Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ
2018.04.05

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2018.04.05 ) 10 цаг 04 минутад гишүүдийн 80.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Авлигатай тэмцэх хуулийг 22 жилийн өмнө батлан гаргаснаас хойш Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэх, түүнд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, авлигатай тэмцэх бие даасан байгууллага байгуулах, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх чиглэлээр бид олон ажил хийжээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ.

Үүний хамт авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын бие даасан, хараат бусбайдлыг хангах ёстой. Нөгөө талаар хууль хяналтын байгууллагууд хуулийг чанд мөрдөж, хүний эрхийг зөрчих, хэлмэгдүүлэх явдлаас ангид байж, шударга, шуурхай ажиллах ёстой. Хэрэг шалгах явц удааширснаас,тэр нь улс төрийн сэдэв болж өргөждөг, олон түмнийг талцуулдаг, дундньхэрэг замхарч, тодорхойгүй болдог үзэгдэл хэвших хандлагатай байгаад онцгой анхаарвал зохино хэмээн онцолсон.

Түүнчлэн УИХ-ын дарга, “Эрдэнэт”үйлдвэрийг тойрсон асуудлыг одоо шуурхай шийдвэрлэж,хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой.

Авлига авсан, эсэх хэргийг шалгаж байгаатай холбогдуулаад Оюутолгойн гэрээг цуцлах, хөрөнгө оруулагчдыг хөөх тухай яриа гарч, зарим нам, улстөрчид мэдэгдэл хүртэл хийлээ. Оюутолгойн төслийг хэтэрхий улстөржүүлж, улс төрийн сэдэв болгох нь Монгол Улсын ашиг сонирхолд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Асуудлыг хуулийн аргаар биш улс төрийн аргаар, улс төрийн ашиг хонжоо олох хэлбэрээр шийдэх буруу хандлага байж болохгүй ээ.

Тиймээс УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан. Энэ Ажлын хэсгийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгааг ухамсарлаж ажиллабал зохино. Түүнчлэн Дэд ажлын хэсэгтээ мэргэжлийн хүмүүс, иргэний нийгмийнтөлөөлөл оруулах нь асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, зөв дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой юм гэлээ.

Тэрбээр, Та биднийг сонгогчид маань өөрийгөө төлөөлүүлэн Төрд илгээсэн. Тиймээс бид хэн нэгний, эсвэл өөрийнхөө төлөө биш, тэдний төлөө ажиллах ёстой. Өөрийнхөө сайнд сонгогдсон, төрийг би л түшиж байгаа гэж бодож болохгүйн учир энэ. Биднийг төлөөлөх үүргээ гишүүд хариуцлагагүй биелүүлж байна гэж тэд анхааруулж байна. Тиймээс үүргээ муу биелүүлсэн, сонгогчдынхоо итгэлийг алдсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг дээрх хуулиудад тусгах болно гэдгийг дурдсан.

/УИХ-ын даргын хэлсэн үгийг  http://parliament.mn/n/k7ey цахим хуудсаас бүрэн эрхээр нь уншаарай/

Дараа нь Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.

Тэрбээр, Урин дулаантай зэрэгцээд их ажил, бүтээн байгуулалт өрнөдөг онцлогтой улсын хувьд хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газрын зүгээс нийгмийн дуу хоолойг анхааралтай сонсож, ард иргэдийнхээ санал бодлыг шийдвэр гаргахдаа тусгаж, нийгэмдээ зөв дохио өгч байх нь чухал байдаг хэмээгээд нэгдүгээр сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд нийслэлийн найман дүүрэг, 17 аймгаар аялан зохион байгуулсан уулзалтын үеэр ард иргэдээс илэрхийлсэн санал, шаардлагуудын талаар мэдээлсэн.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, улс төрийн намын сонгуулийн амлалт, үндэсний тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар Төрөөс дэвшүүлсэн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх талаар үе үеийн Засгийн газруудын үйл ажиллагааны харилцан уялдаагүй байдлаас шалтгаалан тэтгэврийн тогтолцоонд томоохон гажиг, хөгжлийн эрүүл бус зүй тогтол бий болсныг иргэд, олон нийт илтээр шүүмжилж байна гээд олон жил ажил хөдөлмөр эрхэлж, баялаг бүтээж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч нь цөөн жил ажил хөдөлмөр эрхэлсэн, тэтгэврийн даатгалын шимтгэл бага төлсөн хүнээс илүү тэтгэвэр авдаг тэтгэврийн даатгалын шударга тогтолцоог иргэд хүсч байгааг уламжилсан юм.

