Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
ГХ-ны сайд Д.Цогтбаатар Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна
2018.02.24
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  энэ сарын 21-25-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын хүрээнд  Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Коонотой албан ёсны хэлцээ, Эдийн засаг, үйлдвэр худалдааны сайд Х.Сэкотой уулзаж, Монгол-Японы бизнес форумд оролцож илтгэл тавилаа.

Манай улсын стратегийн түнш, “Гуравдагч хөрш” Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм гэдгийг сайд Д.Цогтбаатар Япон улсын гадаад хэргийн сайд Т.Коонотой уулзах үеэрээ онцоллоо. Талууд цаашид улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, спорт, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ярилцав.



Сайд Д.Цогтбаатар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Кооно-г ойрын үед Монгол Улсад айлчлахыг урьсан юм.  Япон Улсын Гадаад хэргийн сайд манай улсад сүүлийн найман жил айлчлаагүй юм байна.

Талууд Монгол, Японы хамтын ажиллагааг эдийн засгийн чиглэлд цаашид улам бэхжүүлэх шаардлага  байна гэдгийг тэмдэглэв. Энэ чиглэлд Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр болон Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахаар тогтов.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Японы худалдааг тэнцвэржүүлэх талаар тэмдэглэж, энэ хүрээнд Монголын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн  хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрүүдийг эрэлхийлэх санал тавив.  Сайд Т.Кооно Монгол, Японы худалдааг дэмжиж, Монголын бараа бүтээгдэхүүний экспортыг Японд нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Энэ хүрээнд Японы ЖАЙКА байгууллага энэ оны дөрөвдүгээр сараас Монголын хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртгийн сүлжээг бий болгох тухай Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв.



Сайд Т.Кооно Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд Японы хөрөнгө оруулагчдад мэдээлэл түгээх, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн Нэг цэгийн үйлчилгээг байгуулахыг хүсэв.

Талууд “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал”-ыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах чиглэлд үргэлжлүүлэн хүч чармайлт тавьж ажиллахаар ярилцав.

Мөн Японы туршлагаас суралцахын чухлыг дурдаж, Японы парламентын гишүүдийн туслахаар Монголын чадварлаг боловсон хүчнээс авч ажиллуулдаг практикийг хэвшүүлэх санал тавихад  Сайд Т.Кооно дэмжиж, энэ чиглэлд хамтран ажиллахаар болов.

Хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан яам хооронд “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Санамж бичиг”-ийг хэрэгжилтийг хангаж,  Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг ойрын хугацаанд  байгуулахаар ярилцав.



Талууд Монгол, Японы харилцаа хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд өргөжин бэхжиж байгааг дурдаад Стратегийн түнш улс орны хувьд энэ чиглэлд цаашид хамтын ажиллагаагаа улам нягт болгохоор ярилцлаа. 
 Сайд Д.Цогтбаатарын айлчлал Япон улсын гадаад худалдааг дэмжих байгууллага JETRO-ын дэд дарга Я.Акахоши, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч А.Мимура, “Токио 2020” олимп, паралимпын  асуудал эрхэлсэн төрийн сайд Ш.Сузуки, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-ы  тэргүүн дэд ерөнхийлөгч  К.Кошикава, Эрүүл мэнд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд К.Като нартай уулзах уулзалтаар үргэлжилнэ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  энэ сарын 21-25-ны өдрүүдэд Япон улса...

Уншсан: 1701 | Түгээх |
Холбоотой мэдээ
Нэр бүхий гишүүд ЖДҮ-ийн асуудлаар бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ
2018.12.11
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилна
2018.12.11
“ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ
2018.12.09
УИХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ
2018.12.09
Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоолоо
2018.12.05
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011