Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.02.15

Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 30. Бархасвадь гараг. Тооно одтой, таван шар мэнгэтэй, шар бар өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох  
                          Шүтэн барилдлага
: Авахуй
                          Суудал:
Мод

Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хайр дурлал тохиолдох ч бүхэн амттай, гэрэл гэгээтэй байхгүй. Хайрлаж дурласан хонины ордныхон өөрсдийн амлалтуудыг сана. Та нарын заримд нь гэрлэх санал ирж, хайрттайгаа хамт нэг гэрт амьдарч болзошгүй. Таны анхаарал сул байгаагаас болж хамгийн чухал зүйлийг ч орхигдуулж мэднэ. Тиймээс нягт нямбай бай. Ажлын газар дээрх бүтцийн өөрчлөлт таныг тайван бус болгож санааг тань зовоох болно. Мэдлэг бол хүч. Магадгүй мэдлэг чадвар өөрчлөлтийг хялбар хүлээж авахад туслах бөгөөд одоо байгаагаас хамаагүй дээр байр сууринд очиж болно.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр од эрхэсийн эерэг нөлөөлөлийн үр дүнд бага ядарч хөгжилтэй байх болно. Хэрэв та хайр дурлал эхлүүлэхийг хүсэж байвал удахгүй энэ зүйл мэдрэгдэнэ. Гэр бүлтэй үхэрүүд хүүхдийнхээ боловсролд санаа зовсноор та ажлаа өөрчлөх тухай бодож эхлэнэ. Хэрэв одоогийн ажил тань эцэг эхийн үүргийг тань хангалттай биелүүлж чадахгүй байгаа бол хийх хэрэггүй. Танд хэрэгтэй гэр бүл ба ажлын тэнцвэрийг олохыг хичээгээрэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та өнөөдөр маш завгүй байх хэдий ч зарим нэг өөрчлөлтийг хурдан хийх хэрэгтэй. Тооцоотой байж зөн билэгч, бүтээлч чадвараа ашигла. Таны шинэ санаачлага амжилттай болж шинэ бизнесийн төлөвлөгөө гаргахад нөлөөлөх болно. Ажил дээрээ өөрийн ажлаа хамтрагчдаа даатгах гэсний хэрэггүй. Ажилдаа гол анхаарлаа хандуулан хариуцлагатай байж чадвал та сэтгэл хангалуун байх болно. Гэр бүлдээ бага ч гэсэн цаг гаргахыг оролд. Даргатайгаа ярилцаж зарим нэг ажлаа гэртээ хийж болох эсэхийг асуу. Гэхдээ таны хувьд ажил чухал гэдгийг даргадаа ойлгуулахаа мартав.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та өнөөдөр нэлээд дарамтан дор байх ба хэн нэгэн таны уур цухлыг дүрс хийлгэж болзошгүй. Ийм тохиолдолд уураа дарахад чинь нэлээд их сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болно. Үзэл бодлоо солилцохоос зайлсхий. Харин од эрхэс эерэг тул та урам зориг, амьдрах эрч хүчээр дүүрэн байна. Та замдаа тааралдах жижиг асуудлуудыг зохицуулж чадна. Хэрвээ та ажлынхантайгаа хамтарч ажиллаж байгаа бол олон төрлийн зөрчилдөөн гарна. Гадаад байдал, өөрийгөө илэрхийлж байгаа тань амжилтад хүрэх итгэл найдвар төрүүлэх болно. 


АРСЛАН (7/23-8/22)   

Од эрхэсийн эерэг дохиогоор өөрийн төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж чадна. Ирээдүйд төсөөлж байгаа бүхий л мөрөөдөл бодлуудаа цаасан дээр бичиж эхэл. Сэтгэл зовоосон асуудлууд шийдэгдэж эв найртай харилцааг буцаан авчрах болно. Бизнесийн гэрээ хэлцэлд өөрийн арга барилыг тодорхой ойлгож эхлэх болно. Нарийн зүйлс зарчмын хувьд зөвөөр шийдэгдэж чадахгүй боловч тохиролцоонд хүрч чадна. Таны хувьд сарын хамгийн гайхалтай өдөр байх болно.


ОХИН (8/23-9/22)

Долоо хоногийн сүүлийн хэдэн өдрүүдэд мөнгө ба хайр сэтгэл амьдралын гол дүрд тоглохгүй тул тайван байж будлиан гарахгүй бай. Өнөөдөр мөнгөө хэт үрэхээс болгоомжилж тансаг бүхнийг мартан байгаа байдлаа өөдрөгөөр хар. Хэрэгцээтэй бүхнийг тэвчиж чадвал гэрийн тань санхүүд эргэлт гарна. Хайрын хамтрагч тань тодорхой бус харагдаж байвал хүлээцтэй ханд. Магадгүй та бодлоосоо болоод бүх юмсыг сайнаар харж чадахгүй байгаа байх. Зугаа цэнгэл шунал тачаалыг нэг хэсэгтээ март.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та эрч хүч, сэтгэлтийн тэнхээгээр цэнэглэгдэх болно. Өндөр албан тушаалд очиход бэлд. Энэ нь танаас зөвхөн удирдах чадвар бус хамт олныг нэгтгэх, бат бөх нэгдсэн зорилготой, ажлын чадвартай баг бүрдүүлэхийг шаардана. Үүнийг та хийж чадна гэж үзвэл уран бүтээл, шинжлэх ухаан, спорт зэрэг салбарт албан тушаал дэвших явц амжилттай болно гэдэгтээ итгэ. Хэдийгээр таны санхүүгийн байдал сайн байсан ч хэт их мөнгө үрэхээс сэргийл.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Та шинэ ажлаа эхлэх гэж байгаа бол танд баяр хүргэе. Өнөөдөр шинэ зүйлийг төлөвлөж дуусах, эхлүүлэх нь танд шинэ сайхан ирээдүйг амлаж байна. Тататгалзахын аргагүй санал хүлэээн авах магадлалтай тул үүнд бэлэн бай. Та авьяаслаг нэгэн учир боломжийг хэзээд авч чадна. Тиймээс хойш суух хэрэггүй. Зарим үед тэнэг зориг тэнэсэн сум хоёр байгаа онох нь бий.


