Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг
2018.04.05

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Тус чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн дагуу хаврын чуулганаа эхлүүлэхээр та бид хуран цуглаад байна.Намрын чуулган өндөрлөснөөс хойш УИХ-ын гишүүд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 300 шахам суманд очиж, 178.0 мянга гаруй иргэд, сонгогчтой уулзаж, УИХ-аас баталсан хууль, төрийн бодлогыг таниулж, хэрэгжилттэй нь танилцлаа. Уулзалтуудаас ард олны аж амьдралын өнгө төрх, сэтгэлийг нь зовоосон асуудлууд, төр засгийн үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ тодорхой харагдсан нь дамжиггүй. Болж бүтэж, ахиц дэвшилд хүрч байгаа, гэрэл гэгээтэй зүйл цөөнгүй ч бүхэлдээ ард түмний аж амьдрал сайнгүй байна.Аймаг, сумдын төвийн айлуудын дийлэнх нь төвлөрсөн эрчим хүчинд, 5-аас бусад аймгийн төв нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон. Нар, салхины эрчим хүч малчдын ердийн хэрэглээ болсон. Бүх сум,сууринд үүрэн холбооны сүлжээ хүрч, интернэт, ухаалаг гар утсаар гэрээсээ, малчны хотноос дэлхийтэй холбогдож байна. Телевизийн бүх сувгийг үзэж, мэдээлэл авч байна. 

Гэвч мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй иргэд хөдөлмөрийнхөө үр шимийг бүрэн хүртэж чадахгүй байна. Өсгөсөн мал нь, хураасан ургац нь орлогын тогтвортой үүсвэр болохгүй байна.

Ноос, арьс шир тушаасны урамшуулал малчин өрх бүрт хүртээмжтэй хүрэхгүй байна. 2017 онд 302.5 мянган малчны 86.9 мянга нь ноосныурамшуулал авсан бол арьс, ширний урамшуулалд 2016 онд 64.2 мянган малчин хамрагджээ. 2016 онд хонины ноосныхоо 25.5 хувийг, ноолуурынхаа 8.3 хувийг, арьс ширнийхээ дөнгөж 10.0 хувийг л бүтээгдэхүүн болгож боловсруулсан байна. 400.0 мян.тн мах, 874.4 мян.тн сүү үйлдвэрлэсэн хэрнээ махны 2.5, сүүний 8.0 орчим хувийг үйлдвэрийн аргаар боловсруулжээ.

Хөдөөд боловсруулах үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь энэ арчаагүй гэмээр байдалд хүргэсэн. Тиймээс УИХ, Засгийн газар,орон нутгийн удирдлагууд аймаг, сумдад боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг тэргүүн ээлжинд дэмжиж, төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаашид зах зээл, хүн ам, дэд бүтцийн хөгжилтэй уялдуулан бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх чиглэл баримталж ажиллах нь зүйтэй юм.

Газар тариалан эрхлэгчид ургуулсан төмс, хүнсний ногоогоо дараагийн ургац хүртэл хадгалж, борлуулж, орлогын тогтвортой эх үүсвэртэй байх хүсэлтэй байдаг. Гэтэл агуулах, зоорьгүйгээс болоод үнэ ханш хамгийн бага үед буюу намар бөөнд нь, хямд зарахаас өөр сонголтгүй болдог.

Салбарын яам хүнсний ногоо хадгалах хүчин чадлын хангамж 2016оны байдлаар 80 хувьд хүрсэн гэж ярьдаг ч үр өгөөж мэдрэгдэхгүй байна.2013-2015 онд Засгийн газар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхдээ зоорь,агуулах, худалдааны төвийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 32 аж ахуйн нэгжид94.6 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэтэл зээлээр байгуулсан 24 агуулах,зоорь нь бүгд Улаанбаатарт байх юм. Энэ бол авсан арга хэмжээ иргэндээ, айлөрхдөө хүрэхгүй, хөдөөг хөгжүүлэх бодлоготой уялдахгүй байгаагийн нэг жишээ юм.

