Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...
2018.04.30

Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын нэгэн. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 16. Ангараг гараг. Хонгорцог одтой, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр.

                          Барилдлага: Арвидах
                          Шүтэн барилдлага
: Нэр өнгө
                          Суудал: 
Шороо

Хонгорцог одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 37 минутад мандан, 20 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Таатай үйл явдлууд тохиолдож таныг аз жаргалтай бүтээлч байхад нөлөөлнө. Бизнесийн асуудлаа хойшлуулаад байсан бол өнөөдөр гайхалтай боломжууд гарч ирэх болно. Таны сайхан төрх дур булаам байдал бусдын сэтгэлийг татах болно. Бизнесийн харилцаа тогтоох нь ирээдүйд ашигтай байх болно. Өөрийгөө сэргээхийг хүсвэл найзуудтайгаа ярьж зөвлөлд. Тэд танд хэрэгтэй зөвлөгөөг өгөх болно. Та магадгүй гэр орноо тохижуулж өөрчлөхийг хүсч магадгүй. Өөрийгөө сэргээж, гэр орноо хэрэгцээндээ тохируулж засаж янзал. Энэ нь таны цаашдын ажилд эерэгээр нөлөөлөх болно.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр ганцаар байж өөрийнхөө хиймээр байгаа зүйлийг хийхэд илүү тохиромжтой байх болно. Бусдыг гомдоочхоод түүнийгээ мэдэхгүй явж байсан хүмүүст өөрт нь гомдолтой зүйл эргэн тохиолдох болно. Хэрвээ таны хамтрагч эсвэл хайртай хүн тань таныг залхаахаар зүйл хийж байвал зүгээр л тэднийг орхин өөрсдийнхөөрөө хийж таны шүүмжлэлийг сонсолгүй ойлгон ухаарах үеийг хүлээгээрэй. Гэнэтийн хүчтэй үйлдэл нь осол дагуулж магадгүй тул та зугаацаж цэнгэх, бусдын үйлдэлд хариу үзүүлэх болон машин барихдаа болгоомжтой байгаарай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та ерөнхийдөө их завгүй байх бололтой. Гэвч өдрийн сүүл гэхэд та өөрийн ажлынхаа ихэнхийг дуусгалаа ч үр дүн нь тийм ч сайнгүй байх болно. Таны хамаатан садан хөрш хамтран ажиллагсад хоорондын маргаан шийдэгдэх болно. Таны дотоод хүч танд дэмжлэг үзүүлж туслах болно. Хэрэв таны санхүүгийн байдал тийм ч сайнгүй байгаа бол авахаар төлөвлөсөн сүүлийн үеийн гэр ахуйн тавилга болон электрон бараа зэргийг авахаа түр хойшлуулж хямдрах хүртэл нь хүлээсэн нь дээр.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хов жив хөөцөлдөхөөсөө өмнө өөрийн нууц болон буруугаа хүлээх талаар бодож үзэх хэрэгтэй. Дараа нь та бусдын мэдрэмжийн талаар бодож үзэх нь ямар чухал зүйл болохыг ойлгох болно. Энэ бол амьдралын хэв маягаа өөрчлөх сэргээхэд хамгийн тохиромжтой үе. Гэр бүлийнхэндээ ойр дотно байж таныг аз жаргалтай болгодог хүмүүст анхаарлаа хандуул. Амралт зугаалганд явбал илүү аз жаргалтай болох бөгөөд энэ нь ч танд илүү ашигтай.


АРСЛАН (7/23-8/22)   

Бусадтай зовлонгоо хуваалцаж, сэтгэлээ онгойлгох нь уур бухимдал, санаа зоволт, айдас түгшүүрээс салах нэг сайн арга бөгөөд аливаа асуудлыг шийдвэрлэхэд нэг тархинаас хоёр тархи илүү гэдгийг та мэдэж байгаа. Бие биеэ тусалж дэмжих нь амьдралд томоохон үүргийг гүйцэтгэдэг. Хамтдаа зүтгэх нь гайхалтай үр дүнг бий болгоно. Нэгэндээ итгэж найдаж сурснаар бусдад итгэх итгэлээ эргүүлж олж авна. Тулгарсан асуудлын талаар эцэг эхтэйгээ ярилцаж тэдэнд сайхан амьдарч буйгаа харуулахыг хичээ.


ОХИН (8/23-9/22)

Үл хөдлөх ба хөдлөх хөрөнгө хүлээн авах эсвэл нийлүүлэхтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Зарлагын тооцоондоо анхааралтай бай. Хамтрагч түнш, хамт ажиллагчидийнхаа найдваргүй, шийдэмгий бус байдлаас болж төлөвлөгөөгөө бүү нураа. Алс хол явах аяллаар өөрийгөө бүү хязгаарла. Амралтаа аялж жуулчилж өнгөрөө. Мөргөл үйлдэхээр яв.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ажил хэрэгч хүмүүс хувийн эрх ашгийг хөндсөн үйлдлүүдэд онцгой тэсвэрлэшгүй байсан ч тэвчээртэй ханд. Танд нэмэлт хариуцлага хүлээлгэх гэсэн өчүүхэн төдий оролдлогод ч бүү уурлаж уцаарла. Эрчүүд тохиромжгүй хүнс, архи, тамхины хорт хэрэглээнээс болж ядаргаанд орж, зарим нь бэлгийн сулралд орж болзошгүй. Харин эмэгтэй жинлүүрийнхэн өөрийнхөө гоо сайханд илүүтэй анхаар.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өөрийн авъяас чадвартаа улам ихээр итгэж эхлэх төлөвтэй. Хэрэв та уур бухимдалтай байгаа бол бясалгалд яв. Өмнөө тулгарсан сорилтыг яаж давах ухаанд суралцаарай. Хийсэн ажлынхаа үр бүтээлийг мэдрэхийн тулд юу сурснаа бусадтай хуваалцах нь хамгийн сайн арга. Шинэ арга барил олж авах, ажлын үр дүнг сайжруулах талууд дээр ч нэмэртэй. Ямарваа нэг техникийн саатал гарч толгой өвтгөж мэдэх юм. Эсвэл кибер орон зайд тань хакер нэвтрэхийг үгүйсгэхийн аргагүй.


