Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
О.Бат-Өлзий: “Энэ бол мартаж болохгүй түүх...”
2018.02.23

Би "Тэмдэглэл" буландаа жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийг онцлон ярилцлаа. Түүний шинэ уран бүтээл Маш нууц 2 - “Байтаг Богд” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тэрбээр уг киноны зохиолыг өөрөө бичиж ерөнхий найруулагчаар нь ажилласан юм. Сонирхуулахад киноны продюсероор түүний гэргий МУАЖ С.Сарантуяа ажилласан бол нэгдүгээр найруулагчаар хүү Б.Тамир нь ажилласан.  Мартаж болохгүй түүхийг  хойчийн залууст уран бүтээлээрээ сануулж яваа түүнтэй хилчдийн тухай, эх орон, тусгаар тогтнолын тухай яриа өрнүүллээ. Тэрбээр тусгаар тогтнол, эх орон, газар шороо гэж ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг одоогийн залуучууд марталгүй, үргэлж санаж явах ёстой гэдэг үүднээс "Байтаг Богд" уран сайхны киног хийсэн гэдгээ онцолж байсан юм.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Миний урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа.

Сайн байцгаана уу? Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе.

-“Маш нууц” төслийн хүрээнд  Маш нууц-2 “Байтаг Богд” уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна. Нэлээн том ажлын ард гарч чадсан танд болон баг хамт олонд баяр хүргэе.

Маш их баярлалаа.

-Маш нууц уран сайхны кино анх 2015 онд нээлтээ хийж олон хүмүүсийн сэтгэлд хүрч чадсан. Түүний дараа 2-р анги гарна гэхэд өмнөх түүхийн үргэлжлэл хөврөх юм байна гэж хүмүүс хүлээж байсан болов уу?

2015 онд анх “Маш нууц” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэсний дараа “Маш нууц” гэсэн төслийг цаашдаа цуврал маягаар хэрэгжүүлье гэж бодсон. Үйл явдлууд нь тэс өөр өөр “Маш нууц”-ууд байхаар төлөвлөсөн. Зарим кинонууд аль олон жилийн өмнө хийсэн киноны үргэлжлэл гээд 2-р ангийг нь гаргаад ирдэг. “Маш нууц” төсөл тийм маягаар явахгүй. Яг л төсөл хэлбэрээрээ цэрэг армийн бүдгэрч мартагдсан өөр өөр түүхүүдийг харуулна гэсэн үг л дээ.

-Олон түүхүүд дотроос та яагаад Байтаг Богдын тулгаралтыг сонгосон юм бэ?

Өнгөрсөн үеийн олон сайхан түүхүүд байдаг. Тэр дотор улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан хүмүүсийн түүхүүд их бий. Бид нарыг бага байхад 10 жилийн сурах бичигт хилийн Байтаг Богдын баатруудын тухай  бичигдсэн байдаг байсан.  Тэр л түүхийг уншиж хилчдээрээ бахархаж эх орон, газар шороо гэж юу юм бэ гэдгийг  ойлгож өслөө шүү дээ. Эцсийнхээ сум, сүүлийн гранатыг өөрсдийн амьтайгаа хамт эх орондоо зориулсан хүмүүсийн түүх бидэнд хүн эх орныхоо төлөө амиа зориулдаг юм байна гэсэн ухамсрыг суулгаж өгсөн.

Тусгаар тогтнол, эх орон, газар шороо гэж ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг одоогийн залуучууд марталгүй, үргэлж санаж явах ёстой гэдэг үүднээс "Байтаг Богд" уран сайхны киног хийсэн.

1948 оны буюу 70 жилийн өмнөх 20 гаруйхан настай залуучуудын туулсан үйл явдал цаг үеийн хувьд яг л өнөөдрийн бидний нийгэмтэй ойролцоо гэж хэлж болно. Тэгэхээр одоогийн залуучуудад илүү ойр тусах болов уу...

-Энэ жил Байтаг Богдын тулгаралтын 70 жилийн ой тохиож байна. 70 жилийн ойгоор ийм сайхан түүхэн уран бүтээл нээлтээ хийж байгаад үе үеийн хилчид их баярлаж байгаа байх...

Хил хамгаалах ерөнхий газрын командлагчтай уулзахад биднийг маш сайхан хүлээж авсан.  Намайг  хил дээр алба хаасан хилчин хүн гэдгийг мэддэг юм байна лээ. Тэгээд “Хилчин хүн ийм кино хийх гэж байгаад их баяртай байна. Бидний зүгээс туслах, дэмжих юм байвал чадлаараа тусалж дэмжинэ. Хамгийн их хүсэж байгаа зүйл бол та нар яг тэр тулгаралт болсон газар нь очиж зураг аваарай” гэж хэлж байсан. Тэгэж бид нар урам зоригтойгоор Байтаг Богдын Бүдүүн Харгайт гэж манай баатруудын амь насаа өргөж, үхэх сэхэхээ үзэж байсан газар нь очиж зураг авалтаа хийсэн дээ.

-Эдүгээ Байтаг Богдын тулгаралт битгий хэл Жанчхүүгийн давааны тулаан хүртэл Монголчуудын ой санамжаас аажим аажмаар арчигдаж эхэлсэн байна. Зарим залуучууд Байтаг Богдын тулгаралтын талаар мэдэх ч үгүй юм билээ. Нөгөө талаасаа энэ түүхийн талаар эх сурвалж муу, хүмүүст хүрсэн уран бүтээлүүд байдаггүй болоод тэр юм болов уу?

Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайныг хүмүүс харьцангуй сайн мэддэг. Харин баруун хил хязгаарын тэр тулгаралтыг манай залуучууд сайн мэдэхгүй байх л даа. Тэгээд ч цэргийн түүхчид баруун хил хязгаарын тулгаралтын тухай байнга яриад байдаггүй юм. Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайны тухай л их ярьдаг. “Говь Хянганд тулалдсан”, “Бид мартахгүй” гэсэн кинонууд дандаа халх гол, чөлөөлөх дайны тухай байдаг. Баруун хил хязгаарын тухай 1960-аад онд Уламбаяр гуайн “Энх тайвны манаа”  туужаас сэдэвлэсэн киног хийсэн байдаг. Мөн хилчдийн тухай “Суварган цэнхэр уулс” гэж уран бүтээл бий. Өөр ч байхгүй дээ.

-1990-ээд оны эхээр Байтаг богдын тулгаралтыг зүгээр л зэвсэгт мөргөлдөөн байсан гэж түүхийг гуйвуулж эхэлсэн юм шиг санагддаг. Н.Дандархайдавын цээжиндээ сумны шархтай,эрүүний доороос нэг сум ороод толгойн оройгоор нь гарчихсан байсныг хараад хожим амиа хорлосон ч гэж дүгнэсэн байдаг. Мөн баатруудыг тактикийн алдаа гаргасан мэтээр их л гомдмоор ярианууд нийгэмд тархсан байдаг...

1990-ээд оны үед янз янзын л зүйлс бичигдэж үлдсэн байдаг. Тэр талаар сэтгүүлч нар ч их сурвалжлага бэлтгэж байсан. Бид бүгдийн мэдэх нийтлэлч Н.Цэнддоо хүртэл Байтагийн тухай эрэн сурвалжилсан нийтлэл бичиж байсан шүү дээ. Бид нар кино хийхдээ маш их судалгаа хийдэг. Олон хүмүүстэй уулзаж, түүхээ сөхөж, судлаачдын тэмдэглэл болон түүхэн ном уншиж тал талын судалгааг хийж байхад уг түүхийн эх сурвалжууд 2 талтай л тэмдэглэгдэж үлдсэн байдаг юм билээ. Зарим нь үнэхээр тулаан болж, байлдаж байсан. Хүч тэнцвэргүй айхтар тулаан болсон  гэж үзсэн байхад нөгөө хэсэг онолчид цэргүүдийг  тактикийн алдаа гаргасан, буруу шийдвэр гаргасан гэх мэтээр бичсэн байдаг. Байтаг Богдын тулгаралтаар амьд үлдсэн   Г.Хаянхярваа,  Д.Чойжин гуайн өөрсдийн бичсэн  гар бичмэлүүдийг уншиж үзэхэд тэр хүмүүс амьд үлдсэн нь буруу болчихсон юм шиг л байдаг юм. Тэр байлдаанд амьд үлдсэн Хаянхярваа гуай “Тэр үед нэг суманд нь би өртөөд үхчихгүй яав даа. Тэгсэн бол би ийм үг сонсохгүй байж” гэж халаглаж байсан гэдэг. Тэгэхээр тэр хүмүүсийг гомдоосон зүйл байсан л юм шиг байгаа юм. Би тэр бүрийг сөхөж яриад яахав.

Манай кинон дээр гарах Байтагийн 10 баатраас 3 нь улсын баатар болсон байдаг. Мөн өөр цаг үед Байтагаас төрсөн 10 улсын баатар байдаг. Ер нь Байтагаас төрсөн баатрууд их бий. Бидний дурдаж байгаа 10 баатраар хязгаарлаж болохгүй.

-Баруун хилд нутаг нутгийн эрс юуны учир амиа зориулан дайсны суманд өртөж байв аа. Эх орноо хайрлах сэтгэл, эр цэргийн өргөсөн тангараг гэхээс өөр үг олдохгүй л болов уу?

Яг тийм. Тэр үед 1940-1949 онд баруун хязгаарт хилчид маш их хурцлагдсан гэж боддог. Тэр үед Оспаны дээрэмчид, коминданы цэргүүд орж гарахаас гадна олон айхтар мөргөлдөөн, хилийн зөрчлүүд гардаг байсан. Тэр бүхэнд манай хилчид бууж өгөхгүй, алалцана л гэсэн бодлоор тархиа цэнэглэсэн байсан.

Байтаг Богдын тулгаралтын үед манай цэргүүдээс нэг нь ч ухраагүй гэдэгт би бат итгэдэг. Оросын цэргийн том том генералуудын үгс байдаг шүү дээ. Халх гол, чөлөөлөх дайнд оролцож явсан Оросын генералууд : “Орос цэрэг сүүлийнхээ сумыг өөртөө гэж байхад Монгол цэрэг сүүлийнхээ сумыг дайсантайгаа хамт л өгөөд дуусдаг. Тийм эрэлхэг дайчин. Хаа ч явсан, өлсөж цангасан ч гэсэн байгаа газар орон нутагтаа амархан зохицож чаддаг, ухарна гэж мэдэхгүй, улайран тулалддаг” гэж тодорхойлсон байдаг шүү дээ. Тэгэхээр тэр тулалдаанд манай цэргүүд алалцсаар байгаад л дууссан.

Ямар ч хилчин тэндээс ухарна, зугтахгүй. Би өөрөө хилчин хүн учраас сайн мэдэж байна.  Хил дээр алба хаасан хилчин хүнд миний эх орон, миний газар шороо гэсэн эх оронч үзэл   бат шингэсэн байдаг.

