Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ш.Гүрбазар: “Хөх тойрог” төслийн гол баатар нь ард түмэн
2018.02.28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар “TV2” телевизтэй хамтран “Хөх тойрог” шинэ төсөл эхлүүлэх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийв.

Уг төслийн хүрээнд хувь заяаны эрхээр төөрөлдсөн эх үр, ахан дүүс, ураг саданг уулзуулах, амьдралын баялаг намтартай хүмүүний тухай өгүүлэх, дэлхий даяар тархан суурьшсан Монгол түмний түүхийг сэргээх зэрэг өргөн агуулга, сэдэв бүхий нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэх юм.

Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар, “Би Монголын телевизийн урлагт 40 жил зүтгэхдээ ууган телевиз болох МҮОНТ-д 39 жилийг өнгөрүүлсэн. Тиймээс хамгийн отгон телевизийн өрхийг таталцаж, 40 жилийн туршлагаасаа хуваалцах, хамтран ажиллах хүсэлтэй байсан юм. Энэ хүсэл маань өнөөдөр биелэлээ оллоо. Миний бие “Говийн ганц айл”, “Тэнгэрлэг оршихуй” зэргээс эхлээд ихэвчлэн иргэн, хувь хүнд чиглэсэн нэвтрүүлэг хийдэг. “Хүн бол ертөнц хэмээх хөх тойрогт бидэрч яваа тайлагдашгүй их бодьгал юм” гэх алдартай үг бий. Тиймээс Монгол хүний философи, түүний намтар түүхийг харуулсан нэвтрүүлэг хийх хүсэл тээж явсан юм. Тиймээс “Хөх тойрог” хэмээх төслийг эхлүүлэх боллоо. Энэ төслийн гол баатар, зохиогч нь ард түмэн юм. Тиймээс ард түмнийгээ бидэнтэй хамтран ажиллаж, өөрийн түүх, нандин гэсэн бүхнээ бидэнтэй хуваалцаасай гэж хүсч байна. Бид таны түүхийг хүмүүст хүргэх болно” гэв.

“ТВ2” телевиз үйл ажиллагаа явуулж эхлээд нэг сар гаруйн хугацаа өнгөрч байгаа хэдий ч ОХУ, БНХАУ, БНСУ-ын телевизүүд болон “Fremantle Media” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлж чаджээ. Хамтын ажиллагаатай гадаадын телевизүүдийн зүгээс нүүдэлчин ахуй соёл, түүнээс улбаатай нүүдэлчин хүмүүсийн хувь заяаны талаар нэвтрүүлэг бэлдэхийг санал болгосон байна. Энэ дагуу "TV2" телевизээс Хөх тойрог” нэвтрүүлэг бэлтгэх саналыг Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар болон Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, профессор Д.Өлзийбаатар нарт хүргүүлжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ТЕГ, ГХЯ, Үндсэний архивын газар, Гадаад улсуудад суугаа Монголын Элчин сайдын яамд хамтран ажиллана гэдгийг “ТВ2” телевизийн Ерөнхий захирал Д.Энхтуяа дурдсан юм.

Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, профессор Д.Өлзийбаатар, “Монгол бол ОХУ, БНХАУ хэмээх хоёр том гүрний дунд байдаг жижиг орон гэх ойлголт олон нийтэд түгээмэл байдаг. Гэхдээ Монголын түүх дэлхий нийтийн түүхтэй шууд холбоотой байдаг. Бид аугаа түүхтэй, баялаг уламжлалтай, асар их соёлын өв тээсэн ард түмэн. Энэ бүхнээ дотоодын хийгээд олон улсад таниулах зорилгоор “Хөх тойрог” төслийг хэрэгжүүлэх болсон юм” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбаз...

Уншсан: 1476 | Түгээх |
Холбоотой мэдээ
УИХ: Үндэсний аудитын газраас Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг анх удаа зөрчилгүй гэж дүгнэжээ
3 цаг 19 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
3 цаг 31 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
2018.06.21
Хилийн чанадад байгаа иргэддээ туслах сангийн дүрмийг шинэчлэв
2018.06.21
УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаар...
2018.06.21
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
УИХ: Үндэсний аудитын газраас Засгийн газрын санхү...
3 цаг 19 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь айм...
3 цаг 31 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
2018.06.21
Хилийн чанадад байгаа иргэддээ туслах сангийн дүрм...
2018.06.21
УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаа...
2018.06.21
“Мэргэжлийн боловсрол, сургалт-Ажилсаг Монгол”...
2018.06.20
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах ...
2018.06.20
Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол хэлний зөв бичих ...
2018.06.20
Шадар сайд Ө.Энхтүвшин “Хоргос” чөлөөт бүсэд а...
2018.06.20
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.06.19
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.06.19
УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаа...
2018.06.18
УИХ-ын байнгын хороод энэ 7 хоногт ...
2018.06.17
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд энэ 7 хоногт.....
2018.06.17
Парламент “засрал, хүмүүжлийг олж” эхлэв үү
2018.06.15
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /шууд/
2018.06.14
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2018.06.12
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.06.12
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.06.12
Ази, Номхон далайн хүн амын насжилт, төрөлт ба зал...
2018.06.12
Засгийн газар ээлжит хуралдаанаа маргааш хийнэ
2018.06.12
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.06.12
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.06.12
Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Мод...
2018.06.11
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Пути...
2018.06.11
УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардла...
2018.06.11
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2018.06.07
УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаа...
2018.06.07
Олон улсын чуулга уулзалт өндөрлөж, Хамтарсан тунх...
2018.06.06
УИХ-ын дарга М.Энхболд “Парламентаризмын хөгжил...
2018.06.06
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011