Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно
2018.03.09

Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 09. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 23. Сугар гараг.  Эрхтэний тэнгэрт одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр.

                          Барилдлага: Шид
                          Шүтэн барилдлага
: Сэрэхүй
                          Суудал:
Ус

 Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. 19:21 цагт сар тал болно. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн.

Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хамтрагч тань онцгой төлөвлөгөө гаргаж магадгүй. Тиймээс танд шийдвэр гаргах шаардлага тулгарна. Ул суурьтай судлавал өөр үндэслэлтэй зүйл гарч ирнэ. Хийж буй ажлаар дамжиж танд гайхалтай сайхан боломж гарч ирнэ. Өнөөдөр өөрийнхөө нэр хүндэд санаа бүү зов. Хэсэг бүлэг хүмүүст та таалагддаггүй байж болох ч хэрэгтэй хүн тань таны талд зогсох болно. Хамтран ажиллагч эсрэг хүйстэндээ татагдсанаас ажил цалгардаж мэдэх юм. Иймд сэтгэл зүрх ажил хэргээ тусд нь байлга.


ҮХЭР (4/20-5/20)

Олон нийтийн өмнө гарах эсвэл олны өмнө үг хэлэх шаардлагатай бол санаа зовсны хэрэггүй. Та юу хэлэх, хийхээ олон дахин давтсан бол гаргууд байж чадна. Сэтгэл догдлуулсан уур амьсгал өнөөдөр тархана. Ихэнхи үхэрийн толгой шинэ санаанууд болон төлөвлөгөөнүүдээр дүүрэн байна. Ой ухаандаа тусгасан мэдээлэл тань таныг урамшуулж, эрч хүчийг тань өсгөж, ажлын долоо хоногийг амжилттай дуусгахад тань тусална. Энэ өдрийн зүүдэнд сэтгэлийг тань зовоож буй асуудлын тайлал оршиж буй. 


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Мэдээлэл эсвэл мэдлэг ихээр дутагдаж байгааг мэдэрнэ. Нэр хүнд нөлөө дутагдаж байгааг ч мэдэрнэ. Дараа нь юу болох эсэхэд санаа зоволгүй урдаа байгаа зүйлд бүх анхаарлаа төвлөрүүлж ажилла. Дэлгүүр рүү гарахын өмнө данс тооцоогоо хянаж, хэр хэмжээний мөнгө үрэхээ тооцоолж бай. Таны ажил дээр уур бухимдлыг тань төрүүлэх үүнийг өнөөдөр даван туулж чадна. Харин түм зүйл дээр асуудалтай байгаа бол жижиг сажиг зүйлсэд хэт их санаагаа зовоох хэрэггүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Дурын ажилд тайван хүлээцтэй хандаарай. Компанийн шат дамжлагаар оргил өөд мацаж байгаа бол эрх мэдэлтэй нэр хүндтэй хүмүүсээс суралц, туршлага судал. Өнөөдөр та тогтсон дэг журмаа зөрчих бололтой. Аливаа үйлдлийг хийхээсээ өмнө сайтар бодолц. Өөрийн бие сэтгэл, оюун ухаанаа тайван байлгаж өөртөө болон бусдад элэгсэг хандахыг зөвлөж байна. Эргэн тойронд тань ямар ч замбараагүй явдал болж байсан энэ бүхэн дуусаж хэвийн байдалдаа заавал орох болно гэдгийг сана. Хэрвээ зорилгоосоо няцахгүй байж чадвал маш их амжилтанд хүрнэ. Таны найз нөхөд таниас тусламж гуйх бөгөөд таны ажлыг хүлээн зөвшөөрөх болно. Мөн та зарим нэг зүйлийн талаар үнэнийг олж мэдэх болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Бусдад амарч тайвшрах боломж олговол өөрт тань тухтай хэмнэл бий болно. Бүү хэт түргэн зангаа өмнөө барь. Таны урдаа тавьсан зорилго илэрхий байгаа ч тэсвэр тэвчээр алдагдаж, санхүүгийн асуудалтай ч учирч мэдэх юм. Та шууд гүйж орохын оронд чадах чадахгүйгээ хэлэх нь зүйтэй. Арслангууд өнөөдөр даруу төлөв занг эрхэмлэ. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд сайхан боломжийг хүлээ. Хайр дурлалын холбоонд гарсан асуудлыг шийдвэрлэ.