Тэр үеийн хилчид амьдаараа баригдаж болохгүй гэсэн бичигдээгүй хуультай байсан. Амьдаараа баригдвал эх орноосоо урвасан гэж өөрийгөө үздэг байсан хэрэг л дээ. Байтаг Богдын тулгаралтаар нэг хэсэг нөхөд нь алуулж, бүслэгдсэн хэд нь сүүлийн гранатаа дайснуудаа устгахын төлөө өөрсдийн амиа зориулж дэлбэлсэн. Амьд үлдсэн хэсэг нь яалтай билээ. Түүнээс биш тэд нар зугтаагаад хадны ардуур нуугдаагүй. Түүнийг ч харуулах гэж зохиолоо бичсэн. Зураг авалтаа хийсэн. Тулгаралтын дараа цэргийн мэргэжилтнүүд тулалдсан газар нь очоод  “буруу байлдсан байна”, “алдаа гаргасан байна” гэх мэтээр олон дүгнэлт гаргасан байдаг. Манай Монголчуудын нэг тийм зан байдаг шүү дээ. Хэн нэгэнд бурууг өгч шүүмжилж  мэдэмхийрэх дуртай. Тэр зангаараа л хандсан юм болов уу даа.

-Хамгийн хэцүү нь одоо ч тийм зантай хүмүүс хаа сайгүй байж л байна даа...

Тийм шүү. Өөрсдөө хажууд нь байгаагүй юм байж үйл явдал дууссаны дараа оччихоод буруу зөвийг шүүж би байсан бол тэгэх байсан гэж ярьдаг хүмүүс одоо ч байсаар л байна. 

-Та хил дээр алба хааж байхдаа хил зөрчигчидтэй тулгарч байв уу?

1978 онд Хятад улс бидний хувьд 1-р дайсан байх үед хил дээр алба хааж застав холбоочин хийж  байсан. Жишээ болгож ярихад 272-р багана гэж байсан юм. Одоо өөр болсон байх л даа. Яг хил дээр хилийн пост байдаг. Застав бол нутгийн гүн рүү 20-оод км газарт байдаг. Хилийн 2 пост байнгын хоорондоо холбоотой байдаг юм. Тэгээд нэг өглөө “2 ачааны машин Хятад цэргүүд зэвсэгтэй тулж ирлээ” гэсэн яаралтай мэдээ ирсэн. Мэдээ өгөөд л холбоогоо тасалсан. Угаасаа тийм журамтай байдаг юм л даа. Тэгээд миний мэдээг сонсоод застав түргэн аваад очиход хилийн багана дээр 2 машин цэрэг тулж ирсэн байсан. Хилийн багана дээр тийм олон цэрэг тулж ирнэ гэдэг их ноцтой асуудал шүү дээ. Тэгээд тэр 2 цэргийн ачааны машинаас баахан цэргүүд буугаад Монголын хил рүү ойртоод л, хэвтээд л, тал тал тийшээ гүйлдээд л, өдөөн хатгах маягтай дөхөж ирээд л буцсан удаа бий. Тухайн үед тэр постон дээр байсан цэргүүд “Хятадын 40,50-аад хил даваад цэрэг тавхан хүний өөдөөс ороод ирвэл дотроо “алалцана” гэсэн бодол л төрж байсан. Бүх буунуудаа цэнэглээд, бүх юмаа бэлдээд хил давж орж ирэх л юм бол нэг анхааруулаад тэгээд л  “алалцана”. Өөрийн эрхгүй нулимс гарч ар гэр, эх орноо бодож миний эх орон руу л хөл тавих юм бол эд нарыг бүгдийг нь устгана, сумаа дуустал байлдана” гэсэн бодолтой байсан гэж хэлж байсан юм.

-Киноны постер гарсны дараагаас энэ Байтаг богд гэж хаана байдаг юм бэ гэсэн залуусын сэтгэгдлийг харсан. Тэгэхээр зарим залуучууд одоог хүртэл мэддэггүй л байсан байх нь...

Кино урлаг танин мэдүүлэх чухал урлаг шүү дээ. Байтаг Богд байгалийн үзэсгэлэнтэй газар. Тэр бүхэн нь манай кинон дээр харагдана. Энэ кино гарснаар Байтаг Богд гэж ямар газар вэ гэж үнэхээр хүмүүс асууж сонирхож эхэлж байна. Манай киног үзсэнээр Байтаг Богд гэж хаана байдаг юм, тэнд яг юу болсон юм, 10 баатар гэж хэдэн настай ямар хүмүүс юуны төлөө тулалдаж амиа зориулсан юм гэдгийг  харах болно. Иймээс Хүмүүс ч  Байтаг Богд руу очиж үзэхийг хүсэх байх.

-1948 оны 7 сарын 8-ны тулгаралт гэлтгүй түүнээс хойшоогоо ч Байтаг Богд тайван байгаагүй гэдэг.Олон ч аавын хүү амиа зориулж  тэндээ мөнхлөгдсөн байдаг шүү дээ. 2008 онд Байтаг Богдын тулгаралтын 60 жилийн ойгоор Б.Хонжоо гуай Байтаг богд дээр очоод хил дээр хамт алба хааж байсан залуусынхаа шарилыг эргэх гэсэн Хятадын газар нутаг дээр байна. Очиж эргэж чадсангүй гээд хоолой зангируулж байсан...

Байтаг Богдын нуруунаас 5 гол эх авч урсдаг. Их түүхэн газар шүү дээ.1940 оноос 1949 он хүртэл баруун хил хязгаарт хилийн будлиан маш их гардаг байсан. Хужиртын гол хавьд гоминдааны 300-500 цэрэг орж ирж тэр хавийн нутагт цэргийн хуарангаа байгуулсан байдаг. 1947 оны 6 сарын үйл явдал л даа. Манайх тулган шаардах бичиг явуулж байсан. Хятадын гоминдааны цэргүүд, Монголын хилчдийн тэр тулгаралтаар амь үрэгдсэн хүмүүсийг тэнд нь оршуулсан байдаг. Тэгээд 1962 онд 2 талын засгийн газрын хэлэлцээрийн дагуу  Хятад Монголын хилийн заагийг тогтоосон. Тэгэхэд манай зарим газар нутаг Хятадын талд орсон. Тухайн үедээ манай газар нутаг гээд цэргүүдээ оршуулсан байсан газар одоо Хятадын талд орсон л гэсэн үг л дээ.

