Ц. Амартүвшин: “Параллель” ертөнц киноны зохиол бол маш сайн зохиол
  Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ц. Амартүвшин: “Параллель” ертөнц киноны зохиол бол маш сайн зохиол
2018.03.14

“Тэмдэглэл” булангийн маань зочноор жүжигчин Ц.Амартүвшин уригдлаа. Жүжигчин мэргэжилтэй, зураглаачаар мэргэшсэн авьяаслаг тэрбээр өөрийн “Параллель” ертөнц хэмээх шинэ уран бүтээлийнхээ нээлтийг 3 сарын 30-нд хийх гэж байна. “F Studio”-ийн “Параллель” ертөнц кино олон хүмүүсийн анхаарлыг татаж байна. Учир нь кино зохиол, утга санаа, үйл явдал нь тун өвөрмөц учраас тэр шүү дээ. Бүхнийг өөрийн хүсэл эрмэлзлээрээ даван туулж зорилгынхоо төлөө тууштай зүтгэх түүний ярилцлагаас олон залуус урам зориг авна гэдэгт итгэлтэй байна. Мөн “Параллель” ертөнц кино нь Монголын анхны сүнстэй инээдмийн кино гэдгийг онцолмоор байна.

  • Сайн байна уу? Миний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Хоёулаа яриагаа  “Параллель” ертөнц уран сайхны киноных нь талаар эхлүүлье. Трейлэрийг нь үзэхэд их сонирхолтой кино болсон юм шиг санагдсан...

“Параллель” ертөнц кино маань фэнтези комеди жанрын кино. Ер нь энэ төрлөөр хийгдсэн уран бүтээл Монголд бараг байхгүй. Утга санааны хувьд амьдрал дээр байдаг юм шиг хэрнээ байдаггүй ч юм шиг үйл явдлын талаар өгүүлнэ.

  • Байдаг ч юм шиг, байдаггүй ч юм шиг гэхээр их анхаарал татаж байна. Ер нь яагаад энэ төрлийг барьж авч кино хийсэн юм бэ?

Кинон дээр гол дүрийн залуугийн маань хувьд цаг хугацаа 2 хоногоор ухардаг мөн сүнс гарч ирснээр үйл явдал цаашаа өрнөдөг л дөө. Бодит амьдрал дээр миний ярьж байгаа шиг зүйл хэнд ч тохиолдохгүй шүү дээ. Тэгсэн хэрнээ хүн бүр сүнс гэж мэддэг, хэзээ ч боломжгүй ч гэсэн дотроо цаг хугацааг өөрчлөх талаар бодож үзсэн л байдаг. Тэр утгаараа “Параллель” ертөнц кино яалтачгүй фэнтези комеди төрөлдөө орно.Бүх л уран бүтээл цаагуураа ямар нэг утга санааг илэрхийлж байдаг. Тэр илэрхийлж байгаа зүйл нь юу байх вэ гэдэг л сонин. Миний хувьд уран бүтээл дээрээ нийгэмд байгаа асуудлуудыг, нийгмийн стрессийг гаргахыг хүсээгүй. Ер нь ч хүсдэггүй. Тийм зүйлээс аль болох хол байхыг хичээдэг.

Уран бүтээл гэдэг чинь орой болгон зурагтаар гардаг телевизийн мэдээ биш шүү дээ.

Тэр утгаараа хүмүүс мөнгөө төлөөд цаг заваа зарцуулаад өөр ертөнцөөр аялж, сайхан мэдрэмж авах гэж уран сайхны кино үздэг.  Өнөөдөр нийгэмд маш их болж бүтэхгүй асуудлууд байна. Тэдгээрийг хүн бүр л өдөр тутамдаа ам дамжин ярьдаг. Тийм болохоор кинондоо тэр бүхнийг тусгахыг хүсээгүй. Үзэгчид маш гоё уран сайхны кино үзээд кайф аваад гараасай гэсэн сэтгэлээр хандаж уран бүтээлээ хийсэн.