ОХИН (8/23-9/22)

Од эрхсийн байрлалын улмаас онцгой өвөрмөц санаа, төлөвлөгөө, үйлдэл хийх чадвартай байна. Ихэнх цаг хугацаагаа ажил дээрээ өнгөрүүлж зарим мэргэжлийн асуудал гарч ирж толгой өвтгөнө. Таны үзэл санааг дэмжигчид тийм ч олон байхгүй бололтой. Гэвч та бусдын санаа бодлыг сонсох дургүй бөгөөд өөртөө эзэн юм. Энгийн нэг даалгавар танаас асар их хүч шаардагдах болно. Үүнийг урьдын адил ажлын туршлагаараа даван туулахыг хичээгээрэй. Хамгийн гол нь мэргэжлийн ажил дээрээ бүдүүлэг том алдаа гаргахаас сэргийл.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ажлын амжилтыг дээшлүүлэх судалгааг шинэ арга барилаар хийж ажлын хэтийн төлөв, үр дүнг томоор харахыг хичээ. Өнөөдөр од эрхэс таны оюун санаа мэдлэг боловсролыг сайн байх, өсөн дэвжихийг билэгдэж байна. Танд мэргэжлээр тань амжилт гаргаж яваа бусдаас суралцах мэдэх боломж олдоно. Гадаадад мэргэжил дээшлүүлэх боломж олдвол алдаж болохгүй. Гэхдээ одоогийн эрхэлж буй ажлаа орхилгүй чөлөө авах хэрэгтэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр бусдын өмнөөс буруудаж болзошгүй. Зөв зүйл дээрээ өөрийн эрх ашиг, сонирхлоо хамгаал. Эсвэл энэ өдөр танд ямар нэг хязгаарлалт тавьж, таны орон зайг эзлэх гэсэн оролдлого үүснэ. Гэхдээ таны хүсэл тэмүүлэлд хориг тавих гэсэн үйлдэлд яаран бүү уурла. Хамгийн гол нь асуудлын цаад утга зорилгыг зөв баримттай тодорхойлж дараагийн алхмаа төлөвлө. Магадгүй хэн нэг нь тийм их холын бодолгүй, атаархсан дайралт байвал ач холбогдол өгөлгүй төгс гээд орхи. Өөрийгөө эзэмдэж, холын зорилгодоо хүсэл тэмүүллээ холбож сурах хэрэгтэй.


НУМ (11/22-12/21)

Гэнэтийн эргэлт болно. Үүнийг муу талаас түлхүү харж болгоомжтой бай. Эрүүл мэндэд аюултай. Гадагшаа явах, танихгүй хүмүүстэй харьцах, хоолонд хордохоос болгоомжил. Харин ажил дээр юм уу хуучин танилтайгаа уулзвал хувь заяанд гэнэтийн эерэг эргэлт гарна. Хүнд бэрхшээлийг давах үүд нээгдэнэ. Ирээдүйн төлөвлөгөө тань өөрчлөгдөнө. Албан тушаал ахих, мөнгөө өсгөх боломжыг зөв ашиглавал үр дүн гарна.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр гадаад дүр төрхөндөө анхаарал тавьж, амьдрах орчноо сайжруулахад маш таатай үе байх болно. Мөн уран бүтээлч хүмүүст таатай байна. Тэдний сэтгэлд нэгэн гайхалтай санаа орж ирэхээ өнөөдөр хүлээж байна. Ажил олдох, захиалга бүтэх зэрэг гэнэтийн сайхан мэдээг сонсох магад. Өнөөдөр хайртай хосууд хоорондын хурц асуудлаа ярьж болохгүй. Хэн хэнийгээ буруутгасан, дуусахгүй хэрүүл болж болзошгүй. Энэ нь матрын ордны хүмүүсээс шалтгаалах тул аливааг олон талаас нь харж хүлээцтэй байх нь чухал.