-Байтагийн оргилд байдаг Алтан овоог ан амьтнаар баян ч гэж жигтэйхэн гэж нутгийн иргэд уулга алддаг. Гэтэл эдүгээ харийн нутгийн хилийн дээсэнд багтчихсанд их харамсдаг юм...

Торгуудуудын шүтэж тахиж ирсэн Байтагийн нуруунд байдаг жинхэнэ Алтан овоо нь Хятадын талд байдаг. Оройгоор нь хилийн шугам татаж хоёр хуваасан шүү дээ. Тэгэхэд Хятадын газар нутагт орчихсон юм байна лээ. Гэхдээ наад талд нь манайхан адилхан овоо босгосон. Байтаг Богд гээд яриад байвал дуусамгүй их түүхтэй газар шүү.

-Тэр түүхэн газар очоод зураг авалт хийхэд кино багийнхны нүдэнд өнгөрсөн түүхийн дүр зураг харагдаж үнэхээр их огшсон байх даа...

Бид хаа газар зураг авалт хийхдээ байгаль эх дэлхийгээ аргадаж хүндэтгэл үзүүлдэг. Байтаг Богдод очоод гол дүрийн 10 жүжигчнээ хувцаслаад, зэвсэглээд хөшөөн дээр очоод “Та нар энэ хүмүүсийн дүрийг бүтээнэ” гэхэд бүгдийнх нь сэтгэл догдолж байсан. Газраас хоосон зэвэрчихсэн хонгио олоод, газрын сорвийг нь хараад манай уран бүтээлчдийн сэтгэл өөрийн эрхгүй эмтэрч байсан.

-Хилийн мөргөлдөөнд нутгийн гэмгүй иргэд их өртөж байсан гэдэг. Энэ талаар та кинондоо харуулсан уу?

Баруун хил хязгаарын тулгаралт бүрт олон зуун хилчид амь үрэгдсэнээс гадна нутгийн ард иргэд их хохирч байсан. Ховдын Булган, Үенчээр Торгууд Захчин хүмүүс их нутагладаг байсан шүү дээ. Тэдгээр хүмүүс хилийн мөргөлдөөн, дээрэм тонуулд нэрвэгдэж байсан. Торгууд ард түмэн нэлээн зовлон үзсэн хүмүүс дээ.

1930-аад оны эхэн үеэс Торгуудууд болон нутгийн ардууд урагшаа Шин Жань руу  нүүдэл их хийсэн. Сайндаа ч биш улс төрийн нөхцөл байдлаас болоод  тайван сайхан амьдрах гэж л нүүж байсан байж таарна шүү дээ. Тэгэж нүүсэн хүмүүсээс эргэж нутагтаа ирсэн түүх байдаг. Бид ч гэсэн кинондоо энэ асуудлыг хөндөж оруулсан. Нутгаасаа бага насандаа дүрвээд гарсан эмэгтэй буцаж нутгаа зорьж яваа дүр гарна.

Мөн нэмж хэлэхэд Богд хаант улсын үеэс  манай Монголын тагнуулын байгууллага гадаадад маш сайн ажиллаж байсан түүхтэй. Үүний жишээг нэгэн дүрээр илэрхийлсэн байгаа. Түүхэндээ ч гэсэн 1948 оны 7 сарын 8-нд “Хятадын гоминдааны цэргийн хүч орох гэж байна” гэсэн мэдээ манай дотоод явдлын яаманд ирсэн байдаг.

Мөн баруун хязгаарын Байтаг Богдод чухам яагаад хилийн маргаан их болж байсан юм гээд судлаад үзэхээр тэр газар байгалийн асар их баялаг, нөөцтэй байсан. Маш  үнэ цэнэтэй уран-ы нөөц баруун хязгаарт илэрсэн байдаг юм. Тэр үед Америк улсын ашиг сонирхол хүртэл давхар явагдаж байсан.  Энэ бүхэн манай кинонд шигтгээ болж орсон. Манай киноны зөвлөх, цэргийн ухааны доктор, түүхч Даваадорж гэж залуу баруун хил хязгаарын тулгаралтыг дайн байсан гэж үздэг. Дайны хэмжээний хор хохирол амсаж байсан учраас Халх голын дайн шиг баруун хил хязгаарын Байтагийн дайн гэж хэлж болохоор үйл явдал тэнд болж байсан юм.

-Одоогийн цэргийн алба хааж байгаа залуус хилийн цэргийн анги дээр л алба хаах юмсан гэж ярихыг их сонсож байлаа...

Тэгэж ярьж байгаа залуучууд хил гэдэг зүйлийг мэдрэх хүсэлтэй байгаа юм болов уу. Хил дээр адуу малтай харьцаж, байгаль дэлхийтэй ойр байж, урам зориг орж тусгаар тогтнол гэж юу юм бэ, эх орон гэж юу юм бэ  гэдгийг мэдэж, мэдрэх гэж тэмүүлж байж болох юм. Тангадын Галсан гуай  “Хил манаагүй хүнийг ямар эр хүн гэх юм бэ?” гэж  хэлсэн байдаг шүү дээ. Тэр үг ч хүчтэй нөлөөлдөг байж болох юм.