  • Сүүлийн үеийн зарим кинонуудыг үзэхээр зохиол муутай юм уу гэмээр санагддаг. Яг юуг харуулах гээд нь мэдэгдэхгүй, утга санаа нь ойлгомжгүй ч гэх юм уу. Магадгүй сайн зохиол олдоггүй юм болов уу?

Тийм ээ. Зарим уран бүтээлүүд зохиол тааруу санагддаг. Нэг л юм дутаад байгаа юм шиг гэмээр... Ер нь уран бүтээлийн үндсэн суурь нь зохиол шүү дээ. Түүхээр баян оронд амьдарч байгаа уран бүтээлчид байж зохиол олдохгүй байна гэж хэлбэл алдас болох байх. Бид хэзээ ч Солонгос улс шиг тогоочийн талаар сериал хийхгүй л байхгүй юу. Бидэнд агуу түүх, ном эх сурвалж бүх юм байхад зохиол дээр гацаж болохгүй л санагддаг.  Дээр нь манай нийгэм нэг талаараа ямар адармаатай, сонирхолтой билээ. Тийм байхад шинэ санаа, сайн зохиолоор дутаж байвал хэцүү л дээ. Миний хувьд  дараа дараагийн уран бүтээл дээрээ илүү сонирхолтой уран сайхны зохиолууд дээр ажиллана гэж бодож байгаа.

  • “Параллель” ертөнц УСК-ны зохиол дээр хэр их хугацаа зарцуулсан бэ? Хийсвэр хэрнээ үгүй ч юм шиг төсөөллийн гэмээр үйл явдлуудыг дүрсэлж цаасан дээр буулгахад нэлээн ярвигтай байсан уу?

“Параллель” ертөнц киноны зохиол бол маш сайн зохиол. Кино бүрэлдэхүүн, баг хамт олон бүгд зохиолоо уншаад сэтгэл хангалуун байсан. Хамгийн анх 2 жилийн өмнө зохиолынхоо тухай дотроо бодчихсон байсан л даа. Зохиолдоо дүрүүдийн зорилго, эхлэл, төгсгөл, өрнөл гээд бүх юмыг цэгцтэй, уялдаа холбоотой тусгаж өгсөн. Дүр болгон утга учиртай, өөрийн гэсэн шалтгаантай.  Уран бүтээлчид маань зохиол бэлэн болоод уншсаныхаа дараа “Яг кино зохиолын хэлээр бичигдсэн маш сайн зохиол болжээ” гэж хэлж байсан.  Миний хувьд өөрөө зохиол дээрээ ажилласан учраас их урам авсан. Өөрөө зохиол бичих их хэцүү юм байна лээ.

  • Зураг авалт эхлээд л нэг мэдэхэд дуусчихсан байсан...

Зураг авалт маш хурдтай явагдсан. Зарим хүмүүс киног удаан хийхээрээ агуу болдог, хурдан хийхээрээ тааруу болдог гэсэн ойлголттой байдаг. Тэрийг би их гайхдаг юм. Үнэхээр л хийж чадаж байвал хугацаа хамаагүй шүү дээ. Бүх юм төлөвлөгөөний дагуу байсан. Бид нарт саад болох, торох нэг ч зүйл байгаагүй.

  • Уран бүтээл дээр ажиллахад баг хамт олны уур амьсгал их чухал байдаг юм шиг санагддаг. “Параллель” ертөнц УСК-ны зураг авалтын үеэр танай хамт олон дээр очиход бүгд их эрч хүчтэй сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байгаа нь мэдэгдэж байсан шүү...

