Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Монголоос Нобелийн шагналт эрдэмтэн төрөх боломж ойрхон байна
2018.03.25

БСШУСЯ-ны харьяа ШУТСангаас /Шинжлэх ухаан технологийн сан/ зохион байгуулсан “Залуу судлаачдын манлайлал-2018: Анагаах ухааны салбарт” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийн үеэр тус сангийн захирал, доктор Д.Энхжаргалтай ярилцлаа.

- “Залуу судлаачдын манлайлал” уулзалт, хэлэлцүүлгийн ач холбогдол юу вэ?

- ШУТСан нь төрөөс шинжлэх ухааны салбарт баримтлах бодлого чиглэлийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагын хувьд “Залуу судлаачдын манлайлал” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. “Залуу судлаачдын манлайлал-2018: Анагаах ухааны салбарт” сэдэвт энэхүү хэлэлцүүлэг анхных нь. Цаашид ийм хэлэлцүүлэг цувралаар зохиогдох болно. Өнөөдөр энд анагаахын салбарын гурван үеийн эрдэмтэн, судлаачид уулзаж, мэдээлэл, туршлага солилцож байгаад бид бүхэн маш их олзуурхаж байна. Эдний дунд Нобелийн шагналт эрдэмтдийн 10-р илтгэлд Монголоос анх удаа оролцсон Т.Атарсайхан, О.Нандин-Эрдэнэ хоёр маань ирж мэдээлэл солилцож байна. Академич Ш.Болд Монголын уламжлалт анагаах ухааны ном сударт байдаг буюу монгол эрдэмтдийн маань хэдийн олж судалчихсан сэдвээр дэлхийн эрдэмтэд Нобелийн шагнал хүртсээр байгааг гурван “кэйс” дээр тайлбарлаж, Монголоос Нобелийн шагналт эрдэмтэн төрөх боломж ойрхон байгааг онцолж байна. Гэх мэтчилэн салбар шинжлэх ухаанаар барахгүй Монголын шинжлэх ухааны салбарынханд үр өгөөжтэй, сайхан мэдээтэй уулзалт хэлэлцүүлэг болж байна.

- Та бүхний зорилго юу вэ?

- Жил бүр төрөөс залуу эрдэмтэн судлаачдаа дэмжих үүднээс тэтгэлэг , грант олгодог. Тэд маань шагналаа аваад тарчихдаг. Эдгээр эрдэмтэн, судлаачдаа нэгтгэх, хооронд нь мэдээлэл, туршлага солилцуулах ингэснээрээ монгол эрдэмтэд Монгол Улсынхаа хөгжилд бодитоор ямар хувь нэмэр оруулж чадахаар байна, тэдний бүтээлүүд эдийн засгийн эргэлтэд хэрхэн орж байгаа ер нь бид шинжлэх ухааны хувьд дэлхийн хаахна яваа, залуу эрдэмтэд маань ямар судалгаа хийж байна, ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна түүнчлэн цаашид төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлж болохоор байна гэх мэт олон асуултын хариуг авах зорилгоор энэхүү цуврал уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Шинжлэх ухаан багшаас шавьд хэмээх гинжин хэлхээгээр уламжлагдаж, хөгжиж явдаг жамтай. Тиймээс залуу судлаачдыг ахмад үеийн эрдэмтэдтэй уулзуулж, туршлага мэдээлэл солилцуулах нь маш чухал. Дараагийн уулзалт, хэлэлцүүлгээ хөдөө аж ахуйн чиглэлээр хийнэ. Оюуны өмч эзэмшдэг, улсын захиалга, төсвөөр хийгдсэн хөдөө аж ахуйн салбарын төсөл хөтөлбөрүүдийн үр дүн хаана явааг авч хэлэлцэнэ. Өнөөдөр 12 аймагт шүлхий гарчхаад байна. Гэтэл ХААЯ-наас улсын захиалгаар шүлхийн вакцин үйлдвэрлэх төсөл Мал эмнэлгийн хүрээлэн дээр хэрэгжиж байгаа. Энэ төсөл жишээ нь ямар шатандаа явааг, ер нь хөдөө аж ахуйн салбар шинжлэх ухаан цаашид хэрхэн хөгжих чиг хандлага, төрөөс юун дээр анхаарах гэх мэт олон асуудлуудыг хэлэлцэж, дүгнэх ач холбогдолтой байх юм.

- Ер нь БСШУЯ-аас шинжлэх ухааны салбарт хэр их ач холбогдол өгч байгаа вэ? Хэдий хэрийн тэтгэлэг грант олгож байгаа талаар мэдээлэл өгөөч? 

