Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
С.Амарсайхан Нийслэлийн газрын албаны дарга нартай газрын маргааны асуудлыг хэлэлцлээ
2018.02.14

-ИРГЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРЧИХААД БАЙХАД ГАЗРАА АВЧ
ЧАДАХГҮЙ ХЭВЭЭР БАЙНА ГЭВ-

Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүргийн газрын албаны дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга нартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр тэрбээр газрын асуудлаа шийдүүлж чадахгүй байгаа олон иргэний асуудлыг шийдвэрлүүлэхээр нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын дарга, засаг дарга, газрын албадын дарга нар, холбогдох нийслэлийн агентлагуудад үүрэг өгөв.

НИТХ-ын Ажлын алба газрын харилцааны талаархи “Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг арванхоёрдугаар сарын 22-ноос нэг сарын 22-ны өдөр хүртэл нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор "Газрын Харилцаа" Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж газрын албаны үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэдэд нээлттэй ил тод болгох, албан хаагчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, хүнд суртлыг арилгах, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр арга хэмжээ авахыг үүрэг болгосон билээ.

Мөн иргэдээс ирсэн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг нэн даруй шийдвэрлэж, 21 хоногийн дараа танилцуулахыг үүрэгдсэн юм. Цаашид хот төлөвлөлтөд уялдуулан иргэдэд хүндрэл, чирэгдэлгүйгээр асуудлаа шийдэх журам боловсруулж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд энэ оны 2-р улиралд багтаан оруулж ирэхийг үүрэгдэв. Цаашид асуудлыг ямар төлөвлөлттэй, цэгцтэй олгох эсвэл Улаанбаатар хотын утаа, төвлөрлийн асуудлыг шийдтэл суурьшлын бүс орчимд өмчлөл, ашиглалтыг түр зогсоох  хувилбарыг ч судалж үзэж санал, зөвлөмж гаргахыг сануулав.

Нээлттэй хэлэлцүүлэгт иргэдээс нийтдээ газартай холбоотой 613 өргөдөл гомдол ирүүлжээ. Иргэдээс ирсэн гомдлын хамгийн ихээр зонхилж байгаа нь газар өмчлөх болон эзэмшихтэй холбоотой мэдээлэл бүртгэгдсэн аж. Мөн газрын албаны удирдлагын зохион байгуулалт, ажилтнуудын хүнд суртал, ёс зүйд ихээхэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Үүний дагуу өнөөдөр Нийслэлийн бүх дүүргийн газрын албаны дарга нарыг болон ИХТ-ын дарга нарыг байлцуулан ямар гаргалгаа байж болох, иргэдээс ямар асуудал ихээхэн бухимдалтай хандаж байгаа талаар, шүүхийн шийдвэр гарсан байхад газраа өөрийн болгож чадахгүй олон жилийн нүүрийг үзэж байгаа иргэдийн асуудлыг яагаад шийдэхгүй байгаа талаар, дахин төлөвлөлтөөс үүдсэн олон гомдол ирсээр байгаа зэрэг олон асуудлаар санал бодлыг нь сонсож, зарим асуудлаар зөвлөмж хүргүүллээ.

Ингэхдээ Нийслэлийн есөн дүүргийн газрын албадын дарга нарт иргэдээс ирүүлсэн гомдлын дагуух зөвлөмжийг хүргүүлэх аж. Ингэснээр газрын албаны дарга нар зөвлөмжид гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн болон шийдвэрлэхэд ямар асуудал, хуулийн заалт саад болж байгааг тодорхой бичиж ирүүлснээр цаашид олон асуудлыг шийдэх юм байна.

niislel

-ГОМДОЛ ШИЙДЭГДЭХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ЗАХИРАМЖАА ГАРГАХГҮЙ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ-

Он гарсаар Газрын албанд нийт 3129 өргөдөл, гомдол хүлээн авснаас 756 шийдвэрлэсэн, 176 судалж байгаа, 2197 өргөдөл, шийдвэрлэгдэх шатандаа буюу тухайн шатны Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 94 хувьтай байгаа бол дундаж хугацаа 16 хоног 10 цагтай гарсан.

Иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлын 35 хувийг газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах, 19 хувийг эрх шилжүүлэх, 22 хувийг зориулалт талбайн хэмжээ өөрчлөх, 20 хувийг эрх баталгаажуулах, лавлагаа, мэдээлэл, тодорхойлолт авах хүсэлт, 4 хувийг гэрээ, гэрчилгээ нөхөн авах, барьцаа бүртгэх, хасуулах үйлчилгээг авах хүсэлт эзэлж байна.

