Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төлөвлөгөөг баталлаа
2018.03.21
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн /ГХУСАЗЗ/ 2018 оны төлөвлөгөөг баталлаа.

Өчигдөр Нийслэлийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал Хангарьд ордны хурлын танхимд болж,  тус зөвлөлөөс 2018 онд нийслэлийн хэмжээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Хуралд Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн гишүүд, холбогдох агентлаг, газар хэлтсийн дарга нар оролцлоо.

Хуралдааныг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн дарга С.Амарсайхан үг хэллээ. Тэрбээр

“Нийслэл Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл эрх үүргийнхээ дагуу зохион байгуулж ирсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Өнгөрсөн онд хийсэн ажлын тайлан, гүйцэтгэлийг та бүхэнд хүргэсэн. Өнөөдөр бид тус зөвлөлийн 2018 онд хийх ажлын хөтөлбөрийг хэлэлцэж батлах ёстой. 2018 оны хөтөлбөрт төсөвт байгууллагуудаас холбогдох чиглэлүүдээр хийж хэрэгжүүлэх ажлын саналыг нь авч, чиглэл чиглэлээр нь тусгаж, төлөвлөгөө боловсруулж та бүхний гар дээр хүргэсэн.

Энэ жилийн хувьд батлагдсан төсөв хөрөнгөндөө багтааж өнгөрсөн жилд амжилттай хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлэх болон шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг төлөвлөгөөнд тусгасан" гэлээ.

ГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба 2017 онд тус зөвлөлөөс зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Түүний илтгэлд “2017 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 32259 гэмт хэргийн 68.0 хувь нь Нийслэлд үйлдэгджээ. Бүртгэгдсэн нийт гэмт хэргийг нутаг дэвсгэрээр  нь ангилбал 

  • Баянзүрх дүүрэгт  нийт гэмт хэргийн их буюу 27.0%, Сүхбаатар дүүрэгт 17.3%,  
  • Сонгинохайрхан дүүрэгт 16.8%,
  • Баянгол дүүрэгт 14.5%,
  • Чингэлтэй дүүрэгт 12.3%,
  • ]Хан-Уул дүүрэгт 8.6%,
  • Налайх дүүрэгт 1.7% ,
  • Багануур дүүрэгт 1.1%, 
  • Багахангай дүүрэгт 0.1% нь тус тус бүртгэгдсэн байна.

Нийт гэмт хэргийн 61.4 хувь нь хөнгөн, 14.7 хувь нь   хүндэвтэр 23.5 хувь нь хүнд, 0.7 хувь нь  онц хүнд гэмт хэрэг эзэлж байгаа” гэдгийг  дурдаад, өнгөрсөн онд Нийслэлийн ГХУСАЗЗ нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хуульд заасан чиглэлийн хүрээнд дараах үндсэн ажлуудыг зохион байгуулж ажилласныг мэдээллээ. Үүнд:

  1. Гэмт хэргийн талаарх мэдээллийг цуглуулж, судалгаа, дүн шинжилгээ хийх замаар түүний гарч байгаа шалтгаан нөхцлийг тогтоох
  2. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах нийгэм, эдийн засаг, эрх зүйн арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх
  3. Хорих ял эдлээд суллагдсан иргэдийг давтан гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, захиргааны хяналт тогтоох
  4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон аж ахуйн нэгжийг татан оролцуулах

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг  мэдээлэх, сурталчлах, сургалт зохион байгуулах – гэсэн 5 чиглэлээр ажилласан байна. Чиглэл тус бүртэй холбоотой хийсэн ажлын тайлан мэдээллүүдийг дараа ГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцууллаа.

Эдгээр ажлаас онцлон заримаас нь дурдвал, “Ухаалаг цагдаа I” төслийг хэрэгжүүлэх хүрээнд

  • нийслэлийн хэмжээнд гудамж талбайг камержуулах ажлыг зохион байгуулсан,
  • өсвөр үеийнхний дунд хар тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сэрэмжлүүлгийг нийслэлийн 22 дунд сургуулийн өсвөр үеийнхнийг хамруулан гарын авлага тараасан,
  • замын хөдөлгөөний ослоос хүүхэд багачуудыг урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгааны ажил явуулсан, 
  • 1500 хэв журмын урамшилт эргүүл,  224 олон нийтийн цагдаа, оюутан цагдаагаар ажиллуулсан,  
  • “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдээс ерөнхий болон тусгай арга хэмжээг 958 удаа зохион байгуулж, хөршийн хяналтын бүлгийн ахлагч, хороодын Засаг дарга, иргэдийн  гурвалсан гэрээг 664 удаа байгуулж, 684 хөршийн хяналтын бүлгийг шинээр бүртгэж, иргэдийн санаачилгыг дэмжиж ажилласан зэрэг олон ажлуудыг дурдлаа.

Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцуулсны дараа Зөвлөлийн гишүүд 2017 оны ажлын тайлантай холбоотой асуулт гараагүй тул үргэлжлүүлэн 2018 оны ГХУСАЗЗ-ийн төлөвлөгөөний талаар Зөвлөлийн гишүүд,  Б.Батбямба  даргаас  асууж, саналаа хэлж хуралдаан үргэлжиллээ.  

Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, ЗЦА, Нийслэлийн прокурорын газар,  АТГ гэх зэрэг байгууллагуудын дарга удирдлага, төлөөлөгчид ГХУСАЗЗ-ийн хөтөлбөрийн хүрээнд зарим дурьдагдсан ажлыг нэгтгэх, зарим зайлшгүй дэмжих ёстой ажлуудын төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийн талаар НГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямбаас асууж, хариулт авлаа.

            2018 оны хувьд  Нийслэлийн ГХУСАЗЗ-өөс:

  1. Бодлого, зохион байгуулалт
  2. Сургалт судалгаа
  3. Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
  4. Архидан согтуурах, мансуурах бодисоос урьдчилан сэргийлэх
  5. Гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах
  6. Тоног төхөөрөмж, техник технологийг шинэлэх гэсэн үндсэн 6 чиглэлээр олон 40 орчим ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллуулах, "Хэв журмын урамшилт эргүүл" болон морь, нохой, дугуйт эргүүлийг гудамж талбайд ажиллуулах, "Оюутан цагдаа" арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, судалгаа, сурталчилгаа явуулах, хүүхэд багачуудыг болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "School police" болон "Өсвөрийн сэргийлэх бүлгэм"-үүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэд аж ахуйн нэгжийн дунд "Камержуулалт-2" уралдаан зарлаж, зохион байгуулах  гэх зэрэг ажлуудыг ГХУСАЗЗ-ийн ажлын төлөвлөгөөнд тусгажээ.

Хурлаар зөвлөлийн гишүүд төлөвлөгөөнд тусгагдсан эдгээр ажлуудын хүрээнд саналаа илэрхийлж, шийдвэрлэх гарцын талаар хэлэлцээд төгсгөлд нь Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн 2018 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг  зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр баталж хэрэгжүүлэхээр боллоо.

 НИТХ-ын ХМОНХТ

Өчигдөр Нийслэлийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлө...

Уншсан: 1996 | Түгээх |
Холбоотой мэдээ
Монголын бүх төрийн албан хаагчид авлигач уу?
12 минутын өмнө
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
55 минутын өмнө
Орон нутгийн нислэгийн тийзийг дэлхийн хаанаас ч худалдаж авах боломжтой боллоо
57 минутын өмнө
Дэлгүүрт худалдаалж байсан хушга самраас жуулгавчийн авгалдай, агуулахын хортон илэрчээ
1 цаг 32 минутын өмнө
“Шинэ санаа - Шилдэг инноваци 2018” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа
2018.12.09
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Монголын бүх төрийн албан хаагчид авлигач уу?
12 минутын өмнө
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
55 минутын өмнө
Орон нутгийн нислэгийн тийзийг дэлхийн хаанаас ч х...
57 минутын өмнө
Дэлгүүрт худалдаалж байсан хушга самраас жуулгавчи...
1 цаг 32 минутын өмнө
“Шинэ санаа - Шилдэг инноваци 2018” уралдаан а...
2018.12.09
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
2018.12.08
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
2018.12.08
Цэцэрлэгийн багш нар “Амны хөндийн эрүүл мэнд”...
2018.12.06
Г.Занданшатар Олон улсын валютын сангийн суурин тө...
2018.12.06
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдав
2018.12.06
Налайхын замыг ирэх оны 10 дугаар сард ашиглалтад ...
2018.12.06
ХНХЯ-наас “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх” хө...
2018.12.06
“Алтан үзэг” наадам зохион байгуулагдлаа
2018.12.05
СХД, БГД, ЧД-ийн эмнэлгийн нөхцөл байдалтай танилц...
2018.12.05
Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлө...
2018.12.05
Нийслэлийн анхны хамтарсан менежменттэй парк иргэд...
2018.12.05
Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа
2018.12.05
Нэр бүхий агентлагуудын дарга нарыг томилов
2018.12.05
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
2018.12.05
Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран аж...
2018.12.03
251 дүгээр цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо
2018.12.03
НИТХ: 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг ...
2018.12.03
Хөдөлмөр эрхлэлтийн форум болно
2018.12.03
ЕБС төгсөгчдийн ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” т...
2018.12.03
Улсын гуравдугаар төв эмнэлгээс 11 сард анагаах ух...
2018.12.03
Сурагчдын амралт ирэх сарын 22-ноос эхэлнэ
2018.11.30
З.Баасанням: Улс төрийн үйл ажиллагаандаа АТГ-ыг т...
2018.11.30
Г.Юндэн: Сэтгэл хүрсэн газар чадал хүрнэ гэж боддо...
2018.11.30
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.29
МСНЭ-ээс шилдэг сэтгүүлчдээ 99 сая төгрөгөөр урамш...
2018.11.29
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011