Мөн тэрбээр, нийтийн сонсгол хийх замаар томилсон албан тушаалтнууддаа хариуцлага тооцдог, дүгнэдэг байх зайлшгүй шаардлага УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт тулгарч байна. Томилсон албан тушаалтнуудынхаа араас хяналт тавьж, томилогдсон албан тушаалдаа тэнцэж байна уу, үүргээ биелүүлж байна уу, ёс зүйтэй ажиллаж байна уу гэдгийг нэхэн шалгаж байхгүй бол хаа сайгүй, дээр дооргүй хариуцлага алдах, ёс зүйгүй авирлах нь хэрээс хэтэрч, иргэдийн бухимдлыг төрүүлэх боллоо. Ерөнхийлөгчөөс томилдог шүүгчдийн ёс зүй, иргэдээс гарч буй шүүмжлэлийг нягтлан, Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн хөрөнгөө нотолж чадахгүй бол, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгчидтэй хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх болно гэдгийг энд тодотгож хэлье гэлээ.

Эцэст нь, Төрийн хойшлуулшгүй, хэнтэй хуваалцашгүй үүрэг бол иргэдээ ажилтай, орлоготой байлгах явдал юм. Ажлын байрыг олноор бий болгох бүх эрх мэдэл та бүхэнд төвлөрсөн. Том төслүүдээ үндэсний эрх ашигт нийцсэн байдлаар хөдөлгөе, мөнгө олох, илүү их ажлын байр бий болгох бизнесийн шинэ талбарыг нээе. Инновацийг бүх салбарт хэм хэмжээ болтол нь нэвтрүүлье. Иргэд ажилтай бол орлоготой. Орлоготой бол амьдрал аандаа сайжирна. Амьдрал сайн бол эрүүл мэнд, боловсролд анхаарах нөхцөл үүснэ. Боловсролтой эрүүл иргэд нь улс орны хөгжлийг урт удаан хугацаанд тогтвортой авч явж чадна. Ийм энгийн дарааллыг хэрхэн зөв шуурхай удирдлагаар хангахаа төрийн байгууллагууд нь мэддэг, зүтгэдэг байвал энэ Монгол Улс маань сэвхийгээд босоод ирэх боломж, нөхцөл нь бүрдсэн улс юм шүү гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2018.04.05 ) 10 цаг 04 м...

Уншсан: 1885 | Түгээх |
Холбоотой мэдээ
Хуулийн төсөл өргөн барив
2018.09.19
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл
2018.09.19
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018.09.18
Боомтуудын хүчин чадал болон мал, махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулна
2018.09.18
Ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно
2018.09.17
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Хуулийн төсөл өргөн барив
2018.09.19
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл
2018.09.19
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжи...
2018.09.18
Боомтуудын хүчин чадал болон мал, махны экспортыг ...
2018.09.18
Ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийж, НҮБ-ын...
2018.09.17
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Шивээхүрэн, Сэхээ боо...
2018.09.16
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүн хойд Азийн эрчим хүчн...
2018.09.12
Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын...
2018.09.06
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Фэйсбүүк компанийн тө...
2018.09.05
Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир БНХАУ-ын Элчин ...
2018.08.30
Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийг мэ...
2018.08.27
“Системийн шинэчлэл-Ард нийтийн санал асуулга”...
2018.08.26
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон-Монголын ...
2018.08.26
УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Гадаад хэргийн сай...
2018.08.24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ер...
2018.08.24
Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн б...
2018.08.22
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад су...
2018.08.20
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг за...
2018.08.15
ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилов
2018.08.15
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг...
2018.08.13
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Т...
2018.08.12
Хохирлыг арилгаж, сэргээн засварлахад 700 гаруй са...
2018.08.08
УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн банкны төлөөлөгчдий...
2018.08.07
М.Энхболд: Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чу...
2018.08.06
Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Яс...
2018.07.31
Прокурор зөвшөөрвөл "60 тэрбум"-ын асуудлаар дэлгэ...
2018.07.26
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад албан бичиг х...
2018.07.25
Алслагдсан хороонд хүүхдийн эмнэлэг баригдана
2018.07.25
Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн тавдахь шатны ...
2018.07.25
УИХ-ын гишүүн Н.Оюундарь ТИКА-ийн төлөөлөгчдийг хү...
2018.07.25
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011