НУМ (11/22-12/21)

Таны хувьд материаллаг байдлаа дээшлүүлэхэд онцгой сайн өдөр. Та ашиг орлогоо нэмэгдүүлэх зам дээр зогсож байна. Энэ цаг үед өмнө нь нуран унасан төлөвлөгөөнүүдэд харамсаад хэрэггүй. Хувь заяандаа талархаж ажил хэргээ дахин шинээр зохион байгуул. Шинэ танилуудтай болохын хэрээр мэдлэгийн хүрээгээ тэлэх ба шинэ зүйлс сурч мэдэхдээ өөрийн хуучинсаг үзлээр өмнөө хана босгох хэрэггүй.


МАТАР (12/22-1/19)

Таны санхүүгийн байдал ямар нэгэн уналтанд орохгүй байх болно. Тиймээс айдас түгшүүрээс хол бай. Танд таалагддаг зүйл бусад хүмүүст тохирдоггүй бөгөөд хүн бүр өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг гэдгийг сана. Хэрвээ ингэж чадвал та харилцаандаа тулгараад буй ямар ч асуудлыг амархан шийдвэрлэх болно. Ажил дээр тань ямар нэг эргэлзээтэй асуудал үүсвэл зүгээр л ганцаараа бай. Юу хийх юуг хийх ёсгүй талаар бодох нь таныг улам их эргэлзээтэй байдалд хүргэх болно. Ямар нэг хууль бус үйл ажиллагаанд оролцохоос сэргийл. Юу хийж байгаагаа сайн ойлгохгүй байж оролцох нь хожим нь харамсахад хүргэнэ.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр оюутан хумхуудын хувьд хичээл сурлагадаа анхаарч, тархи толгойгоо сайн цэнэглэх өдөр болно. Шалгалт шүүлгээ өгөхийн өмнө тайвшрах бясалгалаар хэсэг хичээллэвэл тустай. Бусдыг ч өөрийгөө ч хуурах үйлдлээс зайлсхийх өдөр. Замын түгжрээ, машины асуудлаас болж, чухал уулзалт, хуралтай хумхууд хоцорч болзошгүй тул ажлаа түүнд зориулаy төлөвлө. Зар сурталчилгаанд хэт их автах хэрэггүй. Зарлага гаргахын өмнө санхүүгийн байдлаа дахин нэг шалгаад үзээрэй. Гэнэтийн дуудлагаар хэн нэгэн санамсаргүй тусламж танаас хүсч магад. Та өөрийн чадах чинээгээрээ ойр дотныхондоо тусалж аминд нь орно.


ЗАГАС (2/19-3/20)

Өөрийн хошин шогийн мэдрэмжээ нээлттэй байлга. Заримдаа гадаад орчны дарамтыг хөнгөн хөхүүн байдлаар өөртөө тааруулан харах нь зугаатай байна. Талархал илүүдэхгүй өдөр. Гэр бүлийнхэн эсвэл хамт амьдардаг хүмүүстээ өөрийг тань ойлгодогт талархалаа илэрхийл. Хэрэв боломжтой бол шинэ машин, тавилга авах зэрэг чухал санхүүгийн шийдвэрүүдээ хойшлуул. Таны тооцоолох байдал тийм сайнгүй байна. Ажлын төлөвлөгөө, аливаа үйл ажиллагаа хэвийн явагдах ч цахилгаан эсвэл хурц иртэй багаж зэвсэгтэй харьцахдаа болгоомжтой бай.

Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллы...

Уншсан: 2262 | Түгээх |
Холбоотой мэдээ
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.10.17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.17
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.10.17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
2018.10.17
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.10.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.10.17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.17
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.10.17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
2018.10.17
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.10.15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.15
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.10.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн...
2018.10.14
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.10.11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай, баял...
2018.10.11
Гадаад улсын жолоочийн үнэмлэх солиход бүрдүүлэх б...
2018.10.11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.11
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
2018.10.11
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
2018.10.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.09
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
2018.10.08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.08
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
2018.10.08
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
2018.10.06
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
2018.10.01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой......
2018.10.01
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна
2018.09.30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн...
2018.09.30
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
2018.09.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.09.27
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
2018.09.26
Өнөөдөр Балжинням, Дашнямтай өдөр
2018.09.26
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
2018.09.26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.09.26
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
2018.09.23
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2017.07.03
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно
2017.08.21
Гар утас тархины хавдар үүсгэдэг
2012.10.04
Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ?
2012.06.12
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2017.07.03
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?
2012.02.25
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж бай...
2017.06.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.06.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөрт...
2017.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2017.06.07
Хөх сүү багатай бол яах вэ?
2012.04.14
Витамин, түүний хэрэглээ
2012.06.13
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.13
Найз охинтой эр хүн бүр энэ аргыг туршаад үзээрэй
2011.06.07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.05.13
Таны цалин хэрхэн бодогддог вэ
2013.02.14
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэг...
2017.09.22
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжи...
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.09
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2017.12.27
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.07.05
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2017.12.24
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шу...
2017.12.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн и...
2017.12.26
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011