Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Эрэл”-ийн шинэ технологи агаарын бохирдлыг бууруулна
2018.02.13

Агаарын бохирдол нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Тиймээс төр засаг ч гэлтгүй, олон нийт, аж ахуйн нэгжүүд агаарын бохирдлыг бууруулахад анхаарлаа хандуулж, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна. Тэдний нэг бол “Эрэл” ХХК юм. “Эрэл” ХХК барилгын салбарт Холбооны Бүгд Найрамдах Герман улсын технологийг нэвтрүүлэн 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулжээ.

“Эрэл”-ийн Байшин үйлдвэрлэх комбинат нь барилгын бүх төрлийн төмөр бетон, хийц эдлэлийг үйлдвэрлэдэг бөгөөд 1963 оноос эхлэн нийслэл хотын барилга, байгууламжийн 80 хувийг бүтээн байгуулж ирсэн түүхтэй. Тэгвэл энэ комбинат нь өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа агаарын бохирдлоос хямд аргаар салж чадах шинэ технологийг нэвтрүүлээд байгаа юм.

Эрэл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат “Бид ОХУ-ын технологийг өөрчлөөд ХБНГУ-ын дэлхийн стандартад нийцсэн шинэ технологиор үйлдвэрээ иж бүрэн шинэчлэж, ашиглалтад оруулаад байна. Бидний бүтээгдэхүүний гол түүхий эд бол уулын дайрга, элс юм. Газар хөдлөлтөд тэсвэртэй, төмөр бетон хийц, эдлэл нь байгаль орчинд хоргүй материалтай, эрчим хүчний хэмнэлттэй өндөр даацтай, гөлгөр гадаргуу бүхий будаж болдог хана, тааз, барилгын фасадыг хавтантай нь хамт үйлдвэрлэдгээрээ давуу талтай юм. Мөн энэ бүтээгдэхүүнийг ашигласнаар барилга барихад хялбар бөгөөд цаг хугацаа бага зарцуулах давуу талтай. Жишээ нь, 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барих боломжтой. Цаг хугацаа хэмнэснээр Монголд үйл ажиллагаа явуулж буй барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 4189 компанийн 100 мянга гаруй ажилчид жилийн дөрвөн улирлын турш байнгын ажлын байртай байх боломжтой болох юм” гэж шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Ер нь агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц бол гэр хорооллыг орон сууцжуулах явдал юм. Өөрөөр хэлбэл утаа гарч буй янданг цөөлж чадвал агаарын бохирдлоос эхлээд хөрсний бохирдлын асуудал ч шийдэгдэх боломжтой.

Гэвч өнгөрсөн жилүүдэд олон тэрбум төгрөгийг утаа бууруулах бус эсрэгээрээ нэмэгдүүлэхэд зарцуулчихсан уу гэж харагддаг.

Тэгвэл Эрэл компанийн энэхүү бүтээгдэхүүн барилга орон сууц барихад хялбарчлахаас гадна, хөрөнгө санхүүгийн тал дээр ч хэмнэлттэй гэдгийг дээр дурдлаа. Тухайлбал, Төмөр бетоноор орон сууц болон амины сууц барихад мкв-ийн үнийг 1,2 сая төгрөг гэж төлөвлөжээ. Тэгэхээр дунджаар 50мкв орон сууцны үнэ 60 сая төгрөгт багтаж байна. Энэ бол дундаж орон сууцны хамгийн боломжийн үнэ юм.

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар БНСУ-аас 500 сая ам.доллар зээлэхээр болсон. Тэгвэл энэ мөнгийг юунд зарцуулах вэ гэдэг нь тодорхойгүй. Зарим эх сурвалжууд шахмал түлш болоод нүүрс боловсруулахад зарцуулна гэж мэдэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл гал түлэхэд л энэ мөнгийг зарцуулах гээд байх шиг. Гал түлж л байгаа учир утаа гарах нь ойлгомжтой. Утаа гаргахгүй байх хамгийн зөв шийдэл бол орон сууц. Гэвч орон сууцны ханш хэт өндөр байгаа нь гэр хорооллыг тэлэхэд хүргэж байгаа юм.

Хэрвээ БНСУ-аас авах 500 сая ам.долларыг орон сууц барихад зарцуулбал, “Эрэл” компанийн санал болгож байгаа үнээр 40 мянган айлын орон сууцанд хамруулах боломжтой.

Нийслэлийн нийт өрхийн 57.9 хувь нь буюу 204161 нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгааг 2010 он гаргаж байж. Энэ тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Тэгвэл БНСУ-аас авах зээлээр 40 мянга гаруй яндангаас утаа гаргахгүй байх боломжтой болж байна. Түүнээс нүүрс боловсруулах үйлдвэр бариад, зам тавиад, түлш зараад утаа багасна гэдэг үлгэр юм.

