Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Эрүү, иргэний хэрэг өсөж, захиргааны хэрэг буурчээ
2018.04.12

Монгол Улсын шүүхийн 2018 оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны мэдээг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс танилцууллаа.

 Эрүүгийн хэрэг 79.3 хувиар өсжээ

Монгол Улсын шүүх 2018 оны нэгдүгээр улиралд эрүүгийн 2989 хэрэг, иргэний 11574 хэрэг, захиргааны 359 хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэжээ. Үүнийг өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулбал эрүүгийн хэрэг 79.3 хувиар, иргэний хэрэг 12 хувиар өссөн бол захиргааны хэрэг 15.5 хувиар буурчээ. 

Анхан шатны журмаар шийдвэрлэсэн эрүүгийн хэргээс зарим төрлийн гэмт хэргийг өнгөрсөн оны 1 дүгээр улиралтай харьцуулбал хулгайлах гэмт хэрэг 35.3 хувиар, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 34.7 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 21.6 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 18.5 хувиар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 6.7 хувиар тус тус өсжээ. Харин хүнийг алах 11.7 хувиар, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг 90.3 хувиар тус тус буурсан байна. 

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. 

Давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн хэргийн тоо өсөв

Давж заалдах шатны шүүхүүд эрүүгийн 606 хэрэг, иргэний 1007 хэрэг, захиргааны 202 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Өмнөх оны 1 дүгээр улиралтай харьцуулбал хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 115 хэргээр буюу 23.4 хувиар өссөн бол иргэний хэрэг 79 хэргээр буюу 7.3 хувиар, захиргааны хэрэг 34 хэргээр буюу 14.4 хувиар тус тус буурсан байна. Хяналтын шатны шүүх эрүүгийн 128 хэрэг, иргэний 473 хэрэг, захиргааны 133 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны 1 дүгээр улиралтай харьцуулбал хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 61 хэргээр буюу 91 хувиар, иргэний хэрэг 137 хэргээр буюу 40.8 хувиар, захиргааны хэрэг 24 хэргээр буюу 22.1 хувиар тус тус өссөн байна. 

Шүүх хохирохоос өөр төрлийн ял түлхүү хэрэглэжээ

Монгол Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 3043 хүн анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн нь өмнөх оны 1 дүгээр улиралтай харьцуулбал 1129 хүнээр буюу 59 хувиар өссөн үзүүлэлт юм. Ял шийтгүүлсэн хүнээс 12.8 хувь буюу 390 нь эмэгтэй, 4.9 хувь буюу 148 нь өсвөр насны хүн байна.

Шүүхээс оногдуулсан ялын төрлөөр авч үзвэл хорих ялаар 931 хүн, торгох ялаар 1590 хүн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 452 хүн тус тус ял шийтгүүлж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 72 хүнд, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 1 хүнд тус тус хэрэглэжээ. 392 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 74 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Шүүхээс хорих ял оногдуулсан хүний тоо 38.1 хувиар буурсан бол торгох ял оногдуулсан хүний тоо 22.1 дахин, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хүний тоо 2.1 дахин тус тус өссөн байна. Түүнчлэн шүүхээс 2018 оны 1 дүгээр улиралд нийтэд тустай ажил хийлгэх ялаар 452 хүнийг шийтгэсэн бол өмнөх оны мөн үед албадан ажил хийлгэх ялыг 107 хүнд оногдуулж байсан байна.

Дээрх тоон үзүүлэлтүүд Улсын шүүх хорихоос өөр төрлийн ялыг түлхүү хэрэглэх болсон эерэг хандлагыг харуулж байна. Цагдан хорьсон этгээдийн тоо 59.8 хувиар буурсан бол, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 10.1 хувиар буурсан байна. 

Төрийн санд 4.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Монгол Улсын шүүхээс 2018 оны 1 дүгээр улиралд улсын тэмдэгтийн хураамжаар 2 тэрбум 799 сая 153 мянга 302 төгрөг, торгох ялаар 1 тэрбум 823 сая 141 мянган төгрөгийг төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Эвлэрүүлэн зуучлалын 68.4 хувь амжилттай болов

Монгол Улсын шүүх 2018 оны 1 дүгээр улиралд шүүхийн бус журмаар маргаанаа шийдвэрлүүлэхийг хүссэн нийт 4250 нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл хүлээн авчээ. Үүнээс шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 4112 өргөдөл, 283 нь шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлсэн иргэний хэрэг аж. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 4112 өргөдлийн 180 буюу 4 хувийг хүлээн авахаас татгалзаж, 309 буюу 8 хувийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр өргөдлөө эргүүлэн татжээ. Харин 2826 буюу 69 хувийг шийдвэрлэж, 797 өргөдлийн үлдэгдэлтэй байна. Шийдвэрлэсэн 2826 өргөдлийн 1934 буюу 68.4 хувьд нь эвлэрэл амжилттай болжээ.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл Монгол Улсын шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2018 оны 1 дүгээр улирлын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 1.8 хувиар, шийдвэрлэсэн байдал 10.6 хувиар, хүлээн авахаас татгалзсан өргөдөл, нэхэмжлэл 10.9 хувиар тус тус буурчээ.

Монгол Улсын шүүхийн 2018 оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны мэдээг Ш...

Уншсан: 1601 | Түгээх |
Холбоотой мэдээ
“Шинэ санаа - Шилдэг инноваци 2018” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа
2018.12.09
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
2018.12.08
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
2018.12.08
Цэцэрлэгийн багш нар “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд хамрагдана
2018.12.06
Г.Занданшатар Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2018.12.06
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
“Шинэ санаа - Шилдэг инноваци 2018” уралдаан а...
2018.12.09
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
2018.12.08
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
2018.12.08
Цэцэрлэгийн багш нар “Амны хөндийн эрүүл мэнд”...
2018.12.06
Г.Занданшатар Олон улсын валютын сангийн суурин тө...
2018.12.06
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдав
2018.12.06
Налайхын замыг ирэх оны 10 дугаар сард ашиглалтад ...
2018.12.06
ХНХЯ-наас “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх” хө...
2018.12.06
“Алтан үзэг” наадам зохион байгуулагдлаа
2018.12.05
СХД, БГД, ЧД-ийн эмнэлгийн нөхцөл байдалтай танилц...
2018.12.05
Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлө...
2018.12.05
Нийслэлийн анхны хамтарсан менежменттэй парк иргэд...
2018.12.05
Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа
2018.12.05
Нэр бүхий агентлагуудын дарга нарыг томилов
2018.12.05
Үнээр биш үнэт зүйлээрээ гоёж байна
2018.12.05
Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран аж...
2018.12.03
251 дүгээр цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо
2018.12.03
НИТХ: 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг ...
2018.12.03
Хөдөлмөр эрхлэлтийн форум болно
2018.12.03
ЕБС төгсөгчдийн ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” т...
2018.12.03
Улсын гуравдугаар төв эмнэлгээс 11 сард анагаах ух...
2018.12.03
Сурагчдын амралт ирэх сарын 22-ноос эхэлнэ
2018.11.30
З.Баасанням: Улс төрийн үйл ажиллагаандаа АТГ-ыг т...
2018.11.30
Г.Юндэн: Сэтгэл хүрсэн газар чадал хүрнэ гэж боддо...
2018.11.30
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.29
МСНЭ-ээс шилдэг сэтгүүлчдээ 99 сая төгрөгөөр урамш...
2018.11.29
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.28
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.27
Хилийн чанад дахь иргэдэд хууль зүйн туслалцаа үзү...
2018.11.27
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.26
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011