Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна
2018.04.24

Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 10. Буд гараг. Бага морь одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин гахай өдөр.

                          Барилдлага: Үхэх
                          Шүтэн барилдлага
: Өтлөх үхэхүй
                          Суудал:
Огторгуй

Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Урьдчилан төлөвлөөгүй үйл явдлууд тохиолдож хадгаламжаасаа нилээдгүй зардал гаргана. Зугаа цэнгэл, наргианд их хэмжээний мөнгө зарцуулах болно. Зарим хониныхон өглөгч, өгөөмөр зан нь тэднийг нэр алдарт хүргэнэ. Танилууд, хамаатан садан, найз нөхдөдөө мөнгө зээлдүүлэх нь сайн санааны эх боловч муу байдал руу түлхэж болзошгүй. Бүх зүйлийг хууль ёсны дагуу хийх нь таныг нэрд гаргана. Ажилдаа хэрэглэж буй бүх бичиг баримтаа нэг бүрчлэн, хянамгай шалгах нь алдаа гаргахаас сэргийлнэ.


ҮХЭР (4/20-5/20)

Хэрвээ өдөр тутмын амьдрал болон хайр дурлалын асуудлаа зохицуулж чадахгүй бол таны ирээдүйн төлөвлөгөөнд саад учрах болно. Магадгүй энэ үе иймэрхүү чухал шийдвэр гаргахад тийм ч тохиромжтой үе биш байж болох юм. Тиймээс өөртөө цаг гаргаж энэ талаар дахин бодож үзэхийг зөвлөж байна. Хамгийн гол нь шийдвэр гаргахдаа өөртөө үнэнч байж, өөрт тохирохгүй зүйлээр оролдох хэрэггүй. Сайн унтаж амарч, хэрэгтэй эрч хүчээ нөөцөлж ав.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та хэрэв боломж байвал өдрийг гэртээ нам гүм, өнгөрснийг дурсан өнгөрөөхийг хүсэх бололтой. Гэвч ажил энэ боломжийг өгөхгүй нь. Хоёрдмол байдалтай байх тул эцсийн мөчид үргэлж шийдвэрээ өөрчилж, эргэж буцаж байдаг зантай хүмүүс болж харагдана. Бусдын ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд өөрт таалагдаагүй сонголт хийх хэрэггүй. Тиймээс зохион байгуулалттай байж ажилдаа анхааралтай ханд.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Од гаригсын энерги энэ өдрийг сонирхолтой болгох болно. Хэрвээ та өөртөө сайн анхаарал тавьж чадахгүй бол, та өөрийн байгаа байдлаа дахин бодоход хүрч мэднэ. Та энэ өдрийг ширээнийхээ хойно сууж өнгөрүүлнэ. Иймээс чөлөөт цаг гаргаж, өөртөө зориулах тусгай хуваарь гарга. Эрүүл мэнддээ анхаарч салхинд гарч аялах газар судлах хэрэгтэй болжээ.


АРСЛАН (7/23-8/22)   

Хэрвээ ямар нэг юмнаас өөрийн мэдэлгүй айж, үүнээсээ гарч чадахгүй байвал бусдаас туслалцаа авч, таныг хамгийн сайн сонсож, ойлгож чадах хэн нэгэнтэй сайтар ярилцаж зөвлөгөө авах хэрэгтэй. Шинэ хайрын харилцаа таныг хүсэхгүй байгаа газар руу тань аваачих гэвэл сайн ярилцаарай. Хайрын төлөө өөрийн дур сонирхлоо хязгаарлах нь тийм ч ухаалаг алхам биш . Бүрэг ичимтгий өөртөө итгэлгүй байдал таныг биеэ барихад хүргэнэ. Шинэ болон хуучин найзуудтайгаа холбоо тогтооход тохиромжтой цаг байна. Ажил амьдралаа холихоос болгоомжил.


ОХИН (8/23-9/22)

Олонд танигдах явдал нь илүү үүрэг хариуцлагатай болно. Хувь заяа охины ордныхонд ихийг өгөхөд бэлэн байгаа тул нээлттэй байж, аливаад өөрийн тогтсон үзэл бодлоороо хандахгүй байхыг хичээгээрэй. Зарим азтай хүмүүс өр зээлээ бүр мөсөн дуусгаж, өв хөрөнгө өвлөж авах магадлалтай. Хөөстэй халуун усанд орох гэх мэтээр өөрийгөө амрааж, сэтгэлээ сэргээ. Эрүүл байхын тулд илүү сайн амарч байх хэрэгтэйг сана.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хамтран ажиллагч, түншлэгчдээ тусламж туслалцаа үзүүлэх шаардлага гарч магадгүй. Та өөрийн ярих чадвараа ашиглан бүтээлч чадвараа харуулж болно. Гэхдээ хэт их ярих хэрэггүй. Хүмүүс тань дээр өөрсдөө ирэхийг хүлээ. Хайр дурлалын хувьд хүслээ шивнэхэд тохиромжтой үе юм. Таны нэр хүнд өсч, танилын хүрээ тэлэх болно. Мөн өөрийн гадаад үзэмжинд өөрчлөлт хийж, үсээ янзлуулахад хамгийн тохиромжтой үе. Гайхалтай үдэшлэгт орох төлөвлөгөө тань биелж, урилга хүлээн авах болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Их цаг хугацаа шаардсан, хэцүү даалгавруудыг хойшлуулсан нь ухаалаг шийдвэр болно. Гэхдээ таны зохион байгуулах чадвар яг одоо оргилдоо хүрч байгаа тул эмх замбараагүй байдлаас гарахад тохиромжтой цаг. Ажилладаг газраа, гэртээ ажлын өрөөгөө, агуулах саваа цэвэрлэх нь таныг илүү үр бүтээлтэй, үр дүнтэй ба бүтээмж өндөртэй байхад тусална. Хамтын зорилго ба харьцааны асуудлуудаа хайрттайгаа ярилцах нь байдлыг харьцааг нээлттэй болгож, ирээдүйн аз жаргал руу хөтлөх зам болж чадна.