“Эрэл” компанийн зүгээс

“Нэгт, Газар олголтын зөвшөөрөл олговол гэр хорооллын эхний ээлжийг орон сууцанд хамруулах боломжтой.

Хоёрт, Ипотекийн зээлийг хүртээмжтэй болгох. Ингэснээр иргэд зээлд тэгш хамрагдах боломжтой. Ажилтай, ажилгүй гэж ялгах нь тусгаар улсын Засгийн газрын бодлого биш. Тиймээс иргэдээ ажилтай болгож, орон сууцанд хамруулах учиртай. Гэр хорооллын газрыг чөлөөлбөл тэнд дэд бүтэц шийдсэн орон үеийн таун хаусууд бариад явах ч боломжтой” гэсэн саналыг төр, засгийн удирдлагуудад тавьж байна.

Манай барилгын салбарынхан асуудлыг шийдлийг олж хараад байна. Одоо төр засаг л хамтраад ажиллачихвал утааг шийдэхэд хүндрэл алга л байна. Эцэст нь дүгнэхэд гал түлвэл утаа багасахгүй. Тиймээс утаа гардаг яндангийн тоог цөөрүүлэхийн тулд барилгын компаниудаа дэмжиж, иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангамаар байна.

Г.Нараа

Агаарын бохирдол нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа б...

Уншсан: 1887 | Түгээх |
Холбоотой мэдээ
Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан "Монголын түүх" II олимпиад болно
2018.02.23
“Монгол анагаах ухааны тасаг” шинээр байгуулагдлаа
2018.02.23
Автомашины татвар, төлбөрийг цахимаар төлөх боломжтой
2018.02.22
Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 онд болно
2018.02.22
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” үр дүнгээ өгч байна
2018.02.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан ...
2018.02.23
“Монгол анагаах ухааны тасаг” шинээр байгуулаг...
2018.02.23
Автомашины татвар, төлбөрийг цахимаар төлөх боломж...
2018.02.22
Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 онд болно...
2018.02.22
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” үр дүнгээ өгч...
2018.02.22
Гэр хорооллын бохирын цооног, нүхэн жорлонгийн ари...
2018.02.22
Тахиа жилийн онцлох алдартанг нэрлэх Цэнхэр хадагн...
2018.02.22
Ховдын Дарвичуудын сар шинийн золголтонд урьж байн...
2018.02.22
Нийслэлийн “Цасны баяр” энэ бямба гарагт болно...
2018.02.20
Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
2018.02.20
НИТХ-ЫН дарга С.Амарсайхан Ерөнхий сайд асан Д.Сод...
2018.02.20
Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ а...
2018.02.20
Явган зорчигчийн амь насыг хохироогоод зугтсан жол...
2018.02.20
НИТХ-ын дарга Гандантэгчинлэн хийдэд мандал өргөв
2018.02.15
С.Амарсайхан: Байхгүй зүйлийг байгаа юм шиг ярьдаг...
2018.02.15
Бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны ...
2018.02.15
Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хөтөлбөрийг НИТ...
2018.02.15
НИТХ-ын дарга С.Амарсайхан сар шинийн мэндчилгээ д...
2018.02.15
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
С.Амарсайхан Нийслэлийн газрын албаны дарга нартай...
2018.02.14
С.Амарсайхан: Ард түмний гомдол, бухимдлыг нууж, х...
2018.02.14
Үе үеийн ахмадуудаа хүлээн авч уулзав
2018.02.14
Хотын дарга 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзү...
2018.02.14
“Эрэл”-ийн шинэ технологи агаарын бохирдлыг бу...
2018.02.13
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Иргэдийн газрын маргааныг 21 хоногт багтаан шийдвэ...
2018.02.12
Сэтгүүлчдийн XVII Их хурал амжилттай боллоо
2018.02.12
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байн...
2018.02.09
Бямба, Ням гарагт БҮХ НИЙТИЙН их цэвэрлэгээтэй
2018.02.09
Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу
2018.02.09
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Залуу уяачдын холбооны шинэ жил Хэнтий аймагт зохи...
2017.12.22
“Вэб авардс-2017” цахим салбарын тэргүүн наада...
2017.12.21
Сийлбэрийн гайхамшигт бүтээл бүхий “Мөсөн хотхон...
2017.12.21
Олон улсын стандартын тэргүүлэх аудитортой боллоо
2017.12.21
Нийслэлийн Засаг дарга “Зах зээл судлалын хүрээл...
2017.12.21
“Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-ыг шалга...
2017.12.21
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны ...
2017.09.22
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011