Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
100 айлын төвлөрсөн барилгын материалын захын бизнес эрхлэгчидтэй уулзлаа
2018.04.16

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлын талаар санал, дүгнэлт, судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр ажлын хэсгийн дарга Ч.Гантулга Хангарьд ордонд бизнес эрхлэгчидтэй ээлжит уулзалтаа хийж санал солилцлоо. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийнхэн 4 удаагийн хуралдаан, 2 удаагийн ажил байдалтай танилцах уулзалт, 2 удаагийн 100 айлын барилгын материал худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийжээ.

Бизнес эрхлэгчдийн төлөөлөл саналаа хэлж шинэ төлөвлөлтийн ажлыг дэмжиж таатай хүлээн авсан. Мөн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Гэвч олон жил тогтвортой бизнес эрхэлсэн иргэд өөрсдийнх нь хувьд хохиролгүй байх цаашид энэ асуудалд ул суурьтай хандах шаардлагатай байна гэдгийг анхааруулав.

Одоогийн байдлаар  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт /100 айл орчимд/ дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй нийт 800 гаруй  иргэн, аж ахуйн нэгж барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Зөвшөөрөлгүйгээр элс, хайрганы худалдаа эрхэлдэг 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн хүнд даацын 70 гаруй машин, механизм ажиллуулж байна.

Барилгын материалын зах, үйлдвэр, үйлчилгээний төвүүд нь эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай холбогдох хууль, тогтоомжуудыг зөрчсөн. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах наад захын стандарт шаардлагыг хангаагүй, эрүүл  ахуйн холбогдох хуулиуд зөрчигдөж байна. Иймд нийслэлийн төв цэгт орших 100 айл орчмын барилгын материалын худалдааны зах, төвийн үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цэгцлэх, стандарт шаардлагыг мөрдүүлж ажиллах, гар дээрээс болон гадуурх худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох, агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.

                        Нүүлгэн шилжүүлэх ажлыг 3 үе шаттай хэрэгжүүлнэ

Ажлын хэсэг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2018-2020 онд хийхээр төлөвлөж байна. Үүнд:

1 дүгээр үе шат

  • УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,
  • Баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажлыг судлах,
  • Ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоох,
  • Стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах,
  • Чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/.

2 дугаар үе шат

  • Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,
  • Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах,
  • Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах.

3 дугаар үе шат

  • Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,
  • Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,
  • Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах юм.

 НИТХ-ын ХМОНХТ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоо...

Уншсан: 946 | Түгээх |
Холбоотой мэдээ
Нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгчийн автобус нэвтрүүлэх боломжийг судална
2018.04.20
1968 оны Мехикогийн олимпт гар зургаа илгээж байсан иргэдийн анхааралд ...
2018.04.20
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018.04.19
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018.04.18
Журмын төсөлд иргэд, аж ахуйн нэгжийн саналыг хүлээн авч байна
2018.04.18
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгчийн автобус нэ...
2018.04.20
1968 оны Мехикогийн олимпт гар зургаа илгээж байса...
2018.04.20
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.04.19
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.04.18
Журмын төсөлд иргэд, аж ахуйн нэгжийн саналыг хүлэ...
2018.04.18
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2018.04.18
Орон нутгийн сэтгүүлчдийн нэгдсэн форум Орхон айма...
2018.04.18
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.04.17
“Мунаг” Муратын хууль бус үйлдлүүдийг ЭЦГ, АТГ...
2018.04.17
420 орчим хаяг, самбарыг буулгажээ
2018.04.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.04.16
100 айлын төвлөрсөн барилгын материалын захын бизн...
2018.04.16
Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зори...
2018.04.16
Р.Дагва: Нийслэлд чөлөөт бүс байгуулах асуудлыг ол...
2018.04.16
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.04.15
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.04.12
С.Амарсайхан: Улан-Удэ хоттой олон салбарт хамтран...
2018.04.12
“Худалдаа, хоол үйлдвэрлэл-2020” нийслэлийн дэ...
2018.04.12
Баянзүрх дүүргийн дүүргийн Онцгой комисс хуралдав
2018.04.12
Эрүү, иргэний хэрэг өсөж, захиргааны хэрэг буурчээ...
2018.04.12
Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн 12 их, дээд с...
2018.04.12
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.04.11
Хуулийн этгээдийн нэр авахын тулд 100 айлыг зорих ...
2018.04.11
НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид Хүүхэд, гэр бүлийн эс...
2018.04.11
НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 26-нд болно
2018.04.11
ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын...
2018.04.10
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.04.10
НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 26-нд болно
2018.04.10
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.04.10
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2018.04.09
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
Залуу уяачдын холбооны шинэ жил Хэнтий аймагт зохи...
2017.12.22
“Вэб авардс-2017” цахим салбарын тэргүүн наада...
2017.12.21
Сийлбэрийн гайхамшигт бүтээл бүхий “Мөсөн хотхон...
2017.12.21
Олон улсын стандартын тэргүүлэх аудитортой боллоо
2017.12.21
Нийслэлийн Засаг дарга “Зах зээл судлалын хүрээл...
2017.12.21
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011