Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Нийслэлийн МАН-ын дарга болох гэсэн С.Батболдын “ядруухан” тактик задарчээ
2018.03.19

Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох хурал МАН-ын ХХVIII их хурлаас хойш удаа дараа хойшилсоор өнөөдрийг хүрсний шалтгааныг эх сурвалжууд Хотын дарга С.Батболдтой холбоотой гэж  ярьж байна.

Учир нь тэрбээр   өнгөрсөн хугацаанд нийслэл хотын төлөө, нийслэлчүүдийн амьдрал ахуйг дээшлүүлэхийн төлөө олигтой ажлаагүй атлаа Нийслэлийн МАН-ын дарга болж, давхар дээл өмсөн албан тушаалаа баталгаажуулж, “холыг зорьж чадахгүй атлаа хос морьтой сажилан”, хотын ажлыг орхигдуулж, хувийн ажлаа амжуулж 2020 оныг хүргэхээр  улайрч байгаа гэнэ.
 

С.Батболд “давхар дээл өмсөх” энэ үйл хэрэгтээ 60 тэрбумын автор Ц.Сандуй тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид болон НИТХ дэх АН-ын бүлгийн зарим төлөөлөгчдийн дэмжлэгийг авч байгаа бөгөөд түүний цаана 60 тэрбумынхан жирийтэл зогсож байгаа юм байна.

“60 тэрбум төгрөгөөр төрийн албыг наймаалцах гэсэн үйл явдлыг Монголчууд бид мартах учиргүй. Хууль хүчний байгууллагаас энэ асуудлыг “эвлүүлэг” гэж зарлан, өнөөдрийг хүртэл асуудлыг бүдгэрүүлэхийг зорьсон ч гэлээ иргэд та бид “60 тэрбумын хэрэг” нь нэгэнт өрнөсөн нь бодит үнэн, төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдэгтэй санал нийлж байгаа бизээ.

Гэвч харамсалтай нь төрийн албан тушаалыг  худалдаж гаршсан улс төрчид хариуцлага хүлээхгүй өнөөдрийг хүртэл эрх чөлөөтэй явж байгаа нь Монгол төрийн нэр хүнд шалдаа бууж,  Монгол хүн ямар ч үнэ цэнэгүй болсны илэрхийлэл гэлтэй.

Тэгвэл төрийн эрх мэдлийг худал хуурмагаар, хууль бусаар, хуйвалдааны аргаар авч гаршсан тэдний арга улам нарийсчээ. Үүнийг нотлох жишээг бид НИТХ дээр болж байгаа үйл явдлуудаас тордхон  харж болохоор байна.

Өнгөрсөн 7 хоногт НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын ирц хүрээгүйгээс тус хурал хойшилсон, түүний өмнөхөн НИТХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах тухай мэдэгдсэн зэрэг нь бүгд С.Батболдын найруулсан сценари байжээ гэдэг нь одоо нэгэнт ил болжээ.

Учир нь Нийслэлийн МАН-ын хорооны хурал ирэх 4 дүгээр сарын дундуур болохоор төлөвлөгдөж байгаатай зэрэгцэн Нийслэлийн Засаг дарга С.Батболд  Нийслэлийн МАН-ын дарга болохын тулд өөрийн хамгийн том өрсөлдөгч болох С.Амарсайханыг “ямар ч үнээр хамаагүй унагах” аргыг эртнээс төлөвлөн хэрэгжүүлсэн байна.

Тэрбээр ингэснийхээ хүчинд Нийслэлийн намын хорооны даргад өөрийгээ өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулна гэж тооцсон төдийгүй Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг хуралдуулах цаг үеийг ч гэсэн нарийн тооцжээ. Ирэх 4 сард хуралдах намын хурлаас урьтаж НИТХ-ын дарга С.Амарсайханыг “харлуулах”, түүнийг НИТХ-ын төлөөлөгчидөд урамшуулал олгосон мэт зарлах,  ирц хүрэхгүй шалтгаанаар хурлаа хуралдуулж чадахгүй байгаа мэтээр олон нийтэд ойлгуулах ажлыг НИТХ дэх Ц.Сандуй нарын 60 тэрбумын багийн төлөөлөгчид болон АН-ын бүлгийн Ц.Баатархүү, Э.Бат-Үүл нарын зарим төлөөлөгчидтэй хуйвалдан хамтран зохион байгуулсан байна.

