Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна
2018.03.29

Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 30. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 14. Сугар гараг.  Харцага одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.

                          Барилдлага: Үл тохирох
                          Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй
                          Суудал: 
Шороо

Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Ажил хэрэгч хүмүүс гэрээ хэлэлцээр, худалдан авалттай холбоотой сайхан мэдээ сонсоно. Ихэнх хүмүүсийн ашиг орлого өсч эсвэл тушаал дэвшихээр санал тавьсан бол түүндээ хүрэх болно. Хэдийгээр зарим хүмүүст өөрийн тань завгүй байдлыг дагах тэвчээр байхгүй ч санаа зовсны хэрэггүй. Таны гэр бүлийн асуудал таны оролцоогүйгээр шийдэгдэх магадлалтай. Хосуудын хооронд үл ойлголцол гарна. Удаан хугацаанд үргэлжлэх хэрүүл маргаанаас зайлсхий.


ҮХЭР (4/20-5/20)

Дурлалт хосуудын дунд гарсан бэрхшээлийн ачаар харилцаа улам ч гүнзгийрэх болно. Гэхдээ мэдээж хоёр биетэйгээ ярилцаж ойлголцвол шүү дээ. Хэн нэгний мөрийг дэрлэж уйлах юмуу гомдохоос илүүтэйгээр хайрттайгаа хэрхэн яаж ойлголцож чадах талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг урьтал болгоорой. Уран бүтээл, хайр дурлал, зугаа цэнгэл тааламжтай байна. Голлох үүрэг гүйцэтгэх юмуу чадвараа батлан үзүүлэхээс аргагүй болох спортын тэмцээнд орох зэргээр эрсдэлтэй алхам хийж магадгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр хүүхэд насандаа мөрөөддөг байсан зураг зурах, хөгжим тоглох, дуу дуулах зэрэг дуртай байсан зүйлсээ хий. Мөн өглөө эртлэн бос. Бие махбодио сэргэлэн цовоо байлга. Хоолны буруу дадал хэвшлээ өөрчил, согтууруулах ундаанаас татгалз. Эргэн тойрондоо байгаа ухаалаг хүмүүсээс суралц. Эелдэг байж хүмүүстэй ухаалаг харилц. Олны дунд биеэ зөв авч явж чаддаг бай. Сайн найзтайгаа гадуур зугаалж, хамт хоолонд орж сэтгэлээ сэргээ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Танд шинэ албан тушаалыг санал болгож ч мэднэ. Үүнийг бодож тунгаахгүйгээр шууд зөвшөөрөөрэй. Учир нь ойрын хугацаанд таны амьдралд том хэмжээний өөрчлөлт гарах болно. Өнөөдөр хий хоосон мөрөөдөх гэсний хэрэггүй. Гэхдээ хүсэл мөрөөдөлтэй байхад гэмгүй. Гэхдээ бодит байдлаас тасарснаар энэ нь танд амжилт олоход мөн төсөөллийг тань дээшлүүлэхэд туслахгүй. Буруу зүг чиг рүү явахгүйн тулд, буруугаар ойлгох, будлих, хэтэрхий эрт баярлахаас болгоомжил. Өнгөрсөн хугацаанд болсон ямар нэгэн зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй болно. Гэсэн ч эцэст нь бүгд таны ард хоцорно.


АРСЛАН (7/23-8/22)   

Хамтарсан хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа бол итгэлцэл хамгийн чухал гэдгийг сана. Өөрийнхөө хяналтыг алдалгүй болж буй үйл явдлаас холдож, хов живэнд орооцолдохгүй байх хэрэгтэй. Хэдийгээр хов жив таны сонирхлыг татаж болох ч энэ нь таныг аюулд оруулж мэднэ. Эрүүл мэнддээ анхаарал хандуул. Мөнгө хайрлах хэрэггүй. Хэрвээ одоо л зарцуулж чадвал та ирээдүйд илүү их мөнгө зарцуулах шаардлагагүй болно. Өвдөж үзсэн хүн л өвчинд ямар их мөнгө зарцуулдгийг мэддэг.


ОХИН (8/23-9/22)

Гадна нөхцөл байдал тийм ч муу бус байгаа атал та түгшүүрт автан хямрах бололтой. Өөрийн энэ байдлын буруутанг ойр дотны хүмүүсээс хайн тэднийг буруутгах магадлал өндөр байна. Бодлогогүй алхам гаргаж, буруу үйлдэл хийхээс сэргийлэн өдрийн үлдсэн хагасыг ганцаараа өнгөрөөх хэрэгтэй. Энэ нь танд сайнаар нөлөөлж алдагдсан тэнцвэрт байдлаа буцаан олж авахад тусална.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таны хүчин чармайлтын үр дүн гарна. Бусдад таатай сэтгэгдэл төрүүлж шинэ танилууд, найз нөхөдтэй болно. Үүнийг дагаад таны орлого нэр хүнд өснө. Харин бусдыг аялдан дагалдах хэрэггүй. Од эрхэсийн шилжилт хөдөлгөөн таны шинэ ажил төрлийг ивээж байна. Иймээс та өнөөдөр зээл хөөцөлдөж үйл ажиллагааныхаа санхүүгийн эх үүсвэрийг шийд.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Удахгүй шинэ хариуцлагатай албан тушаалд томилогдож магадгүй. Энэ нь таны орлогыг боломжийн өсгөнө. Гэхдээ уг ажил урт хугацаанд танд ашиггүй. Мөн хэл ам, гэмт үйлдлээс урьдчилан сэргийл. Нэр хүнд дээшлэх ч ихэнхи хүмүүсийн үйлдэл худал бялдуучлал болохыг та гаднаа гаргаад яахав. Од эрхэс аливаа зүйлийг өнөөдрөөр харахаас татгалзах нь хэцүү ч холын амжилтад хүрэх зайлшгүй нэгэн нөхцөл гэдгийг дохиолж байна.