Ирэх жилүүдэд жижиг,дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангаас нүхэн болон энгийнзоорь барих зориулалтаар зээл олгох, хөдөө аж ахуйн биржээр арилжих бараа,түүхий эдийн нэр төрөлд төмс, хүнсний ногоог нэмж оруулах замаар газар тариаланэрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгая.

Хөдөөд амьдрах таатай орчинбүрдүүлэх замаар төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хөгжлийг хангах чиглэлд дорвитойарга хэмжээ авах шаардлагатайбайгааг иргэд анхааруулж байна. Аймаг, сумын төв, суурин газруудад ажилгүйдэлих хэвээр байна. Ажлын байргүй, амьдрах аятай орчин бүрдэхгүй байгаа нь сум эзгүйрч, залуус нутагтаа тогтохгүй байх гол шалтгаан юм.

Аймгийн төвийгоролцуулаад аймаг, сумдын нийт өрхийн 15 орчим хувь төвлөрсөн дулааны хангамжид,16 орчим хувь нь төвлөрсөн цэвэр, бохир усны сүлжээнд холбогдсон байна. Хөдөөд ус, дулааны асуудал орхигджээ. Үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэхэд төвлөрсөн ус, дулааныхангамж чухал гэдгийгбид мартжээ.

Тиймээс сумдад байгальд ээлтэй, дэвшилттехнологитой ус хангамж, ариутгах татуургын, дулаанынэгдсэн болон хэсэгчилсэн систем шинээр байгуулах, байгааг ньөргөтгөх, түүнд сумдын айл өрхийн 50 хүртэл хувийг холбох ажлыг тодорхойтөлөвлөгөө, тооцоо судалгаатай хэрэгжүүлж эхэлье.

Эрхэм гишүүд ээ,

УИХ нийслэлийн утаа, орчны бохирдлыг бууруулах, сургууль, цэцэрлэгийнхүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, төсөв, хөрөнгө оруулалтыг өнөөгийннөхцөлд хангалттай гэж хэлж болохуйц түвшиндшийдвэрлэсэн. Тодорхой үүрэг, чиглэл Засгийн газарт өгсөн. Одоо хийхёстой ажлаа хойш тавилгүй эхэлмээр, явц үр дүнг тухай бүр тооцож, дүгнэжбаймаар байна.

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт,УИХ-ын шийдвэрүүд, баталж өгсөн төсөв,хөрөнгийн зарцуулалтад УИХ хяналт тавихёстой.

Хотын иргэдийгбухимдуулж, цаг, мөнгийг үрж байгаа нэг асуудал бол авто замын түгжрэл.Нийслэлийн авто замын урт 858 км, тээврийн хэрэгслийн тоо 586.8мянга, авто замын ачаалал 3дахин хэтэрсэн гэсэн мэдээбайна.Түгжрэлийг уулзвар өргөтгөөд шийдвэрлэж чадахгүй гэдэг нь ойлгогдлоо. Хариннүхэн гарц, давхар зам барих, замынурсгалыг зөв зохион байгуулах,нийтийн тээврийн маршрутыг оновчтой болгохбайдлаар шийдвэрлэж байгаа дэлхий нийтийн жишгийг анхаарч үзье.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт, бусад эхүүсвэрээр хийгдэх бүтээн байгуулалтын ажил эхний улирал дуусчихаад байхадтендерээ зарлаагүй, орон нутагт эрх шилжүүлэх ажил удаашралтай, тодорхойгүйбайгааг анхаарч, ажлаа шуурхайлах хэрэгтэй.

Бүтээн байгуулалтыг иргэдээ ажилтай болгох нэгхөшүүрэг болгож ашигламаар байна. Зам гүүр, барилга угсралтын зэрэг ажилдтуслан гүйцэтгэгчдийг гаднаас залж биш, дотроосоо урьж хийлгэдэг байх нь зүйд нийцнэ.

Эрхэм гишүүд ээ,

Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэднөлөөт бодисын хэрэглээ, архидан согтууралт, түүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт сэтгэлтүгшээх хэмжээнд хүрчээ.