ХУМХ (1/20-2/18)

Амьдралын хүч тэнхээ өснө. Бүтээлч авьяас, зөн билэг, бэлгийн чадвар дээшилнэ. Өнөөдөр шинээр ажил эхлэх, өөрийнхөө төсөлд санаа нэгтнүүдээ татах, нийтэч байхад сайхан байна. Иймээс амьдралын энэ их хүч тэнхээг зөв зохион байгуулалттай ашигла. Чадахгүй бол ажилд тань уналт ирнэ. Хэт дураараа байвал эрүүл мэнд тань хүнд байдалд орж болзошгүй. Бусдын үгэнд ороогүйгээс бэртэх юм уу удаан өвчлөх аюултай. Оройг найзуудтайгаа хамт өнгөрөөвөл сайхан амарч чадна.


ЗАГАС (2/19-3/20)

Хэнэггүй байдал нь таны муу зуршлаа өөрчлөх гэсэн чармайлт, хичээл зүтгэлийг чинь үгүй хийж мэднэ. Загасныхан өнөөдөр бусад хүмүүсээс илүү их анхаарал, халамжийг хүртэх болно. Хэрэв та өөртөө бага зэрэг анхаарал тавих гэж байгаа бол амьдралынхаа нэг хэвийн, тогтсон үүрэг хариуцлагаасаа завсарлагаа авч гэрэлтэх цаг болсон. Өөрийгөө бөөцийл. Уран сэтгэмж төсөөлөл тань танд уран зөгнөл, төсөөллийн ертөнц рүү орох зоригийг өгөх болно. Энэ авьяас чадвараа бүтээлч байдлаар ашиглан, юу хийж чадахаа сайн хар.

Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 09. Баасан гараг. Билгийн тоол...

Уншсан: 1772 | Түгээх |
Холбоотой мэдээ
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
21 цаг 9 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
21 цаг 14 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
2018.06.18
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал засуулбал эд, мал арвидна
2018.06.17
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
2018.06.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
21 цаг 9 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжир...
21 цаг 14 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
2018.06.18
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал засуулбал эд, м...
2018.06.17
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
2018.06.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.06.14
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
2018.06.14
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.06.14
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
2018.06.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.06.12
Мэдэхэд илүүдэхгүй
2018.06.12
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.06.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.06.12
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
2018.06.10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2018.06.10
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.06.07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.06.07
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.06.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.06.05
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
2018.06.04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.06.04
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.06.04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.06.04
Улаанбаатарт өдөртөө 34 хэм дулаан
2018.05.30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.30
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
2018.05.30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.30
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
2018.05.28
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2018.05.28
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2017.07.03
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно
2017.08.21
Гар утас тархины хавдар үүсгэдэг
2012.10.04
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2017.07.03
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж бай...
2017.06.29
Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ?
2012.06.12
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?
2012.02.25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.06.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөрт...
2017.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2017.06.07
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.13
Хөх сүү багатай бол яах вэ?
2012.04.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.05.13
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэг...
2017.09.22
Витамин, түүний хэрэглээ
2012.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжи...
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.09
Таны цалин хэрхэн бодогддог вэ
2013.02.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.09
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2017.12.27
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2017.12.24
Найз охинтой эр хүн бүр энэ аргыг туршаад үзээрэй
2011.06.07
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шу...
2017.12.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн и...
2017.12.26
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
2017.12.26
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2017.09.22
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
2017.12.25
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011