- Сүүлийн жилүүдэд төрөөс шинжлэх ухааны салбарт өндөр ач холбогдол өгч байна. Шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах үзэл баримтлалыг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 25-нд гаргачихсан. Одоогоор инновацийн салбарт төрөөс баримтлах үзэл баримтлал боловсруулагдаж байна. Удахгүй Засгийн газарт хууль нь өргөн баригдах юм. Түүнчлэн олон төрлийн төсөл хөтөлбөр, эрдэмтэн судлаачдыг тэтгэлэг, грантаар урамшуулах хөтөлбөр байдаг. Жишээ нь улсын төсвөөс шинжлэх ухааны 21 хүрээлэнд улсын захиалгат суурь судалгаа, инновацийн төсөл зэрэг 8 төрлийн төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог байгаа. Эдгээрээс докторын дараах инновацийн тэтгэлэг бол БСШУС-ын сайдын өөрөө санаачилж хийсэн ажил байдаг. Бас нэг олзуурхууштай мэдээ гэвэл өнгөрсөн жил эрдэм шинжилгээний ажлын төсөв 10 тэрбум төгрөг байсан бол энэ жил Ц.Цогзолмаа сайдын санаачилгаар улсын төсөв дээр хоёр тэрбум төгрөг нэмэгдэж эрдэм шинжилгээний нийт төсөв 12 тэрбум төгрөг болж өссөн. Өнгөрсөн жил 501 төсөл санхүүжүүлсэн бол энэ жил 599 төсөл хөтөлбөрт санхүүжүүлэнэ гэх мэт ахиц дэвшлүүд их гарч байгаа. 

Эх сурвалж: БСШУСЯ

БСШУСЯ-ны харьяа ШУТСангаас /Шинжлэх ухаан технологийн сан/ зохион байгуулсан &...

Уншсан: 2718 | Түгээх |
Холбоотой мэдээ
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэдрүүлэхийн тулд төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийг батлах ёстой
2018.05.02
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орно
2018.04.19
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрчим хүчээ зарах журам боловсруулна
2018.04.18
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж харах цаг болсон
2018.04.05
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр тодорхой зохицуулалт хийж ажиллаж байна
2018.04.02
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэд...
2018.05.02
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж х...
2018.04.05
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр...
2018.04.02
Д.Баярсайхан: Нийслэлд шүлхий гарсан тохиолдолд 1....
2018.03.28
Р.Сэддорж: Бид нэг тонн нүүрс тутмаас хамгийн өндө...
2018.03.27
С.Амарсайхан: “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр бо...
2018.03.26
Монголоос Нобелийн шагналт эрдэмтэн төрөх боломж о...
2018.03.25
Н.Наранбаатар: Уул уурхайгаа аялал жуулчлал, хөдөө...
2018.03.21
Яруу найрагч Б.Болорцэрэн: Анхны номоо ээждээ өргө...
2018.03.12
Б.Ганболд: Нийт зөрчлийн 87.3 хувь нь жолооч нарта...
2018.03.05
П.Товуудорж: Сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хө...
2018.03.05
С.Амарсайхан: Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг ну...
2018.03.02
Б.Жаргалмаа: Кофе, коланы хэрэглээ ихээр нэмэгдсэн...
2018.02.27
А.Батбаяр: Сэтгүүлчдийн дунд хот, хөдөө гэсэн ялга...
2018.02.22
З.Цэдэнжав: Эрчим хүчний зохицуулах хорооноос “Д...
2018.02.22
С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардл...
2018.02.10
Н.Цэрэнбат: Надад залуу үеийн төлөөлөл гэдгээ ухам...
2018.02.06
Монголд эмчлэгдэх боломжгүй 32 өвчний тоог дахин б...
2018.03.01
С.Амарсайхан: 100 айлыг нүүлгэх асуудал дээр төрий...
2018.02.05
Н.Цэнд-Аюуш: Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Хөөрхөн...
2018.02.01
Д.Даваасүрэн:“Н2”визтэй холбоотой журмыг АНУ-ы...
2018.01.24
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд и...
2017.11.28
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг...
2017.11.24
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардл...
2018.02.10
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр...
2018.04.02
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж х...
2018.04.05
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
С.Амарсайхан: “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр бо...
2018.03.26
Д.Баярсайхан: Нийслэлд шүлхий гарсан тохиолдолд 1....
2018.03.28
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
Д.Даваасүрэн:“Н2”визтэй холбоотой журмыг АНУ-ы...
2018.01.24
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Н.Цэрэнбат: Надад залуу үеийн төлөөлөл гэдгээ ухам...
2018.02.06
С.Амарсайхан: Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг ну...
2018.03.02
Б.Жаргалмаа: Кофе, коланы хэрэглээ ихээр нэмэгдсэн...
2018.02.27
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
П.Товуудорж: Сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хө...
2018.03.05
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011