Эр хүн болох гэж тэмүүлж  яваа залуусаар бахархаж байна. Хил дээр алба хаахад жинхэнэ бууг сумтай нь өгдөг. Хэдий дээр үеийг бодвол цаг үе тайван, хилийн маргаан байхгүй байгаа ч гэсэн хил зөрчигч гэдэг бол хил зөрчигч л байдаг. Их аюултай шүү дээ. Ямар ч санаатай хүн орж гарч байгаа юм билээ. Сонор сэрэмж алдаж огт болохгүй.

-Таны ярианаас ажихад "Байтаг Богд" уран сайхны киног хийнэ гэж нэлээн удаан хугацаанд бодож төлөвлөсөн бололтой. Сэтгэлийн гүнд тань энэ сэдвээр л уран бүтээл хийхгүй бол болохгүй нь гэсэн эмзэглэл төрж байсан юм биш байгаа?

2 жилийн өмнө нэг хууль батлагдах гэнэ гэж яригдаж эхэлсэн нь намайг их хурцалж өгсөн. Бид нарын үед хилийн хориотой бүс хилээсээ нутгийн гүн хүртэл 100 км байсан. 100 км дотор айл суурьшихгүй, онгон байгалиараа байх ёстой байдаг. Тэрийг 15 км болгож агшаах гэсэн хууль явж байсан санагдаж байна. тэр бол манай тусгаар тогтнолыг сулруулж байгаа нэг зүйл шүү дээ. Хичнээн урд хөрштэй найрамдалт харилцаатай ч гэсэн хил зөрчигч орж ирээд 15 км газар явган алхаад л хилийн хориотой бүсээс гарчихаж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд л нутгийн гүн рүү ороод нэг суманд уурхай байгуулаад ажиллахыг хэн ч үгүйсгэхгүй. 100 км байвал машинтай орж ирсэн ч гэсэн хилчид илрүүлж чаддаг. Энэ мэтчилэн асуудлууд энэ киног хийхэд надад нөлөөлсөн. Мөн 2015 онд “Маш нууц” киногоо хийсний дараа Тамираа, Алтаншагай 2 маань баруун хил хязгаарын баатруудын тухай, хилчдийн тухай уран бүтээл хийе гэж санаа өгч байсан. Манай Алтаншагайгийн аав надтай цуг алба хааж байсан хилчин хүн байдаг.

-Урлаг өөрөө нийгэмд хүчтэй нөлөөлж чаддаг зэвсэг юм шиг санагддаг. Нийгмийг тэр чигт нь биш гэхэд тодорхой хэмжээнд өөрчлөлтийг үзүүлж чаддаг...

Тийм шүү. Энэ хүчтэй зэвсгээр бид хойч ирээдүй болсон залуустаа “Маш нууц” шиг л олон уран бүтээл хийж үлдээмээр санагддаг. Хайр сэтгэлийн тухай болон орчин үеийн сэдэвтэй киног хийх залуучууд зөндөө байна. Харин тэрийг хийж байгаа залуус Монгол ахуйгаа уран бүтээл бүртээ шингээж байгаасай гэж би боддог.  Монголын кино урлаг нэг үеэ бодвол их сайхан хөгжиж байна шүү дээ.

-“Фантастик” продакшны залуус хоёр дахь түүхэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж байна. Залуу уран бүтээлчдийн хувьд нэлээн завгүй жил өнгөрөх шиг боллоо...

Хүүгийн маань “Фантастик” продакшны залуус “Зүрхний хилэн” гэж кино хийсэн. Залуу уран бүтээлчдийн дотроо бодож шаналж явдаг зүйл уран бүтээлээр нь илэрхийлэгдсэн. “Зүрхний  хилэн”-гийн зураг авалт дуусаад л 2000 км газар Байтаг Богд руу явсан. Бид нар түрүүлээд оччихсон байсан л даа. Нэг киноны зураг авалт дуусаад нөгөө нь эхэлж байхад “Зүрхний хилэн”-гийнхээ монтажыг давхар хийгээд л  байж байсан. Ингэж л шахуу хуваарьтай бидэнтэй хамтарч ажилласан даа.

-JIIJ продакшн “Маш нууц” төслөөс гадна өөр уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөсөн байгаа юу?

Манай JIIJ продакшн 2001 оноос эхэлж кино хийж эхэлсэн. Анхны кино маань “Зүрхэнд шивнэсэн үг” гэж Норов гуайн “Мөнхийн дуудлага” туужаас сэдэвлэсэн кино байдаг. Би Норов гуайтай их ажилладаг байсан. Хэдэн зохиолоор нь кино хийсэн. Норов гуайн тууж, зохиол, өгүүллэгүүд их айхтар шүү.  Одоогоор өөр уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөө байхгүй байна. “Маш нууц” төсөл дээрээ л анхаарч ажиллана даа.

-Кино зохиолоо өөрөө бичээд өөрөө найруулагчаар нь ажилласан болохоор илэрхийлэх гэсэн санаагаа 100 хувь гаргаж чадсан гэж бодож байна. Таны хувьд бодит түүхэн дээр суурилж кино зохиол бичихэд ямар байсан бэ?

Би уг нь зохиол бичдэг хүн биш шүү дээ. Би нэг малчны тухай, инженер хүний тухай, хайр сэтгэлийн тухай эсвэл аймшгийн зохиол бичье гэвэл хэзээ ч бичихгүй, бичиж чадах ч үгүй. Инээв Харин хилчдийн тухай түүхэн  дээр сэдэвлээд зохиол бичнэ гэхээр болмоор санагдсан.  Өөрөө хилчин хүн дээр нь миний мэддэг түүх байсан учраас зориглоод зохиол дээрээ ажилласан. Зохиол бичнэ гэдэг үнэхээр хэцүү юм байна лээ.

