Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Харилцааг шинэ шатанд гаргасан Астанагийн хуралдаан
2018.04.05

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит долдугаар хуралдаан Астана хотноо болж хуралдааны протоколд талууд гуравдугаар сарын 29-нд гарын үсэг зурлаа.

Хоёр жил тутам хийж байхаар тохирсон ч бүтэн дөрвөн жил өнжсөн хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаа болон уул уурхай, тээвэр, байгаль орчин, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр талуудаас гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж харилцан тохиролцоонд хүрсэн бөгөөд Засгийн газар хоорондын комиссын Монголын талыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Казахстаны талыг тус улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд М.Е.Абылкасимова нар ахалсан юм.

Астанад өвөл хараахан буцаагүй цаг агаар сэрүүхэн байсан ч хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны танхимд бие биенээ хүндэтгэсэн найрсаг дотно харилцааны халуу дүүгсэн уур амьсгал ноёлж байлаа. Хоёр талын ажлын хэсгийнхэн бэлтгэлийг нь сайн хангасны үр дүнд хуралдаан товлосон хугацаандаа амжилттай болж, төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн, нэгдсэн шийдэлд хүрч чадсан гэдгийг комиссын гишүүд үнэлж байсан бөгөөд  хэлэлцсэн асуудлуудын талаар тоймлон хүргэж байна.

Чөлөөт худалдааны хэлэлцээртэй холбоотой Монголын талын саналыг дэмжлээ

Монгол Улс, БНКУ-ын худалдааны эргэлт 2017 оны эцсийн байдлаар 36.6 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22хувиар өсчээ. Үүнээс Монголын экспорт 2.4 сая ам.доллар, Казахстанаас хийсэн импорт 34.2 сая ам.долларын дүнтэй гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт гурав дахин, импорт 16.6 хувиар өссөн дүнтэй байгааг талууд хангалттай биш хэмээн үзэж худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо их бий гэдэгт санал нэгдсэн юм. Түүнчлэн хуралдаанаар экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, улмаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирч, харилцан экспортлох боломжтой бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг холбогдох аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн хамтаар солилцлоо. Монголын талын тавьсан худалдааны харилцаан дахь тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах, түүнчлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ач холбогдлыг судлах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх саналыг дэмжиж буйгаа Казахстаны тал илэрхийлж энэ тухайгаа Евразийн эдийн засгийн комисст ойрын хугацаанд мэдэгдэхээр болов.

Астана-Улаанбаатар чиглэлд нислэг нээх санал тавив

Хуралдаанаар Казахстаны тал өөрийн улсын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал болон хөрөнгө оруулалт шаардагдаж буй аж үйлдвэр, инновацийн төслүүдийн талаар Монголын талд танилцуулж хамтран ажиллаж, харилцан хөрөнгө оруулж болох хэд хэдэн чухал саналыг ярилцсан юм. Тухайлбал, “Цагааннуур” чөлөөт бүсийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Казахстаны туршлагыг судлах, мөн тус бүсэд мэргэжилтэн урьж ажиллуулах хүсэлтээ манайхан илэрхийлсэн бол Казахстаны тал чөлөөт бүст үйлдвэр, худалдаа эрхлэх, хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээллийг Монголын талд хүргүүлэхээр тохирсон. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх байсан бөгөөд ОХУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг авто замаар Казахстан болон Монгол Улсыг холбох оновчтой хувилбарын талаар болон Астана-Улаанбаатар, Усть-Каменогорск-Өлгий-Ховд чиглэлийн нислэг нээх асуудлыг хэлэлцээд Нислэгийн хайлт болон аврах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулах ажлыг үргэлжлүүлэхээр болов.

Уранаар хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтой

  Монгол Улсад уран боловсруулах үйлдвэр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгаа хийx, ураны олборлолт, боловсруулалтын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, ураны салбарын инженер, техникийн ажилчдыг бэлтгэх, давтан сургах зэрэгт хамтран ажиллах боломжтой тухай энэ хуралдаанаар нэлээд нухацтай ярилцлаа. Евразийн Эдийн засгийн холбооны дүрэм журмын хүрээнд мах махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэдгийг Казахстаны тал дуулгаад өөрийн улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлохтой холбоотой мэдээллийг манай улсын холбогдох байгууллагад ирүүлэхээр болов. Казахстаны цагаан толгойт үүлдрийн үхрийг сайжруулагчаар импортлох, гүн хөлдөөсөн үр авах,  үр тариа, жимс жимсгэнийн таримлын сортуудыг нутагшуулах чиглэлээр хоёр улс хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийлж Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протоколд тэмдэглүүлсэн нь хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд ихээхэн тустай ажил хэмээн оролцогчид үнэлж байлаа.