Түүгээр зогсохгүй С.Батболд гэдэг хүн Нийслэлийн МАН-ын дарга болохын тулд төрийн ажлыг гацааж, Нийслэлийн хэмжэээнд явагдах ёстой Худалдан авах ажиллагаа, төсөл тендерийг 4 дүгээр сарын 1-ээс өмнө зохион байгуулна гэж мэдэгдсэн нь цаагуураа Нийслэлийн МАН-ын даргын суудлыг нөгөө л 60 тэрбумынханы эртнээс хэрэглэж заншсан тендер, төсөл хөтөлбөрөөр дамжуулан худалдан авах гэсэн нарийн учир шалтгаантай байсан гэж ойлгож болно.

Нийслэлийн МАН-ын даргын суудалд хүрэхийн тулд С.Батболдын хэрэгжүүлсэн нэгэнт задарсан 3 нууц  тактикийг товчхон дурьдая.


1. 2018 оны 4 дүгээр сарын 1-ээс өмнө Нийслэлийн  хэмжээнд хэрэгжих төсөл хөтөлбөр, тендерийг зарлаж дүүрэг нийслэлийн намын албан тушаалтнуудад  тендер амлах, улмаар намын гишүүдээр нь өөрийгөө дэмжүүлэх үйл ажиллагааг явуулах, намын гишүүдийг “худалдан авах” мөнгө босгох үүргийг НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад өгч, хуралд төлөөлөгчөөр оролцох намын гишүүдийг баярлуулах, үзвэрийн билетээр шагнах, гарын бэлэг гардуулах зэрэг жижигхэн аргаар тэднийг  хууран мэхэлж өөртөө татна хэмээн “аархаж яваа” гэнэ.

2. Тендер, газар зэргээр С.Батболдын барьцаанд лавтай орсон АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүгээр дамжуулан НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг хөндүүлсэн аж.  нь түүний өрсөлдөгчөө дарж авах тактикийн нэгэнээхэн хэсэг аж.

3. Тэрбээр АНУ-д томилолтоор явахдаа НИТХ-ын тэргүүлэгчдийн ирцийг хүргэхгүй байх үүргийг өөрийн орлогч, НИТХ-ын тэргүүлэгч С.Баярхүүд өгсөн нь нэгэнт задарчээ.

Ийнхүү  “НИТХ-ын үйл ажиллагаа болохгүй байна, НИТХ-ын ирц хүрэхгүйн улмаас хуралдаж чадахгүй байна” гэх мэтээр С.Амарсайханыг ажлаа хийж чадахгүй байгаа мэтээр олон нийтэд хүргэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах, сошиалаар зохион байгуулах ажлыг С.Батболд өөрийн намын болон АН-ын зарим төлөөлөгчидтэй хамтран хэрэгжүүлсэн нь тодорхой болжээ.

Гэтэл НИТХ-ын хуралд хуралдагаараа хуралдаж, асуудлаа шийдээд явж байгаа юм байна. С.Амарсайхан НИТХ-ын дарга болсноос хойш  өнгөрсөн хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 12 удаа хуралдаж нийслэлчүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдсэн бол 2 удаа ирц хүрээгүй шалтгаанаар хойшилсон байдаг. Тэгвэл хуралдаа ирж яваад гэнэтхэн утсаа салгаад “алга болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаа ирээгүй шалтгаан  ийнхүү олон нийтэд ил болжээ.

Өнгөрсөн 2 жил орчмын хугацаанд хотын даргаар ажилласан ч 2-3 хөшөө баримал барьсныг эс тооцвол Нийслэлчүүдийн нүдэнд харагдаж, гарт баригдахаар зүйл хийгээгүй С.Батболд гэдэг хүн “дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэгчийн үлгэрээр ийнхүү Нийслэлийн МАН-ын дарга болно хэмээн сэрүүн зүүдэлж явна. Зүй бол түүнийг Нийслэлийн МАН-ын дарга болгох тухай биш, аль болох үтэр түргэн Хотын даргын албан тушаалаас нь аль чөлөөлж, хотын даргын ажлыг  шударга, зарчимч, ажил хэрэгч, эрч хүчтэй залуу хүнээр солих ёстой гэж иргэд олон нийт хүсч байна.

