Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орно
2018.04.19

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголттой холбоотой сүүлийн үеийн мэдээллийг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч И.Мөнхцэцэгээс тодруулан хүргэж байна.

-Хувь хүний орлогын албан татварын буцаан олголттой холбоотой мэдээлэл өгөхгүй юу. Одоогийн байдлаар буцаан олголтыг иргэдийн дансанд хийхэд бэлэн болсон уу?

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг. Мөн  дээрх хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг.

Энэ жилийн тухайд нийтдээ 70 орчим мянган иргэн 41 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж өгсөн байна. Татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Төрийн санд хүргүүлсэн. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 33 мянга гаруй иргэн буцаан олголт авах дүнтэй байна. Эдгээр иргэний нэрсийн жагсаалт, холбогдох мэдээллийг Нийслэлийн төрийн санд хүргүүлсэн. Нийслэлийн төрийн сан банкууд руу иргэдийн мэдээллийг явуулж, нэр данс нь зөрсөн эсэхийг шалгуулах ажил хийгдэж байна. Энэ ажил хийгдэж дууссаны дараа иргэдийн дансанд мөнгө нь орж эхэлнэ. Буцаан олголт 4 дүгээр сарын 20-ноос хойш буюу ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орно гэсэн мэдээллийг Нийслэлийн төрийн сангаас ирүүлээд байна.

-Иргэдийн нэр, данс зөрүүтэй эсэхийг шалгаж байгаа гэж хэллээ. Магадгүй алдаа гарвал тухайн иргэн хэрхэн мэдэх боломжтой вэ. Алдаа гарсан байвал тэр дор нь залруулаад буцаан олголтоо энэ ондоо багтаагаад авах боломж бий юу?

-Тухайн татвар төлөгчийн нэр данс зөрүүтэй байдаг ч юм уу, өөр бусад тохиолдлоор алдаатай бол банкууд Төрийн санд, төрийн сан татварын албанд мэдээллийг нь хүргүүлнэ. Татварын алба эдгээр иргэдтэй холбогдож, мэдээлэл нь алдаатай байгааг мэдэгдэж залруулдаг. Тухайн иргэн маань мэдээллээ залруулсан үед нь Төрийн сан руу дахин илгээгээд буцаан олголтыг нь олгоно. Энэ ондоо ч гэхгүй, тухайн мэдээлэл залруулсан сардаа багтаагаад буцаан олголтоо авах боломжтой. Хамгийн чухал нь иргэд банкин дахь харилцах данс зөрсөн тохиолдолд яаралтай залруулах хэрэгтэй.

-Өмнө нь иргэд материал бүрдүүлж өгсөн хугацаанаас хамаараад буцаан олголтыг хоёр таслаж өгдөг байсан шүү дээ. Энэ жилийн тухайд таслалгүй бөөндөө орчихно гэж ойлгож болох уу?

-Нийслэлийн хэмжээнд иргэдийг материалыг хянаж, шалгаад Төрийн санд хүргүүлсэн учраас ээлж гэж байхгүй. Харин зарим иргэний материалыг дахиж хянаж, шалгахаар НТГ-т үлдээсэн байгаа. Тэдгээр иргэдийн материал шалгагдаж дуусаад, ямар нэгэн зөрчилгүй бол эцсийн дүнгээрээ тавдугаар сарын 15 гэхэд дансанд нь мөнгө нь орно гэж НТГ мэдэгдэж байгаа. Банкны ачаалалтай холбогдуулаад иргэдийн дансанд өмнө, хойно орох тохиолдол бий. 

-Иргэд буцаан олголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол хаана хандах вэ?

-Буцаан олголттой холбоотой лавлах тодруулах зүйлийг иргэд Нийслэлийн татварын газрын 11-311288 дугаар болон харьяа дүүргийн Татварын хэлтсээс тодруулах боломжтой.

Ярилцсан Э.Энхцэцэг
Эх сурвалж: Татварын Ерөнхий газар

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголттой холбоотой сүүлийн үеийн мэдэ...

