Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
С.Амарсайхан: Ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй
2018.02.14

НИТХ-аас "Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг санаачлан өнгөрсөн сарын 22–нд "Соёлын төв өргөө”-нд зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр НИТХ-аас нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нар болон дүүргийн НИТХ-ын дарга нарыг оролцуулсан "Газрын харилцаа” сэдэвт хурал зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга С. Амарсайхан үг хэллээ. Тэрээр "Энэ оны нэгдүгээр сарын 22-нд "Газрын харилцаа" олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт 520 гаруй өргөдөл гомдол ирүүлсэн. Бид өнгөрсөн хугацаанд иргэдээс ирсэн гомдол, саналыг ангилсан.

Нийслэлийн газрын албатай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлүүлэхээр өнөөдрийн хурал зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Нийслэлийн Ажлын албанд нийт 521 өргөдөл гомдол ирсэн. Хэлэлцүүлгийг СТӨ-нд зохион байгуулж байх явцад 92 өргөдөл, нийтдээ 613 санал, гомдлыг хүлээж авсан. Түүнийгээ агуулга, хэлбэрээр нь ангилахад газар эзэмших, өмчлөхтэй холбоотой маргаан ихэнх хувийг эзэлж байгаа нь харагдаж байна. Үүнээс гадна газрын албаны алба хаагчид, дарга нарын ажлын зохион байгуулалт иргэдийн санал, гомдлыг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон ажилчдын ёс зүй, харилцаа, мэргэжлийн ур чадвар зэрэгтэй холбоотой гомдол ч их байна” гэлээ.


Өнгөрсөн жил 34949 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авчээ

Нийслэлийн газрын албанд өнгөрсөн жил 34949 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авчээ. Үүнээс 30 мянга гаруйг нь шийдвэрлэсэн бол 4249 өргөдөл, гомдол нь шийдвэрлэх шатандаа явж байгаа юм байна. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын 28 хувийг газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах, 25 хувийг эрх шилжүүлэх, 16 хувийг зориулалтын талбайн хэмжээг өөрчлөх, 10 хувийг эрх баталгаажуулах, 10 хувийг газрын маргааны асуудлыг шийдвэрлэх, 11 хувийг гэрээ, гэрчилгээ нөхөн авах, барьцаа, бүртгэх, хасуулах үйлчилгээ авах хүсэлт эзэлжээ.


С.Амарсайхан: Байхгүй зүйлийг байгаа юм шиг ярьдаг зүйлээсээ татгалзах хэрэгтэй

Энэ уулзалт зөвлөгөөний үеэр НИХТ-ын дарга С.Амарсайхан нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нарт хандаж үг хэллээ. Тэрээр "Улс төрийн оноо авах байдлаар асуудалд хандаж болохгүй. Үүнээс болж нийслэл өнөөдөр ямар байдалд хүрээд байгааг анхаарч, алдаа оноогоо засах хэрэгтэй. Энд нэг зүйлийг зориуд хэлэхийг хүсч байна. Мөнгө төлж хэн нэгний үг, С.Амарсайханы амыг хааж болно оо, Э.Болорчулуун аа.

Гэхдээ ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй шүү. Өнгөрсөн сард болсон хэлэлцүүлгийг зохион байгуулахад иргэдийн санал гомдол болон газрын албаны ажилчин, алба хаагчтай холбоотой, зарим нэг өмчийн албын албан тушаалтнуудтай холбоотой иргэдийн санал, гомдлыг тэр чигээр нь боомилсон. Өнөөдөр байгаа нөхцөл байдлыг далдалдаг, байхгүй зүйлийг байгаа юм шиг ярьдаг зүйлээсээ татгалзах хэрэгтэй” гэв.

НИТХ-аас "Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг санаа...

Уншсан: 2683 | Түгээх |
Холбоотой мэдээ
“Улаанбаатарын өвлийн наадам 2019” энэ амралтын өдрүүдэд болно
2019.02.14
Явган хүний зам арга хэмжээг үргэлжлүүлнэ
2019.02.14
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
2019.02.14
Нийтийн тээврийн жолооч нар болзошгүй гал түймрийн үед ажиллах чадвар эзэмшлээ
2019.02.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2019.02.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
“Улаанбаатарын өвлийн наадам 2019” энэ амралты...
2019.02.14
Явган хүний зам арга хэмжээг үргэлжлүүлнэ
2019.02.14
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
2019.02.14
Нийтийн тээврийн жолооч нар болзошгүй гал түймрийн...
2019.02.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2019.02.14
Нийслэл дэх хорих ангиудад гэнэтийн шалгалт хийлээ...
2019.02.13
Автобусны яндангаас гарах утааг шүүх технологийг н...
2019.02.13
Сэлэнгэ аймагт африкийн гахайн мялзан өвчин илэрлэ...
2019.02.13
“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодло...
2019.02.13
Ё.Баатарбилэг: Шинжлэх ухааны хүрээлэнгүүд олсон о...
2019.02.13
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагу...
2019.02.13
“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Параглай...
2019.02.12
“Эерэг өөрчлөлт” аян эхэллээ
2019.02.12
Дулааны алдагдлаа хэмжүүлж, байшингаа дулаалах зөв...
2019.02.12
Автобусны буудалд машинаа байрлуулбал жолоодох эрх...
2019.02.12
Xүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг түр зо...
2019.02.12
Өмнөговь аймагт 1000 даалингийн баяр боллоо
2019.02.12
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
2019.02.12
Сар шинийн өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага зо...
2019.02.11
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвл...
2019.02.04
УБЦТС ТӨХК сар шинийн баярын өдрүүдэд 24 цагаар аж...
2019.02.03
Хот хоорондын нийтийн тээврийн зорчих тасалбарыг х...
2019.02.01
Сар шинийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажилл...
2019.02.01
Нийтийн тээвэрт 1200 цахилгаан автобус нэвтрүүлнэ
2019.01.31
Экспортын гол боомтуудыг хөгжүүлнэ
2019.01.30
Шинийн 4-ний ажлын өдрийг ирэх бямба гарагт шилжүү...
2019.01.30
Нийслэлийн орчимд мал аж ахуй эрхлэх бүсийг шинэчл...
2019.01.30
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ...
2019.01.29
Нарантуул худалдааны төв рүү нэмэлтээр автобус яву...
2019.01.29
Малчин Д.Баярсайхан 5000 толгой малаа шилмэл үүлдр...
2019.01.29
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011