Оюутны тоог нэмж, хамтарсан судалгааны баг ажиллуулна

Энэ удаагийн хуралдаанаар талууд “Дээд боловсролын баримт бичиг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг 2018 ондоо багтаан эцэслэх чиглэлээр ажиллахаар болжКазахстаны Засгийн газрын зардлаар суралцагч монгол оюутны тоог хоёр дахин нэмэх хүсэлтийг Монголын талаас тавьсан. Шинжлэх ухааны салбарт хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, туршлага солилцох зэрэг ажлыг хийх замаар хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов. Тодруулбал, 2018-2020 онд VI-VIII зууны түргийн соёлд хамаарах Шивээт улаан цогцолборт археологийн судалгаа явуулах,  Казахстаны нутаг дэвсгэрт буй Зүчи хааны бунхныг хамтран судлах, Монголд байгаа эртний түрэг үндэстний соёлын өв болох Майхан уул /Шатыртау/ газар доорх бунхны археологийн олдворуудыг сэргээн засах, хадгалах зэрэг ажлыг хийх боломжтой юм байна.

Астанагийн хот төлөвлөлт, Алматыг нүүлгэсэн туршлагыг судална

Хоёр улсын хил орчмын аялал жуулчлалын маршрут гаргах, газар хөдлөлт, барилгын материалын лаборатори, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцаж, Казахстаны тал Астана хотын төлөвлөлт, Алматы хотыг нүүлгэн шилжүүлсэн туршлагыг судлах Монголын талын хүсэлтийг дэмжсэн юм. Монгол Улс, Казахстан Улсын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинээр байгуулах ажлыг эрчимжүүлэхээр болсон талууд хоёр талын харилцааг бүх чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд улс төрийн харилцаа чухал ач холбогдолтой бөгөөд цаашид хоёр улсын хоорондын дээд болон өндөр түвшний уулзалт яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, холбогдох яам, газруудын харилцааг холбоог өргөжүүлэхэд анхаарах учиртайг мөн санал нэгтэйгээр тэмдэглэсэн юм.

2014 оноос хойш хуралдаагүй Засгийн газар хоорондын комиссын энэ удаагийн хуралдаанаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах олон чухал асуудлыг хэлэлцсэнээс гадна Ялтан шилжүүлэх гэрээ, Монгол Улсын Шудрага өрсөлдөөний төлөө газар Казахстан улсын Өрсөлдөөнийг хамгаалах зүй ёсны монополийг зохицуулах хороотой хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг, Нислэгийн хайлт болон аврах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр зэрэг баримт бичигт гарын үсэг зурлаа.  

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол-К...

Уншсан: 1629 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
2018.04.25
“Ногоон говь хөгжил” сан байгуулах болов
2018.04.25
Туул голын орчны бүсийг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ
2018.04.25
Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын цэргийн академийн захиралыг хүлээн авав
2018.04.25
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдаан боллоо
2018.04.25
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Гадаад хэргийн ...
2018.04.25
“Ногоон говь хөгжил” сан байгуулах болов
2018.04.25
Туул голын орчны бүсийг тусгай хамгаалалтад авахыг...
2018.04.25
Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын цэргийн академийн за...
2018.04.25
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хо...
2018.04.25
УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаа...
2018.04.25
Ерөнхийлөгч Х.Баттулга гурван генералын цолыг хура...
2018.04.24
ТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг 7 хоногийн...
2018.04.24
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.04.24
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.04.24
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ...
2018.04.24
Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн түншлэлийн хуралдааны...
2018.04.24
Төв цэвэрлэх байгууламжийн лаган дахь нян бактерий...
2018.04.24
Төвлөрлийг сааруулах чиглэлээр төрөөс баримталж бу...
2018.04.24
С. Амарсайхан: Мэргэшсэн боловсон хүчнээр хангагда...
2018.04.23
УИХ-ын Байнгын хороод хуралдана
2018.04.23
УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.04.23
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан б...
2018.04.22
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгала...
2018.04.20
Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ
2018.04.20
У.Хүрэлсүх: Ойрын хоёр жил утаатай тэмцэх, үр дүн ...
2018.04.20
Засгийн газар хөдөө орон нутагт явуулын амбулатори...
2018.04.20
Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын барилгын а...
2018.04.18
Тавантолгой ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нары...
2018.04.18
Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр ...
2018.04.18
Шадар сайд Ө.Энхтүвшин: Ярьж тохирсноо яв цав хэрэ...
2018.04.18
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
2018.04.17
УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.04.17
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ
2018.04.17
Бодлогын чуулган болон ажлын хэсгүүдийн уулзалтад ...
2018.04.17
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно...
2017.06.12
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011