Уншсан: 18717 | Түгээх |
Холбоотой мэдээ
Дизайнер Г.Өнөржаргал: Мода Монголоос эхлэх хандлагатай болсон
2019.12.06
Ч.Болорцэцэг: ААН-ийн орлого 50 сая төгрөгнөөс доош бол хялбаршуулсан горимоор тайлан өгнө
2019.11.25
П.Төмөрхуяг: Хүүхдийн эрх зөрчигдсөн үйлдэл гарч байж магадгүй учраас цаашид дэмжихгүй гэсэн байр суурьтай байна
2019.11.21
Г.Нармандах: Би эмэгтэй хүнийг хамгийн сайхнаар нь харуулахыг хүсдэг
2019.11.19
И.Бямбасүрэн: 0-6 хувийн хүүтэй зээлээр байртай болох боломжтой
2019.11.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Дизайнер Г.Өнөржаргал: Мода Монголоос эхлэх хандла...
2019.12.06
Ч.Болорцэцэг: ААН-ийн орлого 50 сая төгрөгнөөс доо...
2019.11.25
П.Төмөрхуяг: Хүүхдийн эрх зөрчигдсөн үйлдэл гарч б...
2019.11.21
Г.Нармандах: Би эмэгтэй хүнийг хамгийн сайхнаар нь...
2019.11.19
И.Бямбасүрэн: 0-6 хувийн хүүтэй зээлээр байртай бо...
2019.11.12
С.Дэмбэрэл: Эдийн засагт бий болсон сэргэлтийг цаа...
2019.11.11
Б.Нямдаваа: Тоглосон дүрүүдийнхээ нэрээр дуудуулна...
2019.10.31
Г.Гэрэл: “XXI Зуун-Хавдаргүй Монгол” 1000 гэр ...
2019.10.28
Э.Болортулга: МСНЭ-ийн гишүүдийн татварын орлого н...
2019.10.08
Б.Баттүшиг: Токиогийн олимпын үеэр Токиод Монголыг...
2019.10.01
Н.Баяртсайхан: Мөнгөний бодлого, банкны хяналт зох...
2019.10.01
Б.Мягмарсүрэн: Ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэх...
2019.09.20
Д.Бархүү: Нэн яаралтай MRI хийлгэх иргэд хувийн хэ...
2019.09.13
Х.Баделхан: Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл яв...
2019.09.06
Б.Төмөр: Монголын баг сагсны ДАШТ-д зодоглох цаг о...
2019.08.27
Алтан гартай Чой Бум Чэ эмч ”Алтан гадас” одон...
2019.07.22
Малчин Х.Гэрэлмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компа...
2019.07.03
П.Хорлоо: 2017-2018 онд 942 хүүхэд мориноос унаж, ...
2019.07.02
Т.Батцогт: Улаанбаатар хот хөрсний бохирдлыг бууру...
2019.07.01
Б.Баянжаргал: Бид Жэжүгийн аялалыг 12 жил хамгийн ...
2019.06.25
Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт с...
2019.05.23
Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө...
2019.05.16
Ч.Мөнхбаяр: Хөгжлийн банк аль болох урт хугацаатай...
2019.05.08
О.Алтансүх: Аудитаас хүүхэд хамгааллын зардлын мөн...
2019.04.23
Д.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтыг оруулсан хөрөнгий...
2019.03.14
А.Алтанжолоо: Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгал...
2019.02.12
Хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд оффшор...
2019.02.01
А.Тлейхан: Хуулинд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх ...
2019.01.24
Х.Тэмүүжин: Бид Хятадаас нэг ч түүхий эд авч ашигл...
2019.01.22
Г.Бадамхатан: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хо...
2018.12.30
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардл...
2018.02.10
С.Амарсайхан: “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр бо...
2018.03.26
А.Алтанжолоо: Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгал...
2019.02.12
А.Тлейхан: Хуулинд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх ...
2019.01.24
Хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд оффшор...
2019.02.01
Д.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтыг оруулсан хөрөнгий...
2019.03.14
Х.Тэмүүжин: Бид Хятадаас нэг ч түүхий эд авч ашигл...
2019.01.22
А.Тлейхан: Бага хөрөнгөөр, богино хугацаанд эрчим...
2018.09.20
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Ц.Нямдорж: Томилогдсоноосоо хойших хугацаанд Ерөнх...
2018.08.09
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд м...
2018.08.15
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
Г.Бадамхатан: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хо...
2018.12.30
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж х...
2018.04.05
Ш.Анхмаа: Энэ жилийн “Вансэмбэрүү” экспогийн ш...
2018.11.15
О.Алтансүх: Аудитаас хүүхэд хамгааллын зардлын мөн...
2019.04.23
А.Цэцэгээ: Намрын ногоон өдрүүд Мишээл экспод “Э...
2018.09.19
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэд...
2018.05.02
Малчин Х.Гэрэлмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компа...
2019.07.03
Н.Баяртсайхан: Эдийн засгийн өсөлтийг тогтвортой х...
2018.09.09
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр...
2018.04.02
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011