Би маш их баяртай байгаа. Өмнө нь олон кинон дээр ажилласан ч гэсэн яг өөрөө толгойлоод баг удирдаад ажиллахад надад үнэхээр сайхан байсан. Юу нь сайхан байсан бэ гэхээр манай кино баг хамт олонд уур уцаар, бухимдал байгаагүй. Би өөрөө ч уурлаад байдаг хүн биш л дээ. Нэг уурлавал харин нервтээд яваад байдаг талтай. Киноныхоо зураг авалтыг яг үнэндээ маш гоё кайф мэдэрсээр байгаад л дуусгасан. Кино группын бүх хүмүүс яг л нэг хүн шиг хоорондоо их дотно байсан. Миний болон бусад уран бүтээлчдийн маань хувьд хамгийн аз жаргалтай цаг хугацаа байсан гэж бодож байна. Яагаад гэвэл ямар ч стрессгүй, бүгд дуртай ажлаа хийгээд  инээгээд л явж байсан.  Мөн жүжигчид үнэхээр чадвартай байсныг онцлон хэлмээр байна. Манай гол дүрийн жүжигчин Б. Барслхагва, У.Цогтбаяр нар зохиолоо маш сайн уншиж дүр дээрээ шаргуу ажилласан. Зохиол бичсэн надтай маргалдах хэмжээнд л дүрдээ орчихсон байсан шүү. Инээв

  • Киноныхоо нэрийг яагаад Монголоор нь өгөөгүй юм бэ? “Параллель” гэдгийг орчуулаад нэрлэж болох байсан байх...

Бид нар ямар нэр өгөх үү гэж их бодсон л доо. Тэгээд ярилцаж байгаад “Параллель” ертөнц гэсэн нэр өгсөн. Энэ маань “Зэрэгцээ” ертөнц гэсэн утгатай шүү дээ. Гэхдээ яг “Зэрэгцээ” ертөнц гээд нэр өгчихөөр драм ч юм шиг санагдаад “Параллель” ертөнц дээрээ тогтсон. Параллель гэсэн үг хэдийгээр Монгол үг биш ч гэсэн 10 жилийн хүүхдээс эхлээд хүн болгон мэддэг шүү дээ.

  • “Параллель” ертөнц киног Монголын анхны сүнстэй инээдмийн кино гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу? Ер нь сүнс гэхээр л царай төрх нь муухай аймшгийн дүр зураг л буудаг юм...

Би сүнсний дүрдээ их олзуурхууштай байгаа. Дэлхий даяар хүн болгон сүнс байдаг гэдгийг зөвшөөрдөг. Гэхдээ үнэхээр бодитой байдаг юм уу гэхээр хэн ч баттай хэлж чаддаггүй. Шинжлэх ухаанаар нотлогдоогүй хэрнээ яригдсаар л байдаг их сонин зүйл ш дээ.  Хэрвээ үнэхээр сүнс бидний дунд оршдог бол хэрхэн яаж гэдэг нь сонин. Тэрийг л кинон дээрээ өөрийнхөөрөө, Монгол ухагдахуунаар кинон дээрээ харуулахыг зорьсон. Манай киноны сүнс  хүн шиг л харагдана.  Хийц талаасаа ямар ч хийсвэр зүйлгүй гэсэн үг л дээ. Ганц 2  компьютер графикийн шийдэл ашиглаж хүмүүст энэ сүнс шүү гэсэн ойлголтыг өгөх зүйлсийг шигтгэж өгсөн. Ер нь хэн ч сүнс яг ямар байдгийг мэдэхгүй шүү дээ. Инээв

  • Өөрт тань цаг хугацааг ухраамаар мэдрэмж төрж байсан болохоор энэ сэдвээр уран бүтээл хийхээр болсон юм болов уу?

