Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болов
2018.04.10
Авлигатай тэмцэх газрын санаачилгаар “Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр тус газрын Олон нийтийн төвд боллоо.

Хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль сахиулахын их сургууль, Хуульчдын холбооны удирдах албан тушаалтнууд оролцов.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Улс үндэстний аюулгүй байдалд заналхийлж байгаа гол аюулын нэг нь зохион байгуулалттай гэмт хэрэг болоод байна. Ялангуяа авлига, мөнгө угаах, хүн худалдаалах, зэвсгийн наймаа, мансууруулах бодис худалдаалах, терроризм зэрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, ял шийтгэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд улс орнуудын хамтран ажиллах, харилцан туслалцах гэрээ үр дүнд хүрнэ гэдэг нь олон улсын практик нэгэнт нотлоод байгаа. Авлигын гэмт хэргийн замаар олсон хууль бус орлого, хөрөнгө, банк санхүүгийн байгууллагаар эргийн гаднах дансанд нуух зэргээр санхүүгийн нүсэр бүтцийг ашиглан үйлдэгдэж байгаа нь дэлхий нийтэд тодорхой болсон.

Энэ гэмт хэргийг нотлоход хүндрэл учруулж байгаагийн зэрэгцээ хуульчдаас нотлох баримтыг цаг алдалгүй цуглуулах, хурдтай ажиллахыг шаардаж байна. Нотлох баримтыг хуулийн хүрээнд туйлын шуурхай олж авч бэхжүүлэхэд эрх зүйн харилцан туслалцааны гэрээ нэн тэргүүнд шаардлагатай байгаа. Иймд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгарч буй  хууль эрх зүйн болон практик хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн шийдэлд хүрэх шаардлага байгаа учраас энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Сүүлийн үед шалгагдаж байгаа оффшор, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр гэх мэт Монголын эдийн засагт нөлөө үзүүлж байгаа томоохон хэргүүдийг шалгах явцад мөнгө угаах терроризмтэй тэмцэх болон санхүүгийн мэдээллийн, тагнуулын зэрэг байгууллагатай хамтарч ажиллаж байгаа хэдий ч нотлох баримтыг тэр болгон энэхүү шугамаар олж авч чадахгүй байгаа нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулахад хүрээд байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг нэгжлэх хийх, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх болон олон улсын бусад гэрээ хэлэлцээрийн дагуу хийж гүйцэтгэнэ гэж заасан. Үүний дагуу Монгол Улс Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэж орсон. Энэ конвенцийн хүрээнд бид бас нотлох баримтуудыг цуглуулах гэж олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүхийн практикт өнөөдөр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу авсан баримтыг нотлох баримтаар үнэлэхээр байгаа. Иймд энэ Конвенц болон олон улсын байгууллагын гэрээний шугамаар хүлээн авч цуглуулсан бусад мэдээ мэдээллүүдийг хэрхэн үнэлж ял шийтгэл ногдуулах вэ гэдэгт нэгдсэн ойлголтыг бий болгох нь зүйтэй гэж үзэж байна. Ийм учраас Та бүхэн энэ хэлэлцүүлэгт оролцож байгаа байгууллагуудын тавьж байгаа илтгэлд анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр өөрсдийн санал бодлоо илэрхийлнэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэд хэдэн гэмт хэргийн талаар онцгойлон тусгаж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, нотлох, хуулийн цээрлэл үзүүлэх ажиллагаанд ахиц дэвшил гаргах талаар тусгайлан заасан. Үүнд мөнгө угаах, авлига албан тушаалын гэмт хэрэг, хүн худалдаалах, хар тамхитай тэмцэх асуудлыг онцгойлон авч үзэж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд байдаг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хүрээнд хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх дэд зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа. Сүүлийн 5-6 жилд манай улсад гарч байгаа гэмт хэргийн гаралт, үүнд оролцож байгаа албан тушаалтны эрх нөлөө, гэмт хэргийн үйлдэгдэж байгаа арга хэлбэрүүдийг авч үзэхэд авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудал онцгой анхаарал татаж байна. Ялангуяа энэ нь бусад төрлийн гэмт хэрэгтэй хавсарсан шинжтэй, тэр дундаа мөнгө угаах гэмт хэрэгтэй хавсарсан шинжтэй үйлдэгдэж байгаа.