Гэтэл С.Батболд гэдэг хүн “Нийслэлийн намын даргыг надаас өөр хийж чадах хүн байхгүй” гэдгийг олон нийтэд хүргэх үүргийг ойр тойрныхондоо өгч, нэг намын журмын нөхдөө зохион байгуулалттайгаар харлуулж, сөрөг хүчнийхэнтэйгээ хуйвалдан, нэг хөнжилд ороход ч бэлэн байгаа нь харамсалтай. 

Түүний албан тушаалд хүрэхийн тулд МАН-аа, журмын нөхдөө харлуулсан  хар пиар нэгэнт задарсан тул цааш газар авахгүй болжээ. НИТХ дэх АН-ын бүлэгт  ямар тендер өгч, өөрийгөө дэмжүүлсэн нь удахгүй ил болох бололтой.

С.Батболдын давхар дээл өмсөхийн төлөө цаашид юу хийхийг хамтдаа харцгаах л үлдлээ.

Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох хурал МАН-ын ХХVIII их хурлаас хойш уда...

Уншсан: 1262 | Түгээх |
Холбоотой мэдээ
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэрчнийхний зорилго нь зөв ч арга ажиллагаа нь өөр болж хувирчихлаа
2018.05.08
Хүүхдээ ганцааранг нь бүү орхи ...
2018.04.12
Хуурамч мөнгө гүйлгээнд оруулжээ
2018.04.11
Зочид буудалд мансуурсан залуусыг илрүүлэн шалгаж байна
2018.04.11
Гэмт этгээдүүдийг шуурхай илрүүллээ
2018.04.06
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Хүүхдээ ганцааранг нь бүү орхи ...
2018.04.12
Хуурамч мөнгө гүйлгээнд оруулжээ
2018.04.11
Зочид буудалд мансуурсан залуусыг илрүүлэн шалгаж ...
2018.04.11
Гэмт этгээдүүдийг шуурхай илрүүллээ
2018.04.06
Бусдын биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг шалгаж байн...
2018.03.29
Согтуурсан залуус маргалдаж нэгнийхээ биед гэмтэл ...
2018.03.27
Нийслэлийн МАН-ын дарга болох гэсэн С.Батболдын ...
2018.03.19
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
Найз охинтойгоо муудалцаад амиа хорлохыг завджээ
2018.03.14
Зарим айл өрхийг шар усны үерт автахаас сэрэмжлүүл...
2018.03.14
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
С.Амарсайхан хэний дургүйг хүргэсэн бэ
2018.03.01
Гар утас хулгайлсан хэргүүдийг илрүүлжээ
2018.02.28
Өнгөрсөн онд мотоциклын ослын улмаас 54 хүний амь ...
2018.02.21
Алга болсон хүүг олжээ
2018.02.21
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Хар тамхи хууль бусаар зарж борлуулж байсан этгээд...
2018.02.07
Мотоциклийг өвлийн улиралд унаж хэрэглэхгүй байхыг...
2018.02.01
Н.Адъяасүрэн: Амьдарч буй газрыг маань БНСУ-ын хөр...
2018.01.23
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж гэр оронгүй ...
2018.01.18
Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгалаа
2018.01.15
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Карт уншигч төхөөрөмжөөр 170 гаруй сая төгрөгийн х...
2017.12.03
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
Залруулга
2017.11.29
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
Уурхайд нуралт үүсч, хоёр иргэн дарагдлаа
2017.11.16
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
Хар тамхи хууль бусаар зарж борлуулж байсан этгээд...
2018.02.07
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
Уурхайд нуралт үүсч, хоёр иргэн дарагдлаа
2017.11.16
Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компани...
2017.11.06
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж гэр оронгүй ...
2018.01.18
Найз охинтойгоо муудалцаад амиа хорлохыг завджээ
2018.03.14
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011