Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөрийг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ
  Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөрийг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ
2018.04.25
НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа.  Хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд Нийслэлийн газрын албаны мэдэлэлийг сонсож,тэргүүлэгчид асуулт асууж,  санал хэлэв. Үүний дараа Хурлын дарга С.Амарсайхан НГА-ны дарга Э.Болорчулуунд үүрэг өгч, тэргүүлэгчдийн хэлсэн ажил хэрэг саналыг судлаж, ажил хэрэг болгох тал дээр анхаарах хэрэгтэй гээд  Газартай холбоотой асуудлаар НГА илүү тодруулга мэдээлэл өгөх, тухайлбал, 2010 онд батлагдсан  газрын бүсчлэл, үнэлгээний  журам анхнаасаа учир дутагдалтай гарсан, дараа нь энэ журмыг шинэчилж байгаа нь энэ гээд дүүргийн ИТХ руу өгч бүр будлиулсан, үүнийг бид засч залруулах ёстой.

Монгол улс засаглалын нэгдмэл бодлоготой, дээр нь хууль журам бүх хүнд тэгш үйлчлэх ёстой гэдгийг та бид бүгд маш сайн мэдэж байгаа учраас энэ асуудлыг цэгцлэх зорилгоор газрын бүсчлэл үнэлгээний журам, дуудлага худалдааны анхны үнийг тодорхой болгох, төлбөр хураамжтай холбоотой иргэд аж ахуйн нэгжийн гомдлын эх үүсвэрийг тодорхой болгох чиглэлээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх саналаа боловсруулж Тэргүүлэгчдийн хуралд оруулж ирэх шаардлагатай. Ингэж байж нийслэл нэгдсэн нэг журамтай болно. Ингээгүйгээс болж дүүрэг өөр өөрийн гэсэн өнгө үзэмжээр журам батладаг, тэгээд аж ахуйн нэгжийг хохироодог, цаана авлига хахуулийн шинжтэй үйлдэл гаргадаг байдлыг таслан зогсоох зогсооно. Энэ асуудлыг хамтран шийдвэрлэнэ. Нөгөө талаар  НЕТГ-тай НГА ажлаа маш сайн уялдуулах ёстой, Иргэдэд газар өмчлүүлэхдээ дэд бүтэц хөгжөөгүй, нийтийн тээвэр очдоггүй, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжгүй газарт газар өмчлүүлчихдэг. Иргэдэд үнэгүй газар өгч байгаа нэртэй ч эргээд газрын үнэ цэнэтэй ирээдүйг нь баллаж байгаа ажлыг өмнө нь Нийслэлээс  хэрэгжүүлж ирсэн. Жишээ нь цахим газар өмчлүүлэх нэрээр иргэдэд нэрээр уулын мухар, үерийн ам, жалганы мухард газар өмчлүүлдэг явдлыг нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй.

Эдгээр асуудлын хүрээнд санал хөтөлбөрөө боловсруулж 5 сарын 15-ны дотор хуралдах тэргүүлэгчдийн хурлаар оруулж ирж дахин танилцуулахыг НИТХ-ын дарга  С.Амарсайхан НГА-ны дарга Э.Болорчулуунд Хурлын тэмдэглэлээр  үүрэг болголоо.



Хуралдааны хоёрдугаарт  Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөр батлах асуудлыг хэлэлцлээ.  Хөтөлбөрийн товч танилцуулгыг Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хүргэлээ. Соёлын үйлдвэрлэлд дэлгэцийн урлаг, дизайн дүрслэх урлаг, гар урлал, уран зураг, хөгжмийн үйлдвэрлэл, хөгжмийн уран бүтээлүүд, тайзны уран бүтээлүүд, урлагийн тоглолт, үзүүлбэрүүд соёлын өв уламжлал, зан заншил, соёлын аялал жуулчлал, зохиогчийн эрхийг хамгаалсан соёлын үйлчилгээ тус тус хамаардаг гэдгийг дурьдлаа. Соёлын үйлдвэрлэлийн дэд хөтөлбөрийн зорилго нь  Монгол хүний оюуны бүтээлийг инноваци зохиогчийн эрхэнд тулгуурлан эдийн засгийн эргэлтэнд оруулах, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар түүний нөлөөг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд өрнүүлэх үндсэн зорилготой. Танилцуулгатай холбогдуулан Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэллээ.

