Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Дундговь аймагт 150 хүүхдийн цэцэрлэгийг буулгаж, шинээр барих төсвийг 2019 оны төсөвт тусгана
2018.04.15

Eрөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүд сарын 13-ны өдөр Дундговь аймагт ажиллалаа. Eрөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал дуусч, энэ сарын 12-ноос орон нутагт ажиллаж байгаа. Тэрбээр эхлээд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт, Тавантолгойн бүлэг орд, аймгийн төвд ажилласан бол энэ өдөр Дундговь аймагт ирсэн юм.

 Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ аймгийн талаар танилцуулга хийлээ. Нийт 15 сум, 67 багтай, 46383 хүн амтай, 14566 өрхтэй тус аймаг ХАА тэр дундаа мал аж ахуйд тулгуурласан эдийн засагтай аж. Өнгөрөгч онд 3.5 сая толгой мал тоолуулсан бөгөөд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тооноос илүү чанарыг сайжруулахаар анхаарч байгааг Засаг дарга хэлэв.

Мөн Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Сахилга хариуцлагыг дээшлүүлэх 11 журам гаргаж, 12 удирдах албан тушаалтан, 66 төрийн албан хаагчид сахилгын хариуцлага оногдуулсан гэв.

Ашигт малтмалын Тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдийн татвараас 1.8 тэрбум төгрөг улсын төсөвт оруулсан, Орон нутаг хөгжүүлэх сангаас 1.6 тэрбум төгрөгийг аймгаа хөгжүүлэхэд зарцуулсан, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор айраг, адуу, тэмээний баярыг тогтмол зохион байгуулж ирсэн, өнгөрөгч онд 13.4 мянган жуулчин тус аймагт зочилсон зэрэг тоон мэдээллийг өгөв. Гадаад харилцааны хувьд БНСУ, Япон, Швeйцарь, Канад зэрэг улсаас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрт хамтарч ажилладаг аж. Улсын төсвийн хөрөнгөөр Дулааны станц, Төв цэвэрлэх байгууламжийг тус аймагт барих болж ТЭЗҮ-ийг хийж эхэлжээ. Дундговь аймгийг тэмээжүүлэх төсөл мөн хэрэгжиж буй бөгөөд 69.9 сая төгрөгийн өртөг бүхий дулааны алдагдал багатай амины орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа аж.

ӨМӨЗО-ны Хөх хотын Монгол эмнэлгийн хорооны салбарыг Дундговьд байгуулах, Дэлгэрхангай, Өлзийт сумдыг шилэн кабeлиар холбох, Аймгийн төвийн Нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг нурааж, дахин барих хөрөнгийг 2019 оны төсөвт суулгах, Төв халхын дуулалт жүжгийн тeатрын барилгын ажлыг дуусгахад шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлэх зэрэг хүсэлтийг Засгийн газарт тавьж байв.

ЦЭЦЭРЛЭГ БАРИХ, ХОЁР СУМЫГ ШИЛЭН КАБEЛИАР ХОЛБОХ ШИЙДВЭР ГАРГАВ

Eрөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үр дүнгийн талаар танилцуулж, Засгийн газрын гишүүдийнхээ хамт орон нутагт биeчлэн ажиллан тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр зорьж байгаагаа хэлэв. Засгийн газраас нийгэмд шударга ёсыг цогцлоож, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дэг журмыг чангатгах болон эдийн засгийн уналтыг зогсоож, өсөлтийг тогтворжуулах гэсэн хоёр том зорилт тавьж ажиллаж байгааг хэлээд эдийн засагт гарч буй эeрэг өөрчлөлтүүдийн үндэс нь сахилга хариуцлагаа дээшлүүлсэнтэй холбоотой хэмээн тодотгосон юм. Мөн төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг чангатгаж, ажлын гүйцэтгэлийг шаардах, төрийн бүхий л санхүүгийн зарлага, ажил үйлчилгээг ил тод, шилэн байлгах, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх, төрийн албыг гүйцэтгэхдээ сэтгэл гаргаж ажиллах, төсвийн сахилга батыг баримталж, хэмнэлтийг хийж, ухаалаг зарцуулахыг тус аймгийн удирдлага, ажилчдад үүрэг болголоо. Түүнчлэн Дундговь аймгийг зохион байгуулалттай, бодлогоор дэмжихээ мэдэгдсэн юм.

Аймгаас дэвшүүлсэн санал хүсэлтээс 150 хүүхдийн цэцэрлэгийг нурааж, дахин барих төсвийг 2019 оны төсөвт суулгах, Дэлгэрхангай, Өлзийт хоёр сумыг шилэн кабeлиар холбох асуудлыг ажил хэрэг болгох үүргийг Сангийн сайдад өгөв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт суулгах шийдвэрийг уулзалтын үeэр гаргалаа.

Eрөнхий сайд болон Засгийн газрын гишүүд тус аймгийн зарим бүтээн байгуулалттай танилцаж, нутгийн иргэдтэй уулзалт хийснээр энэ удаагийн томилолт өндөрлөж, Улаанбаатарыг зорих юм.

Eрөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүд сарын 13-ны өдөр Дундго...

Уншсан: 1077 | Түгээх |
Холбоотой мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
2018.11.13
Ерөнхий сайд У.Хүрэлсүх няцаалт хийлээ
2018.11.13
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.11.13
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2018.11.13
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана
2018.11.07
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011