-Хүүтэйгээ ерөнхий найруулагчаар хамтарч ажилласан шүү дээ. Хүүгийн хувиар биш мэргэжлийн найруулагчийн үүднээс хамтарч ажиллахад ямар санагдаж байсан бэ?

Хүүгийн маань хувьд нэлээд хэдэн кино бие даан найруулж хийсэн. Би найруулагчийн үүднээс Тамираатай хамтарч ажиллахад хүүдээ итгэж байсан. Залуу хүмүүс заримдаа авч давхих гээд байдаг тал байдаг. Түүн дээр нь хазаарыг нь татаж өгөөд л ажилласан даа. Инээв Би өөрөө настай хүн учраас ядрах, хуучинсаг сэтгэлгээгээр юманд хандахаар манай хүү арай өөрөөр сэтгэж тархийг маань цэнэглэж өгч байсан гэж хэлж болно. Өнөөгийн залуус юу үзэх хүсэлтэй байна, яаж илэрхийлбэл болох уу гээд залуу хүний нүдээр намайг нөхөж байсан. Ер нь нэг нэгнээ нөхөж, хазаарлаж, ташуурдаж янз янзын л юм болсон. Инээв. Би кинон дээрээ ажиллахдаа их сэтгэл амар байсан. Уран бүтээлийнхээ ард хүүтэйгээ цуг гарлаа даа.

-Анх хүүгээ найруулагч гэж хүлээж авах мэдрэмж ямар байсан бэ?

Тамираа багаасаа аав ээж хоёрыгоо дагаад л кино зурганд их явдаг байсан. Тэгэж явахдаа л өөрөө тархиа цэнэглээд явдаг байсан юм шиг байгаа юм. Өөрийнхөө хэмжээнд хэрвээ би байсан бол ингэнэ, тэгнэ гээд л боддог байсан байх. Тэгээд СУИС-д ороод номын дуу сонсоод уран бүтээл хийх хүсэл эрмэлзэл ихтэй болсон байх. Анхны найруулсан кино нь “Амингоо” гээд богино хэмжээний кино байдаг. Үзээд “Миний хүү өөрөө мэд. Өөрөө бие дааж хий” л гэж хэлж байсан. Тэгэж суралцаж явсаар одоо овоо дөртэй болсон байна лээ. Киноны тал дээр аль өнцгөөс нь харж хийх үү, гэрэл тавих, план шийдэх гэх мэт олон асуудлууд байдаг. Найруулагч хүний ажил маш их шүү дээ. Баг хамт олноо удирдах, дүр дүрүүдийн шугамыг алдуулахгүй ажиллах, хэлэх гэсэн санаагаа хэрхэн яаж харуулах уу гээд олон зүйлийг сэтгэлдээ тээж ажилладаг. Энэ бүхнийг хүү маань ойлгож суралцаад л явж байна даа.

-“Маш нууц” төслийн дараагийн цэрэг армийн түүх ямар түүх байх вэ?

Байтаг Богд киноны дараа үзэгчдийнхээ сэтгэгдэл, санал хүсэлтийг сонсоно. Өөр ямар сэдэв,  үйл явдал байна, үзэгчид юу үзмээр байна гээд хүмүүсийнхээ хандлагыг ажигладаг. Бид нарын санаа бол улс эх орны тусгаар тогтнолын тун эгзэгтэй цаг үеүдийг маш сонирхолтойгоор л харуулах зорилготой. Жишээлбэл, Манж, Чин гүрнээс тусгаар улс болсон 1911 оны Богдын засгийн газрын анхны сайдуудын нэг Да лам Цэрэнчимэд гэж мундаг эх оронч хүн байсан. Би тэр хүний амьдрал, намтар түүхийг их сонирхдог. Их учир битүүлгээр өөд болсон байдаг. Тэр хүн бол тусгаар тогтнолын төлөө л байсан. Өнөөдөр манай нийгэмд улс эх орноо худалдсан, баялгаа зарж, хахууль авч мөнгөтэй болсон гээд их л олон муухай зүйлс сонсогдох болсон. Тэгэхэд 1911 оны 2 улсын гэрээ хэлэлцээрийн үед тусгаар тогтнолоо тууштай хамгаалж байсан ганц хүн нь Да лам Цэрэнчимэд байсан гэдэг. Жинхэнэ эх оронч хүн байсан. Энэ хүний тухай уран бүтээл хийх юмсан гэж боддог. Өөр бодсон олон санаанууд байна. Гэхдээ одоохондоо маш нууц хэвээр үлдээе.

-“Маш нууц” төслийг төр засгаас дэмжээд цэрэг армийн түүхээ урлагаар дамжуулан дэлхийд таниулах тал дээр анхаарч ажиллавал их амжилт олох юм шиг санагдах юм. Та төр засгийн хэмжээнд холбогдох хүмүүст хандаж санал тавьж дэмжлэг хүсэж үзсэн үү?

Кино уран бүтээлчид бор зүрхээрээ л ажилладаг. Дуртай юмаа хийж байгаа учраас хүсэл эрмэлзэл дүүрэн ажиллаж чаддаг. Гэхдээ хүч мөхөсдөж, тэнхэл алдрах үе гаралгүй яахав. Эх орон, тусгаар тогтнолынхоо тухай ийм уран бүтээл хийх гэж байна гэж холбогдох хүмүүст хандаж үзсэн. Гэхдээ нааштай хариу хүлээж аваагүй. Харин хил хамгаалах ерөнхий газрын хамт олон маш сайхан хүлээж авсан. Мөн тагнуулын ерөнхий газрын музей, батлах хамгаалах яамны жанжин штабын хамт олон тэр үеийн буу зэвсгээр хангаж өгсөн. Хасу Мегаватт компанийн захирал Ж.Түмэн-Аюуш маш их тус болсон. Том эрх мэдэл бүхий хүмүүс наашаа хараагүй ч энгийн ард  иргэд сэтгэлээрээ биднийг их дэмжиж байсан. Ховдын Үенч сумын захиргаа , засаг дарга, Булган сумын засаг дарга нар их нааштай сайхан хүлээж авсан. Уран бүтээл хийхэд чамгүй их мөнгө зарцуулдаг.Зарим үед санхүү дутсанаас болоод хүссэн зургаа хүссэн газраасаа авч чадахгүй байх тохиолдол байдаг.  Гэхдээ л бид нар нэг их мөнгөтэй хүн шиг л зүтгэдэг шүү дээ. Инээв

-Уран бүтээлчид бага багаар бүдгэрч мартагдсан түүхүүдийг уран бүтээлээрээ сэргээж хойч үедээ оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа тань тун сайхан санагдаж байна...