2017 онд шүүхээс ял шийтгүүлсэн хүмүүсийн 4.7 хувь нь 14-17настай, 42.7 хувь нь 18-29 насныханбайна. Ялшийтгүүлэгчдийн 25.0 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Өмнөх онтой харьцуулахад ял шийтгүүлсэн 14-15 насныхны тоо3.5, 16-17 настай хүүхдийн тоо23.5, 18-29 насны залуусын тоо 26.8 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 30.4 хувь өсчээ.

Улсынхэмжээнд анхан шатны шүүх 8839 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос53.4 хувиар өсөж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 4.9 хувь нэмэгдсэн байна. Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэр хянагдаж, өөрчлөгдөх нь байдагч ял шийтгүүлэгчдийн48 орчим хувийг өсвөр үеийнхэн, залуучууд эзэлж байгаа нь санаа зовоосон асуудал мөн.

Үүний шалтгааннөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн хүүхэдзалуучуудын хүмүүжил, боловсрол, ёс суртахууныасуудалд онцгой анхаарал тавих цаг болжээ. Энэ зорилгоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтбодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинэчлэн боловсруулж,УИХ-аар хэлэлцүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоё.

Түүнчлэн өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль,Зөрчлийн хуулиар хар тамхи, мансууруулахэм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, түүнд ногдуулах ял, шийтгэлийнбодлогыг оновчтой тогтоож чадсанэсэхийг эргэж харах шаардлага байгааг Засгийн газар анхааралдаа авах нь зүйтэй.

Мөн баганасны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыгчангатгах талаар эхчүүдээс гаргасан саналыг элдэв тайлбараар аргацаан өнгөрөөжболохгүй гэдгийг зориуд тэмдэглэе.

Үндэсний татистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол Улсын нэг хүнд 2.8 л спирт, 7.9 лархи, дарс, 26.3 л шар айраг ногдоххэмжээнд дотоодын үйлдвэрлэл хөгжиж байна. Улсын хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх 12263 цэг байгаа нь 18-аас дээш насны 1000 хүн тутамд 124 ногдож байнагэсэн үг. Энэ нь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа,үйлчилгээ, хэрэглээ зохист түвшингээсхэт давж, үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг үр дагавар учруулж байгааг харуулж байна.

УИХ-аас баталсан, Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгохүндсэн чиглэлд Засгийн газар Архидансогтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2017 онд өргөнмэдүүлэхээр заасан. Хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх, ингэхдээ архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, нэртөрөл, үйлчлэх цэгийг зохист хэмжээнд хүргэж бууруулах,архины агууламжийн дээд хязгаарыг хуульчлах асуудлыг тусгамаар байна.

Энэ дашрамд дээр дурдсан Үндсэн чиглэлийн хэрэгжилтямар байгааг холбогдох Байнгын хороо дүгнэж үзэх хэрэгтэйг тэмдэглэе. 2017 онд л гэхэд Засгийн газраас 105 хуульөргөн барих ёстойгоос өргөн барьсан буюу баталсан хуулийн тоо 39, хэрэгжилт 37.1хувь байна гэсэн дүн гарчээ.

Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хуулиудын чанарямар байгаатай хамтатган авч үзэх ёстой гэж үзэж байна. Парламентын бүрэнэрхийн эхний 3 чуулганы дүнгээр баталсан, нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн тооөмнөх парламентынхаас даруй 83.3 хувь илүү байгаа. Гэхдээ тоо биш, чанар илүүчухал нь хэнд ч ойлгомжтой билээ.

Эрхэм гишүүд ээ,

Авлигатай тэмцэх хуулийг22 жилийн өмнө батлан гаргаснаас хойшАвлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэх, түүнд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, авлигатай тэмцэх бие даасан байгууллагабайгуулах, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх чиглэлээр бид олонажил хийжээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ.

Үүний хамт авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын бие даасан, хараат бусбайдлыг хангах ёстой. Нөгөөталаар хууль хяналтын байгууллагууд хуулийг чанд мөрдөж, хүний эрхийг зөрчих, хэлмэгдүүлэх явдлаас ангид байж, шударга,шуурхай ажиллах ёстой. Хэрэг шалгах явц удааширснаас, тэр нь улс төрийн сэдэв болж өргөждөг, олон түмнийгталцуулдаг, дунд нь хэрэг замхарч,тодорхойгүй болдог үзэгдэлхэвших хандлагатай байгаад онцгой анхаарвал зохино.

“Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудлыг одоо шуурхай шийдвэрлэж, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлагахүлээлгэх ёстой.

Авлига авсан, эсэх хэргийг шалгаж байгаатай холбогдуулаад Оюутолгойн гэрээг цуцлах, хөрөнгө оруулагчдыг хөөх тухай яриа гарч, зарим нам, улстөрчидмэдэгдэл хүртэл хийлээ. Оюутолгойн төслийг хэтэрхий улстөржүүлж, улс төрийн сэдэв болгох нь МонголУлсын ашиг сонирхолд сөрөг үрдагавар дагуулж болзошгүй. Асуудлыг хуулийн аргаар биш улс төрийн аргаар, улстөрийн ашиг хонжоо олох хэлбэрээр шийдэх буруу хандлага байж болохгүй ээ.

Тиймээс УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнийхэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан. ЭнэАжлын хэсгийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгаагухамсарлаж ажиллабал зохино. ТүүнчлэнДэд ажлын хэсэгтээ мэргэжлийн хүмүүс, иргэний нийгмийн төлөөлөл оруулах нь асуудалд нэгдмэл байр сууринаасхандах, зөв дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой юм.

Оффшорын тухай иргэд уулзалт хийсэн газар бүхэнд ярьсаарбайна. Асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд төр, засгийн бүх институцүүд, эрхүүрэг хүлээсэн нийт байгууллага хамтарч ажилламаар байна. Дэлхийн улс орнууд,олон улсын байгууллагуудтай хамтрах, тэдний туслалцаа дэмжлэгийг авах асуудал чбайхыг үгүйсгэхгүй.

Оффшорынасуудлаар тусгайлсан хууль, эрх зүйн зохицуулалтыг энэ Их хурал л анх удаахийсэн. Одоо тэдгээрийн хэрэгжилт, үр дүн бидэнд чухал байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий хүмүүс оффшор бүсэд данс нээсэн бол хаах, мөнгө байгаа бол буцаан татах, хөдлөх, үл хөдлөххөрөнгө өмчилж, хуулийн этгээд үүсгэсэн бол үйл ажиллагааг нь зогсоох хугацааөнөөдрөөр дуусгавар болж байгааг энэ дашрамд анхааруулж хэлье.

Эрхэм гишүүд ээ, Ерөнхий сайд аа,

Хэрвээ хямрал тогтворжиж, эдийн засаг өсөжбайгаа бол үр шим нь яагаад бидний амьдралд мэдрэгдэхгүй байна вэ гэж иргэдасууж байна. Энэ асуултад тодорхой хариулт өгөх ёстой.   

УИХ-аас “Эдийнзасгийг сэргээх хөтөлбөр” батлахдаа бодит салбарыг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээршийдвэрлэсэн.

Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцыг барих, ДулааныIII цахилгаан станцын 250 МВТ, Чойбалсангийн ДЦС-ын 50 МВТ-ын өргөтгөл зэрэг өслүүдийг хэрэгжүүлнэ гэж тэнд тусгасан. Таван толгой-Гашуун сухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Уртчиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж, “Богд хан” төмөр замынбарилгын ажлыг эхлүүлэх шийдвэр хэвээр байгаа.

Эдийн засагт шийдвэрлэх нөлөө үзүүлэх эдгээр томоохон төслүүд хэрхэх нь тодорхойгүй явсаар 2 жил өнгөрлөө. Төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлбэлэн гэж ойлгож байгаа. Яагаад хэрэгжихгүй байна? Ямар саад тотгор байна вэ?

Эдийн засаг, төсөв,санхүүгийн байдал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг зэс, нүүрсний үнэ өссөн. Үнэ ойрын үед тогтвортойхадгалагдана гэж шинжээчид үзэж байгаа. Ийм таатай байдлыг ашиглахгүй алдвал амаа барихад хүрнэ.