Тэргүүлэгч С.Мөнхчулуун "Дүүргүүдийн тамгын газарт ажиллаж байгаа соёлын асуудал хариуцсан мэргэжилтний хувьд хангалттай ажиллаж чаддагүй гэж боддог. Жилдээ 2-5 тогтсон ажлуудыг л хийдэг. Эдгээр мэргэжилтнийг үүрэг чиглэлээр хангаад ажиллуулвал хийх ажил олон бий. Мөн нийтийн тээвэрт зохиолын дуу, хошин хог явуулж байхаар хотын соёлыг суурталчилсан контент, шторк  бэлтгээд явуулбал ямар вэ гэсэн саналтай байна. Өнгөрсөн  эргүүлэгчдийн хурлаар оруулж ирэхэд тэргүүлэгчдээс гарсан саналуудыг Ш.Анхмаа дарга шинэчлээд сайн боловсруулж оруулж иржээ гэж хэлэх байна" гэв.

С.Амарсайхан: Алслагдсан дүүргүүдийн соёлын төвүүд боловсон хүчин муутай, эзэнгүйдсэн байдалтай, байшин барилга нь нурж унахдаа хүрсэн байгаа. Энэ хүрээнд ямар ажил төлөвлөж байна вэ, соёлын төвийн боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр юу хийхийг зорьж байна вэ?

Ш.Анхмаа: "Бид 9 дүүргийн соёлын төвийг мэргэшсэн соёлын ажилтанаар  хангах, мөн соёлын төвүүдийн барилгыг шинэчлэх, зарим дүүрэгт засвар хийх байдлаар шийдвэрлэгдэдэ явна, БСШУСЯ дээр энэ асуудал нэлээд яригдаж байгаа. Соёлын төвийн хүмүүс дуу хөгжим, урлагийн тоглолт болдог газар гэж ойлгодог, бид энэ ойлголтыг өөрчилж, Соёлын үйлдвэрлэл нэрэн дор өв соёлын үйлдвэрлэлийг бий болгох, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, хотын соёлыг түгээх зэргээр үйл ажиллагааны цар хүрээг нь өргөтгөх ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Бид хөтөлбөрт үйл ажиллагааг өргөтгөж соёлын үйлдвэрлэл, хотын соёлыг төлөвшүүлэх чиглэлийн ажлуудыг тусгахаар зорьж байгаа" гэв.

Ц.Байгалмаа "Сүүлийн үед эцэг эхчүүдийн хандлага хүүхдээ компьютерээс холдуулж, ном сонирхдог, ном уншдаг, номонд дуртай болгохыг зорих болсон. Энэ чиглэлд Хан-Уул дүүргийн Соёлын төдийн нэг хэсгийг номын сан болгож тохижуулахыг зорьсон. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама жилдээ 80 ном уншдаг гэдэг. Ийм завгүй хүмүүс ном уншдаг гэдгийг бид анзаарч энэ ажлыг идэвхтэй явуулах тал дээр  Ш.Анхмаа дарга анхаарч өгөөрэй гэснээр асуулт санал дуусаж, Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөр батлах тогтоолыг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ".


Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд багтсан "Барилга бүртгэлээс хасаж шүүхийн шийдвэрийн дагуу “Үндэсний оюу” хоршоонд шилжүүлэх тухай" асуудлыг хэлэлцэх үеэр НӨХГ болон “Үндэсний оюу” хоршооны тэргүүн н.Төмөр-Очирын байр суурь болон Нийслэлийн захирагчийн ажлын албаны албан хаагчдын тайлбарыг тэргүүлэгчид сонслоо. Нийслэлийн өмчийн газар болон Нийслэлийн захирагчийн ажлын албаны тайлбар зөрүүтэй байгаатай холбогдуулан хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан боловч Нийслэлийн өмчийн барилгыг "Үндэсний Оюу" хоршоонд буцааж,  асуудлыг нь нягтлан тодруулахыг үүргийг өгч, Тэргүүлэгчдийн хурлаар дахин оруулж ирэхийг НӨХГ-т үүрэг болгон буцаалаа.

Бусад асуудлын хүрээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлын Нийслэл дэх салбар комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлахыг хавсралтаар батлах тогтоолын төслийг тэргүүлэгчид дэмжиж баталлаа.

НИТХ-ын ХМОНХТ

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа.  Хуралдааны хэлэлцэх асуудлын...

Уншсан: 2017 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ганц худаг чиглэлийн 500 м авто замыг түр хугацаагаар хаана
2018.08.17
Үерийн далан, суваг барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хүслээ
2018.08.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018.08.16
“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлав
2018.08.15
Хүүхэд тээвэрлэх автобусуудад үзлэг, шалгалт хийж байна
2018.08.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011