Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Б.Ганболд: Нийт зөрчлийн 87.3 хувь нь жолооч нартай холбоотой
2018.03.05

Зөрчлийн хууль хэрэгжиж эхлээд хагас жилийн хугацаа өнгөрөв.Энэ хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганболдоос тодрууллаа.

- Зөрчлийн хууль хэрэгжиж эхлээд хагас жилийн хугацаа өнгөрчээ. Хуулийн хэрэгжилт бодит амьдрал дээр иргэдийн амьдралд хэрхэн хүрч байна вэ? Тухайлбал, Энэ хугацаанд Зөрчлийн хуулийн дагуу иргэдээс хичнээн дуудлага ирэв. Хэрэг зөрчлийн тоо нэмэгдсэн үү.

- Улсын Их хурлаас шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Цагдаагийн байгууллага өмнө нь Захиргааны хариуцлагын болон бусад 11 хуулиар тогтоосон 231 зөрчлийг шалган, шийдвэрлэж байсан бол одоо Зөрчлийн тухай хууль дагаж мөрдсөнөөр 50 зөрчил хасагдаж, 67 зөрчил нэмэгдэж, 16 зөрчил агуулгаараа холбогдох хуулиас орж, нийт 75 төрлийн 264 зөрчлийг шалган, шийдвэрлэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6, 6.8 дугаар зүйлд цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагчийн шалган шийдвэрлэх зөрчлийн харьяаллыг тогтоож өгсөн байгаа.
Өмнө нь захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх харилцааг зохицуулсан тусгайлсан хууль байгаагүй байсан бол энэ удаагийн эрх зүйн шинэтгэлээр зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан процесийн хууль буюу “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийг шинээр боловсруулж, батлаж хэрэгжүүлж байгаа нь хууль хэрэгжүүлэх ажиллагаанд гарсан ахиц дэвшил юм.

Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1,14 дүгээр зүйлийн 14.3.4 дэх хэсэгт зааснаар зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх чиг үүргийг Нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэгт хамааруулсан байгаа.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/54 дүгээр тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтцэд шинээр Зөрчил шалган шийдвэрлэх хэлтэс байгуулж цагдаагийн байгууллагын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллуулж байна.

- Хуулинд заасан 1600 гаруй зөрчлөөс аль нь хамгийн их зөрчигдөж байна вэ?

Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн ахуй амьдрал, хууль сахих, мөрдөх ажиллагаанд сөрөг байдал үүсгэж байгаа асуудал ердөө байхгүй. Харин өмнө нь олон салбарын хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэж нэг хуульд оруулж, бусад хөгжингүй орнуудын хууль эрх зүйн харилцаатай ойртуулж байгаа зохицуулалт гэж харж байгаа.
Зөрчлийн хуулиар торгуулийн хэмжээ иргэнийг 10-20 мянган торгуулийн нэгж буюу 10,000-20,000,000 төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 100-200,000 торгуулийн нэгж буюу 100,000-200,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулхаар хуульчилсан.

Өмнө нь Захиргааны хариуцлагын тухай хуулиар иргэнийг 100-50,000 төгрөгөөр, байгууллага аж ахуйн нэгжийг 50,000-250,000 төгрөгөөр торгох заалттай байсан бөгөөд торгуулийн мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдсэн нь иргэдэд энэ хуулиар зохицуулсан харилцаанд оролцоход нь өмнөхөөс илүү хүндэрсэн мэт мэдрэгдэж байж болзошгүй.

- Цагдаагийн байгууллагаас зөрчлийн хуулийн хэрэгжилтэд судалгаа хийдэг үү? Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар ямар эерэг, сөрөг үр дагаврууд гарч байгаа вэ?

- Цагдаагийн байгууллагын хэмжээнд Зөрчлийн тухай хуулийг 2017 оны 07 сарын 01 өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнээс хойш буюу өнгөрсөн оны сүүлийн хагас жилд энэ хуулиар 592.742 зөрчилд 571.475 хүн, 114 хуулийн этгээдэд 19 тэрбум орчим төгрөгийн торгох, 11.808 эрх хасах, 4337 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан байна.

2018 оны 01 дүгээр сарын мэдээгээр 105,072 зөрчил бүртгэгдэж ,үүнээс 103,564 зөрчлийг шийдвэрлэж, шийдвэрлэсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулхад 14,7 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Өнгөрсөн сард 3 тэрбум орчим төгрөгний торгууль ноогдуулж, шүүхийн шийдвэрээр 703 хүнд баривчлах шийтгэл оногдуулж ажиллажээ. Нийт бүртгэгдсэн зөрчлийн 90493 буюу 87.3 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил байна. Мөн олон нийтийн газарт танхайрсан, зүй бусаар биеэ авч явах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зөрчих, хулгайлах төрлийн зөрчлүүд бүртгэгдсэн зөрчлийн багагүй хэсгийг эзлэж байна.

- Зөрчлийн хуулиас болж гэр бүл салалт нэмэгдэж байна, их хатуу хуультай болсон гэж иргэд ярих болжээ. Энэ талаар нөхцөл байдал ямар байна вэ?

- Зөрчлийн тухай хуульд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг зөрчсөн зөрчилд шийтгэл оногдуулах зохицуулалт орсон байгаа, 5 дугаар бүлгийн 5.4-ийн 4 дэхь заалт: Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хувиарт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтанд хамруулах 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байгаа.

