Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр тодорхой зохицуулалт хийж ажиллаж байна
2018.04.02

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2017 онд хийсэн ажлын тайлан, эрчим хүчний салбарын үйл ажиллагааны дүнг нэгтгэн, Эрчим хүчний яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад танилцууллаа. Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны тайлангийн хуралд Эрчим хүчний яамны удирдлагууд болон газар хэлтсийн дарга нар, Эрчим хүчний зохицуулах хорооны удирдах албаны хүмүүс, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 80 гаруй компанийн 180 гаруй төлөөлөгч оролцсон юм. Энэ үеэр бид Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Г.Эрхэмбаяртай уулзаж ярилцсан юм.

-Монгол Улсын эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн байдал ямар байна гэдгээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна?

- Эрчим хүчний салбарын хэмжээнд 2017 онд 6.1 тэрбум кВт.ц цахилгаан, 8.9 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, ОХУ-аас 371 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, БНХАУ-аас 1.1 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч импортоор худалдан авч, нийтдээ 835.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, салбарын дүнгээр 2.3 тэрбум төгрөгийн балансын ашигтай ажиллалаа. Урьд онтой нь харьцуулахад борлуулалтын орлого 59.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

-Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсч, үүнийг дагаад үйлдвэрлэл ч нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал хэр өссөн бэ?

- Өнгөрсөн 2017 онд эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 123 МВт буюу 11 хувиар нэмэгдсэн. Цогт-Цэцийн 50 МВт-ын салхин цахилгаан станц, тус бүр нь 10 МВт-ын хүчин чадалтай нарны хоёр станц шинээр ашиглалтад орсон. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 МВт-аар нэмэгдүүлсэн байгаа. Эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж, санхүү эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа ч эрчим хүчний хэрэглээ жил дараалан өсч байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2016 онтой харьцуулахад 6.6 хувиар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 0.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

-Импортоор авах цахилгааны хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Импортын цахилгааны хэмжээ яагаад нэмэгдсэн үзүүлэлтэй гарч байгаа вэ?

-Хэрэглээ өсч байна. Үүнийг дагаад импортын цахилгаан эрчим хүч нэмэгдэж байгаа. Улсын хэмжээнд 2017 онд импортоор авсан цахилгаан эрчим хүч 103.4 сая кВт.ц-аар нэмэгдсэн. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 7.3 хувиар өссөн байгаа. Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн ачаалал нэмэгдэж, 2016 онтой харьцуулахад ОХУ-аас авдаг цахилгаан эрчим хүч 69.1 сая кВт.ц-аар, "Оюутолгой” ХХК-ийн БНХАУ-аас авч байгаа цахилгаан эрчим хүч 35.1 сая кВт.ц-аар нэмэгдсэн.

-Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бий юу?

-Эрчим хүчний зохицуулах хорооноос дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалт хийж ажилласны үр дүнд дулааны цахилгаан станцууд төлөвлөснөөс илүү 100.4 сая кВт.ц цахилгаан эрчим хүч 5.1 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэж, ОХУ-аас 26.5 тэрбум төгрөгөөр худалдаж авах байсан импортын цахилгааны төлбөрийг 80.8 хувиар буюу 21.4 тэрбум төгрөгөөр бууруулж, цахилгаан станцууд нийт 2.7 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон. Нөгөөтэйгүүр эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг баримталж, Төвийн бүсийн Нэгдсэн сүлжээний дүнгээр 2017 онд дулааны цахилгаан станцууд дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хувь хэмжээг өмнөх оны гүйцэтгэлээс 0.3 нэгжээр бууруулж 16.2 сая кВт.ц цахилгаан эрчим хэмнэсэн. Үүнийг хэрэглэгчдэд худалдах үнээр тооцвол 1.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм.

-Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхийн шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг чөлөөлөх тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилт хэр үр дүнтэй байгаа вэ?

-Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс эдийн засгийн хүндрэлтэй үед хэрэглэгчээ дэмжих, үнэ тарифыг тогтвортой байлгах, хөнгөлөлт үзүүлэх бодлого баримталж ажиллаж байгаа. Өнөөдөр хэрэглэгчдэд хоёр төрлийн хөнгөлөлт үзүүлж байна. Нэгдүгээрт, айл өрх бүрт үзүүлдэг хөнгөлөлт бий. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгааны нэгжийн өртөг 145.84 төг/кВт.ц байна. Гэхдээ энгийн тоолууртай ахуйн хэрэглэгчдийн сарын хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг 110.28 төгрөгөөр, 151 кВт.ц болон түүнээс дээших хэрэглээг 130.08 төгрөгөөр, тарифт тоолууртай хэрэглэгчдийн өдрийн хэрэглээг 116.18 төгрөгөөр, орой, шөнийн хэрэглээг 88.98 төгрөгөөр тус тус тооцож, 12.1-63.9 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулдаг. Ингэснээр эрчим хүчний салбар нийт ахуйн хэрэглэгчиддээ 2017 онд гэхэд л 53.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ хөнгөлөлтөд 604763 айл өрх хамрагддаг. Хоёрдугаарт, шөнийн тарифын хөнгөлөлт. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор халаалтын улиралд 21 аймгийн төв болон 10 000-аас дээш хүн амтай хот, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн хэрэглэсэн цахилгааны шөнийн төлбөрийг 100 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэ хөнгөлөлтөд 2017 оны байдлаар 130 орчим мянган хэрэглэгч хамрагдаж, 6.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн. Өөрөөрхэлбэл эрчим хүчний салбар айл өрхүүдэд 2017 онд гэхэд л 60 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн.