Хуулийн харьяаллаараа бол Авлигатай тэмцэх газар нь авлига албан тушаалын гэмт хэргийг шалгадаг. Мөнгө угаах гэмт хэрэг нь цагдаагийн байгууллагын шалгах харьяалалд байдаг. Энэ утгаараа хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, ялангуяа гэмт хэргийг илрүүлэх, нотлоход хамтын ажиллагаа маш чухал. Засгийн газар, УИХ-аас тусгайлан анхаарч зарим талын зохицуулалтуудыг хийх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Та бүхэн мэдэж байгаа. Сонирхлын зөрчлийн хуульд 2017 онд нэмэлт, өөрчлөлт орсноор бидний нэрлэж заншсанаар оффшорын эсрэг зохицуулалт үйлчилж эхэлсэн. Ингэснээр гадаад улсад байршуулсан мөнгөн хөрөнгө, хадгаламж, хуулийн этгээд, Монгол Улсаас гадаад улс руу хийгдэж байгаа эргэлзээтэй гүйлгээтэй холбоотой асуудлуудыг шалгаж илрүүлэх, тогтоох, хамгийн гол нь нотлох баримтын хэмжээнд бэхжүүлж шүүхийн өмнө авчрах асуудал чухлаар тавигдаж байна. Тиймээс өнөөдрийн энэ хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Яг одоо УИХ Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Уг хуулийн зохицуулалтын хүрээнд энэ төрлийн гэмт хэргүүдийг ямар шат дараатайгаар илрүүлэх вэ, хэрхэн хуулийн цээрлэл үзүүлэх вэ гэдэгт чиглэж байгаа. Та бүхэн энэ хүрээнд анхаарлаа хандуулж ажиллаасай гэж хүсч байна. Эрх зүйн чиглэлээр харилцан туслалцаа үзүүлэх, хамтын ажиллагааны асуудлаар хууль тогтоогч, шийдвэр гаргагч, иргэд олон нийт, хууль сахиулагчид зэрэг бүх түвшиндээ бодитой, үнэн зөв ойлголттой болох шаардлагатай. Ялангуяа мөрдөн шалгах үйл ажиллагааны чиглэлээр сүүлийн үед илрүүлж байгаа гэмт хэргүүдийн арга барил, хэв шинж, оролцсон байдлыг авч үзэхэд нэлээд өндөр зохион байгуулалттай, хаалттай, нууц байна. Иймээс бид улсынхаа хилийн дотор байгаа энэ төрлийн гэмт хэрэгт оролцсон байдлыг хуулийн байгууллагууд өөрийн хүч нөөц, чадавхиар бүрэн дүүрэн илрүүлэх боломжтой, чадамжтай.

Хамгийн гол нь хилийн гадна байршиж байгаа, ялангуяа эрх зүйн харилцан туслалцааны гэрээгүй улс орнуудад гарч байгаа холбогдсон болон хамтарч үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг илрүүлж, нотлох баримтын хэмжээнд бэхжүүлж, шүүхийн өмнө авчрах асуудал хамгийн хурцаар тавигдаж байна. Сая Энхжаргал дарга хэллээ. Сүүлийн үед илэрч байгаа томоохон хэргүүд дээр энэ төрлийн хэв шинжүүд ажиглагдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь хууль сахиулах байгууллагуудын бүх талын оролцоог хангасан, олон нийтэд энэ чиглэлээр үнэн бодит мэдээлэл, ойлголтыг өгөх ач холбогдолтой арга хэмжээ болно хэмээн үзэж байна” гэж хэллээ.