УИХ-ын түвшиндшийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол хэлэлцэхэд бэлэн байна. Засгийнгазар саналаа оруулж ир. Хаврын чуулганы хугацаанд багтаан том төслүүдээ хөдөлгөе.

Мөн дээрх хөтөлбөрийгхэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан зэсийнбаяжмал болон газрын тос боловсруулах үйлдвэр,нүүрснээс нийлэг, байгалийн хий гаргахүйлдвэр байгуулах төслүүдийг эрчимжүүлье.

Иргэдийнхээ нийгмийн халамж, хамгааллыгорхигдуулалгүйгээр бага ч гэсэн боломж бүрдвэл цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийгнэмэхэд зарцуулах нь зайлшгүй шаардлага болсныг орон нутагт ажиллахдаа та бүхэнмэдэрсэн байх. Хүүхдийн мөнгийг 80 хувьд биш, шаардлагатай хэсэгт бүрэн олгох,цалин нэмэх асуудлыг 10-р сарыг хүлээлгүй наана нь шийдэхийг хичээх нь зүйтэй.

Хаврын тариалалт хаяанд ирлээ. Өнгөрсөн жилургац муу авсан. Харин энэ хаврын хувьд хөрсний чийг сайн, зуншлага гайгүй болох төлөвтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, шаардлагатай үр бордоо, техник хэрэгсэл, шатахуун тосыг нөөцлөнбазаахад төр засгаас тодорхой дэмжлэгүзүүлэх нь алдсанаа нөхөж, арвин ургац авах гол нөхцөл болно.

Хаврын салхи шуурга, шар усны үер, ой хээрийн түймрээс сэргийлж, гашуун сургамжаа давтахгүй байхадмэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлага онцгойанхаарах ёстойг сануулж хэлье.

Малын гоц халдварт өвчин малчдыг амьжиргааныэх үүсвэрээ бүрэн алдах хүртэл эрсдэлд хүргэж байна. Зөвхөн 2018 он гарсааршүлхий өвчний улмаас 4700 гаруй толгой мал устгажээ. Өвчин дэгдэхээр вакцинхайдаг, хөрөнгө дайчилдаг, эцэст нь малчдынхаа малыг устгаж, ажлаа дуусгадаг арга барилаа өөрчлөх цаг болжээ.

Өнгөрсөн онд УИХ-аас баталсан Мал, амьтныэрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хэр хангагдсан, мал, амьтныхалдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын явц ямар байгаа талаар холбогдох Байнгын хорооноос Засгийн газрын мэдээ, тайланг сонсох хэрэгтэй.

Эрхэм гишүүд ээ,

Иргэд, сонгогчидтойгооуулзаж явахдаа Та бүхэн “ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” гэсэн үгийг олон удаа сонссонгэдэгт би эргэлзэхгүй байна.Иргэдийг бухимдуулж, төрдөө итгэх итгэлийг нь ээдүүлж байгаа энэ асуудалд төр,түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Тиймээсхариуцлагатай, ёс зүйтэй байх асуудлыг УИХ өөрөөсөө эхэлнэ хэмээн бисонгогчдодоо амласан.

Эхний ээлжинд Монгол Улсын Их Хурлын тухай,Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлторуулж, хариуцлагыг чангатгах ажлаа эхэлнэ.

Та биднийг сонгогчид маань өөрийгөө төлөөлүүлэнТөрд илгээсэн. Тиймээс бид хэн нэгний, эсвэл өөрийнхөө төлөө биш, тэдний төлөөажиллах ёстой. Өөрийнхөө сайнд сонгогдсон, төрийг би л түшиж байгаа гэж бодожболохгүйн учир энэ. Биднийг төлөөлөх үүргээ гишүүд хариуцлагагүй биелүүлж байнагэж тэд анхааруулж байна. Тиймээс үүргээ муу биелүүлсэн, сонгогчдынхоо итгэлийгалдсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг дээрх хуулиудад тусгахболно.   

УИХ-ын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүрцарай болж байдаг гэдгийг дор бүрнээ санаж ухаарцгаая.

