олон шинэ хүнтэй танилцаж, гадуур аялан олон найзтай болно. Оюуны чадавх нэмэгдэж, сурч боловсроход таатай. Бизнесийн нөхцөлийг гартаа оруулж удирдлагыг авахад хамгийн тохиромжтой үе. Өдөр болгон цагийн хуваарийн дагуу байдаг бол өнөөдөр урьдынхаасаа илүү шинэлэг бай. Уйтгар гунигаас зайлсхийх хэрэгтэй. Ингэснээр хүчтэй байж сөрөг энергийг холдуулж чадна. Од эрхэсийн зүгээс нөлөөгөө идэвхжүүлж, сонголтоо өргөжүүлэх боломжийг танд өгч байна. Эцэслэн дуусгахад бэлэн болсон төслийн ажлуудаа эмхэлж цэгцэлсний дараа өөрийн эрхгүй татагдаж байгаа хүмүүстэйгээ харилцаагаа цоо шинээр эхлүүл. Таныг сөхөрч унасан үед тосоод авах найз нөхөд олон байна. Мөн тусламж дэмжлэг авч болохоор нэр нөлөө бүхий хүмүүс ч тэдний дунд байна. Бизнесийн хэлцэлд саад учран зогссон тохиолдол зөн совиндоо итгэн хэлцлийг дахин хий. Тохиож байгаа нөхцөл байдалтайгаа дасан зохицож, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаарай. Жолоо барьж байхдаа утасныхаа дууг хаахгүй бол тасралгүй дуугаран анхаарал сарниулна. Анхаарал болгоомжтой байх өдөр.


ЗАГАС (2/19-3/20)

Өөрийн эргэлзээ, орчны эсэргүүцэл зэрэг нь ажлаа дуусгахад тань саад болно. Магадгүй та эдгээр асуудлаа маргаашийг хүртэл хойшлуулах хэрэгтэй. Та ажлаа дахин дахин зүтгэж хийснээр таны зорилгод ахиц гарна. Уйгагүй бага багаар хийснээр урт хугацаанд гэнэтийнхээс илүү их ашиг олж авч чадна. Та мэдрэмжиндээ юу чухал болоход анхаарлаа хандуул. Бас та замд гарч аялал хийх магад. Хол явахаар бол машин унаагаа сайн шалга. Зам дээр багахан саад байна.

Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын...

Уншсан: 1096 | Түгээх |
Холбоотой мэдээ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна...
2018.02.18
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2018.02.18
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
2018.02.15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.02.15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...
2018.02.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хү...
2018.02.18
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2018.02.18
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
2018.02.15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.02.15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.02.14
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2018.02.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.02.12
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
2018.02.12
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
2018.02.11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.....
2018.02.11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.02.08
Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн
2018.02.08
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.02.07
Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна...
2018.02.07
Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
2018.02.07
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад идээ ундаа элб...
2018.02.06
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
2018.02.06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.02.05
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
2018.02.05
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
2018.02.04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.02.04
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
2018.02.01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.02.01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.01.31
Улаанбаатарт ялимгүй цас орж, явган шуурга шуурна ...
2018.01.31
Өнөөдөр зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна...
2018.01.30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2018.01.30
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна
2018.01.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна...
2018.01.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ...
2018.01.28
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2017.07.03
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно
2017.08.21
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2017.07.03
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж бай...
2017.06.29
Гар утас тархины хавдар үүсгэдэг
2012.10.04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.06.12
Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ?
2012.06.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөрт...
2017.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2017.06.07
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэг...
2017.09.22
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017.12.24
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2017.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2017.12.27
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шу...
2017.12.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн и...
2017.12.26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
2017.12.25
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2017.09.22
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
2017.12.25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2017.12.19
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
2017.12.26
Таны цалин хэрхэн бодогддог вэ
2013.02.14
Хөх сүү багатай бол яах вэ?
2012.04.14
Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн
2017.11.16
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
2017.08.25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.12.18
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
2017.12.12
Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч с...
2017.12.19
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.11.16
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2017.12.13
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011