НУМ (11/22-12/21)

Ойрынхоо хүмүүстэй харилцахад таагүй өдөр. Ойлголцохгүй, хайхрамжгүй, хэрцгий байдал гарч болзошгүй. Од эрхэсийн нөлөөлөл танд олон боломжийг олгоно. Харин та өөрийн яг юу хүсдэгээ одоохондоо мэдэхгүй хэвээр л байна. Иймд ялихгүй зүйлд бүү сатаар. Аар саар хэрүүл томрох аюултай. Энэ орой хайр, зөвшилцөл, тайван байдлаар дүүрэн байна. Хайртай хүнтэйгээ хамт байвал хоёуланд чинь сайхан байх болно.


МАТАР (12/22-1/19)

Матрын ордныхон хүмүүстэй харилцах чадвар өндөр байх болно. Гэхдээ хэт бардамнаж ажлын хамт олон, танил нөхдийнхөө харьцаанд цав гаргахгүйн тулд өөрийнхөө сэтгэл зүрхний хөөрөлтийг барихыг од эрхэс зөвлөж байна. Энэ өдөр од эрхэсийн холимог чиг хандлагатай байх ба хүсэл зориг, эрч хүч өндөр байх хэдий ч дотнын харилцаанд тань зөрчил гарч магадгүй. Та болон таны хайртай хүн хоёрын хооронд улиг болсон хэрүүл, үл ойлголцол дахин гарч ирнэ. Хайртай хүнээ өөрийн бүхий л чадлаар элгэндээ нааж хамгаал.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр од эрхэс таны хайр дурлалын харилцаа болон ажил хэрэгт хүчтэй нөлөөлөх болно. Хайр дурлалд таатай өдөр. Танд тохиолдсон саад тотгор, эвгүй байдал хажуугаар чинь өнгөрч бүх юм сайхан болно. Харин мөнгө үрэгдэх шинжтэй. Эмэгтэй хумхууд шинэ санаа гаргах, хөнгөхөн сээтэгнэх нь хосод чинь таалагдана. Шинэ хүнтэй танилцах боломжыг алдахыг хүсэхгүй байх ч энэ харьцаа тийм ч удахгүй.


ЗАГАС (2/19-3/20)

Энх тайван, найрамдал болон тэнцвэрт байдлын сэргэлтийг авчрах өдөр. Таны эрч хүч маш өндөр байна. Таны бусадтай харилцах чадвар маш сайн байна. Та хайр дурлалын харилцаа болон өөрийн хүсэл мөрөөдөлдөө бодитой хандаж чадна. Хүнд асуудалд орсон, тусламж хэрэгтэй байгаа хүмүүстэй харьцахдаа тэдний байр байдал ямар байгааг дүгнэн ярилцахаас илүү өрөвч нинжин сэтгэлээр хандаарай. Өнөөдөр та аливаа асуудалд шийдэмгий бус нэлээд тодорхойгүй байр сууринаас хандах болно. Чухал гэрээ хэлцэлд гарын үсэг зурахаасаа өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав.

Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 30. Баасан гараг. Билгийн тоол...

Уншсан: 1630 | Түгээх |
Холбоотой мэдээ
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
2018.07.19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
2018.07.19
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
2018.07.18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...
2018.07.18
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
2018.07.17
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
2018.07.19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
2018.07.19
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
2018.07.18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.07.18
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
2018.07.17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баял...
2018.07.17
Зарим нутгаар усархаг аадар бороо орно
2018.07.16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна...
2018.07.16
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.07.05
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.07.05
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
2018.07.03
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.07.03
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
2018.07.02
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.07.02
Эцэг эхчүүдийн анхааралд
2018.07.01
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
2018.07.01
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан
2018.06.28
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.06.28
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
2018.06.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2018.06.27
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
2018.06.26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна...
2018.06.26
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.06.25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2018.06.25
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.06.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
2018.06.24
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
2018.06.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.06.21
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
2018.06.20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2017.07.03
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно
2017.08.21
Гар утас тархины хавдар үүсгэдэг
2012.10.04
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2017.07.03
Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ?
2012.06.12
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж бай...
2017.06.29
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?
2012.02.25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.06.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөрт...
2017.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2017.06.07
Хөх сүү багатай бол яах вэ?
2012.04.14
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.13
Витамин, түүний хэрэглээ
2012.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.05.13
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэг...
2017.09.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.07.05
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжи...
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.09
Таны цалин хэрхэн бодогддог вэ
2013.02.14
Найз охинтой эр хүн бүр энэ аргыг туршаад үзээрэй
2011.06.07
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.09
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2017.12.27
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2017.12.24
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.07.05
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шу...
2017.12.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн и...
2017.12.26
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011