НУМ (11/22-12/21)

Хэдийгээр хүрээлэн байгаа хүмүүс чинь танд сайхан санаж байлаа ч ямар нэг шалтгаанаас болоод өөрсдийн амлалт, үүрэг даалгавраа биелүүлж чадахгүйд хүрнэ. Энэ нөхцөл байдал хэрэв та онцгой төсөл, даалгаврыг гүйцэтгэхэд гаднаас тусламж дэмжлэг авахдаа найдаж байсан бол шалтгаан болж өгнө. Хэтрүүлэн хэрэглэх эрсдэл өндөр тул үрэлгэн хүмүүсийн хувьд дансны дэвтэр, зээлийн картаар хийсэн гэрийн зарлагаа тооцож хянаж байх нь зүйтэй.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр амрах зав танд олдохгүй бололтой. Төсөл хөтөлбөрүүд хугацаанд шахагдана. Мэргэжлийн ажлуудад тань таны хувийн оролцоо шаардагдах болно. Аялах гэр бүлээрээ амрах төлөвлөгөө тань тодорхойгүй хугацаагаар хойшлогдох магад. Үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй хандаж чадвал үр дүн нь та өөрийн давуу болон сул талуудаа олж харахад тусална.


ХУМХ (1/20-2/18)

Оддын чиг хандлага таныг завгүй байж, учрах юм бүхнийг сонирхох болно гэдгийг тань илтгэж байна. Ямар ч байсан хайртай хүнтэйгээ хамт ямар нэг зүйлийг тэмдэглэвэл аз жаргал ирэх болно. Төсөөлөөгүй олон гэнэтийн бэлэг бий болох тул уян хатан байж, төлөвлөгөөгөө өөрчилж, таныг тойрон буй саад бүхнийг даван гар. Хүмүүсийн гомдол саналыг үл тоон, юмс хэрхэн өөрчлөгдөж хувьсаж байгаад та сэтгэл хангалуун байна.


ЗАГАС (2/19-3/20)

Од эрхэсийн хөдөлгөөний нөлөөтэй нийгмийн амьдрал, үүрэг хариуцлага мөн хүнд ажлын шаардлагаас болж та стрессд орох магадлалтай байна. Хурц ухаан тань илэрхий байх ч тантай хамт байгаа хүмүүстэй төрөлхийн авир тань маргалдах болно. Хаврын улирлаар хүн бүхэн ажилдаа төвлөрөхгүй байгаа гэдгийг санаарай. Төсөл, төлөвлөгөөнүүд таниас шинэ уран сэтгэмж, зорилгыг шаардах ба энэ нь үр ашигтай сайхан байна. Найз нөхөдтэйгөө байх энгийн урилгыг хүлээн авснаар өдрийг үнэхээр сэтгэл хөдөлгөм болох ч хязгаартай цагийг зарцуулах нь ухаалаг хэрэг юм.

Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 25. Лхагва гараг. Билгийн тоол...

Уншсан: 1553 | Түгээх |
Холбоотой мэдээ
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
2018.05.23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч сайжирна
2018.05.23
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.22
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.05.21
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
2018.05.23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч сайжи...
2018.05.23
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.22
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.05.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
2018.05.21
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.05.13
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжи...
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.09
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.08
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
2018.05.07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.05.07
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.05.06
С.Батболд: “Сэтгүүлч ордон” барих газрын асууд...
2018.05.03
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
2018.05.03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй у...
2018.05.03
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
2018.05.02
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
2018.05.01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.01
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
2018.04.30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.04.30
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
2018.04.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.04.29
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.04.26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.04.26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2017.07.03
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно
2017.08.21
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2017.07.03
Гар утас тархины хавдар үүсгэдэг
2012.10.04
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж бай...
2017.06.29
Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ?
2012.06.12
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?
2012.02.25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.06.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөрт...
2017.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2017.06.07
Хөх сүү багатай бол яах вэ?
2012.04.14
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэг...
2017.09.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжи...
2018.05.10
Витамин, түүний хэрэглээ
2012.06.13
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.09
Таны цалин хэрхэн бодогддог вэ
2013.02.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.09
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2017.12.27
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2017.12.24
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шу...
2017.12.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн и...
2017.12.26
Найз охинтой эр хүн бүр энэ аргыг туршаад үзээрэй
2011.06.07
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
2017.12.26
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
2017.12.25
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2017.09.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2017.12.19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
2017.12.25
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011