Тиймэрхүү үе байна л даа. Гэхдээ яг тийм явдал болсон гээд хэлэх юм олдохгүй байна. Дотроо “Тийм уран бүтээл хийвэл гоё юм байна даа” гээд л төсөөлж боддог уран бүтээлч хүний зан байдаг ш дээ. Би “Параллель” ертөнц киноны сэдэв хүн болгоны дотор байдаг сэдэв юм байна гэдгийг л  мэдсэн. Үнэхээр хүний амьдралд манай кинон дээр гарч байгаа шиг зүйл тохиолдвол яах бол гээд ургуулаад бодохоор сонирхолтой байсан. Гэхдээ анх бодож байсан кино зохиол одоо бэлэн болсон байгаа уран бүтээл 2 тэнгэр газар шиг өөр. Яагаад гэвэл хүн дотроо юуг яаж ч бодож болно шүү дээ. Тэгээд зохиол маань цаасан дээр буугаад уран бүтээлчидтэйгээ ярилцаад анх бодож байснаас маань өөрчлөгдсөн. Уг нь цаг хугацааг 1 жилээр ухраая гэж бодож байсан. Тэгээд 1 сар, 9 хоног, 7 хоног болж шахагдсаар байгаад 2 хоног дээрээ тогтсон.  Надад кино их сонирхолтой санагдаж байгаа. Бусад хүмүүст ч гэсэн тэгэж санагдана гэж бодож байна.

  • Уран бүтээлч Ц.Амартүвшин киногоороо нийгэмд, хүмүүст юуг илэрхийлэхийг зорьсон юм бэ?

Хүний амьдралын үнэ цэнэ, утга учир, амьдралын мөнхийн холбоог хөгжилтэй, сонирхолтой байдлаар харуулахыг зорьсон. Хүн зүгээр л идэх гэж, унтах гэж өдөр хоногийг аргацаах гэж амьдардаггүй шүү дээ. Нэг талаасаа хүмүүст аз жаргал, инээд хөөр бэлэглэхийг хүссэн. Би хувьдаа хүнийг инээлгэхийн тулд тэр хүнийг аз жаргалтай байлгах хэрэгтэй гэж боддог. Зүгээр байж байгаад “Чи инээ” гэвэл хэн ч инээхгүй ш дээ. Тэгэхээр хүмүүс киног маань үзээд сайхан мэдрэмж авна гэж бодож байна. Ямар ч хар бараан зүйл байхгүй. Хүн болгон гэр бүл дотроосоо хэн нэгнийг хайгаад гарах байх. Нөгөө талаасаа залуустаа амьдралд зорилготой байх ямар чухал болохыг, амьдралаас аз жаргал мэдэрч байхын үнэ цэнийг харуулахыг зорьсон.

  • “F studio”-г “Фантастик” продакшнтай хольж ойлгодог хүмүүс их байдаг юм байна лээ...

“Фантастик” продакшнтай “Аз жаргалын шок” уран сайхны киноноос эхлээд хамтарч ажиллаж байна. “F studio” бол миний өөрийн студи. Чиний хэлснээр зарим хүмүүс “Фантастик” продакшнтай хольж ойлгоод байдаг. Зарим нь бүүр мэддэг ч үгүй байх. 10 гаран уран бүтээлийн ард гараад бүгдэн дээр нь “F studio”-ийн лого байж л байдаг. Миний хувьд “Зүрхний хилэн” УСК дуусаад “F studio”-ийн уран бүтээл дээрээ ажиллана гэж бодсоноороо “Параллель” ертөнц киногоо хийсэн. Тэгээд Э.Одбаяр, Б.Барслхагва, Б.Ганчулуун бид 4 энэ киноны бүх зүйл дээр голчилж хамтарч ажилласан. 

  • Одоо ер нь “F studio”-ийнхээ уран бүтээлүүд дээр ажиллаад эхэлж байна гэж ойлгож болох уу?

Тэгэж ойлгож болно.  “Фантастик” продакшныхаа төлөвлөгөөний дагуу уран бүтээлүүд дээрээ ажиллана. Түүнээсээ гадна цаг гаргаад боломжоороо давхар “F studio” –ийнхээ уран бүтээлүүд дээр  ажиллаад явна. Дараа дараагийн хийхээр төлөвлөсөн уран бүтээлүүд байгаа. Эхний ээлжинд “Параллель” ертөнц киногоо үзэгчдэдээ хүргэх л чухал байна.

  • Кино уран бүтээлчдийг тэр дундаа залуу уран бүтээлчдийг зарим хүмүүс мөнгө олох гэж л кино хийдэг гэж ярьдаг. Олон ч хүний ийм хандлагыг харж байлаа...