Эрхэмгишүүд ээ,

Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ынгадаад харилцаанд хэд хэдэн чухал үйл явдал болж өнгөрлөө.

УИХ-ын даргын түвшинд БНТУ-д 5 жилийн дарааалбан ёсны айлчлал хийж, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Швейцарийн Женев хотноо болсон ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганд оролцлоо. УИХ-ынгишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны товчооны гишүүнээр сонгогдлоо.

ОХУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульдМонголын парламентын төлөөлөгчид анх удаа албан ёсны ажиглагчаар оролцлоо.

Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь уулзалт, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблей дахь “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн олон улсын анхдугаар бага хуралд хамтран санаачлагчийн хувиар УИХ-ынтөлөөлөл оролцсон.

Эдгээр нь олон улсын түвшинд Монголынпарламентын нэр хүнд өсөн нэмэгдэж, байр суурь бэхэжсээр байгаагийн тод илрэлюм.

Бидэнд эрх зүйт төрийг улмаар төлөвшүүлэх,улсаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, саад бэрхшээлээарилгах чиглэлээр шийдвэл зохих асуудал, засах нь зайлшгүй алдаа, хийх ньгарцаагүй шинэчлэлийн аль аль нь бий.

Гэхдээ өөрчлөн сайжруулах нэрээр нийгмийнсэтгэл зүйг зориуд бэлдсэн буруу технологиор угаах, эмх замбараагүй байдалдтурхирахыг оролдох нь яавч сайн зүйл биш. Төр нь ч, нийгэм нь ч, бодлого нь чтогтвортой, зөвхөн хуульд захирагдаж, шударга, хариуцлагатай байж чадаж гэмээнэбид илүү сайнд хүрнэ.

Тиймээс нийт үндэстэн, улсын эрх ашгийг энтэргүүнээ эрхэмлэхийг ард олондоо, төрийн түшээ УИХ-ын гишүүддээ хандан уриалъя.  

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Тус чуу...

Уншсан: 1674 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
2018.04.25
“Ногоон говь хөгжил” сан байгуулах болов
2018.04.25
Туул голын орчны бүсийг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ
2018.04.25
Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын цэргийн академийн захиралыг хүлээн авав
2018.04.25
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдаан боллоо
2018.04.25
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Гадаад хэргийн ...
2018.04.25
“Ногоон говь хөгжил” сан байгуулах болов
2018.04.25
Туул голын орчны бүсийг тусгай хамгаалалтад авахыг...
2018.04.25
Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын цэргийн академийн за...
2018.04.25
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хо...
2018.04.25
УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаа...
2018.04.25
Ерөнхийлөгч Х.Баттулга гурван генералын цолыг хура...
2018.04.24
ТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг 7 хоногийн...
2018.04.24
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.04.24
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.04.24
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ...
2018.04.24
Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн түншлэлийн хуралдааны...
2018.04.24
Төв цэвэрлэх байгууламжийн лаган дахь нян бактерий...
2018.04.24
Төвлөрлийг сааруулах чиглэлээр төрөөс баримталж бу...
2018.04.24
С. Амарсайхан: Мэргэшсэн боловсон хүчнээр хангагда...
2018.04.23
УИХ-ын Байнгын хороод хуралдана
2018.04.23
УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.04.23
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан б...
2018.04.22
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгала...
2018.04.20
Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ
2018.04.20
У.Хүрэлсүх: Ойрын хоёр жил утаатай тэмцэх, үр дүн ...
2018.04.20
Засгийн газар хөдөө орон нутагт явуулын амбулатори...
2018.04.20
Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын барилгын а...
2018.04.18
Тавантолгой ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нары...
2018.04.18
Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр ...
2018.04.18
Шадар сайд Ө.Энхтүвшин: Ярьж тохирсноо яв цав хэрэ...
2018.04.18
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
2018.04.17
УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.04.17
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ
2018.04.17
Бодлогын чуулган болон ажлын хэсгүүдийн уулзалтад ...
2018.04.17
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2017.06.12
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсооно...
2017.06.12
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011