-Эрчим хүчний салбар улсын төсөвт багагүй хэмжээний татвар шимтгэл төлдөг салбар. Өнгөрсөн оны хувьд хичнээн хэмжээний татвар шимтгэл төлсөн бэ?

- Өнгөрсөн 2017 онд эрчим хүчний компаниудын улсын болон орон нутгийн төсөвт нийтдээ 230.3 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлсөн байгаа. Үүнийг 2016 онтой харьцуулахад 29 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй гарч байгаа.

-Эрчим хүчний сайдын тушаалаар 2018 оныг эрчим хүчний нэмнэлт, үр ашгийн жил болгон зарласан. Энэ хүрээнд танай Эрчим хүчний зохицуулах хороо ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд хэрэгжүүлэх үндсэн таван зорилтоо тодорхойлоод, төлөвлөгөөгөө батлаад хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрчим хүчний хэмнэлт гаргах, үр ашиг бий болгох ажлыг салбарын хүрээнд зохион байгуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, хэмнэлтийн аудитын загвар төслийг хэрэгжүүлэх гээд нилээд олон ажил төлөвлөсөн.

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2017 онд ...

Уншсан: 13737 | Түгээх |
Холбоотой мэдээ
О.Энхжаргал: Гоо сайхны салбарт мэргэжлийн зэрэглэл тогтоох боловсрол олгоно
2018.06.23
ШХАБ-т элсэх асуудлаар судлаачид юу хэлэв
2018.06.06
С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилбараар гаргана
2018.05.28
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэдрүүлэхийн тулд төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийг батлах ёстой
2018.05.02
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орно
2018.04.19
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
О.Энхжаргал: Гоо сайхны салбарт мэргэжлийн зэрэглэ...
2018.06.23
ШХАБ-т элсэх асуудлаар судлаачид юу хэлэв
2018.06.06
С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилб...
2018.05.28
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэд...
2018.05.02
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж х...
2018.04.05
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр...
2018.04.02
Д.Баярсайхан: Нийслэлд шүлхий гарсан тохиолдолд 1....
2018.03.28
Р.Сэддорж: Бид нэг тонн нүүрс тутмаас хамгийн өндө...
2018.03.27
С.Амарсайхан: “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр бо...
2018.03.26
Монголоос Нобелийн шагналт эрдэмтэн төрөх боломж о...
2018.03.25
Н.Наранбаатар: Уул уурхайгаа аялал жуулчлал, хөдөө...
2018.03.21
Яруу найрагч Б.Болорцэрэн: Анхны номоо ээждээ өргө...
2018.03.12
Б.Ганболд: Нийт зөрчлийн 87.3 хувь нь жолооч нарта...
2018.03.05
П.Товуудорж: Сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хө...
2018.03.05
С.Амарсайхан: Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг ну...
2018.03.02
Б.Жаргалмаа: Кофе, коланы хэрэглээ ихээр нэмэгдсэн...
2018.02.27
А.Батбаяр: Сэтгүүлчдийн дунд хот, хөдөө гэсэн ялга...
2018.02.22
З.Цэдэнжав: Эрчим хүчний зохицуулах хорооноос “Д...
2018.02.22
С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардл...
2018.02.10
Н.Цэрэнбат: Надад залуу үеийн төлөөлөл гэдгээ ухам...
2018.02.06
Монголд эмчлэгдэх боломжгүй 32 өвчний тоог дахин б...
2018.03.01
С.Амарсайхан: 100 айлыг нүүлгэх асуудал дээр төрий...
2018.02.05
Н.Цэнд-Аюуш: Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Хөөрхөн...
2018.02.01
Д.Даваасүрэн:“Н2”визтэй холбоотой журмыг АНУ-ы...
2018.01.24
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардл...
2018.02.10
С.Амарсайхан: “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр бо...
2018.03.26
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж х...
2018.04.05
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр...
2018.04.02
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэд...
2018.05.02
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Д.Баярсайхан: Нийслэлд шүлхий гарсан тохиолдолд 1....
2018.03.28
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
Д.Даваасүрэн:“Н2”визтэй холбоотой журмыг АНУ-ы...
2018.01.24
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Н.Цэрэнбат: Надад залуу үеийн төлөөлөл гэдгээ ухам...
2018.02.06
С.Амарсайхан: Төлөөлөгчдийн урамшууллын зардлыг ну...
2018.03.02
С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилб...
2018.05.28
Б.Жаргалмаа: Кофе, коланы хэрэглээ ихээр нэмэгдсэн...
2018.02.27
П.Товуудорж: Сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хө...
2018.03.05
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011