Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Монголд эмчлэгдэх боломжгүй 32 өвчний тоог дахин бууруулна
2018.03.01
-Нарийн мэргэжлийн эмч нар Япон, Солонгос, Орос, Энэтхэгт суралцана-
 
Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад эмчлэгдэх боломжтой 33 нэр төрлийн өвчний жагсаалт байдаг. Энэ жагсаалтыг манай улс 2015 онд шинэчлэн баталсан билээ. Учир нь тус жагсаалтад орсон нийт өвчний дотроос гурван өвчнийг Монголд эмчлэх боломжтой болсон. Мөн эмчлэх боломжтой болсон өвчнүүдийг хасаад, сүүлийн үед манай улсад нэмэгдэх хандлагатай болсон зургаан төрлийн өвчнийг нэмээд нийт 39 болгож шинээр баталсан байдаг.
Тэгвэл анагаах ухааны салбар, техник технологи хөгжихийн хэрээр эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс долоог нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин энэ онд дээрх 32 өвчний тоог дахин бууруулж, Монголд эмчлэх боломжтой эмчилгээ, үйлчилгээг нэмэх зорилгоор дахин нарийн мэргэжлийн эмч нарын багийг Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ-т сургахаар төлөвлөжээ.
Эхний ээлжийн эмч нар тухайн улсдаа сурч байгаа аж. Харин дараагийн ээлжинд сурах эмч, эмнэлгийн ажилчдыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзсан юм.
Энэ удаа ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал, торлог шилэнцэрийн хүнд хэлбэрийн эмгэгийн мэс заслын технологи, хүүхдийн мэдрэлийн өвчин эмгэг, саажилтын үеийн сэргээн засах эмчилгээ, донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Улсын III төв эмнэлэг, Хүүхдийн төв сувилал, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн найман мэргэжилтэн Япон, Солонгос, ОХУ-д 1-3 сарын хугацаатай багаараа суралцах гэж байна.
Харин Хүүхдийн төв сувиллаас хүүхдийн мэдрэлийн өвчин эмгэг, саажилтын үеийн сэргээн засах чиглэлээр суралцах хоёр эмч Япон улсад 30 хоногийн хугацаатай суралцах юм байна. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр суралцах хоёр эмч ОХУ-д 60 хоногийн хугацаатай суралцахаар болжээ.
 
81 ЭМЧ ГАДААДАД СУРАЛЦАЖ БАЙНА
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Өнөөдөр манай салбарын 81 эмч, мэргэжилтэн гадаадад сураад ирсэн. Зарим нь одоо ч суралцаж байна. 2018 оны төсөвт 2.5 тэрбум төгрөг суусан. Бид Монгол Улсдаа эмчилдэггүй өвчнийг судалж, газар дээр нь туршлага судлан, сурч байна. Үүний үр дүнд Монгол Улсад эмчлэгддэггүй 39 өвчин долоогоор цөөрч, 32 болсон.
Өнөөдөр найман эмч дөрвөн чиглэлээр суралцахаар болж байна. Өнөөдөр донтох өвчин их байна. Насанд хүрэгчид архинд, хүүхдүүд дэлгэцэнд донтож байна. Хүүхдийн сэтгэцийн өвчин их байна. Мөн торлог судлалын чиглэлээр сурна. Энэ чиглэлээр эмч нараа шат ахисан сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр энэ эмч нар маань үндэсний хэмжээний сургагч багш болох зорилготой. Ер нь бид эмч нараа багаар нь сургаж байгаа. Солонгост суралцсан манай эмч нарын баг БНСУ-ын “Самсунг” эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн” гэв.
Дашрамд дурдахад, Эрүүл Мэндийн Яаманд жилд дунджаар гадаадад эмчлүүлэх хүсэлтэй 350-400 орчим иргэний өргөдөл ирдэг. Иймд энэ удаа торлог, шилэнцэрийн хагалгаа, хүүхдийн мэдрэлийн эмч нарыг гадаадад суралцуулах, сургагч багш бэлтгэх зорилготой ажиллаж байгаад гадаад руу эмчилгээнд явахаар өргөдлөө ирүүлсэн зарим иргэн талархаж байсан юм.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад эмчлэгдэх боломжтой 33 нэр төрлийн өвчн...

Уншсан: 2427 | Түгээх |
Холбоотой мэдээ
А.Тлейхан: Бага хөрөнгөөр, богино хугацаанд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой
2018.09.20
А.Цэцэгээ: Намрын ногоон өдрүүд Мишээл экспод “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор болно
2018.09.19
Н.Баяртсайхан: Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, хүртээмжтэй болгох үүднээс хийх ажил их байна
2018.09.09
Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан...
2018.08.15
Ц.Нямдорж: Томилогдсоноосоо хойших хугацаанд Ерөнхий сайдтай санал зөрөх зүйл мэдээж гарсан ч ам мурийж үзээгүй
2018.08.09
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
1 цаг 1 минутын өмнө
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018.10.17
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан...
2018.10.17
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.17
УИХ-ын байнгын хорооны ажлын хэсгүүд хуралдана
2018.10.17
Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-т...
2018.10.15
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.15
Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдана
2018.10.15
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МҮОНТ-ээр ярилцана
2018.10.14
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2018.10.14
БНФУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Флипп Мэрлин...
2018.10.11
Ерөнхий сайдыг АНЭУ-д айлчлахыг урив
2018.10.11
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Дав...
2018.10.10
АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалтан ...
2018.10.09
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.09
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2018.10.09
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.08
УИХ дахь ажлын хэсэг хуралдана
2018.10.08
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан б...
2018.10.08
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2018.10.04
“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНСВУ хооронд...
2018.10.04
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.10.02
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.10.01
Визгүй зорчих нөхцлийг хөнгөвчлөв
2018.09.30
Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал Программ ...
2018.09.26
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнх...
2018.09.26
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018.09.23
МАН ардчилалтай, эв нэгдэлтэй нам гэдгээ дахин хар...
2018.09.21
Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн Усан бассейн...
2018.09.21
Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын...
2018.09.21
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011