Уран бүтээл хийгээд хагартлаа баяжаад байгаа юм байхгүй шүү дээ. Урлагийнхан бүх хүмүүсийн нүдний өмнө ил байдаг учраас бүгд л харж байгаа. Магадгүй хүмүүс мөнгөө төлж тэр киног үзэж байгаа болохоор тэгэж боддог байж магадгүй юм. Бид нар уран бүтээлч хүмүүс. Бид оюун ухаанаа зарцуулж уран бүтээл хийж байна. Нэг талаасаа нийгмийн төлөөлөл болж байна. Ингэснээрээ дэлхийн жишгээ дагавал уран бүтээлчид  баян амьдрах ёстой хүмүүс шүү дээ. Бид залуу , эрч хүчтэй, хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн, оюун ухаан сийрэг байна. Сайхан найз нөхөд хамт олон гээд бүх юм байна. Бид одоо л хийхгүй юм бол хэзээ хийх юм бэ? Бид нар хүсэж байгаа учраас хөдөлмөрлөөд хийгээд явж байна. Энэ чинь маш сайхан зүйл. Хөгшрөөд залуудаа ийм зүйлс хийж байсан гээд яримаар байна. Энэ чинь амьдралын түүх. Хүмүүс уран бүтээл үзээд түүнээсээ нэг юм ойлгоод авч байвал тэр хүмүүст л хэрэгтэй. Тийм болохоор уран бүтээл хийж байгаа хүмүүсийг өөлж гоочлохоо урьтал болгохгүй байгаасай гэж хүсдэг.  Бид нарыг дэмждэг сайхан талаас нь харж урам өгдөг хүмүүс их байдаг. Аливаа юм бүхэн 2 талтай. Гэхдээ муугаасаа сайн нь илүү их гэж боддог.

  • Манай улсад оюуны өмчийн хулгай их гардаг. Ямар олон хүмүүсийн хүч хөдөлмөр, сэтгэл шингэж нэг уран бүтээл гардаг вэ гэдгийг мэддэг болохоор их эмзэглэмээр санагддаг...

IPTV-д орлоо л бол алдагдчихдаг болсон шүү дээ. Хэн нэг хүн бичлэг хийгээд л интернетэд тараачихна аль эсвэл CD дээр хуулаад хаа сайгүй зардаг.  Энэ үйлдэл тодорхой нэг хүмүүсийн бизнес болчихсон байна. Тэр хүмүүс их мөнгөтэй болчихсон. Оюуны хулгай хийж баяжсан хүмүүсийн хажууд оюуны бүтээл туурвидаг бид нар ядуу байна шүү дээ. Монголд өнөөдөр мөнгөөр бүхнийг шийддэг бичигдээгүй хууль үйлчлээд байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөөр гайгүй болох байх аа. Тэмцлийн замаар угаасаа шийдэгдэхгүй. Нийгэм өөрчлөгдөж байж л энэ асуудал шийдэгдэнэ гэж боддог. Одоо уран бүтээлчид “Боль” гэж орилоод тэр хүмүүс болихгүй шүү дээ. Учир нь бидний бүтээлийг хулгайлж байгаа нөхөр биднээс илүү баян байна, биднээс илүү эрх дархтай байна.

  • Жүжигчин мэргэжлийг яагаад сонгосон юм бэ? Мөн яагаад жүжигчнээсээ зураглаач руу хазайсан нь сонирхол татаж байна...

