Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ерөнхийлөгч Х.Баттулга “Кашмер Холдинг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2018.02.25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Кашмер Холдинг” ХХК-ийн “Эвсэг” брендын үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, ноос ноолуурын салбарын үйлдвэрлэл, ноолуурын салбарын хөгжилд дэмжлэг болох зарим саналыг сонслоо.

“Кашмер Холдинг” ХХК нь 1981 онд буюу социализмын үед байгуулагдсан үйлдвэрийн суурин дээр үйл ажиллагаа явуулж, 30 гаруй жилийн турш 1000 орчим хүнийг ажлын байраар хангаж, 40 гаруй жижиг үйлдвэр болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг захиалгат ажлаар дэмжиж жил бүр 30-аад тэрбум төгрөгийн сүлжмэл, нэхмэл, оёмол, ширмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалдаг байна. Мөн ОХУ, Итали, Швейцар, Герман, Англи, Япон, Казакстан улсад бүтээгдэхүүнээ борлуулан жил бүр 2.5-аас доошгүй тэрбум төгрөгийн татвар бүрдүүлж, ногдол ашиг хуваарилдаг байна.

Гэсэн ч тус үйлдвэр болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудад тулгарч байгаа нийтлэг асуудал цөөнгүй байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь НӨАТ-тай холбоотой санал байв.

Тухайлбал, үйлдвэрийн удирдлагууд болоод салбарын холбоод хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “Манай малчид өмчийнхөө эзэн болсноос хойш түүхий эд бэлтгэлээр малчдад олгогдсон мөнгөн хөрөнгийг тооцоход чамлахааргүй дүн гардаг. Гэхдээ малчид, түүхий эд бэлтгэгчид НӨАТ төлдөггүй. Харин малын гаралтай түүхий эдээс ганцхан ноолуураас л НӨАТ авдаг. Монголын банкнуудын зээлийн хүү харьцангуй өндөр байгаа зэрэг нь үндэсний компаниудыг эргэлтийн хөрөнгийн хомсдолд байнга өртүүлж өрсөлдөх чадварыг нь бууруулдаг” гэхчлэн төрийн зохицуулалт шаардсан цөөнгүй асуудал, бэрхшээл байсаар байгаа талаар дуулгасан юм.

Түүнчлэн салбарын холбооны нэгтгэн гаргасан ноолуурын салбарын хөгжилд дэмжлэг болох зарим асуудлыг Төрийн тэргүүнд танилцуулж, дэлхийд ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлах маркетингийн хөрөнгө зарцуулах, экспортын банк бий болгох, зарим тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, тогтвортой ажиллагсдыг орон сууцны зээлд хамруулах зэргээр нийгмийн асуудлыг ч хөндөж байв.

Мөн тогтвортой үйлдвэрлэл эрхэлж гурван жил дараалан нэг сая ам.доллараас дээш борлуулалт хийж, татварын өргүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд тодорхой хөтөлбөрөөр буюу тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нь хөнгөлөлттэй зээл олгох зэрэг дэмжлэг үзүүлэх юм бол үйлдвэрлэгчдэд маш том дэмжлэг болно гэж салбарынхан санал гаргасан юм.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, салбарынхны дэмжлэг хүссэн асуудлыг сонссоны дараа Төрийн тэргүүн:

“Би ноолуурын салбарын үйлдвэрлэлийн бэрхшээлийн талаар сайн мэднэ. Энэ үйлдвэр нийгэм, эдийн засаг хүнд үед гаднын тусламж дэмжлэг, хөрөнгө оруулалт авалгүй хүнд хэцүү үеийг даваад гарсан үйлдвэр учраас зорьж ирсэн. Уул уурхайн биш малын гаралтай “сэргээгддэг баялаг”, салбараа дэмжих талаар Монголбанк, Засгийн газартай уулзаж ярилцаад, санал солилцоод явж байгаа. Намайг Хөдөө, аж ахуйн сайдаар ажиллаж байхад жилд 6000 тонн ноолуур гардаг байсан бол одоо 10 мянган тонн болж, дэлхийн ноолууран бүтээгдэхүүний түүхий эдийн 60 хувийг Монгол Улс, малчид дангаар бүрдүүлж байна. Ийм том салбарын бүтээгдэхүүний жилийн борлуулалт болоод ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид бодлогоор дэмжих юм бол жилд 800 сая ам.долларын орлого олж, 300 сая нь түүхий эдэд зарцуулагдах ёстой тооцоо судалгаа бий. Хэрвээ, ноолуурын салбараас л гэхэд жилдээ л нэг тэрбум ам.долларын орлого олоод байх юм заавал уул, уурхай гэхгүй шүү дээ. Алт, зэсээсээ дутахгүй баялгаа дэмжихийн тулд нэн тэргүүнд түүхий эдээ худалдаж аваад бүртгэлжүүлэх асуудал бий. Тиймээс үйлдвэр дээр ирж танилцаад, та нарын саналыг авч байгаа, одоо энэ салбарынхан жижгээсээ том хүртэл бүх үйлдвэрлэгчдээ оролцуулаад саналаа нэгтгэх ёстой” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Кашмер Холдинг” Х...

Уншсан: 1148 | Түгээх |
Холбоотой мэдээ
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018.09.18
Боомтуудын хүчин чадал болон мал, махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулна
2018.09.18
Ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно
2018.09.17
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Шивээхүрэн, Сэхээ боомтод ажиллалаа
2018.09.16
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах хамтарсан ажлын хэсэг, байгууллага байгуулах санал гаргаж байна
2018.09.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжи...
2018.09.18
Боомтуудын хүчин чадал болон мал, махны экспортыг ...
2018.09.18
Ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийж, НҮБ-ын...
2018.09.17
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Шивээхүрэн, Сэхээ боо...
2018.09.16
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүн хойд Азийн эрчим хүчн...
2018.09.12
Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын...
2018.09.06
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Фэйсбүүк компанийн тө...
2018.09.05
Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир БНХАУ-ын Элчин ...
2018.08.30
Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийг мэ...
2018.08.27
“Системийн шинэчлэл-Ард нийтийн санал асуулга”...
2018.08.26
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон-Монголын ...
2018.08.26
УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Гадаад хэргийн сай...
2018.08.24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ер...
2018.08.24
Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн б...
2018.08.22
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад су...
2018.08.20
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг за...
2018.08.15
ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилов
2018.08.15
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг...
2018.08.13
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Т...
2018.08.12
Хохирлыг арилгаж, сэргээн засварлахад 700 гаруй са...
2018.08.08
УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн банкны төлөөлөгчдий...
2018.08.07
М.Энхболд: Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чу...
2018.08.06
Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Яс...
2018.07.31
Прокурор зөвшөөрвөл "60 тэрбум"-ын асуудлаар дэлгэ...
2018.07.26
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад албан бичиг х...
2018.07.25
Алслагдсан хороонд хүүхдийн эмнэлэг баригдана
2018.07.25
Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн тавдахь шатны ...
2018.07.25
УИХ-ын гишүүн Н.Оюундарь ТИКА-ийн төлөөлөгчдийг хү...
2018.07.25
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд гомдол ...
2018.07.24
Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэлцүүлэгт илтгэгчээр оро...
2018.07.17
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011