Зөрчлийн хуулийн энэ заалтаас шалтгаалан гэр бүлийн салалтанд нөлөөлж, энэ үзүүлэлт нэмэгдэж байгаа гэж ойлгож болохгүй. Энэ зохицуулалт өмнө нь “Захиргааны хариуцлагын тухай” хуулиар шийтгэл оногдуулж л байсан харилцаа.

Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр сард 103564 захиргааны зөрчил шийдвэрлэснээс 366 буюу 0.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж, зөрчил гаргасан 8 хүнд торгох, 358 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан байна.

Харин ахуйн хүрээнд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан дуудлага мэдээллийн дагуу эрүүлжүүлэгдээд, зөрчлийн дуудлага мэдээлэлд бүртгэгдсэн нөхцөлд хариуцлага тооцох, шийтгэл оногдуулах асуудал тавигдаж байгаа. Өмнө нь эрүүлжүүлэгдээд маргааш нь яваад өгдөг байсан бол одоо зохих шийтгэл хүлээх хуулийн зохицуулалт хэрэгжиж байгаа нь гэр бүлийн хүрээнд асуудал үүсгэж байж болзошгүй.

- Танд баярлалаа

Зөрчлийн хууль хэрэгжиж эхлээд хагас жилийн хугацаа өнгөрөв.Энэ хуулийн хэрэгжи...

Уншсан: 5905 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ц.Ганзориг: Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн улс орнууд өндрөөр үнэлж байна
2018.07.02
С.Амарсайхан: Хэрэв би цагдаагийн албан хаагчтай зүй бусаар харьцсан асуудал байгаа бол тэр хүнийг олон нийтэд хандан албан ёсоор байр сууриа илэрхийлэхийг хүсье
2018.07.01
О.Энхжаргал: Гоо сайхны салбарт мэргэжлийн зэрэглэл тогтоох боловсрол олгоно
2018.06.23
ШХАБ-т элсэх асуудлаар судлаачид юу хэлэв
2018.06.06
С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилбараар гаргана
2018.05.28
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ц.Ганзориг: Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Мо...
2018.07.02
С.Амарсайхан: Хэрэв би цагдаагийн албан хаагчтай з...
2018.07.01
О.Энхжаргал: Гоо сайхны салбарт мэргэжлийн зэрэглэ...
2018.06.23
ШХАБ-т элсэх асуудлаар судлаачид юу хэлэв
2018.06.06
С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилб...
2018.05.28
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэд...
2018.05.02
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж х...
2018.04.05
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр...
2018.04.02
Д.Баярсайхан: Нийслэлд шүлхий гарсан тохиолдолд 1....
2018.03.28
Р.Сэддорж: Бид нэг тонн нүүрс тутмаас хамгийн өндө...
2018.03.27
С.Амарсайхан: “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр бо...
2018.03.26
Монголоос Нобелийн шагналт эрдэмтэн төрөх боломж о...
2018.03.25
Н.Наранбаатар: Уул уурхайгаа аялал жуулчлал, хөдөө...
2018.03.21
Яруу найрагч Б.Болорцэрэн: Анхны номоо ээждээ өргө...
2018.03.12
Б.Ганболд: Нийт зөрчлийн 87.3 хувь нь жолооч нарта...
2018.03.05
П.Товуудорж: Сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хө...
2018.03.05
С.Амарсайхан: Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг ну...
2018.03.02
Б.Жаргалмаа: Кофе, коланы хэрэглээ ихээр нэмэгдсэн...
2018.02.27
А.Батбаяр: Сэтгүүлчдийн дунд хот, хөдөө гэсэн ялга...
2018.02.22
З.Цэдэнжав: Эрчим хүчний зохицуулах хорооноос “Д...
2018.02.22
С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардл...
2018.02.10
Н.Цэрэнбат: Надад залуу үеийн төлөөлөл гэдгээ ухам...
2018.02.06
Монголд эмчлэгдэх боломжгүй 32 өвчний тоог дахин б...
2018.03.01
С.Амарсайхан: 100 айлыг нүүлгэх асуудал дээр төрий...
2018.02.05
Н.Цэнд-Аюуш: Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Хөөрхөн...
2018.02.01
Д.Даваасүрэн:“Н2”визтэй холбоотой журмыг АНУ-ы...
2018.01.24
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардл...
2018.02.10
С.Амарсайхан: “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр бо...
2018.03.26
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж х...
2018.04.05
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэд...
2018.05.02
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр...
2018.04.02
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилб...
2018.05.28
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
ШХАБ-т элсэх асуудлаар судлаачид юу хэлэв
2018.06.06
Д.Баярсайхан: Нийслэлд шүлхий гарсан тохиолдолд 1....
2018.03.28
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
Д.Даваасүрэн:“Н2”визтэй холбоотой журмыг АНУ-ы...
2018.01.24
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
Н.Цэрэнбат: Надад залуу үеийн төлөөлөл гэдгээ ухам...
2018.02.06
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
С.Амарсайхан: Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг ну...
2018.03.02
Б.Жаргалмаа: Кофе, коланы хэрэглээ ихээр нэмэгдсэн...
2018.02.27
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011