НУМ (11/22-12/21)

Уур амьсгал тайван тогтуун байх хэдий ч өнөөдрийн шийдэх гэсэн ихэнхи зүйлс амжилттай бүтэж сайхан боломж гарч ирэх болно. Гайхалтай санаа, арга зам мөн эврика мөчүүд нь таны төлөвлөгөө зорилгын дагуу амжилттай бүтэж байгааг илтгэнэ. Олон жилийн өмнөх сэтгэлийн асуудал тань ил гарч ирэх тул хурдан нягталж үзээд амархан шийдэж, нэг мөсөн дуусга. Бусдад өөрийгөө хэрхэн илэрхийлэхийг зааж зөвлөгөө өг. Гэхдээ бэлэн биш өөрсдийн нөхцөл байдлаасаа чөлөөлөгдөхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн аврагч болох гэж хичээсний хэрэггүй.


МАТАР (12/22-1/19)

Энэ өдөр аз авчрах болно. Ажил мэргэжлийн сонирхол эерэг эхлэлийн доор байгаа тул хамт ажилладаг хүмүүс рүү тань чиглэсэн өөртөө итгэлтэй өрсөлдөх чин эрмэлзлэлтэй хэв маяг бий болно. Тэднийг гайхшруулах их амархан байна. Тушаал дэвших боломж болон шинэ ажил хайж байгаа эсвэл орлого сайтай бизнесийн гэрээ хэлэлцээр байгуулах гэж байгаа хүмүүст тусламж ирнэ. Маш олон гайхалтай стратегиуд толгойд тань орж ирэх учраас өөрийн санаа бодлоо бичиж санаануудаа бодит байдал дээр хэрэгжүүл. Хуулийн асуудал таатай үр дүнд хүрнэ.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр хосуудын харилцаанд асуудал гарна. Магадгүй энэ бүхэн таны завгүй байгаагаас болсон байж мэднэ. Хэт их ажиллаж ядаргаанд орох нь хайр дурлалын асуудалд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ талаар хостойгоо ярилцаж хайр дурлалын харилцаагаа сэргээх арга ол. Харин ганц бие бол болзоонд явах бөгөөд хэдийгээр тэр хүн танд маш их таалагдсан ч гэсэн түүний талаар маш сайн мэдэж авах хэрэгтэй. Бизнесийн хүрээнд санал болгосон бүх зүйлд итгэх гэсний хэрэггүй. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд өөрөө шийдвэр гарга. Ямар нэг хууль бус үйл ажиллагаа явагдаж магадгүй тул болгоомжтой байх хэрэгтэй.


ЗАГАС (2/19-3/20)

Албан тушаал нэр төр байр суурины төлөө тэмцсээр энэ өдөр урагшлах болно. Хувийн зохион байгуулалт танд шаардлагатай. Хэрвээ та ажил хэрэг бизнесийн асуудлууддаа төвлөрч чадвал хэвийн байдалдаа ороход тийм ч их хугацаа шаардахгүй ба та хэрэггүй юманд яагаад санаа зовж байснаа гайхах болно. Танд хийсэн зүйлсээ дахин шалгах боломж өгнө. Тиймээс найз нөхөд, хуучин хайрт, ажлын хамт олонтойгоо буруугаар ойлголцсон бол үүний тань учир нь олдох болно.

Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын нэгэн. Мягмар гараг. Билгийн тоо...

Уншсан: 1987 | Түгээх |
Холбоотой мэдээ
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.10.17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.17
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.10.17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
2018.10.17
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.10.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.10.17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.17
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.10.17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
2018.10.17
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.10.15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.15
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.10.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн...
2018.10.14
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018.10.11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай, баял...
2018.10.11
Гадаад улсын жолоочийн үнэмлэх солиход бүрдүүлэх б...
2018.10.11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.11
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
2018.10.11
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
2018.10.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.09
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
2018.10.08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.08
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
2018.10.08
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
2018.10.06
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
2018.10.01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой......
2018.10.01
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна
2018.09.30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн...
2018.09.30
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
2018.09.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.09.27
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
2018.09.26
Өнөөдөр Балжинням, Дашнямтай өдөр
2018.09.26
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
2018.09.26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.09.26
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
2018.09.23
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2017.07.03
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно
2017.08.21
Гар утас тархины хавдар үүсгэдэг
2012.10.04
Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ?
2012.06.12
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2017.07.03
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?
2012.02.25
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж бай...
2017.06.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.06.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөрт...
2017.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2017.06.07
Хөх сүү багатай бол яах вэ?
2012.04.14
Витамин, түүний хэрэглээ
2012.06.13
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.13
Найз охинтой эр хүн бүр энэ аргыг туршаад үзээрэй
2011.06.07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.05.13
Таны цалин хэрхэн бодогддог вэ
2013.02.14
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэг...
2017.09.22
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжи...
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.09
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2017.12.27
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.07.05
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2017.12.24
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шу...
2017.12.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн и...
2017.12.26
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011