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 11 дүгээр зүйлд авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагааны хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын байгууллагын санал, зөвлөмжийг авч хэрэгжүүлэх зорилгыг хангах чиглэлээр тодорхой ажил хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний нэг нь 4.1.11-т Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийг эрх зүйн харилцан туслалцааны үндэс болгон хэрэглэх, эрх зүйн харилцан туслалцааны гэрээг бусад улс орнуудтай байгуулах ажлыг эрчимжүүлэх, дотоодын байгууллагын үйл ажиллагааг хамтын уялдаа холбоог сайжруулах гэсэн заалт бий. Энэ зорилтын хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлэг бас хийгдэж байгаа.

Тэгэхээр авлигын, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлээр НҮБ-аас батлагдсан конвенцид нэгдэн орсны хувьд энэхүү Конвенцийг олон улсын гэрээ хэлэлцээрийн хэмжээнд үнэлэх үү, Конвенцийн хүрээнд олж авсан баримтуудыг эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой юу, үүнд ямар хүндрэл учрах вэ, эрх зүйн харилцан туслалцааны хүрээнд гадагшаа явж байгаа хүсэлтийг ямар эрх хэмжээний хүрээнд явуулах вэ гэдэгт энэ чиглэлээр хамтран ажиллах байгууллагууд нэгдсэн нэг ойлголттой болох зорилгоор хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм” гэж онцоллоо.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч Б.Цогт, шүүгч Ч.Хосбаяр, Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан, тус холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, багш Б.Батцэрэн, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Энхсүх, ажилтан Д.Сумъяацэрэн, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал, Хууль сахиулахын их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, хурандаа Б.Бат-Эрдэнэ, тус сургуулийн Цагдаагийн сургуулийн багш Б.Эрдэнэбат нар эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, олон улсын гэрээ, хэлэлцээрийн өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал, цаашдын хандлага, прокурорын хяналт, оролцоо, гэрээний үндсэн дээр олж авсан болон Интерполын шугамаар авсан баримт, мэдээллийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх шүүхийн практик, хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

“Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, уг хэлэлцүүлгийн явцад гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн Зөвлөмж боловсруулж, хууль хяналтын байгууллагуудад хүргүүлэхээр тогтлоо.  

Авлигатай тэмцэх газрын санаачилгаар “Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилца...

Уншсан: 1570 | Түгээх |
Холбоотой мэдээ
Хуулийн төсөл өргөн барив
2018.09.19
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл
2018.09.19
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018.09.18
Боомтуудын хүчин чадал болон мал, махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулна
2018.09.18
Ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно
2018.09.17
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Хуулийн төсөл өргөн барив
2018.09.19
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл
2018.09.19
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжи...
2018.09.18
Боомтуудын хүчин чадал болон мал, махны экспортыг ...
2018.09.18
Ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийж, НҮБ-ын...
2018.09.17
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Шивээхүрэн, Сэхээ боо...
2018.09.16
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүн хойд Азийн эрчим хүчн...
2018.09.12
Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын...
2018.09.06
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Фэйсбүүк компанийн тө...
2018.09.05
Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир БНХАУ-ын Элчин ...
2018.08.30
Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийг мэ...
2018.08.27
“Системийн шинэчлэл-Ард нийтийн санал асуулга”...
2018.08.26
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон-Монголын ...
2018.08.26
УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Гадаад хэргийн сай...
2018.08.24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ер...
2018.08.24
Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн б...
2018.08.22
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад су...
2018.08.20
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг за...
2018.08.15
ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилов
2018.08.15
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг...
2018.08.13
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Т...
2018.08.12
Хохирлыг арилгаж, сэргээн засварлахад 700 гаруй са...
2018.08.08
УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн банкны төлөөлөгчдий...
2018.08.07
М.Энхболд: Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чу...
2018.08.06
Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Яс...
2018.07.31
Прокурор зөвшөөрвөл "60 тэрбум"-ын асуудлаар дэлгэ...
2018.07.26
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад албан бичиг х...
2018.07.25
Алслагдсан хороонд хүүхдийн эмнэлэг баригдана
2018.07.25
Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн тавдахь шатны ...
2018.07.25
УИХ-ын гишүүн Н.Оюундарь ТИКА-ийн төлөөлөгчдийг хү...
2018.07.25
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011