Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Өнгөрсөн онд мотоциклын ослын улмаас 54 хүний амь нас хохирчээ
2018.02.21

Манай улсын хэмжээнд 2017 онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол 390 бүртгэгдсэний 306 нь буюу 78,7 хувь нь орон нутаг бүртгэгдсэн байна. Мотоциклоор үйлдэгдсэн дээрх ослын улмаас 54 хүний амь нас хохирч, дийлэнх хувь нь толгойн хэсэгтээ ноцтой гэмтэл авсан нь амь насаараа хохирох шалтгаан болж байна. Энэ нь жолооч, зорчигч нар хамгаалалтын малгай өмсөж хэвшээгүй, мотоциклийг зориулалтын дагуу зөв зохистой хэрэглэх мэдлэг, чадвар хангалтгүй байгааг харуулж байна.

Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож буй тохиолдолд зориулалтын хамгаалалтын малгайг зааврын дагуу өмсөж хэрэглэснээр ослын үед үхэлд хүргэх эрсдэлийг 40 хүртэл хувиар бууруулж чадна гэж олон улсад үздэг байна.

2017 онд нийслэл хотын хэмжээнд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол Баянзүрх дүүрэг хамгийн их буюу 24 тохиолдол бүртгэгдсэн бол Багануур, Багахангай, Налайх зэрэг алслагдсан дүүргүүдэд хамгийн бага бүртгэгджээ.

Монгол Улсын хэмжээнд 2017 онд нийт 48192 мотоцикль бүртгэлтэй байгаагийн 41257 буюу 85,6 хувь нь орон нутагт бүртгэлтэй бөгөөд үүний 90 орчим хувь нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикл байгаа гэсэн судалгаа байна. Тээврийн хэрэгслийн судалгаанаас үзэхэд манай улсын Баян-Өлгий, Төв, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын нутагт мотоциклийн хэрэглээ бусад аймгуудыг бодвол өндөр гэсэн тоон үзүүлэлт байна.

Мотоцикль нь зориулалтаасаа хамааран засмал замын, бартаат замын, уралдааны зэрэг олон төрөл байдаг. Харин манай улсын хувьд хэрэглэгддэг ялангуяа хөдөө орон нутагт хэрэглэж байгаа мотоциклийн дийлэнх нь засмал замд зориулагдсан, хайлшин обудтай байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан төдийгүй хамгаалах малгайг хэрэглэдэггүй нь ослын үед амь насаараа хохирох гол шалтгаан нөхцөл болж байгаа юм.

Гэтэл манай иргэд дээрх мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр, шороон замд, тэрч бүү хэл малын бэлчээрт, унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байна. Учир нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн хайлшин обуд нь цохилтын хүчийг сарниулахгүйгээр шууд бутрах өндөр аюултай байдаг.

Өнгөрсөн баярын өдрүүдэд л гэхэд мотоциклтой холбоотой 3 зам тээврийн осол гарч, 3 хүний амь нас хамарсалтайгаар хохирсон байна.

Тухайлбал: 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн айраг сумын нутаг “Бор толгой энгэр” гэх газар Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, зорчигч 51 настай, эрэгтэй Ж-ын амь нас хохирсон байна.

Иймээс иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө сонголтоо зөв хийж, аюул ослоос ангид байж, мотоциклийг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцоно уу.

Бүхнээс илүү үнэтэй нь та болон таны гэр бүл юм.







Манай улсын хэмжээнд 2017 онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол 390 бүрт...

Уншсан: 1591 | Түгээх |
Холбоотой мэдээ
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэрчнийхний зорилго нь зөв ч арга ажиллагаа нь өөр болж хувирчихлаа
2018.05.08
Хүүхдээ ганцааранг нь бүү орхи ...
2018.04.12
Хуурамч мөнгө гүйлгээнд оруулжээ
2018.04.11
Зочид буудалд мансуурсан залуусыг илрүүлэн шалгаж байна
2018.04.11
Гэмт этгээдүүдийг шуурхай илрүүллээ
2018.04.06
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Хүүхдээ ганцааранг нь бүү орхи ...
2018.04.12
Хуурамч мөнгө гүйлгээнд оруулжээ
2018.04.11
Зочид буудалд мансуурсан залуусыг илрүүлэн шалгаж ...
2018.04.11
Гэмт этгээдүүдийг шуурхай илрүүллээ
2018.04.06
Бусдын биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг шалгаж байн...
2018.03.29
Согтуурсан залуус маргалдаж нэгнийхээ биед гэмтэл ...
2018.03.27
Нийслэлийн МАН-ын дарга болох гэсэн С.Батболдын ...
2018.03.19
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
Найз охинтойгоо муудалцаад амиа хорлохыг завджээ
2018.03.14
Зарим айл өрхийг шар усны үерт автахаас сэрэмжлүүл...
2018.03.14
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
С.Амарсайхан хэний дургүйг хүргэсэн бэ
2018.03.01
Гар утас хулгайлсан хэргүүдийг илрүүлжээ
2018.02.28
Өнгөрсөн онд мотоциклын ослын улмаас 54 хүний амь ...
2018.02.21
Алга болсон хүүг олжээ
2018.02.21
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Хар тамхи хууль бусаар зарж борлуулж байсан этгээд...
2018.02.07
Мотоциклийг өвлийн улиралд унаж хэрэглэхгүй байхыг...
2018.02.01
Н.Адъяасүрэн: Амьдарч буй газрыг маань БНСУ-ын хөр...
2018.01.23
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж гэр оронгүй ...
2018.01.18
Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгалаа
2018.01.15
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Карт уншигч төхөөрөмжөөр 170 гаруй сая төгрөгийн х...
2017.12.03
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
Залруулга
2017.11.29
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
Уурхайд нуралт үүсч, хоёр иргэн дарагдлаа
2017.11.16
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
Хар тамхи хууль бусаар зарж борлуулж байсан этгээд...
2018.02.07
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
Уурхайд нуралт үүсч, хоёр иргэн дарагдлаа
2017.11.16
Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компани...
2017.11.06
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж гэр оронгүй ...
2018.01.18
Найз охинтойгоо муудалцаад амиа хорлохыг завджээ
2018.03.14
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011