Их сонин ш дээ. Би 10 жилдээ олон мэргэжлийн нэр мэддэггүй байсан юм. Манай нэг найз МУИС-ийн Физикийн ангид орсон гэхээр нь яахаараа тийм анги байдаг юм бэ гээд гайхаж байсан. /Инээв/  Би  багадаа “Шерлок Холмесийн Адал Явдал” гээд хүүхэлдэйн кино  үзэж байхад нэг хүн камер барьчихсан урд нь хүн яриад зогсож байгаа хэсэг гарсан юм. Тэр хэсгийг үзээд яагаад ч юм сэтгэлд юм торсон л доо. Яагаад тийм мэдрэмж төрснийг ёстой хэлж мэдэхгүй байна. 10 жилээ төгсөөд жүжигчин болно, СУИС-т орно гээд шийдчихсэн байсан. Тэр л хүслээрээ СУИС-т конкурс өгөөд жүжигчний ангид орсон. Хожим нь нөгөө Шерлок Холмес үзээд төрж байсан мэдрэмж санаанд ороод “Би тэр зураг авч байсан нөхөр л болох байсан байна даа” гэж бодогдож байсан юм. Ер нь юм бүхэн шалтгаантай гэж их үнэн. Яг тэр багадаа бодсон бодлоороо би одоо жүжигчин мэргэжилтэй хэрнээ зураглаачаар, студийн чиглэлээр ажиллаж байна шүү дээ.Инээв

  • Яг ямар замаар, юу болсон юм бэ?

Би 3-р курстээ ордог зун “Хайрын рекорд” киноны туслахаар очиж байсан. Дараа нь “Намрын синдром” кинонд туслахаар явсан. Тэр үед би өөрийгөө хөгжүүлэх ёстой юм байна гэдгээ маш сайн ойлгосон. Тэгээд л  би монтаж хийж байсан Цогоо ах дээр очоод "Би монтаж хийж сурья" гэж хэлсэн чинь “Харж байж сурдаг юм даа” гэж хэлээд би хараад ойр зуурын хэдэн товчийг нь мэдэж авчихаад л байж байсан. Мөн тэр үед “Хайр, харуусал” уран сайхны киноны монтаж үйлдвэрчний эвлэлийн соёлын төв дээр “Маск” продакшны өрөөнд хийгдэж байсан. Тэнд манай эрхэм элчийн Баяраа ах монтаж хийгээд сууж байсан. Би явж ороод “Ахаа би монтаж хийж сурья. Цогоо ах дээр очсон чинь намайг хараад сур гээд байна” гэж хэлсэн чинь “Чи яаж дүрс тасалдгийг мэдэх юм уу?” гэж асуухаар нь “Ерөнхий юмнуудыг нь мэднэ ээ” л гэсэн. Тэгсэн чинь шууд “Наад хэсгээ монтажилчих” гээд унтаад өгсөн. Тэгээд би “Хайр харуусал” киноны монтаж дээр зунжингаа суусан. Тэр үед кино хийж байсан мундаг ах нарын доор ажиллаад монтажийн хэл, монтажийн урлагийн ухааныг суралцсан. Яагаад монтажийн урлаг гэж хэлж байна вэ гэхээр монтажаар хүнийг үхүүлж болно , бүгдийг хийж болдог. Би тэр ухааныг анх тэр хүмүүсээр заалгасан.

  • Тэгээд л “F studio”-ээ байгуулсан уу?

4-р курс төгсөх жилээ дээд дурдсан Баяраа ахтай юм яриад сууж байхдаа “Ах аа би стиди байгуулчих уу?” гэсэн чинь “Тэг тэг” гэхээр нь би их гайхсан. Би тэг гэж хэлнэ гэж бодоогүй байхгүй юу. Инээв Тийм хариулт сонссон тэр эрчээрээ талбайн хажууд нэг подвол дотор нэг хүнээс камер түрээслээд найзынхаа компьютерыг аваачиж тавиад бүхнийг эхэлж байлаа. Талийгаач Ice top хамтлагийн Хаагий ахын хүүдээ зориулж хийсэн “Аавдаа хүрээд ир” дууны клип бол “F studio”-ийн анхны уран бүтээл. Тэрнээс хойш өдийг хүртэл 10 гаран киноны ард гарчихсан байна даа. Кино ямар байх ёстой, киноны зураг ямар байх ёстой талаар улам өөрийгөө сайжруулаад л явж байна. 