Нийслэл, дүүргийн Газрын албанд ирсэн өргөдөл, гомдол шийдвэрлэгдэхгүй удах гол шалтгаан нь газрын маргаанаас үүдэн шүүхийн шатанд хянагдаж байгаа болон дүүргийн Засаг дарга захирамжаа гаргахгүй удааж байгаагаас үүдэлтэй байдаг гэдгийг дүүргийн газрын албаны дарга нар хэлэлцүүлгийн үеэр хэлж байв.

niislel

-ИРГЭДЭЭС ИРСЭН ГОМДЛЫГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ШИЙДНЭ-

НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Өнгөрсөн сарын 22-ны өдөр зохион байгуулсан олон нийтийн дунд газрын асуудалтай холбоотой нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүний дагуу өнөөдөр газрын асуудлыг тойрсон олон асуудлын хэлэлцэх. Өөрөөр хэлбэл иргэдээс ирсэн гомдол саналыг ангилж ялгаад чиглэлийн дагуу дүүрэг тус бүрийн газрын албадуудад болон Нийслэлийн газрын албанд хүлээлгэж өгөх бөгөөд хугацаатай шийдвэрлэх. Тухайн шийдвэрээ буцаж иргэд болон оршин суугчид нь хүргүүлэх, цаашид газрын албаны үйл ажиллагааг нээлттэй, өндөр зохион байгуулалттай болгоно гэсэн ажлынхаа хүрээнд өнөөдрийн уулзалт зөвлөгөөнийг хийж байна. Энэ хэлэлцүүлэгт яригдсан асуудлыг цаашид хэрэгжүүлэх ажилдаа тусгах эхлэл болж байна. Энэ бол цаашид дахин хугацаатай үүрэг өгөөд хяналт тавьж, ажиллана гэж ойлгож болно” гэв. Мөн тэрээр Иргэдийн зүгээс ирж байгаа дийлэнх гомдол нь газрын албаны ажилтан албан тушаалтантай холбоотой санал гомдол их байна. Тодруулбал, иргэдтэй харилцаж байгаа ёс зүй, ажлын хариуцлага, өргөдөлд хариу өгч байгаа байдал зэрэг гомдол 43% байна. Мөн газар давхцуулж олгосон 92 иргэн хандсан, шүүхийн шийдвэр биелүүлээгүйтэй холбоотой асуудал мөн ирсэн байна. Ер нь хариуцлага алдсан газрын албаны дарга нартай үнэхээр зарим нэг асуудлын дагуу хариуцлага алдсан зүйл байх юм бол шаардлагатай арга хэмжээнүүдийг хуулийн хүрээнд шат шатанд нь авна. Хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай хариуцлагын өөр асуудал байвал холбогдох албан тушаалтнуудад заавал авч ажиллах болно гэв.

НИТХ-ын тэргүүлэгч, Газрын харилцаа нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах хорооны дарга Б.Батнасан хэлэхдээ “НИТХ-аас Газрын харилцаатай холбоотой хэлэлцүүлгийг бид 3 үе шаттай зохион байгуулж байгаа, эхний шатанд сарын хугацаанд иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авсан, 2-рт үүний дагуу бид олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Харин сүүлийн үе шатанд бид өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Иргэдээс гарсан гомдол саналыг хэрхэн шийдвэрлэх, нийслэл дүүргийн газрын алба хэрхэн ажиллах, хууль эрх зүйн орчинд хэрхэн ажиллах вэ гэдгийг та бүхэнтэйгээ зөвлөлдөж, санал бодлоо солилцож байна" гэв.

НГА-ны дарга Э.Болорчулуун:  "Газрын албаны хүнд суртал, ажилчдын ёс зүй, газрын  гэрчилгээ, кадастрын зураг давхардуулж олгосон байдал, газар эзэмшигчийн нэр шилжүүлэх, гэрчилгээ сунгуулах талаар иргэдийн гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хүрээнд Нийслэлийн газрын албанаас онцгой дэглэмийн байдлаар үүрэгжүүлж ажиллана" гэлээ.

У.УРАНЦЭЦЭГ
MEDEE.MN

Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүргийн газрын албаны дарга...

Уншсан: 2114 | Түгээх |
Холбоотой мэдээ
Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан "Монголын түүх" II олимпиад болно
2018.02.23
“Монгол анагаах ухааны тасаг” шинээр байгуулагдлаа
2018.02.23
Автомашины татвар, төлбөрийг цахимаар төлөх боломжтой
2018.02.22
Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 онд болно
2018.02.22
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” үр дүнгээ өгч байна
2018.02.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011