Кино бол харах урлаг учраас киногоор түүхийг бүрэн харуулж чадна. Өнгөрсөн түүхийг зүгээр нэг түүх маягаар тоочих, баримтат кино хийх нэг өөр асуудал. Манай улс түүхээр баялаг орон.  Энэ сайхан баялаг түүхүүдээс  сонгоод түүнийгээ сонирхолтой байдлаар гажуудуулахгүйгээр уран бүтээлч хүний сэтгэлгээгээр баяжуулж хүмүүст хүргэх нь чухал гэж бодож байна даа. Киногоороо хэлэх гэсэн санаа бол ерөөсөө л тусгаар тогтнолын үнэ цэнэ.

-Манай улс тусгаар тогтносон улс хэрнээ заримдаа тийм биш юм шиг санагдах юм. Ард иргэд болон манай залуучууд эх орныхоо сайн сайхны  төлөө нэг л тэмцэж чадахгүй байна гэж бодогддог. Нэгэнт хоёулаа эх орон, тусгаар тогтнолын талаар яриа өрнүүлсэн юм чинь энэ талаар ч гэсэн ярилцья...

Манай улс төрчид их сул байна. Тусгаар тогтнолдоо баттай зогсож улс эх орноо тусгаар улс шиг удирдаж авч явж чадахгүй байна. Төрийн хар хайрцагны бодлого гэдэг шиг цаагуураа төрийн зангараг байх ёстой. Тийм зүйл манай улс төрчдөд алга. Эрх мэдэл бүхий хүмүүс нь мөнгөний өмнө толгой бөхийлгөж байна. Газрын баялгийг нь ухаад, мөнгөөр бүхнийг удирдаж байна. Мөн өнөөгийн залуучууд учраа олохгүй байна. Нийгэм эмх цэгцгүй байна. Нийгэм эмх цэгцтэй байхын үндэс бол төр нь төр шиг байх шүү дээ. Төр нь сайн ажилаад явбал ард иргэд учраа олохгүй бужигнахгүй. Би 2015 онд Шведэд явж байхдаа өөрийнхөө үеийн нутгийн иргэнтэй нь улс төрийн тухай ярилцсан юм. Танай ерөнхий сайд ямар хүн байдаг вэ? Засгийн газрын гишүүд чинь ямар хүмүүс байдаг вэ? гэж асуусан чинь мэдэхгүй гэж хариулж байсан. Яагаад мэддэггүй юм бэ? гэхэд “Та яагаад ингэж их улс төрд анхаардаг юм бэ? Танай улсын амьдрал жоохон хэцүү юу?” гэж асууж байсан юм. Нээрээ л үнэн шүү дээ. Нийгэм нь зөв тогтолцоотой, төр засаг нь тогтвортой байвал ард иргэд улс төрд анхаараад байх шаардлагагүй дор бүрнээ хийх ажлаа хийгээд л  явна шүү дээ.

-Бидэнд энэ сайхан эх орныг үлдээхийн төлөө тэр олон залуучууд амь биеэ зориулсан байхад бид нар ийм байдалтай байгаа нь их л арчаагүй юм даа...

Кинон дээр маань хойчийн залуус хэзээ ч мартаж болохгүй түүх юм шүү гэж гардаг. Газар шороо тусгаар тогтнолынхоо төлөө 20 гаруйхан настай гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болж амжаагүй залуучууд амиа зориулсан. Сум нь дуусчихсан байхад л шороо цацаж, гарт баригдсан бүхнээ шидэж тулалдаж байсан хүмүүс юуны төлөө тэгэж амь биеэ зориулсан юм бэ? Тэрийг л манай залуучууд тэр тусмаа улс төрчид  яс махандаа тултал ойлгох хэрэгтэй.

-Улс эх орныг удирдаж байгаа  эрх мэдэлтэй хүмүүс л түүхээ нэг саначихмаар байгаа юм даа...

Харин тийм. Мөнгө гэж айхтар зүйл хүмүүсийг их эвдэж байна даа. Санаа алдав Мөнгөтэй хүн сайхан амьдарч болно. Гэхдээ  эх орон газар шороогоо хэзээ ч худалдаж болохгүй. Өнөөдөр их мөнгөтэй хаа ч очоод амьдарч чадахаар баян хүмүүс Монголд зөндөө байна. Гэхдээ тэр хүмүүс эх орон  ямар их үнэ цэнэтэй юм бэ гэдгийг л  ойлгож хайрлах хэрэгтэй.

-Ийм сайхан газар нутгийг хамгаалж өнөө үеийн залууст өвлүүлж өгсөн хилчин дайчдыг алдаршуулсан кино хийж хойч үеийнхэндээ мартаж болохгүй маш нууц түүхүүдийг сануулж байгаад танд талархмаар байна. Танд уран бүтээлийн амжилт хүсье...

Дүүдээ ч гэсэн ажлын амжилт хүсье.