  • Шат шатаар нь өгсөж явсаар одоо бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдэд хүргэх гэж байна шүү дээ. Үнэхээр уйгагүй хөдөлмөрч санагдаж байна...

Тийм ээ, надад их сайхан байна. Кино маань бүрэн хийгдээд дууслаа. Уран бүтээлчид маань сэтгэл хангалуун байгаа. Киноны зохиолоос эхлээд кино хийгдэх үйл явц, хийц, уран бүтээлчид  гээд бүх зүйлийн тохироо нь бүрдсэн болохоор үнэхээр сайхан санагдаж байна. Киноны монтажан дээр сууж байхад киноны хана нь харагддаг л даа. Заримдаа инээдмийн кинон дээр монтажан дээр хүч дутах үе гардаг. Тэгэхээр нь яаж ийж янзлаад л болгодог. “Параллель” ертөнц киноны хувьд яг зохиол дээр байсан шиг ээ л буусан болохоор ямар ч асуудал гараагүй. Тэр ч утгаараа сайн кино болж чадсан гэж бодож байна. Хүн мөнгөө төлөөд кино үзэж байгаа юм чинь гоё уран бүтээл үзэх ёстой шүү дээ. Тийм ч учраас өөрийнхөө үүргийг биелүүлсэн. Одоо киноныхоо нээлтийг л хүлээж байна даа.

  • Яг өөрийнх нь гардаж хийсэн уран бүтээлийн нээлт болно гэсэн чинь хэр сандарч байна вэ?

Бүх юм ойлгомжтой хийх ёстой ажлаа хийчихсэн учраас ер нь нэг их сандраад байдаггүй юм аа. Гэхдээ сайн хэлж мэдэхгүй байна. Нээлтийн өдөр сандарч магадгүй шүү дээ. Инээв Хүн бүр “Параллель” ертөнц киног маань үзээд өөр өөр мэдрэмж авах байх. Ямартай ч үзээд гарсан хүмүүсийн зууны 90 хувьд таалагдана гэж бодож байна.

  • Надтай ярилцсанд маш их баярлалаа. Цаашдын хийх ажил бүрт нь амжилт хүсье.

Маш их баярлалаа.

Сэтгүүлч: Э. Анударь

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

“Тэмдэглэл” булангийн маань зочноор жүжигчин Ц.Амартүвшин уриг...

