Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Эерэгээр өөрчилсөн мөнхөд дурсагдах гавъяатай Н.Янжмаа
2018.02.06
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Янжмаа агсны мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан түүний үйл хэрэг амьдралын замналыг харуулсан “Мөнхөд дурсагдах гавъяатан” нэртэй үзэсгэлэн болон "Эерэг өөрчлөлт" сайн үйлсийн аяныг эхлүүллээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ундармаа, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Д.Сүхбаатар, Н.Янжмаа нарын төрөл төрөгсөд болох Д.Сүхжаргалмаа, Ц.Хүрэлсүх, Сүхбаатар судлаач О.Баатар нар оролцлоо.



“Н.Янжмаа нь Ардын хувьсгалын их жанжин Дамдины Сүхбаатарын гэргий Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн гэдгээрээ ард түмэнд танигдсан тэрээр Монголын  эмэгтэйчүүдийн байгууллагыг анх үүсгэн байгуулсан удирдагчдын нэг юм. Тэрээр XX зууны эхэн үеийн  эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний  төлөө  цогтой тэмцэгч байсан бөгөөд  эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулан хөгжүүлж, бэхжүүлж, олон улсад таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан “мөнхөд дурсагдах гавъяатан”. Төрийн алба хашиж буй хүн өөрийгөө золиослож зүтгэдэгийн жишээ нь Н.Янжмаа гуай бөгөөд өнөө үеийн бид түүнээс үлгэр жишээ авах учиртайг гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Н.Янжмаагийн нэрэмжит “Эерэг өөрчлөлт” сайн үйлсийн аян нь Монгол Ардын Намын үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд хийгдэх 100 сайн үйлсийн эхлэл аж. Нийгмийн халамж, анхаарал шаардлагатай тодорхой зорилтод бүлгүүд байдаг. Тэдэнд материаллаг гэхээсээ илүүтэй оюунлаг амьдрах чадвар амьдралын дархлаа суусан дэмжлэг тэдэнд хэрэгтэй гэдгийг НАМЭХ-ныхон олж харжээ. Тиймээс энэ чиглэлийн сайн үйлсийн аяныг хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл гэсэн шаталсан хэлбэрүүдээр үндэсний хэмжээнд зохион байгуулахаар болсон байна.



Нэмэндэйн Янжмаа нь 1893 оны 2-р сарын 6-нд Их хүрээ (Одоогийн Улаанбаатар)-нд мэндэлжээ. Тэрээр 1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”-ийг анх байгуулж, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга,  Эмэгтэйчүүдийн Хэлтсийн дарга,1943 оноос Эмэгтэйчүүдийн Хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1947 оноос Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байжээ.

1927-1930 онд ЗХУ-д суралцаж, шинэ цагийн боловсролтой эмэгтэйчүүдийг манлайлж явсан тэрбээр эмэгтэйчүүдийн төлөө зүтгэсэн их зүтгэл, хөдөлмөрийнхөө хажуугаар МАН-ын Төв хорооны тэргүүлэгч, Намын Төв комиссын гишүүн, Үйлдвэрчний Ерөнхий хорооны орлогч дарга, Эд хэрэглэгчдийн хоршоо, Улсын хэвлэлийн хорооны дарга  зэрэг сонгуульт болон хариуцлагатай ажлуудыг хашсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байв.


Н.Янжмаа УБХ-ын Тэргүүлэгч, 1951 онд АИХ-ын орлогч дарга, тэргүүлэгч гишүүнээр сонгогдон, 1953 онд АИХ-ын даргаар сонгогдон ажиллаж, дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрчээ.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Янжмаа агсны мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр то...

Уншсан: 1958 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ерөнхийлөгч Х.Баттулга Эдийн засгийн форумын салбар хуралдаанд оролцов
2018.05.22
Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравыг хүлээн авч уулзлаа
2018.05.22
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.05.22
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.05.22
УИХ-ын байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно
2018.05.21
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ерөнхийлөгч Х.Баттулга Эдийн засгийн форумын салб...
2018.05.22
Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн шагналт хөгжмийн зох...
2018.05.22
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.05.22
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.05.22
УИХ-ын байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно
2018.05.21
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.05.21
Богд хааны ордон музейн газрын хамгаалалтын бүсээс...
2018.05.13
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2018.05.13
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллаж ...
2018.05.10
Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарыг цагдан хорих...
2018.05.10
УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаа...
2018.05.10
Сайд нар орон нутагт ажиллаж байна
2018.05.09
Ерөнхий сайд Баянхонгор аймагт газар дээр нь асууд...
2018.05.09
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан эхэллээ
2018.05.09
УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаа...
2018.05.09
Ерөнхий сайд Баянхонгор аймгийн Өлзийт сумын малчи...
2018.05.08
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт тулгамдс...
2018.05.08
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.05.08
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.05.08
Ерөнхийлөгч Х.Баттулга Увс аймгийн иргэдтэй уулзла...
2018.05.07
Иргэдийн санал, шүүмжлэлийг ажилдаа тусгаж байхыг ...
2018.05.07
Ерөнхий сайд Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин ...
2018.05.07
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.05.07
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2018.05.07
Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн иргэдтэй...
2018.05.06
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2018.05.06
Ерөнхийлөгч Х.Баттулга “Хараат бус сэтгүүл зүй...
2018.05.03
АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх санал асуул...
2018.05.01
Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” Х...
2018.05.01
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.05.01
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011