Сэтгүүлч: Э.Анударь
Зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Би "Тэмдэглэл" буландаа жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийг онцлон ярил...

Уншсан: 2085 | Түгээх |
Холбоотой мэдээ
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
2018.10.18
"Монгол туургатан" театрын шинэ барилга ашиглалтад орлоо
2018.10.15
“Цэнхэр алт” баримтат киноны нээлт боллоо
2018.09.30
“Эв нэгдэл”-ийн төлөө Дуатлоны УАШТ-д оролцохыг урьж байна
2018.09.20
“Үзэсгэлэнт Улаанбаатарын цом” өртөөт марафон болно
2018.09.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотно...
2018.10.18
"Монгол туургатан" театрын шинэ барилга ашиглалтад...
2018.10.15
“Цэнхэр алт” баримтат киноны нээлт боллоо
2018.09.30
“Эв нэгдэл”-ийн төлөө Дуатлоны УАШТ-д оролцохы...
2018.09.20
“Үзэсгэлэнт Улаанбаатарын цом” өртөөт марафон ...
2018.09.14
Дуурийн урлагийн төрөлд багтах кантатыг ХЦДБЧ анх ...
2018.09.03
Э.Бэхбаяр Азийн спортын наадмаас алтан медаль хүрт...
2018.08.19
Их мастер Б.Хатанбаатарын нэрэмжит шатрын аварга ш...
2018.08.13
Олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 19-нд болно
2018.08.12
“Бодитоор мэдэрье, эергээр харъя” уриатай алко...
2018.07.30
Үндэсний спортын VI их наадам ирэх 8-р сард болно
2018.07.29
Тусгай олимпийн зуны наадам Хөвсгөл аймагт болно
2018.07.24
“Бид давтагдашгүй” хувцас загварын шоу болно
2018.07.03
“Бид давтагдашгүй” Fashion Show болно
2018.06.27
Улаанбаатар хотын явуулын тайз иргэдэд урлагаар үй...
2018.06.25
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наада...
2018.06.24
Биеийн тамир, спорт хороо үйл ажиллагаагаа танилцу...
2018.06.22
CNN: Зүүн Азийн Жүдо бөхийн АШТ-д хоёр Солонгосын ...
2018.06.07
Баяр наадмын засвар, тохижилтын ажлыг ирэх сарын 1...
2018.06.07
Хүүхдийн баярын өдрөөр 570 орчим хүүхэд спорт арга...
2018.06.04
Уламжлалт хүүхдийн харваа 21 дэх жилдээ болно
2018.05.30
"Эрт нахиалсан сарнай" ОАК өнөөдрөөс үзэгчдийн хүр...
2018.05.27
Дэлхийн гэр бүлийн өдөр ХАНЬСАХЫН ЖАРГАЛ тоглолт б...
2018.05.08
Ерөнхийлөгч Х.Баттулга хөлбөмбөгийн ДАШТ-ий Алтан ...
2018.04.24
“La Beauty Aesthetic”-ийг Монголд албан ёсоор ...
2018.04.17
Нийслэлийн Соёл, урлагийн газар харьяа байгууллагу...
2018.04.12
“Чоно” хамтлаг тоглолтын товоо зарлалаа
2018.04.05
Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит - 20...
2018.04.03
Ц. Амартүвшин: “Параллель” ертөнц киноны зохио...
2018.03.14
“Хурд” хамтлаг ээлжит тоглолтоо “Цэргийн Бод...
2018.03.13
Сургамжит богино өгүүллэгүүд
2015.02.03
Хайрын шүлгүүд /Дурлалт хосуудын баяр - Гэгээн Вал...
2013.02.14
Дэлхийн гэр бүлийн өдөр ХАНЬСАХЫН ЖАРГАЛ тоглолт б...
2018.05.08
Соёлын өвийг хамгаалах тухай хоёр журам баталлаа
2017.08.24
Ц. Амартүвшин: “Параллель” ертөнц киноны зохио...
2018.03.14
Монголын шилдэг моделиуд Нью-Йоркийн загварын доло...
2017.09.06
Намрын хит 2017
2017.10.13
Дуучин Хүрэлээ шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа
2017.09.06
Шалзат баахан шаргын домог
2012.03.15
“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно
2017.10.13
Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг-...
2017.10.11
"Hard Rock"-т "Аадар" бууна
2017.10.12
Үндэсний спортын их наадмыг энэ жил зохион байгуул...
2017.09.21
“Madness” хамтлагийн шинэ уран бүтээл “City...
2017.10.16
Тансаг Мода агентлаг "Fashion Tv"-тэй хамтарна
2017.12.15
Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд х...
2017.10.06
“Венийн вальс 2017” элит цэнгүүн таныг хүлээж ...
2017.12.12
Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” ...
2017.12.08
Мартаж үл болох бас нэгэн НУУЦ удахгүй ил болно
2018.02.13
Өдөрт дунджаар 4000-9900 хүн музей үзжээ
2018.03.05
Дуучин Т.Ариунаагийн бага хүү жүжигчин болжээ
2017.11.24
“Үлэмжийн гоо”-д саатсан сониноос
2017.11.10
“Ах дүү гурав” УСК тун удахгүй…
2018.01.03
“Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайз...
2018.03.05
Аялгуу дуу намайг уяхан болгодог.…
2017.10.30
Дуучин Дээгий: 10 жил хүлээсэн тоглолтондоо ард тү...
2017.10.25
“MNB Sport” суваг нээлтээ хийлээ
2018.03.05
Дуулиан шуугиантай 7 жил!
2017.11.13
"Хурд" хамтлаг 25-н жилийн ойн анхны тоглолтоо бүс...
2018.03.06
Одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээ
2017.10.18
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011