Уншсан: 3092 | Түгээх |
Холбоотой мэдээ
Их мастер Б.Хатанбаатарын нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээн болов
2018.08.13
Олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 19-нд болно
2018.08.12
“Бодитоор мэдэрье, эергээр харъя” уриатай алкохолгүй амьд хөгжмийн тоглолт боллоо
2018.07.30
Үндэсний спортын VI их наадам ирэх 8-р сард болно
2018.07.29
Тусгай олимпийн зуны наадам Хөвсгөл аймагт болно
2018.07.24
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Их мастер Б.Хатанбаатарын нэрэмжит шатрын аварга ш...
2018.08.13
Олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 19-нд болно
2018.08.12
“Бодитоор мэдэрье, эергээр харъя” уриатай алко...
2018.07.30
Үндэсний спортын VI их наадам ирэх 8-р сард болно
2018.07.29
Тусгай олимпийн зуны наадам Хөвсгөл аймагт болно
2018.07.24
“Бид давтагдашгүй” хувцас загварын шоу болно
2018.07.03
“Бид давтагдашгүй” Fashion Show болно
2018.06.27
Улаанбаатар хотын явуулын тайз иргэдэд урлагаар үй...
2018.06.25
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наада...
2018.06.24
Биеийн тамир, спорт хороо үйл ажиллагаагаа танилцу...
2018.06.22
CNN: Зүүн Азийн Жүдо бөхийн АШТ-д хоёр Солонгосын ...
2018.06.07
Баяр наадмын засвар, тохижилтын ажлыг ирэх сарын 1...
2018.06.07
Хүүхдийн баярын өдрөөр 570 орчим хүүхэд спорт арга...
2018.06.04
Уламжлалт хүүхдийн харваа 21 дэх жилдээ болно
2018.05.30
"Эрт нахиалсан сарнай" ОАК өнөөдрөөс үзэгчдийн хүр...
2018.05.27
Дэлхийн гэр бүлийн өдөр ХАНЬСАХЫН ЖАРГАЛ тоглолт б...
2018.05.08
Ерөнхийлөгч Х.Баттулга хөлбөмбөгийн ДАШТ-ий Алтан ...
2018.04.24
“La Beauty Aesthetic”-ийг Монголд албан ёсоор ...
2018.04.17
Нийслэлийн Соёл, урлагийн газар харьяа байгууллагу...
2018.04.12
“Чоно” хамтлаг тоглолтын товоо зарлалаа
2018.04.05
Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит - 20...
2018.04.03
Ц. Амартүвшин: “Параллель” ертөнц киноны зохио...
2018.03.14
“Хурд” хамтлаг ээлжит тоглолтоо “Цэргийн Бод...
2018.03.13
МУСТА А.Түмэн-Өлзий 10-н жилийн ойн тоглолтоо ёсло...
2018.03.06
"Хурд" хамтлаг 25-н жилийн ойн анхны тоглолтоо бүс...
2018.03.06
Өдөрт дунджаар 4000-9900 хүн музей үзжээ
2018.03.05
“MNB Sport” суваг нээлтээ хийлээ
2018.03.05
“Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайз...
2018.03.05
Хүүхэд багачуудад зориулсан “Монгол хүүхэлдэйн б...
2018.03.01
Энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын хамгийн “ТАНСАГ...
2018.03.01
Сургамжит богино өгүүллэгүүд
2015.02.03
Хайрын шүлгүүд /Дурлалт хосуудын баяр - Гэгээн Вал...
2013.02.14
Дэлхийн гэр бүлийн өдөр ХАНЬСАХЫН ЖАРГАЛ тоглолт б...
2018.05.08
Ц. Амартүвшин: “Параллель” ертөнц киноны зохио...
2018.03.14
Соёлын өвийг хамгаалах тухай хоёр журам баталлаа
2017.08.24
Намрын хит 2017
2017.10.13
Монголын шилдэг моделиуд Нью-Йоркийн загварын доло...
2017.09.06
Дуучин Хүрэлээ шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа
2017.09.06
Шалзат баахан шаргын домог
2012.03.15
“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно
2017.10.13
Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг-...
2017.10.11
"Hard Rock"-т "Аадар" бууна
2017.10.12
Үндэсний спортын их наадмыг энэ жил зохион байгуул...
2017.09.21
“Madness” хамтлагийн шинэ уран бүтээл “City...
2017.10.16
Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд х...
2017.10.06
“Венийн вальс 2017” элит цэнгүүн таныг хүлээж ...
2017.12.12
Тансаг Мода агентлаг "Fashion Tv"-тэй хамтарна
2017.12.15
Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” ...
2017.12.08
Дуучин Т.Ариунаагийн бага хүү жүжигчин болжээ
2017.11.24
“Ах дүү гурав” УСК тун удахгүй…
2018.01.03
Аялгуу дуу намайг уяхан болгодог.…
2017.10.30
“Үлэмжийн гоо”-д саатсан сониноос
2017.11.10
Мартаж үл болох бас нэгэн НУУЦ удахгүй ил болно
2018.02.13
Өдөрт дунджаар 4000-9900 хүн музей үзжээ
2018.03.05
“MNB Sport” суваг нээлтээ хийлээ
2018.03.05
"Хурд" хамтлаг 25-н жилийн ойн анхны тоглолтоо бүс...
2018.03.06
Дуулиан шуугиантай 7 жил!
2017.11.13
Дуучин Дээгий: 10 жил хүлээсэн тоглолтондоо ард тү...
2017.10.25
“Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайз...
2018.03.05
Одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээ
2017.10.18
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011